Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1838

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Б.Бүжинлхам,

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Б.Ганбат,

Шүүгдэгч Л.Л , Б.Н , тэдгээрийн өмгөөлөгч Б.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б , Б.Н , Л.Л  нарт холбогдох эрүүгийн 1906 03607 0293 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй,    багш ажилтай гэх, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Хан-Уул дүүргийн 1   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Б .

 

         2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,    оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Л.Л .

 

          3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,   оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт, Баянгол дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Н .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Б  нь Б.Н , Л.Л , М.Жавхлан нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв эймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар Б.Б  нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд
нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар хагсаалтад багтсан дельта-9
тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай уутны хамт 41.1 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд биедээ болон өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 21-7 тоотод, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 116 дугаар байрны орчимд 71-91 УБЕ улсын дугаартай тоёотай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Л.Л нь Б.Н , Б.Б , М.Жавхлан нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн.

Улмаар Л.Л нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай уутны хамт 145 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд биедээ болон өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Скай таун” хотхоны 90г-89 тоотод, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 116 дугаар байрны орчимд 71-91 УБЕ улсын дугаартай тоёотай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.Н  нь Б.Б , Л.Л , М.Жавхлан нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар Б.Н  нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай уутны хамт 260 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд биедээ болон өөрийн оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 19-31 тоотод, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 116 дугаар байрны орчимд 71-91 УБЕ улсын дугаартай тоёотай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                   

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Оюутан болохоор цаашид үргэлжлүүлэн сурах хүсэлтэй байна. Хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Л  мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Борнуур сум руу түүх гэж яваагүй. Интернэтээр харсантай адилхан ургамал байхаар нь сонирхоод түүсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-16/, Б.Б , Л.Л , Б.Н  нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд /хх-17-23/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-24-26/, хойшлуулалшгүй ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-28-29/, шинжилгээнээс буцаан ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-30-31/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-32-33/, гэрч У.Саранзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-34-36/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар 25-ны өдрийн 3636 дугаартай дүгнэлт /хх-56-57/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар 25-ны өдрийн 3638 дугаартай дүгнэлт /хх-63-64/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар 25-ны өдрийн 3637 дугаартай дүгнэлт /хх-67-68/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар 25-ны өдрийн 3640 дугаартай дүгнэлт /хх-71-72/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар 25-ны өдрийн 3639 дугаартай дүгнэлт /хх-75-76/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар 25-ны өдрийн 3641 дугаартай дүгнэлт /хх-79-81/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1110, 1129, 1125, 1131 дугаартай дүгнэлтүүд /хх-87-88, 90-91, 93-94, 96-97/, Б.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-103-104/, Л.Л ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-45-47, 110-111/, Б.Нямлхагвын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-44, 117-118/, М.Жавхлангийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-125-126/, Б.Нямлхагвын хувийн байдлын тухай баримтууд /хх-148-162/, Л.Л ын хувийн байдлын тухай баримтууд /хх-163-169/, Б.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-189/, Б.Б ын хувийн байдлын тухай баримтууд /хх-194-198, 200/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.Б  нь Б.Н , Л.Л , М.Жавхлан нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв эймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн,

        Улмаар Б.Б  нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд
нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар хагсаалтад багтсан дельта-9
тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай уутны хамт 41.1 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд биедээ болон өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 21-7 тоотод, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 116 дугаар байрны орчимд 71-91 УБЕ улсын дугаартай тоёотай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

        Шүүгдэгч Л.Л нь Б.Н , Б.Б , М.Жавхлан нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн.

        Улмаар Л.Л нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай уутны хамт 145 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд биедээ болон өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Скай таун” хотхоны 90г-89 тоотод, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 116 дугаар байрны орчимд 71-91 УБЕ улсын дугаартай тоёотай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

        Шүүгдэгч Б.Н  нь Б.Б , Л.Л , М.Жавхлан нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн,

        Улмаар Б.Н  нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай уутны хамт 260 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд биедээ болон өөрийн оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 19-31 тоотод, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 116 дугаар байрны орчимд 71-91 УБЕ улсын дугаартай тоёотай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

        Мөрдөн шалган ажиллагаанд гэрч У.Саранзаяагийн өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр салхинд гарахаар болж Батжаргал, Жавхлан, Лхагваням, Нямлхагва, Хонгорзул, Номуундарь нарын хамтаар явсан. Эрдэнэт, Дарханаар зугаалж байгаад 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хот руу явахаар болж замдаа явж байгаад Борнуураар дайрч хоол хийж идэхээр болсон. Тэгээд эмэгтэйчүүд бид нарыг хоол хийцгээж байхад эрчүүдээрээ ярих юм байна гээд цааш явсан. Тэгээд тэд нар газар ширтээд нэг юм хайгаад байгаа юм шиг яваад байсан. Би ч гэсэн өөртөө гадарлаад  уурлаад “боль” гэхэд “за за бид нар болилоо” гэж хэлээд эргээд хоол идэхээр ирж байтал холгүй байсан айлаас 50 орчим насны эрэгтэй ирсэн. “Тэгээд ахын дүү нар боль, юу хийгээд байгааг чинь мэдэж байна, дэмий юм байдаг шүү, өмнө жил Онцгой байдал болон цэрэг цагдаа ирээд устгаад явсан, энэ хавьд нэг ийм мансууруулдаг ургамал ургаад байх шиг байна, одоохон болиод явцгаа” гэж хэлж байсан. Тэгээд бид нар машиндаа суугаад явж байтал аймар шарилж шиг юм үнэртээд байхаар нь “боль бүгдийг нь хая л даа” гээд бид нар хоорондоо хэрэлдсэн. Тэгтэл эрэгтэйчүүд болиод тэнд нь хаясан шүү дээ гэж хэлсэн.” /хх-34-36/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3636 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хуванцар сав, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт /серийн дугаар:АӨ6623565/ тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агуулга илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно.” /хх-56/ гэх дүгнэлт,

Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-57/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3638 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн гялгар ууттай "Б.Б " гэж хаягласан, ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна.

2. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна.

3. Ургамал мэт зүйлийн нэр, төрөл, тархац тогтоох нь шинжээчийн мэдлэгээс хамаарахгүй.” /хх-63/ гэх дүгнэлт,

Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-64/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3637 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн даавуун ууттай “Нямлхагва” гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

2. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна.

3. Ургамал мэт зүйлийн нэр, төрөл, тархац тогтоох нь шинжээчийн мэдлэгээс хамаарахгүй.” /хх-67/ гэх дүгнэлт,

Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-68/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3640 дугаартай дүгнэлтэд

1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн гялгар ууттай “Л.Л ” гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

2. Дельта-9 тетрагидроканнабинол /detta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна.

3. Ургамал мэт зүйлийн нэр, төрөл, тархац тогтоох нь шинжээчийн мэдлэгээс хамаарахгүй.” /хх-71/ гэх дүгнэлт,

Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-72/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3639 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл савтай “М.Жавхлан” гзж хаягпасан ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /detta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

2. Дельта-9 тетрагидроканнабинол /detta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна.

3. Ургамал мэт зүйлийн нэр, төрөл, тархац тогтоох нь шинжээчийн мэдлэгээс хамаарахгүй.” /хх-75/ гэх дүгнэлт,

Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-76/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээпэнгийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3641 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

1. Шинжилгээнд ирүүлсэн “Нямлхагва “Лхагваа”,  “Батжаргал”, “Жавхаа” гзж хаягпасан 4 ширхэг шээсний дээж бүрээс “Тетрагидроканнабинол” /ТНС/ илэрсэн.

2. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна.” /хх-79/ гэх дүгнэлт,

Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-80-81/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын № 1110 дугаартай дүгнэлт:

  1. Б.Н  нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.Н  нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

  3. Б.Н  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

4. Б.Н  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.

5. Б.Н  нь одоогоор Мансуурах донтой эсхүл мансуурууах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

6. Б.Н  нь одоогоор Мансуурах донтой эсхүл мансуурууах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

-Монгол Улсад эмчлэгдэх боломжтой.

-СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

7. Б.Н  нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.” /хх-87-88/ гэх дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын № 1129 дугаартай дүгнэлт:

  1. Л.Л нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Л.Л нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

  3. Л.Л нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

4. Л.Л нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.

5. Л.Л нь одоогоор Мансуурах донтой эсхүл мансуурууах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

6. Л.Л нь одоогоор Мансуурах донтой эсхүл мансуурууах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

-Монгол Улсад эмчлэгдэх боломжтой.

-СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

7. Л.Л нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.” /хх-90-91/ гэх дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын № 1129 дугаартай дүгнэлт:

  1. Л.Л нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Л.Л нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

  3. Л.Л нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

4. Л.Л нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.

5. Л.Л нь одоогоор Мансуурах донтой эсхүл мансуурууах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

6. Л.Л нь одоогоор Мансуурах донтой эсхүл мансуурууах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

-Монгол Улсад эмчлэгдэх боломжтой.

-СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

7. Л.Л нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.” /хх-90-91/ гэх дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын № 1131 дугаартай дүгнэлт:

  1. Б.Б  нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.Б  нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

  3. Б.Б  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

4. Б.Б  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.

5. Б.Б  нь одоогоор Мансуурах донтой эсхүл мансуурууах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

6. Б.Б  нь одоогоор Мансуурах донтой эсхүл мансуурууах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

-Монгол Улсад эмчлэгдэх боломжтой.

-СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

7. Б.Б  нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.” /хх-96-97/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б ын яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар арын 6-ны өдөр найз, хуурай дүү Жавхлангийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Нямлхагва, Лхагваням, Жавхлан, Саранзаяа, Хонгорзул, Намуундарь нарын хамт Эрдэнэт рүү зугаалгаар явсан. 3 хоног Эрдэнэт, Дарханаар зугаалж байгаад 6 дугаар сарын 9-ний өдөр хот руу буцахдаа Төв аймгийн Борнуур сумын ойролцоо зогсоод эмэгтэйчүүд нь хоол унд хийж байх хооронд эрчүүдээрээ бие засчихаад ирье гэж хэлээд Каннабис өвс түүсэн. Түүсэн өвсөө өөрсдөө аваад хот руу 9-ний оройдоо яваад гэр гэртээ харьцгаасан. Жижиг гялгар ууттай өвсөө гаргаж хэрэглэхгүй байж байгаад 6 дугаар сарын 12-ны орой намайг ажил дээрээ байж байтал Жавхлан, Лхагваням. Нямлхагва 3 машинтай ирэхээр нь ажлаа тараад гарч ирэх гэсээр байтал нэлээн орой болоод бид нар Сансарын Баянцээлийн арын байран дунд машинтайгаа зогсож байгаад Каннабис өвсөө хэрэглэж байтал цагдаа нарт шөнө баригдсан. Би Борнуураас түүж ирсэн өвсөө халааснаасаа гаргаж ирээгүй байж байгаад хэрэг болсон өдөр хэрэглээд оаригдсан. Би болон манай найзууд энэ зүйлээс хол байдаг болохоор яаж хэрэглэхээ ч мэдэхгүй. Сонирхож үзэх гээд буруутчихлаа. Түүнээс бид нар өмнө өөр ямар нэгэн төрлийн мансууруулах бодис хэрэглэж байгаагүй.” /хх-103-104/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Л ын яллагдагчаар өгсөн: “...Бид нар найз Жавхлангийн төрсөн өдрийг болон манай найз охин Хонгорзул нарын төрсөн өдрийг тэмдэглэхээр хөдөө зугаалгаар явсан. Эрдэнэтэд нэг хоноод Дархан Хараа гол дээр 2 хоноод 6 сарын 9-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд явж байгаад бууж хоол хийж идээд бие засч байтал жалганд Каннабис өвстэй ижил төстэй ургамал ургасан байхыг хараад Батжаргал, Нямлхагва, Жавхлан бид 4 түүж аваад оройдоо хот руу явсан. Би Сансар супермаркет гэсэн торонд Каннабис өвс түүж хийгээд гэртээ ирээд өөрийнхөө өрөөний хувцасны шүүгээнд аав, ээжээсээ нууж хадгалж байтал 6 сарын 12-ны орой найзуудтайгаа уулзахаар болоод ууттай өвсөө аваад гарсан. Ингээд Батжаргал, Нямлхагва. Жавхлан бид 4 машинд өвсөө хэрэглэж байтал цагдаад баригдсан. Анх удаагаа Каннабис өвс хэрэглэж үзээд баригдсэн түүнээс өөр төрлийн мансууруулах бодис хэрэглэж үзээгүй.” /хх-110-111/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Нямлхагвын яллагдагчаар өгсөн: “...Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт Каннабис өвс ургадаг гэж өмнө сонсож байсан болохоор Жавхлан, Батжаргал, Лхагваням бид нар охидуудаасаа нууцаар Каннабис өвс түүж аваад хот руу буцсан. Миний хувьд ногоон цэнхэрдүү давуун уутанд өвсөө хийгээд гэртээ авч очоод хэд хоног хатаасан. Ингээд 6 сарын 12-ны өдөр найз охин Намуундарийн машиныг аваад Батжаргал ахын ажил дээр очоод тэндээсээ Сансарын ойролцоо зогсож байгаад машин дотроо өвсөө татсан.” /хх-117-118/ гэх мэдүүлэг,

 

        Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-10/, 

        Илтгэх хуудас /хх-11/,

        Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-16/,

        Шүүгдэгч Б.Б , Л.Л , Б.Н  нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд /хх-17-23/,

        Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-24-26/,

         Шинжилгээнээс буцаан ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-30-31/,

        Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-32-33/,

        Шүүгдэгч Б.Б , Л.Л , Б.Н  нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-142, 166, 189/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

  Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Б  Б.Н , Л.Л нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв эймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар хагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай уутны хамт 41.1 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд биедээ болон өөрийн оршин суух байранд, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 116 дугаар байрны орчимд 71-91 УБЕ улсын дугаартай тоёотай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Б.Б , Л.Л , Б.Н  нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хойшлуулалшгүй ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, шинжилгээнээс буцаан ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрч У.Саранзаяагийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3636, 3637, 3637, 3640, 3641 дугаартай дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1110, 1129, 1131 дугаартай дүгнэлт болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын зүгээс: “тэнсэж өгнө үү” гэх тайлбар, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчид болох Б.Ганбат, Б.Гантулга нарын зүгээс: “...Гэм буруу дээр маргах зүйлгүй, залуу хүмүүс, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэж тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх ёстой тул шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэдэг бодисыг хэлнэ.

 

 Хууль бусаар бэлтгэсэн гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг хориглоно. Хууль бусаар хадгалсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууц байдалд байлгахыг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Б  Б.Н , Л.Л нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар хагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай уутны хамт 41.1 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд биедээ болон өөрийн оршин суух байранд, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 116 дугаар байрны орчимд 71-91 УБЕ улсын дугаартай тоёотай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Б  Б.Н , Л.Л нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Б  Б.Н , Л.Л нарын үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б  Б.Н , Л.Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Мөн эрүүгийн 1906 03607 0293 дугаартай хэргээс шүүгдэгч М.Жавхланд холбогдох бусадтай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны шөнө 01 цагаас 02 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 86 дугаар байрны орчим хохирогч Э.Ононбатад зэвсэг хэрэглэн дээрэмдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэгт холбогдож Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд шүүхээс болон мөрдөн шалгах ажиллагаанаас оргон хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул түүнд холбогдох хэргийг тусгаарлан, түдгэлжүүлж шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг тусгаарлагдсанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, ял завших боломжгүй учир шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ зайлшгүй хариуцлага хүлээх учиртай.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэдийгээр шүүгдэгч Б.Б  Б.Н , Л.Л нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Б  Б.Н , Л.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.Б  гэж хаягласан цагаан өнгийн ууттай Каннабис өвс 41,1 грамм, Б.Н  гэж хаягласан хөх өнгийн даавуун ууттай Каннабис өвс 247.6 грамм, Л.Л  гэсэн хаягтай эрээн өнгийн гялгар ууттай Каннабис өвс 134,5 грамм, бөөр хэсэг нь цоорхой Voyage гэсэн бичигтэй 0,5 литрийн хуванцар сав, AG6623565 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тогоо хэлбэртэй мөнгөлөг цаас зэрэг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б.Б , Л.Л , Б.Н  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 2-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт хамтран гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

 

          2. Б.Б  Б.Н , Л.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 2-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.Б  Б.Н , Л.Л нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

        4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б  Б.Н , Л.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.          

 

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.Б  гэж хаягласан цагаан өнгийн ууттай Каннабис өвс 41,1 грамм, Б.Н  гэж хаягласан хөх өнгийн даавуун ууттай Каннабис өвс 247.6 грамм, Л.Л  гэсэн хаягтай эрээн өнгийн гялгар ууттай Каннабис өвс 134,5 грамм, бөөр хэсэг нь цоорхой Voyage гэсэн бичигтэй 0,5 литрийн хуванцар сав, AG6623565 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тогоо хэлбэртэй мөнгөлөг цаас зэрэг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

          6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б  Б.Н , Л.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохир огч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б  Б.Н , Л.Л нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС