| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0148/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/148 |
| Огноо | 2019-12-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч П.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барга овогт П.Тд холбогдох эрүүгийн 1907003630137 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Барга овогт П.Т /РД:**********/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.П П.Т нь Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хойд талын засмал зам дээр 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн орчим Тоёота Раум маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-1 т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй үед зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Тоёота Алфард маркын Улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зөрчигч нар болох Э.Б, Г.Ц нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, Г.Оын эзэмшлийн Тоёота Раум маркын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.041.300 төгрөг, “” ББСБ-ын Тоёота Алфард маркын Улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 14.346.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр ах нар согтуу уусан байсан. Намайг машин бариадах гэсэн. Миний цүнхийг автобуснаас буулгаад намайг буулгасан. Тэгээд наашаа ирж явахдаа мэлхий хадны тэнд ах нар пиво авч уусан. Мянган ламын агуйн тэнд явж байхад ховилд цохигдоод эсрэг урсгал руу орсон. Тэгэхэд эсрэг урсгалаас машин ирж мөргөөд замын хажуу руу орсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би найзуудтайгаа Налайх дүүргийн зусланд амарчихаад 10 цаг өнгөрөөд зуслангаас явцгаасан. Тэгэхдээ замдаа пиво ууя гэж ярилцаад найз О өөрийнхөө автомашинтай явж байсан тул таньдаг дүү Тгээр автомашинаа бариулсан. Замдаа мэлхий хадны дэлгүүрээс хүний нэг нэг пиво аваад явсан. Тэгээд засмал зам руу ороод 2-3 км явж байтал манай автомашин шарваж, зам дээр хөндөлсөөд нөгөө эгнээнд явж байсан автомашинтай мөргөлдсөн. Тэгээд бид нарын эмнэлэг ирж авч явсан. Тухайн үед бид нараас согтуу явсан хүн байгаагүй. Дөнгөж пиво ууж эхэлж байсан. Жолооч огт амсаагүй байсан” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 13 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч М.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн орчимд би Налайх дүүргийн 6 дугаар хороо, 1000 ламын агуй өнгөрөөд Тоёота Алфард маркын улсын дугаартай автомашинтай Тэрэлж төв рүү жуулчин авахаар явж байсан. Би дөнгөж 1000 ламын агуй өнгөрөөд өөрийнхөө урсгалаар явж байтал миний эсрэг урсгалаас ирж явсан цэнхэр өнгийн Тоёота Раум маркын автомашин гэнэт манай урсгал руу автомашины бөгс хэсэг нь шидэгдээд урсгал хаагаад ороод ирсэн. Би тухайн үед өөр тийшээ дарж зайлах боломжгүй замаас гарвал өөрөө онхолдох байсан учир шууд тормозоо гишгээд зогссон. Тэгэхэд нөгөө автомашин хөндлөнгөөрөө ирээд манай автомашины урд хэсгийг хамаж мөргөж орж ирээд манай талын урсгалаар хөндлөн яваад замын хажуу руу гараад зогссон. Энэ бүхэн хоромхон зуур л болоод өнгөрсөн. Тэгээд би автомашинаас бууж ирэхэд хэд хэдэн залуучууд автомашинаас бууцгааж ирсэн. Тэгээд би автомашинаасаа бууж ирээд түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн юм” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 25 дугаар хуудас/
Гэрч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай хүү М.С нь хувьдаа автомашин авах гээд өөрөө нийгмийн даатгал шимтгэл төлдөггүй байсан учраас зээл гарах боломжгүй байсан тул би өөрийн нэр дээр, охин Э.Эыг хамтран зээлдэгчээр оруулж “” банк бус санхүүгийн байгууллагаас 29.200.000 төгрөгийн зээл авч, хувь ченжээс 36.500.000 төгрөгөөр Тоёота Алфард маркын тээврийн хэрэгсэл худалдан авч, тухайн автомашинд Улсын дугаар аваад фидуцын гэрээ байгуулж автомашины нэрийг тухайн банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлсэн юм. Би зээл л авахад тусалсан болохоос биш уг автомашин надад хамаарал байхгүй. Манай хүргэн хүү Мэндсайханы С эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Манай хүргэн хүү С нь өөрийн зээлийн эргэн төлөлтөө хийж явдаг юм” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 31 дүгээр хуудас/
Гэрч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Тоёота Раум маркын улсын дугаартай автомашин нь манай хүү Оын өвөө Далайн Нийн эзэмшил, өмчлөлийн автомашин байсан бөгөөд манай аав Д.Н нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн. Ер нь бол Тоёота Раум маркын улсын дугаартай автомашиныг манай хүү Од үлдээсэн. Тэгэхдээ өв залгамжлуулж үлдээсэн гэрээслэл баримт байхгүй. Уг автомашиныг О захиран зарцуулах эрхтэй бөгөөд одоо манай хүү О эдэлж хэрэглэдэг. Манай хүү Оын автомашин байгаа юм. Нэр нь бол талийгаач аав Ноор бүртгэлтэй байдаг” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 32 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ шинжээчийн №08 шэ/430 дугаар:
1. Г.Оын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 38 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ шинжээчийн №08 шэ/425 дугаар:
1. М.С биед зүүн бугуйн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 42 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ шинжээчийн №08 шэ/426 дугаар:
1. П.Тгийн биед тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 48 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ шинжээчийн №08 шэ/442 дугаар:
1. Г.Цын биед их тархины зүүн зулай, дух хэсгийн эдийн жижиг голомтлог цус харвалт, цэгчилсэн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 52 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ шинжээчийн №08 шэ/441 дугаар:
1. Т.Аын биед зүүн умдаг ясны хугарал, толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 57 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ шинжээчийн №08 шэ/440 дугаар:
1. Э.Бын биед баруун нүдний ухархайн цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун зүүн бугуйн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 61 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4702 дугаар:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Пүрэвдорж Т” гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт,
/хх-ийн 68 дугаар хуудас/
“Вэндо” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №14729400 дугаар тайлан,
/хх-ийн 73-75 дугаар хуудас/
“Вэндо” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №14939140 дугаар тайлан,
/хх-ийн 81-83 дугаар хуудас/
Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны 31 дүгээр: 1. Жолооч П.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т зааснаар “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж тухайн замын нөхцөлд хурдаа тохируулаагүйгээс болж осол гарах шууд шалтгаан болсон байна.
нэгэн заалтыг зөрчөөгүй байна. Жолооч П.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т зааснаар “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй үед зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн байна.
дүгнэлт,
/хх-ийн 105 дугаар хуудас/
“” ББСБайгууллагын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 19/1586 дугаар албан бичиг,
/хх-ийн 119 дүгээр хуудас/
“” ББСБайгууллагын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 19/1587 дугаар албан бичиг,
/хх-ийн 120 дугаар хуудас/
Жолоочийн лавлагаа, мэдээлэл,
/хх-ийн 125 дугаар хуудас/
П.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 130 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Т нь Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хойд талын засмал зам дээр 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн орчим Тоёота Раум маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй үед зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Тоёота Алфард маркын Улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зөрчигч нар болох Э.Б, Г.Ц нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, Г.Оын эзэмшлийн Тоёота Раум маркын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.041.300 төгрөг, “” ББСБ-ын Тоёота Алфард маркын Улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 14.346.700 төгрөгийн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэх,
Шүүгдэгч П.Т “Ахиж хүний машин барихгүй. Аюулгүй байдлыг хангаж явна” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Тд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч П.Т нь Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хойд талын засмал зам дээр 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн орчим Тоёота Раум маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-1 т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Алфард маркын Улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зөрчигч нар болох Э.Б, Г.Ц нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, Г.Оын эзэмшлийн Тоёота Раум маркын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.041.300 төгрөг, “” ББСБ-ын Тоёота Алфард маркын Улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 14.346.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч П.Тгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэгээд наашаа ирж явахдаа мэлхий хадны тэнд ах нар пиво авч уусан. Мянган ламын агуйн тэнд явж байхад ховилд цохигдоод эсрэг урсгал руу орсон. Тэгэхэд эсрэг урсгалаас машин ирж мөргөөд замын хажуу руу орсон...” гэх,
хохирогч Т.Аын “...О өөрийнхөө автомашинтай явж байсан тул таньдаг дүү Тгээр автомашинаа бариулсан. Замдаа мэлхий хадны дэлгүүрээс хүний нэг нэг пиво аваад явсан. Тэгээд засмал зам руу ороод 2-3 км явж байтал манай автомашин шарваж, зам дээр хөндөлсөөд нөгөө эгнээнд явж байсан автомашинтай мөргөлдсөн. Тэгээд бид нарын эмнэлэг ирж авч явсан...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн №08 шэ/430 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн №08 шэ/425 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ 2019 оны 08 дугаар сарын шинжээчийн №08 шэ/426 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №08 шэ/442 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №08 шэ/441 дугаар дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4702 дугаар дүгнэлт, “Вэндо” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №14729400 дугаар тайлан, Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны 31 дүгээр дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, фото зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин Улсын яллагчийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй үед зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Шүүгдэгч П.Т “ ховилд цохигдоод эсрэг урсгал руу орсон.”,
Хохирогч Т.Аын “Тэгээд засмал зам руу ороод 2-3 км явж байтал манай автомашин шарваж, зам дээр хөндөлсөөд нөгөө эгнээнд явж байсан автомашинтай мөргөлдсөн”,
Иргэний нэхэмжлэгч М.С “Тоёота Раум маркын автомашин гэнэт манай урсгал руу автомашины бөгс хэсэг нь шидэгдээд урсгал хаагаад ороод ирсэн.” Мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 4,6,7, Фото зурганд тоормосны мөр авагдсан зэргээс дүгнэж үзэхэд Тоёота Раум маркын улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсоох арга хэмжээ авсан тогдоогдсон байна гэж үзэн дээрхи заалтыг хэрэгсэхгүй болгов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч П.Тгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б, Г.Ц нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, Г.Оын эзэмшлийн Тоёота Раум маркын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.041.300 төгрөг, “” ББСБ-ын Тоёота Алфард маркын Улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 14.346.700 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч “” ББСБ, Э.Б, Г.Ц, Т.А нар “шүүх хуралд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...”гэсэн тайлбарыг гаргасан ба харин Г.О нь “өөрийн машинд учирсан хохирол болох 2.500.000 төгрөгийг нэхэмжлэнэ” гэснийг үндэслэн шүүдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч П.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Мөн хохирогч Г.Од 2.500.000 төгрөгийг гаргуулах саналтай байна” гэх
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт түүнд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч П.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барга овогт П.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тгээс хохирогч Г.Оын эзэмшлийн Тоёота Раум маркын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Од олгуулсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ