Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 13

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* би Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /дарга *******/-т хариуцагдах  “Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 201******* оны 8 сарын 17-ны өдрийн ******* дугаартай “Ажлын эхлэх цагийг өөрчлөх тухай” тогтоолыг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч *******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 32 настай, ам бүл 4-үүл, Дундговь аймгийн Сайнцагаан суманд амьдардаг. Миний том охин одоо 5 настай ба Сайнцагаан сумын ******* дугаар цэцэрлэгт явдаг. Уг тогтоолыг гарснаас хойш цэцэрлэгтээ явахад хүндрэлтэй болоод байна. Энэ шийдвэр нь хүүхдийн өсөлт хөгжил хийгээд сэтгэхүйд маш сөргөөр нөлөөлж байна. Иймээс уг тогтоолоор манай аймагт ажлын цагийг 1 цагаар урагшлуулсан нь хүүхдийн эрүүл мэндэд болон, сурч боловсрох эрхийг зөрчиж сөргөөр нөлөөлж байх тул уг тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Уг тогтоолын хууль зүйн үндэслэлийг харвал хэрэглэх ёсгүй хууль, эрх зүйн актыг баримтлаж хууль зөрчиж гаргасан нь уг тогтоолыг илт хууль бус болохыг тогтоогоод байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “нутаг дэвсгэртээ сахилга дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах” гэсэн заалт нь уг тогтоолын үндэслэл болохгүй. Уг тогтоолыг гаргаснаар ямар дэг журам тогтоогоод байгаа нь өөрөө тодорхойгүй мөн үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэсэн ба 70 дугаар зүйлийн 70.1-70.3-ийн алийг удирдлага болгож байгаа нь тодорхойгүй.

Мөн үндэслэсэн эрх зүйн акт болсон Засгийн газрын 2012 оны 8 дугаар тогтоол нь “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг тогтоох тухай” гэсэн Улаанбаатар хотод үйлчлэх тогтоолын үндэслэл нь илт хууль бус болох нь тодорхой харагдаж байна. Иймд Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 201******* оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай “Ажлын эхлэх цагийг өөрчлөх тухай” тогтоолыг илт хууль бусад тооцож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай харилцан тохиролцож нэхэмжлэлээсээ татгалзаж  байна. Учир нь хариуцагч аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* уг тогтоолыг хэлэлцүүлэхээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх боломжтойг илэрхийлсэн юм. Шүүгчийн захирамжаар шийдэхэд татгалзах зүйлгүй, давж заалдах гомдол гаргахгүй, дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэж байна гэв.

2.Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аливаа бодлогын шийдвэрийг дэмжсэн олонхи байхад түүний нөгөө талд эсэргүүцэгч цөөнх заавал байдаг нь иргэдийн төлөөллийн байгууллагын үйл ажиллагааны онцлог юм. Гэсэн хэдий ч энэ асуудлыг дахин судлаж орон нутгийн ард иргэд болон Төрийн байгууллагуудын зохистой ажиллах нөхцөл болон Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн дахин хэлэлцэх боломжтой. Би уг тогтоолыг хэлэлцүүлэхэр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд санал оруулна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан сард 2 удаа болдог ба 2017 оны 9 сарын 1-нээс өмнө энэ асуудлыг шийдвэрлэнэ. Иймд хариуцагчтай эвлэрч тохирсон үндэслэлээр нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдэхэд татгалзах зүйлгүй. Шүүгчийн захиармжийн үр дагаврыг ойлгож байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

               Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 201******* оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлын эхлэх цагийг өөрчлөх тухай” тогтоолыг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. /хх-1-2/ 

               Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс буюу хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө уг асуудлыг шийдэж өгвөл боломжтой гэж үзэж байна. Иймд хариуцагчийн тайлбарыг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэх нэхэмжлэгчийн тайлбар /хх-39-40/    хариуцагч *******ын “...Нэхэмжлэлийн шаардлагыг судлаж үзээд Тэргүүлэгчдийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэх боломжтой.  Иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний тэргүүлэгчид бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага тул яг тэгж ингэж шийднэ гэж урьдчилан хэлэх боломжгүй. Иймд өөрийн зүгээс санаачлагаараа 2017 оны 9 сарын 1-нээс өмнө хуралдаанд оруулж дахин хэлэлцүүлнэ гэх тайлбар /хх-39-40/ зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн  татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

               Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 201******* оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай “ажлын цагийг өөрчлөх тухай” тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй болохыг Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамны 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3-2/29 тоот лавлагаагаар тодорхойлжээ. /хх-3*******/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1-т заасныг баримтлан иргэн *******ын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /дарга *******/-т холбогдох “Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 201******* оны 8 сарын 17-ны өдрийн ******* дугаартай “Ажлын эхлэх цагийг өөрчлөх тухай” тогтоолыг илт хууль бусад тооцуулах” тухай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1, 47 дугаар зүйлийн 47.*******-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.4, *******9 дүгээр зүйлийн *******9.2-т зааснаар энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тус тус тайлбарласугай.

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         *******