Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 5493

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3-р хороолол, 78А-1-р байрны 1301 тоотод байрлах, “Очир хотхон” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78 дугаар байр, 405 тоотод оршин суух, Тайж овогт Доржнямбуугийн Цэдэв /РД: ГГ90031818/- т холбогдох,

 

450 742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Одончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Очир хотхон” Сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний болон цэвэрлэгээ, лифт, жижүүрийн зардлыг 2015 оны 3 –аас 12 сарын 253 542 төгрөг, 2016 оны 1-8 сарын 197 200 төгрөг бүгд 450 742 төгрөгний төлбөрөө төлөөгүй байна. “Очир хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо удаа дараа мэдэгдэл өгч, төлбөр төлөхийг шаардаж байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай МУхууль болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5-р бүлгийн 143, 146, 147-р заалтын дагуу 2015 оны 3 –аас 12 сарын 253 542 төгрөг, 2016 оны 1-8 сарын 197 200 төгрөг бүгд 450 742 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 14 172 төгрөгний хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Цэдэв шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Очир хотхон” СӨХ-ны нэхэмжилсэн 450 742 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Очир хотхон” СӨХ нь хариуцагч Д.Цэдэвт холбогдуулан 450 742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “Очир хотхон” СӨХ-ны нэхэмжилсэн 450 742 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Очир хотхон” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Д.Цэдэвт холбогдох 450 742  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 450 742 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14 172  төгрөгийн тал хувь болох 7 086 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 7 086 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 7 086 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Очир хотхон” СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН