| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0630/И |
| Дугаар | 131/ШШ2016/00659 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2016/00659
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ын *******ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1964 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан. Иймд 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс Баянхонгор аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтийн газарт саниторчоор, 1983 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад эмчилгээний тэжээлийн цэгийн саниторчоор, 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний ээж Б.******* өвчтэй байгаа тул би өнөөдрийн шүүх хуралдаанд итгэмлэлээр оролцож байна. Б.******* 1983 оны 08 дугаар сараас 1989 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн 1-р бригадад эмчилгээний тэжээлийн цэгт саниторч, 1989 оны 01 дүгээр сараас 1989 он дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 91 дүгээр лавлагааны хуулбар, тус архивын 2016 оны 09 сарын 29-ний 668 дугаар лавлагаа, 1980 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1983 оны 10 сарын 25-ны өдрийн Баянхонгор аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн тэргүүлэгчдийн хурлын 52 дугаар тогтоолын хуулбар, 1984 оны 03 сарын 10-ны өдрийн Хөгжил нэгдлийн даргын тушаалын хуулбар, тус нэгдлийн даргын 1985 оны 02 сарын 07-ны өдрийн дотоод журмын хуулбар, 1989 оны 01 сарын 07-ны өдрийн тус нэгдлийн даргын тушаал, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн 1-р бригадад эмчилгээний тэжээлийн цэгийн саниторчоор, 1989 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 91 дүгээр лавлагааны хуулбар, тус архивын 2016 оны 09 сарын 29-ний 668 тоот лавлагаа, 1980 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1983 оны 10 сарын 25-ны өдрийн Баянхонгор аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн тэргүүлэгчдийн хурлын 52 дугаар тогтоолын хуулбар, 1984 оны 03 сарын 10-ны өдрийн Хөгжил нэгдлийн даргын тушаалын хуулбар, тус нэгдлийн даргын 1985 оны 02 сарын 07-ны өдрийн дотоод журмын хуулбар, 1989 оны 01 сарын 07-ны өдрийн тус нэгдлийн даргын тушаал, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч 1986 оны 04 сарын 17-ны өдөр, 1988 оны 03 сарын 17-ны өдөр хүүхэд төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул ажилласан хугацаа тасраагүй гэж дүгнэв.
Иймд хүсэлт гаргагч Б.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ын *******ын 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн 1-р бригадад эмчилгээний тэжээлийн цэгийн саниторчоор,
1989 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн 1-р бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ