Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1868

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, 

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

          улсын яллагч Б.Ганзориг,

          шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 09091 1931 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Б.Т .

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вашингтон” нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд иргэн С.Уянгын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, тохуурхан доромжилж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн,

мөн Б.Т нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцадаа С.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                  

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...С.Уянга бид хоёр үерхээд 6 жил болсон. Тухайн хэрэг болдог өдрийн өмнөх өдөр Гродокт байрлах

 гэртээ бид 2 хамт хоносон. Маргааш нь бид 2 хот орно гэж тохиролцсон байсан. Бид 2 автобусанд суугаад Улаанбаатар хотод ирсэн. Би С.Уянгын гар утсыг халь харахад санхүү өгч авалцдаг чат ирсэн байсан. Би гар утсыг нь аваад автобуснаас буусан. С.Уянга гар утсаа авах гээд байхаар нь би өгөөгүй. Надаас гар утсаа авах гээд намайг өшиглөөд байхаар нь би “боль” гээд хөл рүү нь өшиглөсөн. Бид 2 гадаа муудалцаж байхаар “буудал оръё” гээд “Вашингтон” гэх зочид буудалд орсон. Буудалд орсны дараа С.Уянгын ярьж байгаа шиг асуудал болоогүй. Миний өгсөн мэдүүлгээр намайг цагдаагаас дуудсан би С.Уянга руу залгаж юу болоод байгаа юм бэ гэж асуухад “...би чамайг цагдаад өгсөн...” гэж хэлсэн. Тухайн үед би сэтгэл санааны хувьд таагүй байсан учраас шууд мэдүүлэг өгсөн. Сүүлд өгсөн мэдүүлгээр юу болсон талаар үнэн зөв мэдүүлсэн. Зочид буудлын тооцоог болон буудлаас пиво авсан С.Уянгад байсан мөнгөөр хийсэн.  С.Уянгын гар утасны тухайд С.Уянга гар утсаа өөрийнхөө бичиг баримтаар өөрөө тавьсан байгаа. Би хүчээр бэлгийн харьцаанд ороогүй. Мөн би С.Уянгын үтрээ рүү шил хийгээгүй. Хийсэн гэх нотлох баримт байхгүй байгаа. Бид хоёр 2 буудалд орсон тэр зочид буудлуудад өмнө байнга бидний байнга ордог байсан зочид буудал байгаа.” гэв.

 

        Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Уянгын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13488 дугаартай дүгнэлт /хх-33/, Б.Т гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-24-26, 90-91/, шүүгдэгч Б.Т урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вашингтон” нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд иргэн С.Уянгын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, тохуурхан доромжилж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн,

мөн Б.Т нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцадаа С.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Уянгын өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 14-15 цагийн үед Налайхаас гараад автобусанд суугаад явж байгаад хуучин найз залуу Б.Тэмүүжинтэй тааралдаад бид хоёр автобусны хойд талын суудал дээр сууж байтал Тэмүүжин миний гар утсыг булаан авч Ботаникийн буудал дээр буухаар нь би араас нь дагаж буугаад “утсаа авъя” гэхэд миний шилбэ рүү өшиглөсөн. Улмаар бид хоёр маргалдан Б.Т намайг зодож таксинд хүчээр суулган Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Вашингтон” зочид буудал руу явахаар нь би “явахгүй” гэж хэлсэн чинь замдаа миний нүүрэн тус газар олон удаа алгадаж цохиж явсаар “Вашигтон” зочид буудлын 3 дугаар давхрын хамгийн захын өрөөнд хүчээр дагуулж ороод миний хувцаснуудыг хүчээр тайлах гээд байхаар нь би “тайлуулахгүй” гэсэн чинь “миний гар утсыг цонхоор шиднэ” гэсэн учир би утсыг биеэ үнэлж авсан биз дээ гээд миний цүнхэнд байсан түрийвчийг аваад дотор нь байсан 80.000 төгрөгийг авч тооцоог хийн үлдэгдэл мөнгөөр пиво, скоч авч орж ирээд миний трусикийг аманд чихэж байгаад амыг минь скочоор ороогоод миний гарыг скочдоно гээд байхаар нь гараа скочоор ороолгоогүй. Тэгсэн надтай хүчээр бэлгийн харьцаанд ороод дараа нь нэг шил пиво ууж дуусаад шилний амсар хэсгийг скочоор ороогоод миний бэлэг эрхтэн рүү шилээ хийгээд дараа нь миний анусаар бэлгийн харьцаанд орно гээд цүнхэнд байсан нүүрний тосыг бөгс болон цавиар тараагаад байхаар нь би эсэргүүцсэн чинь орон дээр дарж унагаад миний скочоор ороосон бөглөөтэй байхад нүүрэн дээр дэрээр дарж байгаад бэлгийн харьцаанд орсон. Тэгсэнээ миний утсыг үзэж байгаад миний харилцаж байгаа мессежийг уншаад өмнө нь чаталж байсан нэг л удаа уулзсан залуу руу мессеж бичээд “хүрээд ир, хамт групп секс хийе” гэж дуудсан чинь нөгөө залуу нь 0.75 Соёрхол аваад ороод ирсэн. Тэр үед нь би хувцсаа өмсөх гэхээр миний хувцсыг өмсүүлэхгүй байсан. Мөн фэйсбүүкийн найз эрэгтэйг чат бичин дуудаж ирүүлэн архи уусан ба надтай хүчээр бэлгийн харилцаанд оруулах гэж байхад нь би эсэргүүцсэн. Тэр залуутай бэлгийн харилцаанд ороогүй. Тэр залуу нэмж архи авчирна гэж гараад буцаж орж ирээгүй. Дараа нь миний Айфон 7 маркийн гар утсыг 90.000 төгрөгөөр ломбардад тавьж хороололд байрлах “Чэлэгүн” зочид буудалд орж дахин зодож хүчээр бэлгийн харилцаанд орсон. Би явах гэсэн боловч утсаа аваагүй болохоор чадаагүй. Тэмүүжин буцаж орж ирэхдээ 2 шил пиво, 1 том скоч бариад орж ирсэн. Орж ирээд хувцсыг хүчээр тайлаад хүчиндсэн... Зочид буудалд орсны дараа ч намайг "янхан минь" гээд байсхийгээд алгадаад байсан. Хүчиндэх үед би болиоч гэж хэлсэн боловч дийлэхгүй учир биеийн дэрээр дарчихаад дахиж хүчиндэж оаихдаа дуугүй байгаач гээд алгадаад байсан.” /хх-14-22/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Талсболорын өгсөн: “...Түүнээс хойш 3 хоногийн дараа 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 18:00 цагийн үед С.Уянга, манай эгчийн охин Тэргэлийн хамт ажил дээр ирсэн. Уянга дуу муутай ярьж чадахгүй байсан ба би шалгааж байгаад асуухад “тань дээр очих гээд явж байхад Б.Т тэй таарсан, Б.Т миний гар утсыг булаагаад Ботаникийн автобусны буудал дээр буусан, би араас нь дагаж буухад намайг зодоод таксинд суулгаад зочид буудал оруулсан, гар утсыг ломбарданд тавиулаад, түрийвчинд байсан мөнгө авсан, тийм болохоор би утасгүй болоод таньтай ярьж чадахгүй байсан, би буудлаас зугтаах гэж байгаад баригдахад гар, ам скочдсон, Б.Т надтай үерхсэнгүй, утас авсангүй” гээд уурласан гэж хэлсэн. “Ээж аавдаа хэлэх юм бол ална шүү” гэсэн болохоор би хэлж чадахгүй байсан” гээд өөр зүйл нуугаад байсан. Би өөр зүйл болсон гэж зөн совингоор дахиж лавлаж асуухад хүчиндүүлсэн талаар хэлсэн. Би шууд цагдаад хандсан. Б.Т “цагдаад хэлэх юм бол гэр бүлийг чинь хүйс тэмтэрнэ шүү” гэж заналхийлсэн байсан.” /хх-25-26/ гэх мэдүүлэг,   

 

         Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13488 дугаартай дүгнэлтэд:

         1. С.Уянгын биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

        3. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

        5. С.Уянгын үтрээний арчдас, наалдацанд эр бэлгийн эс илрээгүй байна.

        6. С.Уянгын цус нь О/I/ бүлэг байна.

        7. С.Уянга нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

        8. С.Уянгын охин хальс хуучин урагдалтай байна.” /хх-33/ гэх дүгнэлт,   

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 291 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Т нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Б.Т нь өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.” /хх-37-38/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Т урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/  зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т зүгээс “…Би хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин С.Уянгыг хүчиндээгүй” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаад хохирогч С.Уянгын өгсөн: “...миний трусикийг аманд чихэж байгаад амыг минь скочоор ороогоод миний гарыг скочдоно гээд байхаар нь гараа скочоор ороолгоогүй. Тэгсэн надтай хүчээр бэлгийн харьцаанд ороод дараа нь нэг шил пиво ууж дуусаад шилний амсар хэсгийг скочоор ороогоод миний бэлэг эрхтэн рүү шилээ хийгээд дараа нь миний анусаар бэлгийн харьцаанд орно гээд цүнхэнд байсан нүүрний тосыг бөгс болон цавиар тараагаад байхаар нь би эсэргүүцсэн чинь орон дээр дарж унагаад миний скочоор ороосон бөглөөтэй байхад нүүрэн дээр дэрээр дарж байгаад бэлгийн харьцаанд орсон.” /14-22/ гэх мэдүүлэг, гэрч Г.Талсболорын өгсөн: “...Би өөр зүйл болсон гэж зөн совингоор дахиж лавлаж асуухад хүчиндүүлсэн талаар хэлсэн. Би шууд цагдаад хандсан. Б.Т “цагдаад хэлэх юм бол гэр бүлийг чинь хүйс тэмтэрнэ шүү” гэж заналхийлсэн байсан.” /хх-25-26/ гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон учир шүүгдэгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх, хэргийг шүүх хурлаар хаалттай хэлэлцэнэ.

 

Хүчиндэх гэмт хэрэг гэдэг нь хүний бэлгийн халдашгүй бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүчиндэх гэмт хэрэг нь эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх буюу бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж үйлдсэн байдаг.  

 

Тодруулбал шүүгдэгч Б.Т нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хохирогчтой бэлгийн харьцаанд орсон, хохирогчийн бэлэг эрхтэнд пивоны шилний амсар хэсгийг скочоор ороогоод оруулсан үйлдлийг хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжид хамааруулан ойлгох ба харин тэдгээрээс энэхүү үйлдлээр хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор ёс бусаар авирлаж, илтэд басамжилжилсан байдлаар хүчиндсэн нөхцөл байдал тогтоогдсон тул хүчиндэх гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн байна гэж шүүхээс үзлээ.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

        Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Хохирогч С.Уянга нь 150.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

         Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

        Шүүхээс шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

       Шүүхээс шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д заасан ял шийтгэлийг оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг биелүүлэн эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын  хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д заасан хорих ял шийтгэлд нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

           Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй, Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д заасан “хүчиндэх гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн” хэрэг үйлдсэн гэм буруутайд,

         мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн тус тус тооцсугай.

 

          2. Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Т шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар Б.Т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан торгох ялыг дүйцүүлэн оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэж, нийт түүний биечлэн эдлэх ялын хугацааг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.Т оногдуулсан 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

          6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Хохирогч С.Уянга нь гэм хорын төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,  

                               ШҮҮГЧ                                        Э.ЧИНГИС