Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2016/05266

 

2016 оны 10 сарын 03 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05266

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 60 дугаар гудамж, 6 тоот хаягт оршин суух, Боржин овогт Лувсанбазарын Нямсүрэн /РД:ЧЕ710620687/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 14 дүгээр байр, 19 тоот хаягт оршин суух Халх овогт Жүгдэрнамжилын Бадамханд /РД:ХЖ81031208/

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 75а байрны 13-14 тоот хаягт оршин суух Хатгина овогт Зууннастын Батхуяг /РД:ХП72082316/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35.000.000 төгрөг гаргуулах тухай,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 14 дүгээр байр, 19 тоот хаягт оршин суух Халх овогт Жүгдэрнамжилын Бадамханд /РД:ХЖ81031208/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 60 дугаар гудамж, 6 тоот хаягт оршин суух, Боржин овогт Лувсанбазарын Нямсүрэн /РД:ЧЕ710620687/-д холбогдох,

Сөрөг нэхэмжлэл: Хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Нямсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагч З.Батхуяг, хариуцагч Ж.Бадамхандын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Автомашины үнэ ханшийг зохиомлоор өсгөж, үйлдвэрлэгдсэн огноог засварлан залуу болгож намайг төөрөгдүүлэн өндөр үнээр худалдсан гэж үзэж байгаа тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, маргааны зүйл болсон Лексус 570 автомашиныг хариуцагч С.Бямбажавт буцаан, 145.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Бадамханд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл С.Бямбажав нь тухайн автомашины орж ирсэн он сар яагаад өөрчлөгдсөн талаар мэдэхгүй. С.Бямбажавын хувьд уг он сарыг өөрчилдөг эрх бүхий хүн ч биш учраас энэ зүйлд буруутай зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч З.Батхуяг нь нэхэмжлэгч Л.Нямсүрэнд 30.000.000 төгрөгийг төлөхөөр болж, нэхэмжлэгч Л.Нямсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгөөс татгалзав. Мөн хариуцагч Ж.Бадамханд нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын нудамж, 59 дүгээр байрны 8 тоот хаягт байрлалтай, 36.17 м.кв талбайтай 2 өрөө орон сууыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны дотор хариуцагч З.Батхуягийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг заавал шилжүүлсэн байна. хариуцагч З.Батхуяг нь өмчлөх эрхийн гэрчилгээг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор нэхэмжлэгч Л.Нямсүрэн байрыг чөлөөлнө. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хариуцагч З.Батхуяг нь нэхэмжлэгч Л.Нямсүрэнд 30.000.000 төгрөгийг хүлээлгэн өгнө гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн би 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр бусдйын хууль бус эзэмшлээс байр албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд татгалзаж байна гэв.

 

Зохигчдын тайлбар, шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ, хүсэлтийг хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Нямсүрэн хариуцагч Ж.Бадамханд нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51.200.000 төгрөг гаргуулахыг шаардаж нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч нараас 35.000.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Ж.Бадамханд нь нэхэмжлэгчид холбогдуулан хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ж.Бадамханд нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын нудамж, 59 дүгээр байрны 8 тоот хаягт байрлалтай, 36.17 м.кв талбайтай 2 өрөө орон сууыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны дотор хариуцагч З.Батхуягийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр, хариуцагч З.Батхуяг өмчлөх эрхийн гэрчилгээг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор нэхэмжлэгч Л.Нямсүрэн байрыг чөлөөлөхөөр, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хариуцагч З.Батхуяг нь нэхэмжлэгч Л.Нямсүрэнд 30.000.000 төгрөгийг хүлээлгэн өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Хариуцагч Ж.Бадамхандын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хууль бус эзэмшлдээс байр чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Л6Нямсүрэнд холбогдох хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх шааррдлагаасаа хариуцагч Ж.Бадамханд татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413.950 төгрөг, хариуцагч Ж.Бадамхандын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Бадамханд, З.Батхуяг нараас улсын тэмдэгтийн хураамжид 206.975 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Л.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй Ж.Бадамханд, З.Батхуяаг нар холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 35.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь Авто Тээврийн Үндэсний Төв ТӨҮГ-т холбогдох шаардлагаа татан авч, хариуцагч С.Бямбажавын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 5.000.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкин дахь 5041079432 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.040.950 төгрөгөөс 882.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 158.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2611016809 тоот данснаас, хариуцагч С.Бямбажаваас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 441.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ