Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2026/ХШТ/21

 

Ц.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, насанд хүрээгүй хохирогч Э.А, түүний өмгөөлөгч Б.Солонго, шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 41 дүгээр магадлалтай Ц.Б-т холбогдох 2421 00000 0105 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хаалттай хянан хэлэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 41 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

2.Прокурор С.Ариунаагийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хангасугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

 

 Б.БАТЦЭРЭН

 

 М.ПҮРЭВСҮРЭН

 

 Б.ЦОГТ