| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0136/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/136 |
| Огноо | 2019-11-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,
шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Учралгэрэл, Б.Чулуунгэрэл,
шүүгдэгч Ч.О, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Б нарт холбогдох эрүүгийн 1907003320134 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, “Рокмон” ХХК-д зуурмагийн операторчин ажил эрхэлдэг, , хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Ч.О, регистрийн дугаар **********
Монгол Улсын иргэн, , , *******, *******, , , , , хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Б.Б, регистрийн дугаар **********
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.О, Б.Б нар нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр орой 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож улмаар Б.Бын биед зүүн хоншоорын хөндийн урд ба хажуу ханын зөрүүтэй хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дээд доод урууланд шарх, нүүр, цээж, баруун мөр, баруун зүүн бугалга, нуруунд цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт, нүүр, дээд доод буйланд зөөлөн эдийн няцрал зэрэг эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Ч.Оын биед баруун шуунд зулгаралт, цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 07 сарын 22-нд бид хэд хамт олноороо салинд гарсан. Тэгээд машин дотор Батболдтой хэрэлдэж хоорондоо жаахан ууснаас болоод маргалдаж зодолсон. Маргаан болсон шалтгаан нь бие биенийгээ элдэв үгээр хэлснээр болж бид 2 маргалдаж байхад Батболд над руу гэнэт дайраад боогоод машины шил мөргүүлээд байхаар нь би Батболдын толгой руу 2,3 удаа цохьсон” гэв.
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 07 сарын 22-нд бид хэд хамт олноороо салинд гарчаад буцаад Цайзын тэнд явж байса. Хамт явж байсан Анхбаяр гэдэг залуугаас ахыгаа пост хүргээд өгөөч гэж тэнд хүргүүлээд дараа Городок руу нэг айлд очиж уусан. Тэгсэн намайг тохойгоороо нудраад байхаар нь би яагаад байгаа юм бэ гэсэн. Тэгээд маргалдаад зодоон болсон. Би ыг хазсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ үйл явдлын дараа би руу ярихад ийм юм болсон юм уу гээд болсон үйл явдлыг санахгүй байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч С.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай ажлынхан Цонжин болдог хөшөөний хойно салхинд гарчихаад орой 21 цагийн үед тарсан. Тухайн үед би машинтайгаа явж байсан юм. Манай машинд , , , нар суусан явж байсан юм. Тэгээд бид нар наашаа явж байгаад Гордокын тэр хавьд дэлгүүрийн гадаа зогсож байхад Батболд рүү залгаад “та нар хаана явж байгаа юм гэж асуухаар нь Гордокын энд дэлгүүрийн гадаа архи авч байна гэж хэлсэн. Тэгээд Батболд тэгвэл би наана чинь дөхөөд очъё намайг Налайхын мөнгө хураадаг постон дээр ирээд авчихаач гэж хэлсэн байсан. Тэгээд бид нар наашаа мөнгө хураадаг постон дээр ирээд Батболдыг аваад буцаад Гордок руу явж ийн ойролцоо айлын эзэнгүй хашааны үүдэнд машинтай зогсож байгаад машин дотроо дэлгүүрээс авсан нэг шил архиа уучихаад би харилаа гээд машинаас буугаад явчихсан. Тэгээд бид нар наашаа хөдлөөд явж байтал машин дотор Батболд, 2 хоорондоо муудалцаад байх шиг байсан. Тэгсэн Батболд ыг “би чамайг хүмүүжүүлээд өгье” гээд тэр хоёр хоорондоо зууралдаад авах шиг болсон. Тэгсэн Даваа ахаа машинаа зогсоогоорой болохоо байлаа гэж хэлэхээр нь би машинаа замын хажуу тал руу зогсоогоод эргээд хартал Батболд ын дээгүүр даваад тай зууралдчихсан байж байхаар нь би машинаасаа буугаад арын хаалгаа онгойлгоод эхлээд гараад ирсэн. Тэгээд бид хоёр Батболдыг машинаас татаж гаргасан чинь цаад талын жолоочийн эсрэг талын хаалгаар бууж ирээд Батболдтой зууралдаж аваад тэр хоёр замын хажуу тал руу өнхөрөөд явчихсан. Тэгээд би араас нь очиж ын гараас нь татаж авч салгаад машин руу суулгасан. Харин Батболд цаашаа орилоод яваад өгсөн. Тэгээд бид нар машинаа асаагаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай ажлынхан Цонжинболдог хөшөөний хойно салхинд гарчихаад орой 20 цагийн үед тарсан байх. Тэгээд бид нар тэндээсээ наашаа Гордок руу орж ирээд дэлгүүрийн гадаа зогсож байтал Батболд ах над руу залгаад хаана явж байгаа юм бэ гэж хэлэхээр нь бид нар Гродокт явж байна гэж хэлсэн. Тэгээд Батболд ахыг Налайхын мөнгө хураадаг постон дээрээс очиж аваад буцаад Гордок орж ахын гадаа очиж нэг шил архи уучихаад наашаа явж байтал гэнэт машин дотор Батболд 2 хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд Батболд ах ыг барьж аваад машины шил рүү ын толгойг мөргүүлээд байхаар нь би Даваа ахыг машинаа зогсоогоорой гэж хэлсэн чинь Даваа ах машинаа зогсоосон. Тэгээд , Батболд ах хоёр машинаас буугаад орооцолдоод ноцолдоод байхаар нь би салгах гэсэн боловч дийлдэхгүй болохоор нь Даваа ахыг бууж ирээд салгаад өг гэж хэлээд Даваа ах тэр хоёрыг салгасан чинь Батболд ах цаашаа орилоод яваад өгсөн. Тэгээд бид нар тэндээ Батболд ахыг орхичихоод машиндаа суугаад хот руу явсан” гэсэн мэдүүлэг
/хх-ийн 26 дугаар хуудас/
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагынхан Цонжинболдог хөшөөний хойно салхинд гарцгаагаад тэндээ хорхог болон хоол унд хийж идсэн. Мөн хажуугаар нь ганц нэг шил архи ууцгаагаад орой 21 цагийн үед тарсан байх. Тухайн үед би Ч.О, П., , Даваа ах нартай нэг машинд суугаад явсан. Тэгээд бид нар Налайх дүүргийн 5 дугаар хороо буюу Гродокт ирээд дэлгүүрийн гадна архи авах гээд зогсож байтал Б.Б залгаад “хаана явж байна. Намайг Налайхын мөнгө хураадаг постны тэр хавиас ирээд авчихаач” гэж хэлэхээр нь бид хэд Налайхын мөнгө хураадаг постны тэр хавиас Б.Быг аваад буцаад Гродок орж дэлгүүрээс авсан нэг шил архиа эзэнгүй хашааны үүдэнд зогсож байгаад уусан. Тэгээд би “за за би гэртээ орж амарлаа” гэж хэлээд би гэр рүү орсон” гэсэн мэдүүлэг
/хх-ийн 28 дугаар хуудас/
Гэрч С.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус компанийн ажилчидтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Цонжинболдог” хөшөөний хойно салхинд гарчихаад 22 цагийн орчимд тарцгаасан байх. Тэгээд наашаа миний машинд Б.Б, Н.Ганхуяг нар суугаад явсан. Тэгээд Налайх руу орж ирээд Налайхын цэргийн ангиудын тэр хавьд явж байтал Б.Б ах “нөгөө хэд чинь хойно үлдсэн юм шиг байна ахыгаа буцаагаад мөнгө хураадаг постны хавьд хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэгээд би буцаж яваад Налайхын мөнгө хураадаг пост өнгөрөөд “Синчи Ойл” гэх нэртэй клонкийн хажуухан талд зам дээр буугаад үлдсэн. Тэгээд би хонхорт ажлынхаа нэг хүнийг буулгахаар цаашаа явсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 23-ны үүрээр 05 цагийн үед над руу баахан залгасан байсан. Тэгээд би 05 цаг өнгөрч байхад Б.Б ах руу залгасан чинь ах нь хүнд зодуулчихлаа ахыгаа ирээд авчих гэж хэлэхээр нь би Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын автобусны буудал дээр яваад очтол Б.Б ахын нүүр ам нь аймар болчихсон байсан. Тэгээд бид хоёр эмнэлэг орж урууланд нь оёдол тавиулчихаад буцаад Б.Б ах цагдаа дээр үлдсэн. Би ажил руугаа яваад өгсөн” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 29 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/392 дугаар:
“1. Б.Бын биед зүүн хоншоорын хөндийн урд ба хажуу ханын зөрүүтэй хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дээд доод урууланд шарх, нүүр, цээж, баруун зүүн мөр, баруун зүүн бугалга, нуруунд цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт, нүүр, дээд доод буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 35 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/390 дугаар:
“1. Ч.Оын биед баруун шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,
/хх-ийн 39 дүгээр хуудас/
“Мед Траума” эмнэлэгийн Толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Налайх эрүүл мэндийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Хохиролын баримтууд /хх-ийн 56-60 дугаар хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:
Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар хуудас/, Б.Бын иргэний мэдээлэл дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/, “Рокмон” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 19/41 дугаар тодорхойлолт /хх-ийн 88 дугаар хуудас/, ны тодорхойлолт /хх-ийн 90 дүгээр хуудас/, Б.Бын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 дүгээр хуудас/, Б.Мэргэн, Б.Эрдэнэсүрэн нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 108 дугаар хуудас/, Ч.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 дүгээр хуудас/, Ч.Оын Иргэний мэдээлэл дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 115 дугаар хуудас/, “Рокмон” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19/39 дугаар тодорхойлолт /хх-ийн 121 дүгээр хуудас/, ны тодорхойлолт /хх-ийн 122 дугаар хуудас/, Ч.Оын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 124 дүгээр хуудас/, О.Учрал, О.Уярал, О.Увидас нарын төрсөний гэрчилгээний хуулбар /хх-ийн 148-150 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ
Шүүгдэгч Ч.О, Б.Б нар нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр орой 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож улмаар Б.Бын биед зүүн хоншоорын хөндийн урд ба хажуу ханын зөрүүтэй хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дээд доод урууланд шарх, нүүр, цээж, баруун мөр, баруун зүүн бугалга, нуруунд цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт, нүүр, дээд доод буйланд зөөлөн эдийн няцрал зэрэг эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Ч.Оын биед баруун шуунд зулгаралт, цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч Б.Бын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч Ч.Оын мэдүүлэг, гэрч С.Даваажав, П. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэнд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Өнөөдөр Батболдоос өөр хүн байсан бол гэм буруу дээрээ маргаж байгаа. Гэтэл өнөөдөр Батболд эр хүний жудагтай зан гаргаж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх дүгнэлт,
Шүүгдэгч Ч.Оын өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нар хоорондоо ойлголцож уучлалт гуйсан. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.О, Б.Б нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.О нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр орой 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож улмаар Б.Бын биед зүүн хоншоорын хөндийн урд ба хажуу ханын зөрүүтэй хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дээд доод урууланд шарх, нүүр, цээж, баруун мөр, баруун зүүн бугалга, нуруунд цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт, нүүр, дээд доод буйланд зөөлөн эдийн няцрал зэрэг эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр орой 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож улмаар Ч.Оын биед баруун шуунд зулгаралт, цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
Шүүгдэгч Ч.О шүүх хуралдаанд өгсөн “...Тэгээд машин дотор Батболдтой хэрэлдэж хоорондоо жаахан ууснаас болоод маргалдаж зодолсон. Маргаан болсон шалтгаан нь бие биенийгээ элдэв үгээр хэлснээр болж бид 2 маргалдаж байхад Батболд над руу гэнэт дайраад боогоод машины шил мөргүүлээд байхаар нь би Батболдын толгой руу 2,3 удаа цохьсон...” гэх,
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгсэн намайг тохойгоороо нудраад байхаар нь би яагаад байгаа юм бэ гэсэн. Тэгээд маргалдаад зодоон болсон. Би ыг хазсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/392, №08 шэ/390 дугаартай дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ч.О, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бын бие махбодид хүндэвтэр хохирол, хохирогч Ч.Оын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Ч.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр ял, Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох оногдуулах саналтай байна” гэх,
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгчөөс “Прокурорын оногдуулж байгаа ял шийтгэл шүүгдэгч нарт тохирч, шударга ёсны зарчимд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Шууд санаатай үйлдлээ шүүгдэгч нар хүлээн зөвшөөрдөг. Энэ ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн. Б.Бын хувьд би өөрөө залуу хүмүүстэй ийм асуудалд орсондоо харамсаж байна. Ч.Оын хувьд би өөрөөсөө ах хүнтэй ийм асуудал үүсгэсэндээ гэмшиж байна гэж хэлдэг. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нар хийсэн үйлдлээ гэмшиж ухаарч хоорондоо эвлэрсэн. Торгуулийн хамгийн бага заалтаар шийтгэж өгнө үү” гэх дүгнэлт,
Шүүгдэгч Ч.Оын өмгөөлөгчөөс “ хийсэн хэрэгтээ анхнаас гэмшиж байсан. Хохирогчийн хохирол төлбөрийг төлж, хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Хохирогч хохирол төлбөр барагдсан биеийн байдал эрүүл байгаа. Шүүгдэгч эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Одоо ажиллаж байгаа компанидаа 9 жил ажиллаж байгаа. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хуульд заасан гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрдсэн. Энэ хэрэг явдал согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болсон гэдгийг харгалж үзэж торгох ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба Ч.О, Б.Б нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Ч.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ч.О, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, ******* овогт Б.Быг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оыг 1000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.О, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг ногоон эрээн өнгийн пудволкыг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ