| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06862/И |
| Дугаар | 102/ШШ2016/05851 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2016/05851
| 2016 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2016/05851 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Ч.Цэнд би, даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 13 дугаар гудамж, 22/3 өөрийн байранд оршин байгаа Монкабель системс ХХК /РД-2087332/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, Маргад смарт хотхон РАФ групп ХХК /РД-5766796/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 20-5 тоотод оршин байгаа Гэрэлттитан констракшн ХХК /РД-5690617/-иудад холбогдуулан гаргасан
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,236,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга /шүүхэд төлөөлөх эрх-1963/, РАФ групп ХХК-ийн захирал Н.Азбилэг, Гэрэлттитан констракшн ХХК-ийн захирал Г.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монкабель системс ХХК шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Монкабель системс ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Гэрэлттитан констракшн ХХК-тай зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж 19,569,950 төгрөгийн, 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр оруулсан гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр нэмэлт 8,587,500 төгрөг, нийт 28,157,450 төгрөгийн бараа, материалыг акт үйлдэж шилжүүлэн өгсөн.
Худалдан авагч нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор бараа материалын үнийг төлөхөөр гэрээнд заасан боловч Гэрэлттитан констракшн ХХК нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй болно.
Гэрээний 7.3-т зааснаар алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 28,157,450 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ нь 14,078,725 төгрөг болж байна.
Мөн гэрээний 10.2-т худалдан авагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас худалдан авагч нь худалдагч талд буюу өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд 3,000,000 төгрөг төлөхөөр заасан бөгөөд өмгөөлөгчийн үйлчилгээний урьдчилгаа хөлсөнд 1,300,000 төгрөг төлөөд байна.
Хэрэв хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол нэхэмжлэгч талын хөрөнгө дээрх хэмжээгээр багасахгүй байсан.
2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Монкабель системс ХХК, РАФ групп ХХК, Гэрэлттитан констракшн ХХК-иудын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээгээр РАФ групп ХХК нь Гэрэлттитан констракшн ХХК нь үндсэн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс үүргийг нь гүйцэтгэхээр тохиролцсон боловч РАФ групп ХХК нь мөн адил гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.
Иймд бараа материалын үнэ 28,157,450 төгрөг, алданги 14,078,725 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, нийт 45,236,175 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Гэрэлттитан констракшн ХХК-ийн 11 дүгээр сарын 07-ны өдөр 4,073,395 төгрөгийг буцаан өгсөн гэсэн тайлбарыг үгүйсгэхгүй байгаа бөгөөд мөн өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасган үндсэн төлбөр 24,084,055 төгрөг, алданги 12,045,027.5 төгрөг нийт 36,126,082.5 төгрөг болгож байна гэв.
Хариуцагч РАФ групп ХХК шүүхэд тус компанийн захирал Н.Азбилэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Монкабель системс ХХК-иас зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу нийт 28,157,450 төгрөгийн бараа материал хүлээн авсан.
Монгол банк орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн олголтоо 2016 оны 6 дугаар сараас зогсоосон тул манай компанийн батлагдсан зээлийн төлбөр одоог хүртэл олгогдоогүй хойшилсон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тул Монкабель системс ХХК-д хүү, алдангийг төлөх боломжгүй гэсэн тайлбар өгсөн боловч одоо манай компани нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 12,042,027.5 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Гэрэлттитан констракшн ХХК шүүхэд, тус компанийн захирал Г.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монкабель системс ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан бөгөөд тус өдрөө 19,569,950 төгрөгийн бараа материал хүлээн авсан, мөн сарын 19-ний өдөр 8,587,500 төгрөгийн бараа материалыг нэмж авсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 4,073,395 төгрөгийн бараа материалыг Монкабель системс ХХК-д буцаан олгосон билээ.
Монкабель системс ХХК-ийн нэхэмжилж буй 45,236,175 төгрөгөөс манай компани нь 24,084,055 төгрөгийн үндсэн төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй.
РАФ групп ХХК-д хүү, алдангийг шилжүүлж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монкабель системс ХХК нь РАФ групп ХХК, Гэрэлттитан констракшн ХХК-иудаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,236,175 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасган хариуцагч нараас 36,126,082 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу Гэрэлттитан констракшн ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 24,084,055 төгрөгийг, хариуцагч РАФ груп ХХК нь 12,042,027.5 төгрөгийг тус тус хариуцан төлөхөөр зөвшөөрч байна.
Шүүх хариуцагч нарын дээрх зөвшөөрлийг хуульд нийцсэн, бусдын эрхийг хөндөөгүй байна гэж дүгнэлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэрэлттитан констракшн ХХК, РАФ групп ХХК-иудаас 338,580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монкабель системс ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монкабель системс ХХК-ийн нэхэмжлэлтэй, РАФ групп ХХК, Гэрэлттитан констракшн ХХК-иудад холбогдох иргэний хэргийн хариуцагч Гэрэл титан констракшн ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 36,126,082 /гучин зургаан сая нэг зуун хорин зургаан мянга наян хоёр/ төгрөгийн 24,084,055 /хорин дөрвөн сая наян дөрвөн мянга тавин таван/ төгрөгийг, хариуцагч РАФ групп ХХК нь 12,042,027.5 /арван хоёр сая дөчин хоёр мянга хорин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч Монкабель системс ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэрэлттитан констракшн ХХК, РАФ групп ХХК-иудаас 338,580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монкабель системс ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |