Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2016/05780

 

2016 оны 11 сарын 18 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05780

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33 дугаар байр, 0 тоотод оршин байгаа Өргөө-144 Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33 дугаар байр, 91 тоотод оршин суух, Ачит овогт Магсарын Даваасүрэн /РД-ИЮ89013197/-д холбогдуулан гаргасан,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 221,370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өргөө-144 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Оршин суугч М.Даваасүрэнгээс 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарын СӨХ-ны төлбөр болох нийт 221,370 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

М.Даваасүрэнд 2016 оны 02 дугаар сарын 02, 5 дугаар сарын 08, 7 дугаар сарын 05, 8 дугаар сарын 15-ны өдрүүдэд нийт 4 удаа төлбөр төлөх талаар мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй өнөөдрийг хүрсэн гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: М.Даваасүрэнгээс нийт нэхэмжилсэн 221,370 төгрөгийн 42,400 төгрөгөөс нь татгалзаж, хариуцагч нь үлдэх 178,970 төгрөгийг 11 дүгээр сард багтаан төлж барагдуулахаар тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өргөө-144 СӨХ нь хариуцагч М.Даваасүрэнгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 221,370 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 221,370 /хоёр зуун хорин нэгэн мянга гурван зуун далан мянган/ төгрөгийн 42,400 /дөчин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 178,970 /нэг зуун далан найман мянга есөн зуун далан/ төгрөгийг хариуцагч М.Даваасүрэн 2016 оны 11 дүгээр сард багтаан Өргөө-144 СӨХ-д төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,291 /долоон мянга хоёр зуун ерэн нэгэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,645 төгрөг, хариуцагч М.Даваасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 3,645 төгрөгийг тус тус гаргуулан Өргөө-144 СӨХ-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Өргөө-144 СӨХ-ны нэхэмжлэлтэй, М.Даваасүрэнд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 221,370 /хоёр зуун хорин нэгэн мянга гурван зуун далан мянган/ төгрөгийн 42,400 /дөчин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 178,970 /нэг зуун далан найман мянга есөн зуун далан/ төгрөгийг хариуцагч М.Даваасүрэн 2016 оны 11 дүгээр сард багтаан Өргөө-144 СӨХ-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,291 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,645 төгрөг, хариуцагч М.Даваасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 3,645 төгрөгийг тус тус гаргуулан Өргөө-144 СӨХ-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

    

ШҮҮГЧ Ч.ЦЭНД