Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 131/ШШ2016/00608

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.******* нь 1963 онд төрсөн. Өндөр насны тэтгэвэртээ гарах гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох болсон. 1979 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын Ленинч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй, цэцэрлэгийн туслах багшийн ажлаас чөлөө авах болмжгүй болсон тул хэргийг эзгүйд шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар Ж.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, 1988 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын Ленинч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1979, 1980, 1981, 1983, 1984, 1985, 1986 онуудын хурлын тогтоол, протокол, дотоод журам, Ленинч нэгдлийн даргын 1987, 1988, 1989 онуудын тушаалын хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                        ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь 1979 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Ленинч нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, 1981 оноос 1990 онуудад ажилласан хоног, цалин хөлсийг бичиж, эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тэмдэг дарсан 1988 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын Ленинч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1979, 1980, 1981, 1983, 1984, 1985, 1986 онуудын хурлын тогтоолын хуулбар, протокол, дотоод журам, тус нэгдлийн даргын 1987, 1988, 1989 онуудын тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байх тул хуульд зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ийн *******гийн 1979 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Ленинч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ