| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0610/И |
| Дугаар | 131/ШШ2016/00611 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 131/ШШ2016/00611
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******н д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн нийт 5200000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Н.тэй 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцож гэрээ хийж, 13900000 төгрөг зээлүүлсэн. Иргэн Н. нь гэрээгээ зөрчиж үлдэгдэл 5200000 төгрөг өгөлгүй өдий хүрсэн. Энэ хугацаанд энэ хүн арга заль хэрэглэж надад худлаа хэлж хугацаа авч байсан. Миний бие энэ хугацаанд Н.тэй эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч мөн ирээгүй. Хууль зүйн зөвлөгөө хүртэл авсан. Аргаа бараад нэхэмжлэлээ буцааж эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зах дээр таарч цагдаа дуудаж олж авсан. Н.гээс 5200000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Н.гээс 5200000 төгрөг нэхэмжилсэн, үүнээс барааны үнэ 1330000 төгрөгөөс татгалзаж, 3870000 төгрөгийг гаргуулж авахаар эвлэрлээ гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Н. нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 5200000 төгрөг төлөхөөс барааны үнийг хасаад 3870000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцлоо. Ц.*******т барааны үнэ болох 1330000 төгрөгийг төлсөн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь зээлийн гэрээний үүргийн 5200000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 1330000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Н. нь 3870000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98150 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, төрийн сангийн данснаас 49075 төгрөг, хариуцагч Н.гээс 49075 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь зээлийн гэрээний үүргийн 5200000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 1330000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Н. нь 3870000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 49075 төгрөг, хариуцагч Н.гээс улсын тэмдэгтийн хураамж 49075 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ