| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06130/И |
| Дугаар | 102/ШШ2016/05295 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2016/05295
2016 оны 10 сарын 05 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05295
| Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 123 дугаар байр, 42 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Энхийн Гансүх /РД:ЧТ78091079/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 14 дүгээр байр, 19 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Октябрын Оюунгэрэл /РД:ШД75073004/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 67.5000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Гансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагч О.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Оюунгэрэлд 45.000.000 төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. О.Оюунгэрэл нь гэрээний хугацаа дуусахад 3 сарын хүү төлсөн боловч үндсэн зээлээ төлөөгүй. Ийм учир хариуцагчаас үндсэн зээл 45.000.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги 22.500.000 төгрөг, нийт 67.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 22.500.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.Оюунгэрэл нэхэмжлэлийн шаардлагаас 45.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү 1.575.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү 1.575.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүү 1.575.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү 1.575.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1.575.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүү 1.575.000 төгрөгийг тус тус төлж, үндсэн төлбөрөөс төлөлт хийсэн тохиолдолд хасагдсан үнийн дүнгээс дараа сарын хүүг тооцож, хариуцагч нь 45.000.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байхаар харилцан тохирч эвлэрч байна гэжээ.
Зохигчдын тайлбар, шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээг хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Гансүх хариуцагч О.Оюунгэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 67.500.000 төгрөг гаргуулахыг шаардаж нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 22.500.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч О.Оюунгэрэл нэхэмжлэлийн шаардлага 45.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү 1.575.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү 1.575.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүү 1.575.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү 1.575.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1.575.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүү 1.575.000 төгрөгийг тус тус төлж, үндсэн төлбөрөөс төлөлт хийсэн тохиолдолд хасагдсан үнийн дүнгээс дараа сарын хүүг тооцож, хариуцагч нь 45.000.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байхаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495.450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Оюунгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 382.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.Гансүхийн нэхэмжлэлтэй О.Оюунгэрэлд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 67.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 22.500.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч О.Оюунгэрэл 45.000.000 төгрөгийг 6 сарын хугацаанд сарын 3.5 хувийн хүүтэйгээр 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү 1.575.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү 1.575.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүү 1.575.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү 1.575.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1.575.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүү 1.575.000 төгрөгийг тус тус төлж, үндсэн төлбөрөөс төлөлт хийсэн тохиолдолд хасагдсан үнийн дүнгээс дараа сарын хүүг тооцох, хариуцагч нь 45.000.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байхаар харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495.450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Оюунгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 382.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ