| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06025/И |
| Дугаар | 102/ШШ2016/05290 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2016/05290
2016 оны 10 сарын 05 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05290
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 88 тоот хаягт оршин суух, Зурхайч овогт Цэрэндоржийн Мөнхжаргал /РД: УХ65022867/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 25/4 дүгээр байр, 16 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Бат-Очирын Мөнгөнчимэг /РД: КЮ76101166/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 17.466.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбадорж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал нь хариуцагч Б.Мөнгөнчимэгт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 17.466.000 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 52.000 төгрөгийг зөвшөөрч, төлбөр төлж дууссан тул төлбөр, алданги төлөх үндэслэлгүй, засварыг өөрийн зардлаар хийхээр гэрээндээ тохиролцсон тул засварын зардал хариуцахгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 292 дугаар зүйлийн 292.2, 292.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Мөнгөнчимэгээс 7.357.987 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.111.013 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнгөнчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 132.630 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ