Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1806

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.М т холбогдох эрүүгийн 1906 01362 392 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 30-нд өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн инженер мэргэжилтэй,  ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхэд нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

         Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 242 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 28 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай тэнцүү байхаар тооцож нийт 224 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, 116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.М .

                  

         Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.М  нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 21-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Single” нэртэй бааранд А.Тэмүүжинтэй “манай найзыг бүдүүн” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж зрүүл мэндэд нь баруун нүдний дотор буланд цус хуралт, баруун нүдний дотор буланд зулгаралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

    

        Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Тэмүүжингийн өгсөн мэдүүлэг /хх-17-18/, гэрч М.Батсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-25-26/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2660 дугаартай дүгнэлт /хх-20/, Б.М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-66-67/, мөрдөгчийн хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн гэх тэмдэглэл /хх-71/, шүүгдэгч Б.М ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.М  нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 21-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Single” нэртэй бааранд А.Тэмүүжинтэй “манай найзыг бүдүүн” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж зрүүл мэндэд нь баруун нүдний дотор буланд цус хуралт, баруун нүдний дотор буланд зулгаралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Тэмүүжингийн өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 21-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Single” нэртэй бааранд М.Батсүрэнгийн хамт Соёрхол нэртэй 0.75 гр архи ууж байсан чинь Батсүрэнгийн оюутан ангийн найз Мийгаа гэх жинхэнэ нэрийнг мэдэхгүй байна. Бид хоёртой хамт суугаад байж байгаад 20 орчим минут би хүнтэй уулзах гээд баарнаас гараад хүнтэй уулзаж байхад Батсүрэн над руу 89191946 гэх дугаарын утсаар залгаад “хаана байгаа юм бэ, хурдан ир” гэхээр нь би “бүдүүн пизда минь одоо очлоо” гээд тоглоод хэлээд удахгүй “Single” нэртэй бааранд яваад очиход Батсүрэнгийн оюутан ангийн найз гэх Мийгаа “манай найзыг бүдүүн гэж дуудсан” гэж нүүрэн тус газарт 6-7 удаа цохисон.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Батсүрэнгийн өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Single” нэртэй бааранд А.Тэмүүжингийн хамт 0.75 гр Соёрхол нэртэй архи уусан. Б.М  таарсан тэгээд бид гурав цуг суусан. Гараад хоолонд ороод ирэхэд А.Тэмүүжин, н.Мягмаржав хоёр зодолдсон байсан. А.Тэмүүжингийн уруул хавдсан байсан.” /хх-25-26/ гэх мэдүүлэг,

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2660 дугаартай дүгнэлтэд:  

  1. А.Тэмүүжингийн биед баруун нүдний дотор буланд цус хуралт, баруун нүдний дотор буланд зулгаралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх-20/ гэх дүгнэлт,

 

  Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М ын яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. А.Тэмүүжин орж ирээд хэл амаар доромжлоод байсан. Би нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон.” /хх-66-67/ гэх мэдүүлэг,

 

  Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-9/,

  Мөрдөгчийн тэмдэглэл /хх-71/,  

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй хорих ангийн мэдэгдэх хуудас /хх-74/

Шүүгдэгч Б.М ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30/ зэрэг болно.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

         Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.М ын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 21-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Single” нэртэй бааранд А.Тэмүүжинтэй “манай найзыг бүдүүн” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж зрүүл мэндэд нь баруун нүдний дотор буланд цус хуралт, баруун нүдний дотор буланд зулгаралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч А.Тэмүүжин нь гомдол саналгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Б.М ын эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

          Мөн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй хорих ангийн албан бичгээр ялтан Б.М  нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 28 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай тэнцүү байхаар тооцож нийт 224 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, 116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болохыг тодорхойлж байна.  

 

       “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.

 

        Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн    2-д зааснаар Б.М т урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

         Шүүгдэгч Б.М  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.М т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-д зааснаар Б.М т урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 416 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б.М  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.          

 

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС