Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 596

 

                                             

                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

           Н.Батсүх, С.Бямбадорж, Б.Амаржаргал нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Ширэндэв,

Яллагдагч Н.Батсүхийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв,

Яллагдагч Б.Амаржаргалын өмгөөлөгч Я.Баярсайхан,  

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаярын гаргасан 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 604 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Энхболдын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай прокурорын эсэргүүцлээр Н.Батсүх, С.Бямбадорж, Б.Амаржаргал нарт холбогдох эрүүгийн 201601000129 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Чонос овогт Нямаагийн Батсүх, 1963 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан, одоо албан үүргийг түр түдгэлзүүлсэн, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 1 дүгээр байр 59 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ТБ63062472/,

Баруун засгууд овогт Сүх-Очирын Бямбадорж, 1979 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан, одоо албан үүргийг түр түдгэлзүүлсэн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Го-парк Энхтайваны өргөн чөлөө гудамж, 101 дүгээр байрны 62 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48 В байрны 10 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЧЛ79110312/,

Тайж овогт Батчулууны Амаржаргал, 1977 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан ба одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 81 дүгээр байрны 29 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Маршал таун 118 дугаар байры 101 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ТБ77010908/,

Н.Батсүх нь 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их цуурайтын ам гэх газарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж, тухайн газарт 60 иргэний нэр дээр хууль бусаар газар эзэмших захирамжийн төсөл гаргуулан газрын гэрчилгээ бичиж, БНХАУ-ын иргэн Лин Суйлингээс С.Чулуунцэцэг, Т.Пүрэвхатан нараар зуучлуулан 50.000.000 төгрөгийг хээл хахуульд авсан,

Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Амаржаргалын иргэн Г.Мөнхбаатарт Баянзүрх дүүргийн 20 дугаар Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгуулахаар урьдчилан амлаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан мэдээллийн санд бүртгүүлж, БНХАУ-ын иргэн Лин Суйлингээс 100.000.000 төгрөгийг Г.Мөнхбаатараар зуучлуулан хээл хахуульд авсан үйлдэлд дэмжлэг үзүүлж, учрах саадыг арилгах замаар хамтран оролцсон,

Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын Харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын албаны даргаар ажиллаж байсан С.Бямбадоржтой бүлэглэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр дээрх хуулийн заалтыг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж Ц.Баасандоржид 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаар захирамжаар эрхийн зөрчилтэй газрын кадастрын нэгдсэн санд бүртгэгдээгүй 90 айлын газрын гэрчилгээг гарган өгч, “Хадат вилла” хотхоны ашиглалтанд орсон В5 тоот амины орон сууцны өмчлөх эрхийг С.Бямбадоржийн эхнэр Ч.Цэцэгбаярын нэр дээр 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авч, 197.436.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт,

 

С.Бямбадорж нь 2015 онд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин гаражыг өөрсдийн зардлаар чөлөөлж 5 давхар 250 автомашины гараж барих тендерт ялсан “Эм Жэй Би Ай” ХХК-ийн газар чөлөөлөх ажилд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг зөрчин дүүргийн газрын албанаас оролцох ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж,  газар чөлөөлөх шаардах хуудас бичиж өгч тухайн компаний захирал С.Баасанхүүгээс 20.440.000 төгрөгний үнэ бүхий авто зогсоолыг өөрийн төрсөн дүү С.Мягмарсүрэнгийн эхнэр Б.Дайриймаагийн нэр дээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулах замаар хээл хахуульд авсан,

Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Н.Батсүхтэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж Ц.Баасандоржид 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаар захирамжаар эрхийн зөрчилтэй газрын кадастрын нэгдсэн санд бүртгэгдээгүй 90 айлын газрын гэрчилгээг гарган өгч, “Хадат вилла” хотхоны ашиглалтанд орсон В5 тоот амины орон сууцны өмчлөх эрхийг өөрийн эхнэр Ч.Цэцэгбаярын нэр дээр 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авч, 197.436.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт,

 

Б.Амаржаргал нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа иргэн Г.Мөнхбаатарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Их Цуурайтын ам гэх газарт 43 иргэний нэр дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэрк, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амалж, тус дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Н.Батсүхтэй бүлэглэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан мэдээллийн санд бүртгүүлж, БНХАУ-ын иргэн Лин Суйлингээс 100.000.000 төгрөгийг Г.Мөнхбаатараар зуучлуулан хээл хахууль авч гардан гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Н.Батсүхэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар,

С.Бямбадоржид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1,148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар,

Б.Амаржаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “…Яллагдагч Н.Батсүх, С.Бямбадорж, Б.Амаржаргал нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Прокуророос яллагдагч Н.Батсүхийг Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын Харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын албаны даргаар ажиллаж байсан С.Бямбадоржтой бүлэглэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр дээрх хуулийн заалтыг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж Ц.Баасандоржид 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаар захирамжаар эрхийн зөрчилтэй газрын кадастрын нэгдсэн санд бүртгэгдээгүй 90 айлын газрын гэрчилгээг гарган өгч, “Хадат вилла” хотхоны ашиглалтанд орсон В5 тоот амины орон сууцны өмчлөх эрхийг С.Бямбадоржийн эхнэр Ч.Цэцэгбаярын нэр дээр 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авч, 197.436.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэг, яллагдагч С.Бямбадоржийг Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байран Н.Батсүхтэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 20 дугаар Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж Ц.Баасандоржид 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаар захирамжаар эрхийн зөрчилтэй газрын кадастрын нэгдсэн санд бүртгэгдээгүй 90 айлын газрын гэрчилгээг гарган өгч, “Хадат вилла” хотхоны ашиглалтанд орсон В5 тоот амины орон сууцны өмчлөх эрхийг өөрийн эхнэр Ч.Цэцэгбаярын нэр дээр 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авч, 197.436.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Өөрөөр хэлбэл яллагдагч Н.Батсүх, С.Бямбадорж нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь ойлгомжгүй байна. Тухайлбал, яллагдагч нар нь тухайн гэмт хэрэгт ямар оролцоотой оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35, 36 дугаар зүйлүүдэд заасны дагуу хэн хэн нь ямар үүрэг оролцоотой, ямар хэлбэрээр оролцсон болохыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу хөдөлбөргүй нотлож тогтоож ирүүлээгүй байна гэж шүүх дүгнэв.

Мөн яллагдагч С.Бямбадоржийг нь 2015 онд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин гаражийг өөрсдийн зардлаар чөлөөлж 5 давхар 250 автомашины гараж барих тендерт ялсан “Эм Жэй Би Ай” ХХК-ний газар чөлөөлөх ажилд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг зөрчин дүүргийн газрын албанаас оролцох ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, газар чөлөөлөх шаардах хуудас бичиж өгч тухайн компаний захирал С.Баасанхүүгээс 20.440.000 төгрөгний үнэ бүхий авто зогсоолыг өөрийн төрсөн дүү С.Мягмарсүрэнгийн эхнэр Б.Дайриймаагийн нэр дээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулах замаар хээл хахуульд авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

“Эм Жэй Би Ай” ХХК-д 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 1600 м.кв газрыг олон давхар гараж барих төсөл сонгон шалгаруулж Нийслэлийн Засаг даргын А/365 тоот захирамжаар газар олгож, уг газарт дээрх авто зогсоол баригдаж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд 14 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар талд гэрч Г.Мөнхцэцэг нь “...Газар эзэмших ашиглах гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан шаардлагыг хүргүүлнэ. Шаардлага  нь ямар нэртэй, ямар хэлбэртэй байхыг хуульчлаагүй. Одоогийн нөхцөлд практик дээр гэрээ байгуулсан тал буюу дүүргийн газрын албаны дарга нар гэрээнд заасан шаардах эрхээ шаардах хуудас хүрүүлэх замаар хэрэгжүүлж байна. Шаардах хуудас нь мэдэгдлээс ялгаатай юм. Өөрөөр хэлбэл гэрээ байгууллагдсан тохиолдолд гэрээний үүргээ биелүүл гэсэн утгаар шаардах хуудас хүргүүлдэг бол мэдэгдэл нь илүү албадлагын шинж чанартай юм...” гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл яллагдагч С.Бямбадорж нь өөрийн албан үүргийн хувьд газар чөлөөлөх шаардах хуудас бичсэн байх тохиолдолд түүний төрсөн дүү С.Мягмарсүрэнгийн эхнэр Б.Дайриймаа “Эм Жэй Би Ай” ХХК-тай 20.440.000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоол захиалах гэрээ байгуулснаар яллагдагч С.Бямбадорж нь бусдаас хээл хахууль авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь эргэлзээтэй байх тул түүний дээрх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу нотлож тогтоож ирүүлээгүй байх тул энэ яллах дүгнэлтээр шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна. Иймд дээрх ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй. Хэрэг прокурорт очтол яллагдагч Н.Батсүх, С.Бямбадорж, Б.Амаржаргал нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр…” шийдвэрлэжээ.

Прокурор П.Энхболд бичсэн эсэргүүцэлдээ: “…Яллагдагч Н.Батсүх, С.Бямбадорж нарын “Цоба” ХХК-ийн захирал Ц.Баасандоржийг залилан мэхлэсэн хэргийн хувьд

Мөрдөн байцаалтаар хохирогч Ц.Баасандорж, гэрч О.Батчимэг нарын мэдүүлгээр Н.Батсүх нь “Цоба” ХХК-ийн захирал Ц.Баасандоржид 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын А/562 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Их Цуурайтын аманд 90 иргэний нэр дээр газар олгохдоо 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/438 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр олгосон газрын 20 орчим иргэний газрыг давхардуулж гэрчилгээ олгосон.

Мөн 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн төслөөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их Цуурайтын ам гэх газарт 60 иргэний нэр дээр гэрчилгээ олгож, кадастрын нэгдсэн санд бүртгэж албажуулахдаа Ц.Баасандоржид олгосон гэх 90 айлын газрын 40 орчим иргэний газартай тус тус давхцуулж Ц.Баасандоржийг давхар хохироосон. Түүнчлэн Н.Батсүх, С.Бямбадорж нар нь Ц.Баасандоржид мэдээллийн сан ажиллахгүй, мэдээлэл хийж болохгүй байгаа болохоор кадастрын нэгдсэн санд бүртгэж болохгүй байна гэж худал хэлж итгэл төрүүлж, улмаар С.Бямбадорж нь өөрийн эхнэр Ч.Цэцэгбаярын нэр дээр “Хадат Вилла” хотхоны ашиглалтад орсон В5 тоот амины орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 197.436.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг үйлдсэн бол хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор заасан тул Н.Батсүх, С.Бямбадорж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35, 36 дугаар зүйлд зааснаар давхар журамлах шаардлагагүй гэж дүгнэсэн болно. 

Яллагдагч С.Бямбадоржийн “Эм Жэй Би Ай” ХХК-ийн захирал С.Баасанхүүгээс хээл хахууль авсан хэргийн хувьд мөрдөн байцаалтын явцад хэрэгт авагдсан Автомашины зогсоол захиалан бариулах тухай гэрээ, гэрч Ц.Жаргалмаагийн гар утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл, Баянгол дүүргийн Газрын албаны архивын баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Автомашины зогсоол захиалан бариулах тухай гэрээ, Дүүргийн газрын албаны шаардах хуудсыг эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тухай тогтоол, гэрч Ц.Жаргалмаа, Ш.Ариунтуяа, Ч.Баттулга, Г.Хатанбаатар, Т.Ганбат, Г.Мөнхцэцэг, З.Мөнхсайхан, Д.Ууганбаяр, М.Галцог, яллагдагч С.Баасанхүү нарын мэдүүлэг, Монгол-Японы давхар гаражийн “Си Эс Паркинг” төсөл зэрэг нотлох баримтуудаар С.Бямбадорж нь 2015 онд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин гаражыг өөрсдийн зардлаар чөлөөлж 5 давхар 250 автомашины гараж барих тендерт ялсан “Эм Жэй Би Ай” ХХК-ийн газар чөлөөлөх ажилд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг зөрчин дүүргийн газрын албанаас оролцох ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, газар чөлөөлөх шаардах хуудас бичиж өгч тухайн компанийн захирал С.Баасанхүүгээс 20.440.000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоолыг өөрийн төрсөн дүү С.Мягмарсүрэнгийн эхнэр Б.Дайриймаагийн нэр дээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулах замаар хээл хахуульд авсан нь тогтоогдсон.

“Эм Жэй Би Ай” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин гаражыг өөрсдийн зардлаар чөлөөлж 5 давхар 250 автомашины гараж барих тендерт ялахдаа Монгол-Японы давхар гаражийн “Си Эс Паркинг” төслөөр оролцож, тендерт ялж холбогдох газраас зөвшөөрөл авсан юм. Уг тендерт оролцохдоо хуучин гаражийг өөрсдийн зардлаар чөлөөлж автомашины зогсоол барих тухай төсөлд тусгасан байдаг. Мөрдөн байцаалтын явцад “Эм Жэй Би Ай” ХХК-ийн төслийн ажилд Баянгол дүүргийн Газрын алба нь газар чөлөөлөх ажиллагаанд С.Бямбадоржийн шийдвэрээр оролцож, шаардах хуудсыг гаражуудад наасан нь тогтоогдсон.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барих, эзэмшсэн тохилдолд газрын албанаас мэдэгдэл бичиж, газрыг албадан чөлөөлөх ажиллагаа явуулах талаар хуульчилсан тул С.Бямбадоржийн “Эм Жэй Би Ай” ХХК-д шаардах хуудас өгсөн үйлдэл нь хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл байсан гэж дүгнэсэн болно.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 604 дугаартай захирамжийг хүчингүй болгож, 201601000129 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэжээ.

Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Яллагдагч Н.Батсүхийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Н.Батсүх, С.Бямбадорж, Б.Амаржаргал нарт холбогдох хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна гэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35, 36 дугаар зүйлүүдэд заасныг журамлаагүй. Журамласан байдал нь гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байгаа бол тэдгээрийн гэмт хэрэг хамтран оролцсон шинж, гэмт үйл ажиллагаагаа нэгтгэсэн байдал. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнд нөлөөлөх шинж чанар хэр хэмжээнд нөлөөлсөн энэ хүмүүсийн хамтран оролцсон гэж үзэж байгаа бол эдгээр оролцсон гэж үзэж байгаа хүмүүсийн үйлдлүүдийн эцэст энэ хор уршиг учирсан эсэхэд эргэлзээтэй гэж үзэж байна.

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35, 36 дугаар зүйлүүдийг давхар журамлах шаардлагагүй гэсэн. Өмгөөлөгчийн зүгээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35, 36 дугаар зүйлүүдийг журамлаж байгаа бол гэмт хэрэгт хамтран оролцсон төрөл хэлбэр, оролцоо тэдгээрийн гүйцэтгэсэн үүрэг, гэмт үйл ажиллагаагаа нэгтгэсэн тэр байдлыг гэмт хэрэгт хамтран оролцох ойлголтын төрөл хэлбэрийн хувьд тухайлан тогтоогоогүй. Ингэж тогтоогоогүй байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолгооны зүйл буюу нотолбол зохих нөхцөл байдал болох гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг яаж үйлдсэн, гэмт хэрэг хэн үйлдсэн гэх байдал тодорхойгүй байгаа гэж үзэж байгаа учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

 

Яллагдагч Б.Амаржаргалын өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн талаар эсэргүүцэлд тусгайлан дурдсан зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Б.Амаржаргалын 100.000.000 төгрөгийн хахууль авсан гэх үйлдлийг Мөнхбаатараас авсан гэдэг үйлдлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсан. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж, хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй байна...” гэв.  

                                                    

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н.Батсүх, С.Бямбадорж, Б.Амаржаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх нөхцөл байдал тогтоогдсон болно.   

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Н.Батсүх, С.Бямбадорж, Б.Амаржаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна.

Иймд шүүх, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагч нар гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар …дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Н.Батсүх, С.Бямбадорж, Б.Амаржаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 604 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Н.Батсүх, С.Бямбадорж, Б.Амаржаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Н.Батсүх, С.Бямбадорж, Б.Амаржаргал нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

         3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Ц.ОЧ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ