| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0553/И |
| Дугаар | 131/ШШ2016/00628 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 131/ШШ2016/00628
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сумын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн
*******, ******* байрлах орон сууц зориулалттай 39м2 болон үйлчилгээний зориулалттай 82м2 байрны өмчлөгч тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Я.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Я.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1996 онд иргэн *******оос 39м2 орон сууцны зориулалттай өрөө, 8-7-од байрлалтай 82м2 худалдаа үйлчилгээний зориулалттай байрыг худалдаж авсан. Тус байранд 20 жил үйл ажиллагаа явуулж байна. Улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авах гэтэл тухайн байрны өмчлөгч мөн гэдгийг хуулийн дагуу тогтоолгож ир гэсэн тул *******, , од байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Я.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 1996 онд *******оос 39м2 орон сууцны зориулалттай өрөө, 8-7-од байрлалтай 82м2 худалдаа үйлчилгээний зориулалттай байрыг худалдаж аваад 20 жил үйл ажиллагаа явуулж байна. Улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авах гэхэд өмчлөгчийг тогтоолго гэсэн тул *******, , од байрлах 39м2 болон 82м2 үйлчилгээний зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн Засаг даргын 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 8/614 тоот, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2016 оны 08 сарын 22-ны өдрийн 572 дугаар тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 11 сарын 05-ны өдрийн 6/7796 тоотын хуулбар, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 сарын 18-ны өдрийн 1б/363 дугаар тоотын хуулбар, Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 08 сарын 22-ны өдрийн 1/968, 1/967 дугаартай тоот, 2016 оны 08 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2016 оны 05 сарын 13-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, 2016 оны гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарууд, 2016 оны 05 сарын 13-ны өдрийн Баянхонгор сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамжийн хуулбар, 2016 оны 08 сарын 01-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, эзэмшиж буй газрын кадастрын зургийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Я.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******, , од байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 39м2 болон 82м2 байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Я.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8-р баг, *******, , од байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 34м2 болон 82м2 байрны өмчлөгч болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн Засаг даргын 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 8/614 тоот, тус аймгийн архивын тасгийн 2016 оны 08 сарын 22-ны өдрийн 572 дугаар Шаргалжуутын нийтийн аж ахуй үйлчилгээний байрны өмч хувьчлалын баримт төрийн архивын тасагт шилжиж ирээгүй гэх тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 11 сарын 05-ны өдрийн 6/7796 тоотын хуулбар, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ...Шаргалжуут амралтын газарт байрлалтай нэгж талбарын 6409006839 дугаар бүхий 240 м2 газартай хуучнаар /ахуй үйлчилгээ/-ний 1 давхар барилга орон нутгийн өмчид бүртгэлгүй гэх албан бичиг, Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 08 сарын 22-ны өдрийн 1/968, 1/967 дугаартай тоотууд, 2016 оны 08 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуудас, 2016 оны 05 сарын 13-ны өдрийн Шаргалжуут 8-р багийн 7-19Б хуучин ахуй үйлчилгээний үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаатай 82м2 газрыг эзэмших 000565297 дугаар, 4 жилийн хугацаатай 39м2 газрыг эзэмших 000565296 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбарууд, 2016 оны 05 сарын 13-ны өдрийн Баянхонгор сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамжийн хуулбар, 2016 оны 08 сарын 01-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Я.*******ийн эзэмшиж буй газрын байршлын кадастрын зургийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн өөрийн эзэмшиж буй байрны гэрэл зураг 3 хуудас, 6409006816 дугаар бүхий 39м2 болон 82м2 газартай барилгын план гар зураг зэргийг хэрэгт хавсаргажээ.
Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийг өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагч Я.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т зааснаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******, ******* байрлах орон сууц зориулалттай 39м2 болон үйлчилгээний зориулалттай 82м2 байрны өмчлөгч *******гийн ******* болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ