Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 5462

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөний сайд Амарын гудамж, Хас банкны төв албаны байранд байрлах, Хас банк /РД: 2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 7 дугаар байр, 7 тоотод оршин суух, Төнхөн овогт Даваагийн Мөнхтүвшин /РД: ПЙ72022170/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 7 дугаар байр, 7 тоотод оршин суух, Чойрд овогт Баасанжавын Ариунтуяа /РД: НЫ82030466/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6-р хороолол, 2а дугаар байр, 16 тоотод оршин суух, Урианхан овогт Баасанжавын Батсүх /РД: НЫ83101772/ нарт холбогдох,

 

49 564 842 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, батлан даагчийн хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ширчмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Мөнхтүвшин, Б.Ариунтуяа нь 2014 оны 03 дугаар сарын 24-ны өдөр ХасБанктай 1710002229 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Улсын бүртгэлийн Ү-2204026349 дугаартай, 000193243 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Чулуут АОС-ны 5 дугаар гудамж, 129 тоот, 68,4 м.кв талбайтай хувмйн сууц; Улсын бүртгэлийн Г-2204011050 дугаартай, 000089168 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 12-рхороо, Чулуут АОС-ны 5 дугаар гудамж, 129 тоот, 547 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар; автомашин: 18-32 УБХ улсын дугаартай, Солонгос улсад 1994 онд үйлдвэрлэгдсэн, КМРОА18ҮРР1Ю03801 тоот арлын дугаар бүхий НҮШОА! 16ТОМ маркийн, цагаан өнгийн суудлын автомашин.  1710002229 дугаартай зээлийн гэрээнд Б.Ариунтуяа нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч нь зээлийн 1710002229 дугаартай барьцаат зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргийг нийт 226 хоног хугацаа хэтрүүлж ноцтойгоор зөрчиж байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, барьцаалуулагч нарт Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иргэний хуулийн 204.4, 225.1, 225.2, 1710002229 дугаартай зээлийн гэрээний 5.1.1, 5.1.6-д тус тус заасныг үндэслэн Банк 2016 оны 09 дүгээр сарын 21 -ны өдрөөр гэрээгээ нэг талын санаачилгаар цуцалж, дараах үнийн дүнгээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн төлбөр 41 025 599, үндсэн хүү 8 435 713, нэмэгдүүлсэн хүү 79 030, нийт 49 540 342. Иймд зээлийн нийт төлбөр болох 49 540 342 төгрөг төгрөг нотариатын үйлчилгээний хөлс 24 500 төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 49 564 842 төгрөгийг зээлдэгчээс гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Мөн зээлийн гэрээний 5.2, баталгаат ипотекийн гэрээний 4.2.4, 4.1,7-д тус тус заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Д.Мөнхтүвшин, Б.Ариунтуяа, Б.Батсүх нар нь Хас банкны нэхэмжилсэн 49 564 842 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8 000 000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 14 000 000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 17 564 842 төгрөгийг нэхэмжлэгч Хас банкинд төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Үүнд: Улсын бүртгэлийн Ү-2204026349 дугаартай, 000193243 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Чулуут АОС-ны 5 дугаар гудамж, 129 тоот, 68,4 м.кв талбайтай хувийн сууц; улсын бүртгэлийн Г-2204011050 дугаартай, 000089168 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут АОС-ны 5 дугаар гудамж, 129 тоот, 547 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар; 18-32 УБХ улсын дугаартай, Солонгос улсад 1994 онд үйлдвэрлэгдсэн, КМPDА18ҮРRU003801 тоот арлын дугаар бүхий Нyundai16ton маркийн, цагаан өнгийн ачааны автомашин, 47-11 УНЯ улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн LBZF46EA1AA031798 арлын дугаар бүхий Bieben ND3200 маркын улбар шар өнгийн өөрөө буулгагч автомашин. Хариуцагчийн барьцаалуулсан хөрөнгүүд үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэхгүй тохиолдолд баталгаат ипотекийн гэрээний 4.2.4-д заасны дагуу бусад хөрөнгө орлогоос барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хасбанк нь хариуцагч Д.Мөнхтүвшин, Б.Ариунаа, Б.Батсүх нарт холбогдуулан 49 564 842 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, батлан даагчийн хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 49 564 842 төгрөгөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8 000 000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 14 000 000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 17 564 842 төгрөгийг нэхэмжлэгч Хас банкинд төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2204026349 дугаартай, 000193243 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Чулуут АОС-ны 5 дугаар гудамж, 129 тоот, 68,4 м.кв талбайтай хувийн сууц; улсын бүртгэлийн Г-2204011050 дугаартай, 000089168 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 12-рхороо, Чулуут АОС-ны 5 дугаар гудамж, 129 тоот, 547 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар; 18-32 УБХ улсын дугаартай, Солонгос улсад 1994 онд үйлдвэрлэгдсэн, КМPDА18ҮРRU003801 тоот арлын дугаар бүхий Нyundai16ton маркийн, цагаан өнгийн ачаащны автомашин, 47-11 УНЯ улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн LBZF46EA1AA031798 арлын дугаар бүхий Bieben ND3200 маркын улбар шар өнгийн өөрөө буулгагч автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Хариуцагчийн барьцаа хөрөнгүүд үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэхгүй тохиолдолд баталгаат ипотекийн гэрээний 4.2.4-д заасны дагуу бусад хөрөнгө орлогоос барагдуулахаар харилцан тохиролцож хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хас банкны нэхэмжлэлтэй, Д.Мөнхтүвшин, Б.Ариунаа, Б.Батсүх нарт холбогдох 49 564 842 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 49 564 842 төгрөгийн 8 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 10 000 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, 14 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, 17 564 842 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Хас банкинд төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2204026349 дугаартай, 000193243 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут АОС-ны 5 дугаар гудамж, 129 тоот, 68,4 м.кв талбайтай хувийн сууц; улсын бүртгэлийн Г-2204011050 дугаартай, 000089168 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 12-рхороо, Чулуут АОС-ны 5 дугаар гудамж, 129 тоот, 547 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар; 18-32 УБХ улсын дугаартай, Солонгос улсад 1994 онд үйлдвэрлэгдсэн, КМPDА18ҮРRU003801 тоот арлын дугаар бүхий Нyundai16ton маркийн, цагаан өнгийн ачаащны автомашин, 47-11 УНЯ улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн LBZF46EA1AA031798 арлын дугаар бүхий Bieben ND3200 маркын улбар шар өнгийн өөрөө буулгагч автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагчийн барьцаа хөрөнгүүд үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэхгүй тохиолдолд баталгаат ипотекийн гэрээний 4.2.4-д заасны дагуу бусад хөрөнгө орлогоос барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 405 774 төгрөгийн тал хувь болох 202 887 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 202 887 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 202 887 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                                 М.БАЯСГАЛАН