Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогч У.Б,

гэрч Б.О,

хохирогчийн өмгөөлөгч Б.Мягмаржав,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******баатар,

шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Пид холбогдох эрүүгийн 1907002700149 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, тоотод оршин суух, ******* овогт Б.П /РД:**********/,

Урьд 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Зүүнбаянгийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 угаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял,

Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн анхан шүүхээс 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэгдсэн.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд ******* тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн У.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.П нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Энэ үйл явдал 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болсон. Өмнө нь хохирогч манай хажуу талын хашаанд архи дарс ууж, гэр бүлийн маань амгалан тайван байдлыг алдагдуулаад байхаар нь хохирогчид хандаж “Чи битгий амгалан тайван байдал алдагдуулаад бай” гэж хэлж байсан. Би 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад явж байхдаа хохирогчтой тадсан. Надтай таараад хохирогч “Чи намайг элдэв үгээр хэлж байдаг хэн юм бэ” гэж хэлээд машинд сууж байсан хүмүүстэй нийлээд хэл амаар доромжилсон. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд байсан мэдүүлэг бол бүгд худлаа байсан. Намайг энэ залуу цохиход О намайг дагуулаад гарсан. Тэр үед хохирогч цус алдсан, шүд унасан зүйл болоогүй. Хэрэв үнэхээр ийм зүйл болсон бол олон гэрч нар гэрчлэх байсан. Би үнэхээр гэм буруутай үйлдэл хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх байсан. Намайг зодсоны дараагаар би нилээн цамнасан. Энэ бол миний буруу. Энэ зуур “Морьтон” гээд архийг , нар хамт хувааж уусан. Тэр үед нас биеэнд хүрсэн зургаан залуу байхад тэднийг 50 нас хүрч байгаа би нэг нэгээр нь дуудаж гаргаж ирээд зодсон гэдэгт хэн ч үнэмшихгүй. Намайг ингэж худлаа гүтгэж байгаад харамсаж байна” гэв.

  Хохирогч У.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өдөр 2 цагийн үед саадан дээр найзуудтайгаа хөдөө ажилд явах гээд хүн хайгаад зогсож байсан. Тэгтэл Пүрэвдорж гэдэг хүн ажлынхантай ирээд надад томроод байсан. Орой би хүн хайж байгаад Уын ортол Пүрэвдорж У эхнэртэйгээ, М нар байсан. Би зүүн талын орон дээр суусан. Пүрэвдорж яг миний эсрэг талд сандал дээр сууж байсан. Тэгтэл Пүрэвдорж Оыг гарч уулзъя гээд аваад гарсан. О эргэж орж ирээд чамайг “нэг мөргөнө гэж байна” гэж надад хэлж байна гэсэн. Тэгтэл Пүрэвдорж намайг гараад уулзаадхъя гэсэн. Би гэрээс гартал баруун талын шүд рүү мөргөхөд  толгой сонин болохоор нь би доошоо болоод суусан. Амнаас цус гараад байхаар нь гэр рүү ороод толинд харахад шүд унасан байсан. Би шүдээ нойлын цаасанд арчаад байж байтал хойноос татсан. Тэр үед манай найз болиочээ гэхэд гэх манай найз шүүдэгчийг зуураад аваад гарсан. Гэрийн гадаа аргал байсан. Овоолсон аргал дээр доор нь орчихсон, шүүгдэгч дээр нь гарчихсан г цохиод байсан. Тэгээд миний шүд унасан байсан тул Цагдаа дуудсан. Бид нар тоглоомын сад дээр хүлээгээд зогсож байтал шүүгдэгч цагдаа дуудсаныг сонсоод шууд зугтсан. Цагдаа нар ирээд хашаан дотор нь ороод хайсан боловч олоогүй. Би маргааш өглөө нь шүдээ олоод гялгар уутанд хийгээд, цагдаагийн газарт очсон. Шүүгдэгчийг надтай ирж уулзах байх гэж 3 өдөр харсан боловч ирж уулзаагүй болохоор цагдаад гомдол гаргасан. Гэхдээ шүүгдэгч намайг өөрөө далжигнаж байгаад шүдээ унагаасан гэж хүмүүст ярьсан байсан” гэв.

Гэрч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: “У.Бийг Пүрэвдорж мөргөсөн...Пүрэвдорж намайг гаръя гээд байсан. Тэгээд би гарахад Пүрэвдорж “Би Баянцэнгэлийг ганц л мөргөнө” гэж хэлсэн...У.Бийг Пүрэвдорж мөргөж байхыг харсан...Мөргүүлсний дараа нь гэрт байсан хүмүүс бүгд гарч ирсэн байсан...намайг араас нь барьсан байж байгаад. Ард шуудайтай аргал дээр тээглээд унасан. Тэгэж унахдаа Пүрэвдорж санамсаргүй мөргөөд миний хамраас цус гарсан...Пүрэвдоржийг зодсон зүйл байхгүй” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед байх найз , Баянцэнгэл манай эхнэр О бид нар Уукаагийн гэрт ороход Уукаа Пүүжээ хоёр архи ууж байсан. Пүүжээ эхлээд г дагуулж гараад орж ирэхдээ Баянцэнгэлээ чамайг Пүүжээ нэг л мөргөнө гэж байна шүү гэж ярьж байсан. Түүний дараа Пүүжээ Баянцэнгэлийг гаръя гэж дагуулж гараад 1-2 минутын дараа Баянцэнгэл орж ирэхдээ шүд мөргөчихлөө гээд уруул ам нь цус болчихсон орж ирсэн. Харахад Баянцэнгэлийн үүдэн дээд 1 шүд нь унасан байсан. Араас нь Пүүжээ орж ирээд ална гээд дайрахаар нь манай эхнэр О замд нь түлхэж холдуулаад би Пүүжээг барьж хорьж байж Баянцэнгэлийг гаргаж явуулаад бид өөрсдөө гарч явсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

            Гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт , Баянцэнгэл нар ирсэн байсан юм. Тэгээд , Баянцэнгэл хоёр манай нөхөр ыг дагуулаад Уука гэх айлд очиж ажил ярина гэж хэлээд гараад явсан. Би удаагүй араас нь Уукаагийнд яваад очиход тэдний гэрт Пүрэвдорж, Уука, манай нөхөр , Баянцэнгэл, нар байсан. Тухайн үед бол Пүрэвдорж, Уука хоёр нэлээн согтсон дундаа нэг 0,75 литрийн Хараа архи дуусаж байгаа бололтой байсан. Тэгээд Пүрэвдорж нэлээн согтсон Баянцэнгэл рүү үсчиж дайраад “чамайг бол ална шүү баньд минь гээд байхаар нь би нөгөө хэдийгаа за за явцгаая гэсэн чинь Пүрэвдоржийг дагуулаад гэрээс гарсан. Удалгүй Пүрэвдорж буцаж орж ирээд У.Бийг дагуулаад гарсан. Тэгээд бид нар гэрт сууж байтал Баянцэнгэл гаднаас нүүр ам нь нилэнхүйдээ цус болчихсон ороод ирэхээр нь “Яав юу болов” гэж асуухад Пүрэвдорж намайг мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд Баянцэнгэл толинд нүүрээ харсан чинь уруул нь сэтрээд нэг шүд нь цөмөрчихсөн байсан. Тэгсэн гаднаас Пүрэвдорж орж ирээд Баянцэнгэлийн араас хоолойг нь боохоор нь би “Пүрэвдоржид чи одоо Баянцэнгэлийг дагуулж гарч гадаа гаргаж урдаас нь шүд амыг нь цөм цохичихоод одоо араас нь хоолойг нь боож алах гээ юу” гэж хэлээд Пүрэвдоржийг цааш түлхэсэн чинь гаднаас орж ирээд Пүрэвдоржийг чирээд гадаа гарсан. Тэгсэн гадаа зодоон болж байна гэхээр нь гараад хартал Пүрэвдорж г хураасан байсан малын аргал дээр дарчихсан дээрээс нь цохиод байж байсан. Тэгээд манай нөхөр салгасан чинь гараад зугтаасан” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

            Гэрч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш орой байх манай гэрт Б.П ирчихсэн манай нөхөр Уукатай нэг шил архи уугаад бараг дуусч байсан байх тэгсэн гаднаас , Баянцэнгэл, О нар орж ирсэн. Тэгээд би гадаа гарч бие засчихаад буцаад гэртээ ороод иртэл У.Б, Б.П нар хоорондоо юунаас болж муудалцсан юм мэдэхгүй хэрэлдэж байгаад гадаа гарч хоорондоо зууралдаад юм ярьж зогсож байснаа гэнэт л Пүрэвдорж нь У.Бийг толгойгоороо нүүр хэсэг рүү нь мөргөчихсөн чинь Баянцэнгэлийн ам, хамарнаас нь цус гараад эхэлсэн. Тэгээд О Пүрэвдоржийг салгасан чинь тэр хоёр зууралдаад газар унаж байх шиг байсан. Тэгээд удалгүй У.Б цагдаа дуудна гэж байгаад л бөөнөөрөө манай хашаанаас гараад явцгаасан” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 26 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/324 дугаар:

            1. Ц.Баянцэнгэлийн биед баруун дээд 2 дугаар шүдний булг, дээд урууланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.11.52.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 35 дугаар хуудас/

 

            Б.Пийн иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 59 дүгээр хуудас/

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоол,

            /хх-ийн 62-64 дүгээр хуудас/

 

            *******ны засаг даргын тодорхойлолт,

            /хх-ийн 70 дугаар хуудас/

 

            Б.Пийн иргэний үнэмлэхийн хуулбар,

            /хх-ийн 71 дүгээр хуудас/

 

            Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 79-84 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

“Шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд ******* тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн У.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэх,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “Шүүгдэгч Б.П нь хохирогч У.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлыг нөхөн төлөхгүй гэдгээ илэрхийлж байгаа нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна гэж үзэж байна. Иймд гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Мөрдөн байцаалтын шатанд яллах талын нотлох баримт цуглуулсан боловч, цагаатгах талын нотлох баримтыг цуглуулаагүй. Мөн хэргийг сайн мэдэх гэрчүүдээс мэдүүлэг аваагүй. Мөн гэм бурууг хохирогчид холбоотой ар гэрийн хүмүүсийн байдлаар тодорхойлсон. Тус гэрчүүдийн мэдүүлэг хүртэл хоорондоо зөрүүтэй. Мөн шүүгдэгч Б.Пийн биед гарсан гэмтлийг хэн учруулсаныг тогтоогоогүй. Мөн гэрч болох , Даваа нараас мэдүүлэг аваагүй. Шүүх өнөөдрийн байдлаар шүүгдэгч Б.Пүрэдоржийг гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт байхгүй байна гэж үзэж байна.  Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Пид холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд ******* тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн У.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч У.Бийн “...Тэгтэл Пүрэвдорж намайг гараад уулзаадхъя гэсэн. Би гэрээс гартал баруун талын шүд рүү мөргөхөд  толгой сонин болохоор нь би доошоо болоод суусан. Амнаас цус гараад байхаар нь гэр рүү ороод толинд харахад шүд унасан байсан...” гэх,

            Гэрч Б.Оын “...У.Бийг Пүрэвдорж мөргөсөн.. Пүрэвдорж намайг гаръя гээд байсан. Тэгээд би гарахад Пүрэвдорж “Би Баянцэнгэлийг ганц л мөргөнө” гэж хэлсэн...У.Бийг Пүрэвдорж мөргөж байхыг харсан...Мөргүүлсний дараа нь гэрт байсан хүмүүс бүгд гарч ирсэн байсан...” гэх,

            Гэрч Л.ын “...Баянцэнгэлээ чамайг Пүүжээ нэг л мөргөнө гэж байна шүү гэж ярьж байсан. Түүний дараа Пүүжээ Баянцэнгэлийг гаръя гэж дагуулж гараад 1-2 минутын дараа Баянцэнгэл орж ирэхдээ шүд мөргөчихлөө гээд уруул ам нь цус болчихсон орж ирсэн...” гэх,

            Гэрч Э.Оийн “...Удалгүй Пүрэвдорж буцаж орж ирээд У.Бийг дагуулаад гарсан. Тэгээд бид нар гэрт сууж байтал Баянцэнгэл гаднаас нүүр ам нь нилэнхүйдээ цус болчихсон ороод ирэхээр нь “Яав юу болов” гэж асуухад Пүрэвдорж намайг мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд Баянцэнгэл толинд нүүрээ харсан чинь уруул нь сэтрээд нэг шүд нь цөмөрчихсөн байсан...” гэх,

            Гэрч Л.Мын “...У.Б, Б.П нар хоорондоо юунаас болж муудалцсан юм мэдэхгүй хэрэлдэж байгаад гадаа гарч хоорондоо зууралдаад юм ярьж зогсож байснаа гэнэт л Пүрэвдорж нь У.Бийг толгойгоороо нүүр хэсэг рүү нь мөргөчихсөн чинь Баянцэнгэлийн ам, хамарнаас нь цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №08 шэ/324 дугаартай “...Ц.Баянцэнгэлийн биед баруун дээд 2 дугаар шүдний булг, дээд урууланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.11.52.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

                                                                                                      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Пийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч У.Бийн бие махбодид хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч “Шүдээ янзлуулах х******* байна. Шүдээ янзлуулчихвал гомдолгүй” гэсэн ч хэрэгт хохиролтой холбоотойгоор баримт байхгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Б.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Б.Пийг гэм буруутайд шүүх тооцсон. Мөн шүүгдэгч хохиролоо нөхөн төлөхгүй гэсэн тайлбарыг өгдөг. Өчигдөр хүртэл гэрт нь согтуу очиж амгалан тайван байдлыг алдагдуулсан нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Б.Пийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хохиролтой холбоотой завсарлага авсан хугацаанд шүүгдэгч хохиролыг төлөх гэсэн боловч чадаагүй. Бодит хохиролтой холбоотой гаргаж өгсөн нотлох баримт нь нэхэмжлэл байсан учраас Б.Пийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж байна. Б.П нь төрийн байгууллагад ажилладаг. Бага насны 3 хүүхэдтэй амьдардаг. Мөн өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг учраас торгох ял оногдуулах боломжтой” гэх тайлбарыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн болон урьд ял шийтгэл эдэлж байсан байдал зэргийг тал бүрээс нь харгалзан түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт Б.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний үнийн дүнг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ