| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1901 |
| Огноо | 2019-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 1901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Хохирогч Х.Ундармаа,
Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М т холбогдох эрүүгийн 1906 06591 2690 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, барилгын засварчин мэргэжилтэй засал чимэглэлийн ажилтай, ам бүл 5, дүү эгч нарын хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.М .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун Алтан-Өлгий 25-370 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Ундармааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний алимны салстад цус харвалт, баруун шуунд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ундармаа мэдүүлэхдээ: “...Би гомдол саналгүй байгаа. Тухайн үед аль альнаас нь болж ийм зүйл болсон. Бид хамт амьдрахгүй байгаа. Энэ асуудлаа шийдвэрлүүлчихээд дахин хамт амьдрах бодолтой байгаа. Би өөрийн ааш муутайгаасаа болж ийм байдалд хүрсэн гэж бодож байгаа.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Х.Ундармаагийн өгсөн мэдүүлэг /хх-11-12/, гэрч Г.Алтанмөрөнгийн өгсөн мэдүүлэг /хх-35/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13029 дугаартай дүгнэлт /хх-15/, Б.М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-21/, шүүгдэгч Б.М ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-24/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун Алтан-Өлгий 25-370 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Ундармааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний алимны салстад цус харвалт, баруун шуунд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Ундармаагийн өгсөн: “....Би иргэн Б.М гэх хүнтэй 2018 оны 7 сараас хойш хамт амьдарч байна. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би хамтран амьдрагч Б.М тай нийтийн байранд амьдраад 3 cap гаруй болж байна. Тэгэхэд Б.М нь нүүдэл хийх гээд хүйтэн өдөр ачаагаа ачаад байсан. Тэгэхээр нь би “хүйтэн өдөр нүүлээ” гэхэд намайг гичий, ал гэх мэтээр хэл амаар доромжилж, отвирк шидсэн ба оноогүй. Тэгэхэд би “найзындаа очиж хононо” гэхэд намайг нүүр рүү 2-3 удаа алгадаж, элэг рүү өшиглөсөн, үстэж чирж хана мөргүүлж зодсон. Тэгээд намайг орхиод яваад өгсөн. Би хэсэг хугацаанд манарсан байдалтай байсан ба босож нийтийн байрны эзнээс хаягаа асууж цагдаад дуудлага өгсөн. Миний тархи хавдсан, баруун гар хөх няц болсон, зүүн талын хөх хөхөрсөн, зүүн талын шилбэ гуяа дагаад хөхөрсөн байсан. Б.М нь өмнө нь 2019 оны 2 сард Хөвсгөл аймагт зодож байсан. Дараа нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны шөнө 00 цагийн орчим Шар хадны 2-ын автобусны буудал орчим эодож байсан. 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр машин дотроо гэнэт уурлаад гар утсаараа цохьсон. Мөн намайг “халтар гичий, янхан, алаараа тоглосон” гэх мэтээр хэл амаар доромжилж байсан.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Алтанмөрөнгийн өгсөн: “...Тухайн өдөр манай ах нийтийн байрнаасаа нүүж манай хашаанд ирж амьдрах гээд ачааг нь зөөж байхад ахын хамтран амьдрагч гэх Х.Ундармаа эгч “байрандаа үлдэж болохгүй юм уу, үгүй бол манай найзынд очиж амьдаръя” гээд байсан. Манай ах дургүйцээд чимээгүй байсан. Тэгэхэд Х.Ундармаа “ямар гөлөгнүүдээ хараад хөөрөөд байгаа юм, хөгшин нохой” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би орж гараад юм зөөж байхад Х.Ундармаа уйлаад сууж байсан ба орхиод яваад өгсөн.” /хх-35/ гэх
мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13029 дугаартай дүгнэлтэд:
1. Х.Ундармаагийн биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний алимны салстад цус харвалт, баруун шуунд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр
үүсгэгдэнэ.
3. Шинэ гэмтэл байна.
4. Гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-15/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М ын яллагдагчаар өгсөн: “... Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Х.Ундармаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” /хх-21/ гэх мэдүүлэг,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-31/,
БЗДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-32/,
Илтгэх хуудас /хх-33/,
Шүүгдэгч Б.М ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-24/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.М ын 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун Алтан-Өлгий 25-370 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Ундармааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Х.Ундармаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Б.М ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.М ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.М нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.Ундармаа хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС