| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0144/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/144 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Б.Мт холбогдох эрүүгийн 1907003310148 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, овогт Б.М, регистрийн дугаар **********,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмрийн үйлдвэрийн баруун талд Э.Уг өөрийн нөхөр Г.Гтай хардсаны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 07 дугаар сарын 19-өөс 2019 оны 07 дугаар сарын 20-нд шилжих шөнө би өдөр 4 цагийн үед нөхөр рүүгээ залгахад утсыг нь Э.У авсан. Э.У өмнө нь манай нөхөртэй харилцаатай байсан. Тэгээд би уурлаад хадмууд дээр чинь очъё гэхэд эндээ учраа олчихъё гэхээр би уурлаад хэдэн удаа цохьсон. Өмнө нь бас манай нөхөртэй явалдаж байгаад баригдахад нь би зүгээр өнгөрөөдөг байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Налайхын төвд ны орчим утсаар яриад 18 цагийн үед Д ахтай уулзасан. Уулзаад байж байхад Г Д ахтай утсаар ярьж байсан. Та хоёр уулзсан бол хүрээд ир гэнээ гэхээр нь би зөвшөөрөөд Ганбямбын ажилладаг төмрийн үйлдвэр дээр 19 цагийн орчимд очсон. Бид 3 уулзаад юм ярьж сууж байхад Г С бас ирж байгаа гэж хэлсэн. С гэх залуу удалгүй хүрээд ирсэн. Бид хоёр очихдоо хоёр лаазтай пиво авч очсон байсан. Ганбямбын дотор муу байна гэхээр нь өгөх санаатай авч очсон. С гэх залуу 0,5 литрийн Экс нэртэй архи авчирсан ба тэр архийг задлаад тойруулж уусан. Тэгээд сууж байтал бороо ороод эхлэхээр нь Сгийн машинд ороод суусан. Д ах хүн тосно гээд 20 цаг өнгөрөөгөөд яваад өгсөн. 21 цаг өнгөрч байхад Г эхнэр ирж байх шиг байна та хоёр яв яв гэж хэлэхээр нь С машинаа асаагаад бид хөдөлсөн. Уурхайн замаар явахаар болсон боловч С зам мэдэхгүй гээд буцаж явах замдаа үйлдвэрийн ойролцоо машин нь эвдэрсэн. Би утсаар такси дуудсан. Хэсэг хугацааны дараа таксины жолооч зам асууж ярихаар нь өөдөөс нь алхъя гээд Сгийн хамт алхаж явтал гар чийдэн тусгаад Ганбямбын эхнэр М охин болон хүргэнийхээ хамт гарч ирсэн. Тэгээд намайг машин руугаа хүчээр суулгаад охиныхоо хамт нийлж намайг хэл амаар доромжилж дайрч толгой руу гараараа цохиод байсан. Миний бор өнгөтэй жижиг цүнхийг М булааж аваад ухаад хэтэвч гаргаж ирсэнээ “чи үүнийг манай нөхрөөр авхуулсан байна. Надтай адилханыг авхуулчихаж” гээд цохиод байсан. Хэтэвчинд байсан 56.000 төгрөгийг гаргаж ирээд энэнд юу ч битгий үлдээ бид нар бүгдийг нь авна. Бензинийхээ мөнгийг хийнэ гээд охиндоо өгөхөд охин нь аваад миний гар утасны гэрийнх нь ард хийж байсан. Охин нь гэх ******* миний гар утасыг булааж аваад өгөхгүй байсан. Хамарнаас цус гараад байсан учир зогсоод хамрынхаа цусыг тогтоосон. Тэгээд намайг суу гэж суулгаад 6 шард очиж М том охиноо суулгасан. Тэд нар намайг янхан минь гичий гэх хүний харааж болох бүх хараалаар харааж цохиод байсан. Энгэр шанд руу явъя хадамд нь аваачиж өгнө гэж хэлэхэд хүргэн нь гэх залуу машинаа хөдөлгөсөн. Замдаа М эгч Тунгалаг руугаа утсаар яриад “Урнаа Г хоёрыг шалдан жалганд хэвтэж байхад нь барьж авлаа. Би энийг өөрөө мэдээд алчихъя. Танайхаас очиж хутга авна” гэж хэлсэн. М машинд суугаад “одоо наадахаас чинь 50 сая төгрөг авна. Чи 50 сая төгрөг өгөхгүй бол хадамуудад чинь хэлнэ гээд хутга бариад эргээд харахад нь хоёр хүүхэд нь боль гээд хутгыг нь булаагаад авчихсан. Энгэршандын аль гудамжинд очсоноо мэдэхгүй байна. Нэг гудамжинд зогссон. М 50 сая төгрөг авна. Чин энд үхэх үү эсвэл 50 сая төгрөг өгөх үү гээд зодоод “50 сая төгрөг өгнө гэж хэл гээд бичлэг хийгээд байсан. Гурвуулаа нийлээд зодоод байсан учир цохихыг нь болиулахын тулд Мээ хоёулаа уулзъя гэхэд гараад ир уулзъя гэхэд хоёр охин нь зугтаачихна гэхэд зүгээрээ буулгачих наадах чинь зугтаавал би 3 алхуулахгүй бариад авна гэж хэлэхэд хоёр охин нь буулгасан. Би Мтэй чи жоохон зай гаргаад надтай ярилцаж болдоггүй юм уу завсар зай өгөхгүй гурвуулаа нийлээд зодоод байх юм гэхэд чамтай ярих яриа байхгүй гээд миний үснээс зулгаагаад хоёр охиноо буугаад ир гэж хэлсэн. Миний дээр гарч суучихаад “би энэний дээр шээмээр байна. Шээс хүрэхгүй байна. Чиний хувцасыг тайлж нүцгэн байлгана” гээд тэр 3 хувцастай зууралдаад дотуур хувцаснууд ураад тасдаад хаячихсан. М “Ингээд дотуураа шалдан байж байвал хадмууд чинь шалдан байсан гэхэд итгэнэ” гээд инээгээд байсан. Шээс хүрэхгүй байгаа юм чинь салтаа руу нь шил чихье гээд шавартай архины шил бариад над руу дайрсан. Хоёр охин нь өмдийг тайлах гэж оролдохоор нь би өмдөө зуураад тайлуулаагүй. Та адилхан ******* хүн байж болиоч гээд зөндөө хэлсэн боловч өөдөөс ямар нэгэн хариулт олоод дайраад байхаар нь сүүлдээ юм хэлэхээ байсан. Намайг машин руу суулгаад энэ мөнгө өгөхгүй юм байна. Хадмууд руу нь залга гэхэд охин нь миний утсыг гаргаж ирээд утасны ард хийчихсэн байсан мөнгийг ээждээ өгөхөд хүргэндээ “бензин хий” гээд өгөхөд хүргэн нь халаасандаа хийсэн. Миний утсанд бага охин нь сим картаа хийгээд утсан дээрээс ээж гэсэн дугаарыг олоод залгасан. М хадам ээж Цтай ярилцаад “Танай бэр Урнаа чинь манай нөхөртэй жалганд шалдан хэвтэж байхаар нь аваад ирлээ. Бэрээ гарч ирж ав” гэхэд хаана юм бэ гэхэд хаягтай газар хайж явж байгаад Замд гаръя гээд дэлгүүрийн гадна зогссон. Удалгүй хадам дүү А, О, хадам ээж Ц нар ирсэн. Тэд нар машинаас бууж ирсэн хүмүүстэй уулзаад та нар янхан бэрээ өөрсдөө ав гэж байгаа сонсогдсон. Хадам ээж, хадам дүү О над дээр ирэхээр нь “эгчийнх нь бүх юмнуудыг авчихсан. Эгчийнхээ юмнуудыг аваадах” гэхэд манайх хүнээ авчихлаа. Хүнийхээ юмнуудыг авъя гэсэн чинь хоосон цүнх, түрийвч өгөөд гар утас, мөнгө хоёроос бусдыг нь өгсөн. Гар утсаа авъя гэхэд гар утсыг жалганд хаячихсан гэсэн. Миний утсанд симээ хийгээд ярьсан гэхэд буцаагаад өөрт нь өгсөн гээд дайраад байсан. Тэд нар машиндаа суугаад яваад өгсөн. Бид нар цагдаагийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлнэ гээд үү маань М рүү залгасан. Цагдаа дээр байна. Хүрээд ир асуудлаа шийдүүлэе гэхэд бага охинтойгоо хүрээд ирсэн. Байцаагч нь байхгүй байна гэхэд М дуудсан цагт ирнэ гээд яваад өгсөн. Байцаагч нь ирээд юу болсныг тодорхой ярь гээд мэдүүлэг авсан. Одоо Мийг дууд гэхэд цагдаа явуулсан чинь хаалгаа тайлахгүй байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Гэрч П.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шилжих шөнө гэртээ байж байхад 00 цаг өнгөрч байхад төрсөн ээж Цгийн гар утас руу дуудлага ирсэн. Ээж утсаа аваад ярьж байгаад дугаар андуурсан байна гээд тасалсан. Дахиад дуудлага ирэхээр нь миний төрсөн дүү О ээжийн гар утсыг авч ярьсан. Э.Угийн хадам ээжийн дугаар мөн үү Угийн утсан дээр тэгэж тэмдэглэсэн байна гэж асууж байсан. Яасан гээд дүү асуухад танай бэр жалганд нөхөртэй нүцгэн шалдан тасарчихсан байдалтай тэврэлдээд хэвтэж байна гэж хэлсэн. Би газар дээр нь барьж авлаа. Бэрээ ирж ав гэж хэлэхээр нь байгаа газрыг нь асуухад Энгэр шандад байдаг зам зуур гэдэг дэлгүүрийн урд талд саарал өнгийн Приус машинтай байна гэж хэлсэн. 01 цаг болж байхад ээж дүүгийн хамт гарч тухайн газарт нь очсон. Бид нарыг очиход М гэх махлаг хүүхэн 20 гаран насны гэмээр хоёр хүүхний хамт бууж ирсэн. Танай бэр манай нөхөртэй заваараад жалганд хэвтэж байхад нь авч ирсэн. Машин дотор байгаа. Айл гэрийн амьдрал сүйрүүлсэн нүцгэн шалдан байгаа бичлэг нь утсан дээр байна үз гэхээр нь үзье гэхэд үзүүлэхгүй бас бэр Уг машинаас буулгахгүй байсан. Маргалдаж байгаад хойд хаалгыг нь онгойлгоод Уг буулгаж авахад үс нь сэгсийсэн байдалтай цамцных нь хоёр ханцуй цус болчихсон нүд хавдсан байдалтай, хувцас нь нил шороо болсон байдалтай бууж ирсэн. Машиндаа бид нар Уг суулгахад ухаантай эрүүл шахуу байсан. Машинд суух үедээ У миний хэвтэвч, цүнх, гар утсыг аваарай тэд нар авчихсан гэж хэлсэн. Цүнхийг нь нэхэж авахад цүнх нь хоосон байсан. Хэтэвчийг нь тусад нь охин нь гэх ******* хэтэвчийг нь өгсөн. Хэтэвч нь хоосон байсан. Арай туранхай охин нь халааснаасаа бүх бичиг баримтыг нь гаргаж өгсөн. Гар утас нь хаана байна авъя гэхэд М гэх хүүхэн утас нь жалганд байгаа жалганаас очиж ав гэж хэлсэн. Сая та нар утсаар нь ярьсан юм биш үү. Утсан дээрээс нь ээжийн дугаарыг хараад залгасан юм биш үү утсыг нь авъя гэхэд байхгүй жалганд байгаа гээд өгөхгүй байсан. Хоёр хүүхэн нь жалганд байгаа тэндээс ав гээд байсан. У дотуур хувцсыг минь эд нар хүчээр тайлаад авчихсан дотуур хувцасаа авъя гэхэд олсон жалганд байгаа. Утастайгаа цуг аваарай гэж хэлсэн. Хэтэвчинд мөнгө төгрөг байсан юм уу гэхэд 56.000 төгрөг байсан. Тэр мөнгийг хүргэн нь авсан. Хүргэн нь бензин хийнэ гэж авсан гэж хэлсэн. Би мөнгийг нь нэхэхэд хэтэвчинд нь юу ч байхгүй байсан гээд хоёр охин нь дайраад байсан. Тэр хэдэн хүнээс жалга нь хаана байна гэхэд машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн. Би цагдаа дээр оччихөөд М рүү залгаад цагдаа дээр ир гэж хэлсэн. ТУхайн хүүхэн нэг охиныхоо хамт ирсэн. М гэх хүүхэн өөдөөс хэл амаар доромжлоод манай нөхөр цагдаад ажиллаж байсан. Та нар яаж ч чадахгүй шүү нүцгэн шалдан бичлэг нь бид нарт байгаа үзүүлчихье гэж байсан. Нэг цагдаа гарч ирээд боль битгий хэрэлдээд бай. Одоо байцаагч ирэхээр асуудлыг чинь шийднэ гэсэн. Гар утас, мөнгийг нь аваад зодсон хүн нь энэ хоёр байгаа юм гэж хэлсэн. Энэ хоёр хүнийг саатуулж өгөөрэй гэж хэлчихээд би ээжийгээ гэр рүү хүргэж өгөөд 10 минутын дараа хүрээд ирэхэд нөгөө хоёр ******* явчихсан байсан. Жижүүрийн байцаагч ирээгүй байсан. Байцаагч ирээд Угаас мэдүүлэг аваад дүү бид хоёроос мэдүүлэг аваагүй хэрэгт холбогдолгүй гэж хэлсэн. Сэжиглэж байгаа хоёр хүнийг танай цагдаа явуулаад очоод шалгаад өгөөч гэхэд манай алба хаагч нар амарчихсан байцаагч нь ирээд шийдэх байх одоо яваад эмнэлэгт үзүүлчихээд ир гэж хэлсэн. 02 цагийн үед эмнэлэг дээр очиж Уг үзүүлсэн. 02 цаг 30 минутын үед цагдаа дээр буцаж ирээд 05 цаг хүртэл цагдаа дээр байсан. Утас, мөнгийг нь авах гэсэн юм гэхэд ажлын хэсэг байхгүй. Даваа гарагт ир гээд байсан...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 24-25 дугаар хуудас/
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ээж Мийн хамт байж байхад ээж 17 цаг өнгөрч байхад аав руу хамт явъя гэхээр нь би найз залуу Ертөнцийг утсаар дуудаад хүрч ирэхээр нь аав Ганбямбын ажил руу хамт явсан. Аавын ажил дээр 18 цаг өнгөрч байхад очсон. Ээж машинаас буугаад аавын ажил руу яваад орсон. Ээж нээх удалгүй эргэж ирээд гэр рүүгээ явъя гэхээр нь би нар буцаад ирсэн. 22 цаг өнгөрч байхад ээж аавын чинь ажил руу явъя. Аав чинь уучихсан юм шиг байна гэхээр нь найз залуу руу дахиж утсаар ярьж дуудсан. Аавын ажил дээр 23 цагийн орчим очсон. Ээж машинаас буугаад аавын ажил руу ороод 5-10 минут болоод гарч ирсэн. Машинд суугаад хөдлөөд явж байхад аавын ажлын хүн алхаад явж байхыг би харсан. Машинаа зогсоогоод ээж буугаад уулзсан. Ээж эргэж орж ирэхдээ У гэх ******* хаалга онгойлгоод түлхэж суулгасан. Ээж хүнтэй утсаар яриад байсан. Хадам дээр нь аваачиж өгнө гэж У гэх хүнд хэлж байсан. Бид нар аавын ажил дээрээс хөдлөөд энгэршандад байх Замд гаръя гээг дэлгүүрийн урд очоод зогссон. Хэдэн машинтай хүмүүс ирээд У гэх хүнийг аваад явсан” гэсэн мэдүүлэг
/хх-ийн 30 дугаар хуудас/
Гэрч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад М над руу ярьж С, Г нар архи уусан байна. Нөхөрөө очиж ав цуг явах уу гэхээр нь тэгье гээд Шинэ Налайхад манай гадна ирж аваад цуг явсан. Тэгээд төмрийн үйлдвэр дээр очиход манай нөхөр байгаагүй. Буцаад баруун тийш шороон замаар явж байхад замын хойд талын овоолсон шорооны хажууд С нэг хүүхэнтэй хамт сууж байсан. М охинтойгоо тэр хүүхнийг хоёр талаас нь бариад машинд суулгаж хөдлөөд Шинэ Налайх орж ирж намайг буулгаад хөдөлсөн. Цааш ямар асуудал болсныг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг
/хх-51 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/384 дугаар:
“1. Э.Угийн биед баруун зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх баруун зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Э.Уг бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй. Э.Угийн үтрээнээс авсан наалдацанд эр бэлгийн эс илрээгүй байна. Э.У нь В /3/ бүлгийн цусны харьяалалтай байна” гэх дүгнэлт,
/хх-ийн 58 дугаар хуудас/
2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,
/хх-ийн 56-57 дугаар хуудас/
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
/хх-ийн 62-63 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,\
/хх-ийн 79 дүгээр хуудас/
*******ны засаг даргын тодорхойлолт,
/хх-ийн 86 дугаар хуудас/
Б.Мийн Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 87 дугаар хуудас/
Г.А, Г.Оюундарь нарын төрсний гэрчилгээний хуулбар,
/хх-ийн 92 дугаар хуудас/
Г.Г, Б.М нарын гэрлэлтийн баталгааны хуулбар,п
/хх-ийн 95 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмрийн үйлдвэрийн баруун талд Э.Уг өөрийн нөхөр Г.Гтай хардсаны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, Б.Мт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэсэн дүгнэлт,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “...Хүний эрүүл мэндэд халдаж болохгүй. Би уурандаа ийм үйлдэл хийсэн...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Мт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмрийн үйлдвэрийн баруун талд хохирогч Э.Уг өөрийн нөхөр Г.Гтай хардан машинд суулган “Чи 50 сая төгрөг өгөхгүй бол хадамуудад чинь хэлнэ. ...би энэний дээр шээмээр байна. Шээс хүрэхгүй байна. Чиний хувцасыг тайлж нүцгэн байлгана.”, гэх мэтээр дарамтлан гараараа цохин, үснээс зулгаах зэргээр түүний биед баруун зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, нуруу, хэвлийд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Б.Мийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 19-өөс 2019 оны 07 дугаар сарын 20-нд шилжих шөнө би өдөр 4 цагийн үед нөхөр рүүгээ залгахад утсыг нь Э.У авсан. Э.У өмнө нь манай нөхөртэй харилцаатай байсан. Тэгээд би уурлаад хадмууд дээр чинь очъё гэхэд эндээ учраа олчихъё гэхээр би уурлаад хэдэн удаа цохьсон...” гэх,
хохирогч Э.Угийн “...Миний бор өнгөтэй жижиг цүнхийг М булааж аваад ухаад хэтэвч гаргаж ирсэнээ “чи үүнийг манай нөхрөөр авхуулсан байна. Надтай адилханыг авхуулчихаж” гээд цохиод байсан... Миний дээр гарч суучихаад “би энэний дээр шээмээр байна. Шээс хүрэхгүй байна. Чиний хувцасыг тайлж нүцгэн байлгана” гээд тэр 3 хувцастай зууралдаад дотуур хувцаснууд ураад тасдаад хаячихсан. М “Ингээд дотуураа шалдан байж байвал хадмууд чинь шалдан байсан гэхэд итгэнэ” гээд инээгээд байсан. Шээс хүрэхгүй байгаа юм чинь салтаа руу нь шил чихье гээд шавартай архины шил бариад над руу дайрсан. Хоёр охин нь өмдийг тайлах гэж оролдохоор нь би өмдөө зуураад тайлуулаагүй....Гомдолтой байна.” гэх,
Гэрч П.Агийн “...Маргалдаж байгаад хойд хаалгыг нь онгойлгоод Уг буулгаж авахад үс нь сэгсийсэн байдалтай цамцных нь хоёр ханцуй цус болчихсон нүд хавдсан байдалтай, хувцас нь нил шороо болсон байдалтай бууж ирсэн. Машиндаа бид нар Уг суулгахад ухаантай эрүүл шахуу байсан. Машинд суух үедээ У миний хэвтэвч, цүнх, гар утсыг аваарай тэд нар авчихсан гэж хэлсэн...” гэх,
Гэрч Г.А “...Ээж эргэж орж ирэхдээ У гэх ******* хаалга онгойлгоод түлхэж суулгасан. Ээж хүнтэй утсаар яриад байсан. Хадам дээр нь аваачиж өгнө гэж У гэх хүнд хэлж байсан. Бид нар аавын ажил дээрээс хөдлөөд энгэршандад байх Замд гаръя гээг дэлгүүрийн урд очоод зогссон. Хэдэн машинтай хүмүүс ирээд У гэх хүнийг аваад явсан...” гэх,
Гэрч Б.Ггийн “...Тэгээд төмрийн үйлдвэр дээр очиход манай нөхөр байгаагүй. Буцаад баруун тийш шороон замаар явж байхад замын хойд талын овоолсон шорооны хажууд С нэг хүүхэнтэй хамт сууж байсан. М охинтойгоо тэр хүүхнийг хоёр талаас нь бариад машинд суулгаж хөдлөөд Шинэ Налайх орж ирж намайг буулгаад хөдөлсөн...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/384 дугаартай “...Э.Угийн биед баруун зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
улсын яллагчийн “...Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн...“ гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч Б.Мийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Угийн бие махбодид хөнгөн хохирол учирсан ба Э.Угийн шүүхэд ирүүлсэн “миний бие 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй. Миний хувьд Б.Мт гомдолтой бөгөөд өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшихгүй байгаа, ...Мөн миний хохиролыг барагдуулахгүй байгаа. Миний хувьд хохиролоо барагдуулмаар байна” гэсэн хүсэлт,
Мөн Хохирогч Э.Угийн “...Охин нь гэх ******* миний гар утасыг булааж аваад өгөхгүй байсан...” гэх,
гэрч П.Агийн “Гар утас нь хаана байна авъя гэхэд М гэх хүүхэн утас нь жалганд байгаа жалганаас очиж ав гэж хэлсэн. Сая та нар утсаар нь ярьсан юм биш үү. Утсан дээрээс нь ээжийн дугаарыг хараад залгасан юм биш үү утсыг нь авъя гэхэд байхгүй жалганд байгаа гээд өгөхгүй байсан...” гэх, “Дамно” ХХК-ийн “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр нийт 250.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх мэдүүлэг, дүгнэлт зэргээр гэмт хэргийн улмаас хохирол учирсан нь тогдоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх тайлбарыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч мөн хуулийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /“Чи 50 сая төгрөг өгөхгүй бол хадмуудад чинь хэлнэ...би энэний дээр шээмээр байна. Шээс хүрэхгүй байна. Чиний хувцасыг тайлж нүцгэн байлгана.”, гэх мэтээр дарамтлан гараараа цохин, үснээс зулгаасан/, учирсан хохирол /Э.Угийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 250.000 төгрөгөөр үнэлэгдсэн гар утсыг авсан/, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд 300 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Харин Улсын яллагчын эрүүгийн хариуцлагын санал нь хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцээгүй учир “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх тайлбарыг хүлээн авахаас татгалзав.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мээс гар утасны хохирол 250.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Уд олгуулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний үнийн дүнг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ