Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1869

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Хохирогч Ш.Нарантуяа,

Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Э холбогдох эрүүгийн 1906 06193 2633  дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1957 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, 1 зээгийн хамтаар Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн   тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Ч.Э .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 7-162 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, ахмад настан Ш.Нарантуяад агсан согтуу тавьж “янхан, гичий, гуйлгачин” гэж хэл амаар доромжилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах

 ажиллагаанд мэдүүлэг өгсөн үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнөүү.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Нарантуяа мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би гомдол саналгүй байгаа. Бид эвлэрсэн энгийн харилцаатай байгаа. Миний нөхөр гэмшиж ухаарсан байгаа” гэв.

 

        Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ш.Нарантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-7-8/, гэрч Ө.Батбаярын өгсөн мэдүүлэг /хх-15/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамж /хх-32-33/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 716 дугаартай шүүгчийн захирамж /хх-34-35/, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-36/, гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний маягт /хх-37-41/, Ч.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-46-47/, шүүгдэгч Ч.Э урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 7-162 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, ахмад настан Ш.Нарантуяад агсан согтуу тавьж “янхан, гичий, гуйлгачин” гэж хэл амаар доромжилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Нарантуяагийн өгсөн: “...Би Ч.Эрдэнэбаттай гэр бүл болоод 46 жил болж байна. Гэр бүлийн баталгаатай 4 хүүхэдтэй. Тэр өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр Ч.Э гэрээсээ 12 цагийн орчим архи уугаагүй эрүүл гарч яваад 14 цаг өнгөрч байхад гэртээ согтуу хүрээд ирсэн. Гэртээ орж ирээд 1 цаг орчим унтчихаад сэрж босч ирээд намайг хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд дуугүй байхаар дуугарсангүй гээд “янхан, гичий, гуйлгачин” гэх мэт үгээр харааж доромжлоод хуванцар жижиг сандал аваад шидсэн. Тэгэхдээ намайг оноогүй. Манай нөхөр Ч.Э нь байнга архи уугаад байдаггүй боловч залуу байхаасаа л архи уудаг, архи уух дуртай, архи уусан үедээ агсам согтуу зантай. Намайг үгээр идээд хэл амаар доромжлоод байдаг. Ч.Э залуу байхдаа надад гар хүрч байсан. Харин сүүлийн 10 жил орчим жил гар хүрээгүй. Харин согтуудаа намайг байнга хэл амаар доромжлоод байдаг. Намайг хэл амаар доромжлох шалтгаан байхгүй. Согтуудаа гаргаж байгаа зан нь юм.” /хх-7-8, 10-11/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Батбаярын өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны хэсгийн байцаагчаар 4 жил орчим ажиллаж байна. Ч.Э нь архи согтууруулах уыдаа хааяа хэрэглээд байдаг юм. Би 2019 оны 4 дүгээр сард Ч.Э эхнэртээ агсан согтуу тавьж хүсэл зориийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан үндэслэлээр шүүхээр баривчлуулж байсан. Мөн Ч.Э дээрх үндэслэлээр 2018 оны 12 дугаар сард 10 дугаар хорооны хэсгийн байцаагч Ням-Очир баривчлуулж байсан. Ч.Э манай хорооны гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаанд авагдсан хүн байгаа.” /хх-15/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Э яллагдагчаар өгсөн: “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ

авахуулахад татгалзах зүйлгүй.” /хх-46-47/ гэх мэдүүлэг,

  

Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /хх-19-27/,

Хохирогч Ш.Нарантуяагийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-29/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 41 дугаартай захирамж /хх-31-32/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Зөрчлийн шиитгэл оногдуулах тухай шүүгчийн 716 дугаартай захирамж /хх-33-34/,

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-36/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-37-41/,

Шүүгдэгч Ч.Э урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ч.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 7-162 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, ахмад настан Ш.Нарантуяад агсан согтуу тавьж “янхан, гичий, гуйлгачин” гэж хэл амаар доромжилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Э “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настаны эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ш.Нарантуяа нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Ч.Э холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

            Шүүхээс шүүгдэгч Ч.Э ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Ч.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настаны эсрэг үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Ч.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                      

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Ч.Э нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ч.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн

тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан

сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС