| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 102/2016/04876/И |
| Дугаар | 184/ШШ2016/01105 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2016/01105
| 2016 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 184/ШШ2016/01105 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,*** дугаар хороо, Алтан овоо ** дугаар гудамж, *** тоот хаягт оршин суух, ******* овогт Н Б нэхэмжлэлтэй
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны улмаас учирсан хохиролд 12,*******20,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э, прокурор М.А, иргэдийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Бт миний бие 2011 оны 02 дугар сард бусдад зодуулсны улмаас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад улмаар намайг бас зодоон хийсэн гэж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцогдож 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэж 004 тогтоолоор цагаатгагдсан. Би 2011 оны 2-р сараас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд эрүүгийн хэргийн улмаас хууль зүйн туслалцааг гэрээний үндсэн дээр өмгөөлөгч Соронзонболд, Болдбаатар, С.Эрдэнэцэцэг нараас авч байсан ба өмгөөллийн хөлсөнд 6,000,000 төгрөг төлсөн. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 30-наас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 35 хоног хоригдож сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон. Иймд эд хөрөнгийн хохиролд 600,000 төгрөг мөн эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2,, 59.3-т заасан үндэслэлүүдээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон /192,000*35 хоног/ 6,*******20,000 төгрөг, нийт 12,*******20,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Өмгөөлөгчтэйгээ ярилцаад эрүүгийн хэргийн улмаас шалгагдаж байх хугацаандаа ажлаа хийж чадаагүй, өмнө нь би “Чингис трейд” ХХК-д ажиллаж байсан, ажиллаж байх хугацаандаа 624,000 төгрөгийн цалин авдаг байсан. Үүгээрээ тооцон цагдан хоригдож байсан хугацааны хохирол тооцон 6,*******20,000 төгрөг нэхэмжилж байснаа өөрчилж 2014 оны 9 дүгээр сарын 30-наас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хоригдож ажлаа хийгээгүй учир энэ хугацааны цалинг, өмгөөллийн хөлсний хамт нийтдээ *******,015,805 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 02 дугаар сараас эхлээд хохирогчоор шалгагдаж байгаад сүүлдээ сэжигтэн болсон. Энэ хугацаанд Болдбаатар, Эрдэнэчимэг, Соронзондболд зэрэг өмгөөлөгч нараас хууль зүйн туслалцаа авч өмгөөлөлийн гэрээ байгуулан хөлс мөнгөө өгсөн байдаг. Энэ мөнгөө гэм хорын хохиролд тооцож нэхэмжилж байна. Мөн дээр нь анх нэхэмжлэл гаргасан, цагдан хоригдож байсан 35 хоногийг 192,000 төгрөгөөр тооцож 6,*******20,000 төгрөг нэхэмжилж байснаа өөрчлөөд цагдан хоригдож байсан хугацаанд ажил олгогчоос олгож байсан өдрийн дундаж цалин хөлсөөр тооцож хоригдож байх хугацаанд авах ёстой байсан цалин орлого болох 1,015,805 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа. Цалин хөлс нэхэмжилж байгаа учир цагдан хоригдсон хугацааны хохиролд 6,*******20,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, багасгаж байна.
Одоо нийтдээ эрүүгийн хэргийн улмаас шалгагдаж байх хугацааны дундаж цалин хөлс 1,015,805 төгрөгийг, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөгийг нэмж нийт *******,015,805 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилж байна. Хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлүүдийг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-т зааснаар иргэний хууль бусаар ял шийтгэсэн, цагдан хорьсон, мөрдөн байцаасан ...улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчийн гэм бурууг үл хамааран төр хариуцна гэсэн байдаг. Баярбатыг гэмт хэрэг үйлдээгүй нь тогтоогдсон. Анх Баярбар эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтооогдоод явж байхдаа өмгөөлөгч авсан байгаа. Соронзонболд өмгөөлөгчийн гэрээний үндсэн дээр хууль зүйн туслалцаа аваад явж байсан. 2011 оны 3 дугаар сараас намар хүртэл үйлчлүүлж байсан байдаг. Гэтэл төрийн албанд орсон учраас цаашид өмгөөллийн үйл ажиллагаа хийх боломжгүй болж өмгөөлөгчөө өөрчилж Болдбаатар өмгөөлөгчийг авсан байдаг. Болдбаатар өмгөөлөгч мөн мөрдөн байцаалтын шатанд 2 сарын хугацаатай сургалтанд явах болсон учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж энэ талаар хүсэлт гаргасан байдаг. Түүний дараа Эрдэнэцэцэг өмгөөлөгчтэй гэрээ байгуулан эрхээ хамгаалуулан шүүх хуралдаанд оролцсон байгаа гэв.
Прокурор М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөний улмаас хохирол учраагүй гэж үзэж байна. Н.Баярбат нарт холбогдох хэрэг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 04 дугаартай шийтгэх тогтоолоор цагаатгагдсан байсан. Энэ хэрэг олон жил шалгагдсан 25 холбогдогчтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4, 145.2, 14*******.2, *******1.1 мөн дээр нь мөрдөн байцаалтын шатнаасаа оргон зайлсан гэсэн үндэслэл зүйлчлэлтэй эрүүгийн хэрэг юм. Энэ хэрэг шүүгдэгч болон хохирогчийн эрх ашиг хөндөхгүй байх үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.2 буюу хүндэвтэр гэмт хэрэгт хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж магадгүй гэсэн үндэслэлээр Н.Баярбат, Зоригтбаатар нарт таслан шийдвэрлэх арга хэмжээг оновчтойгоор авагдсан. Баярбар ар гэрийн гачигдал гарсан бол түнийгээ хэлээд чөлөө аваад явж болох байсан. Хэлэлгүй явсан учир түүнийг цагдан хориг таслан сэргийлгэх арга хэмжээ авсан байдаг. Тиймээс энэ зардлыг төр хариуцахгүй. Өмгөөлөгч нарын хөлсөнд 6,000,000 төгрөг нэхсэн гэж байгаа боловч Соронзонболд өмгөөлөгч өмгөөлөлийн гэрээ хийсэн байна гэтэл энэ хэрэг 2011 оны 02 дугаар сарын 12-ноос 13-ныг шилжих шөнө үйлдэгдсэн. Соронзонболд өмгөөлөгчтэй хийсэн гэрээ бол 2010 онд 03 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн буюу хэрэг болохоос 1 жилийн өмнө байгуулагдсан гэрээ байна. Тиймээс энэ баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Үүнээс гадна Н.Б өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах эрхтэй. Нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Н.Б нь хууль бусаар цагдан хоригдсоноос учирсан хохиролд 12,*******20,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан хууль бусаар 35 хоног цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 6,*******20,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж цагдан хоригдож байх хугацаанд авах ёстой байсан цалин хөлс 1,105,805 төгрөгийг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 6,000,000 төгрөгийн хамт нийт *******,105,805 төгрөг болгон нэхэмжилж байна. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Б нь 2011 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Барилгачин зочид буудлын ойролцоо Ж.Б, Б.Ш нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад улмаар Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллагдагчаар татагдан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 004 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн Байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгй болгож цагаатгагджээ. Н.Б нь уг эрүүгийн хэрэг шалгагдаж байх хугацаанд буюу 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хүртэл 35 хоног цагдан хоригдсон байна. /хх-ийн 12-51-р хуудас/
Иймд Н.Баярбатыг нийт 35 хоног хууль бусаар цагдан хоригдсон эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдыг тогтоож, зөрчигдсөн эрхийг хуульд заасан журмын дагуу сэргээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж заасан ба хуулийн энэ зохицуулалт нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэх бус, харин эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн эсэхийг тогтоох, улмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоогдсон гэж үзвэл төрөөс гаргуулах нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх хэм хэмжээ юм.
Түүнчлэн хууль бусаар баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх журмыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390-394 дүгээр зүйлд заасан байна. Иймд дээрх хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогыг мөн хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д зааснаар төрөөс гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1. Нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 30-наас 2014 оны 11 дүгээр сарын 05-ныг хүртэл 35 хоног цагдан хоригдсон бөгөөд энэ хугацааны авах ёстой байсан цалин хөлсийн сүүлийн 3 сарын дундажаар тооцон нийт 1,105,805 төгрөг нэхэмжилж байна. .
Нэхэмжлэгч Н.Бт нь эрүүгийн хэрэгт шалгагдаж цагдан хоригдох үедээ ажил эрхэлдэг байсан болох нь “Чингис трейд” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0*******/2016 тоот “Н.Б нь тус компанийн ИТА-ийн ажилтнаар 2009 оны 9 дүгээр сараас эхлэн одоон хүртэл ажиллаж байгаа нь үнэн. Н.Баярбат нь 2014 оны 9 сарын 30-ны өпрөөс 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тодорхой шалтгааны улмаас ажлаа хийгээгүй болно.” гэх тодорхойлолт /хх-ийн 5-р хуудас/ түүний 0044234 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 3-4-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Иймд түүний цагдан хоригдож байсан хугацааны цалинг түүний 3 сарын дундаж цалингаар тооцоход 624,000 төгрөг болж байх ба үүнийг сарын ажлын хоног 21.5 хоногт тооцож үзэхэд хоногийн 29,023 төгрөгийн цалинтай, энэ дүнг цагдан хоригдсон 35 хоногоор тооцож, нийт 1,015,805 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Мөн нэхэмжлэгчийн өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг” нөхөн төлөхөөр заасан ба мөн хуулийн 390.2-т уг хохирлыг улсын төсвөөс нөхөн олгохоор заажээ.
Нэхэмжлэгч Н.Б нь дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа өмгөөлөгчийн хөлсөнд 6,000,000 төгрөгийг төлсөн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Гантулга нь:
-2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр С.Соронзонболдтой хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан 1,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, /хх-ийн 6-р тал/ мөн өдрөө бэлэн мөнгөний тасалбараар С.Соронзонболдод өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн /хх-ийн *******-р тал/ ,
- 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр С.Эхууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан 2,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, /хх-ийн 11-р тал/ гэрээнд заасны дагуу мөн өдрөө бэлэн мөнгөний тасалбараар С.Э урьдчилгаа төлбөрт 1,000,000 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн, /хх-ийн 8-10-р тал/,
- 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ч.Б хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан 2,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, /хх-ийн *******3-*******4-р тал/ мөн өдрөө бэлэн мөнгөний тасалбараар Ч.Б өмгөөллийн хөлсөнд 2,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн /хх-ийн *******5-р тал/ болох нь өмгөөлөгч нартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, бэлэн мөнгөний тасалбар зэргээр тогтоогдож байх ба Н.Баярбат нь дээрх гэрээний дагуу өмгөөөлөгч Ч.Б, С.Э нараас хууль зүйн туслалцаа үйлчилгээг тухайн эрүүгийн хэрэгт авч байсан болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүхийн тогтоол, хэргийн материал танилцуулсан баримтууд болон 004 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус нотлогдож байх тул 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр С.Эрдэнэцэцэгтэй хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан төлсөн 2,500,000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ч.Болдбаатартай хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан төлсөн 2,000,000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өмгөөлөгч С.Соронзонболдтой хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан 1,500,000 төгрөгийг төлсөн нь цаг хугацааны хувьд Н.******* дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгчөөр авч эрх зүйн туслалцаа авч байсан байна гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр Төр буюу Засгийн газрын нөөц сангаас цагдан хоригдсон хугацаанд авах ёстой байсан цалин орлогын 1,015,805 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 4,500,000 төгрөг, нийт 5,515,805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Баярбатад олгож, үлдэх 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.*******-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 5,515,805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б олгож, үлдэх 1,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.*******, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Б.ХИШИГБААТАР