| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0137/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/137 |
| Огноо | 2019-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Э.Нт холбогдох эрүүгийн 1907003060142 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , , , , , хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, овогт Э.Н, регистрийн дугаар **********,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 02 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо, тоотод бусадтай согтууруулах ундааны зүйл хэрэглэн ууж согтуурсан үедээ М.Нтэй маргалдаж р түүнтэй зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2019 оны 7 сарын 08-нд Налайхад байдаг хүргэнтэйгээ хамт 1 шил архи, 1 пивотой уусан. Би хохирогчийг танихгүй, харин манай хүргэн таньдаг. Би тэгээд орой нь маргалдаад цохьсон. Болсон явдлыг сайн санахгүй байна. Би хохиролд 175.000 төгрөг төлсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би нөхөр Бы болон түүний найз Ука, Д нарын хамт Налайх дүүрэгт 18 цагийн үед одоо байгаа Бадралын 5-14 тоотоос гараад өглөө зээлсэн мөнгөө авах гэж нөхрийн танил залуугийн гэрт очсон боловч гэр нь цоожтой байсан. Хашаанаас гараад гудамж руу гарах үед тухайн хашаанд байсан байшингаас нөхрийг гэж залуу дуудсан. Нөхөр тэр залууг таньдаг байсан. Та нар ороод ир жоохон юм байна. Хуваагаад уучихъя гэж хэлсэн. Бид 4 эргэж ороход байшингаас намайг зоддог ******* болон нэг шил Хараа архины тал, том пиво аваад гараад ирсэн. Тухайн байшингийн үүдэн дээр бид нар суусан. Тухайн архи пиво зэргийг тойруулаад өгсөн. Намайг зоддог хүүхэн надад пиво аяглаж өгөөд уу гэхээр нь би уудаггүй гэж хэлээд уугаагүй.Тэр хүүхэн намайг эхэмсэг зантай даравгар хүүхэн чи уухгүй байхдаа яадаг юм гэхээр нь би уудаггүй юм аа. Укад хандаж Быг хүргээд өгөөрэй наадах чинь тасарчихсан байна гэж хэлсэн чинь намайг зоддог хүүхэн чи юу гэнээ дахиад хэлдээ гэхээр нь нөхрөө аваад явъя гэж байна шдээ гэхэд чи муу юу гэнээ гэж босч ирээд хоёроос гурван удаа нүүр рүү мөргөсөн. Хамарнаас цус гарсан. Намайг бооход нь би ухаан алдаад уначихсан. Манай хоёр найз салгасан байсан. Би нөхрөө босгоод тухайн хашаанаас гараад цагдаа дуудаад эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тэгээд цагдаа дээр ирж мэдүүлэг өгчөөд гэртээ харьсан. Миний хамар хавдсан, хоолой зулгарсан байсан...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 10 дугаар хуудас/
Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 13 цаг өнгөрч байхад нөхөр Б буюу Укагийн хамт Бы гэрт очсон. Нөхөр найз Бтайгаа архи задалж уусан. Тэдний гэрт орой болтол байсан. Гэгээ тасрахын алдад Б түүний эхнэр Н, нөхөр Бын хамт Бы гэрээс гараад найзынх руу нь очсон.Найз нь гэх залуу гэртээ байхгүй болохоор нь хашаанаас гараад явах үед араас Нийг зодсон Н гэх ******* бид нарыг дуудсан. Бид нар тухайн хашаанд буцаад орсон. Н хүргэн гэх залуутайгаа пиво уугаад сууж байсан. Бид сууж байхад Б газар хэвтээд унтаад өгсөн. Би нөхөртэйгөө явъя гээд ярилцаад сууж байхад Н, Н хоёр хоорондоо муудалцаад байхаар нь явъя гээд хашаанаас нөхрийн хамт гарах үед орилолдох чимээ сонсогдохоор нь эргээд хашаа руу ороход Н, Н хоёр зууралдчихсан, Нийн хамарнаас цус гарчихсан байдалтай байсан. Нөхөрийн хамт бид хоёр тэр хоёрыг салгасан. Хоёр тал руу болгосны дараа хүргэн гэх залуу Нийг аваад гэр рүүгээ орсон. Нийг харахад нүүр нь нил цус болчихсон байсан. Тэр хоёрыг салгах үед Н намайг энэ зодчихлоо гээд орилоод байсан. Тэр үед бүрэнхий болчихсон байсан учир яг хаана юугаар цохисонг харж чадаагүй зууралдсан байхад салгасан. Тэгээд би нөхрийн хамт гараар гэр рүүг харьсан. Дараа нь болсон үйл явдлыг мэдэхгүй байна. Маргааш өглөө босоод Бы гэрт очиход Нийн нүүр хөхөрч хавдсан байдалтай байсан. Нөхөр нь ажилдаа явна гээд зогсож байсан. Тэдний гэрээс гараад гэр рүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг
/хх-ийн 20 дугаар хуудас/
Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Н миний том эгч юм. Эгч маань 6 хүүхэдтэй суманд амьдардаг. Амьдрал нь их ядуу нөхөр нь гэх хүн нь байнга архи уугаад алга болчихдог. Эгч бас амьдралаасаа болоод уугаад байдаг. Нөхөр нь хаяад алга болчихдог. Эгч өөрийн гэсэн гэр оронгүй олон жил айлаар явсан. Эгч маань даруу төлөв зантай хүн байгаа юм. Олон хүүхэдтэй амьдрал нь хэцүүхэн байдаг. Хэрэг гарах үед манай гэрт ирсэн байсан. Намайг ажилтай байх хойгуур архи уугаад хүнтэй муудалцсан байсан. Гэртээ ирэхэд эгчийг цагдаа аваад явчихсан байсан. Тухайн үед манай нөхөр Баярсайхан бас байхгүй ажилдаа явчихсан байсан. Тухайн үед манай нөхөр Баярсайхан бас байхгүй...” гэсэн мэдүүлэг,
/хх-23 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/37 дугаар:
“1.М.Нийн биед зүүн хацар, цээж, баруун бугалганд цус хуралттай, хүзүүнд зулгаралт, төвөнхөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 25 дугаар хуудас/
2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хохирол төлсөн баримт,
/хх-ийн 63 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 35 дугаар хуудас/
2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн сумын засаг даргын А/266 дугаар захирамж,
/хх-ийн 59 дүгээр хуудас/
2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Өнөр бүл хүүхдийн төвийн ерөнхий захиралын А/12 дугаар тушаал,
/хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ
Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 02 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо, тоотод бусадтай согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ М.Нтэй маргалдаж р түүнтэй зодолдож, түүний биед зүүн хацар, цээж, баруун бугалганд цус хуралттай, хүзүүнд зулгаралт, төвөнхөнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Нт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 02 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо, тоотод бусадтай согтууруулах ундааны зүйл хэрэглэн ууж согтуурсан үедээ М.Нтэй маргалдаж р түүнтэй зодолдож, түүний биед зүүн хацар, цээж, баруун бугалганд цус хуралттай, хүзүүнд зулгаралт, төвөнхөнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Э.Нийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Нэг ******* хүнийг цохиод нүүрэн тус газар нь цохиод гэмтээчихсэн байсан...” гэх,
хохирогч М.Нийн “...Босч ирээд миний цамцаар хоолой боогоод миний хамар хэсэгт толгойгоороо хоёр удаа мөргөхөд хамарнаас цус гарсан. Тэгээд би манараад газарт уначихсан...” гэх,
гэрч Б.Дгийн “...Хашаа ороход Н, Н хоёр зууралдчихсан, Нийн хамарнаас цус гарчихсан байсан... Нийн харахад нүүр нь нил цус болчихоод, энэ намайг зодчихлоо гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/37 дугаар дугаартай “М.Нийн биед зүүн хацар,
цээж, баруун бугалганд цус хуралттай, хүзүүнд зулгаралт, төвөнхөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн с учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.Нийн үйлдсэн гэмт хэргийн с хохирогч М.Нийн бие махбодид хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөр 175.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Э.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх тайлбарыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба Э.Нийн үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Э.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Э.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 300 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ