Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2016/00549

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******, *******, *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оныг дуустал Баянхонгор аймгийн ******* бааз, автобус компанид автобусны жолоочоор ажилласан учир ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн 1978 оноос 1980 оныг тогтоолгоно гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 06 сарын 06-ны өдрийн 2402 дүгээр лавлагаа, 2013 оны 07 сарын 05-ны өдрийн 3032 дугаар лавлагаа, цэргийн албанд тэнцэгчдийн бүртгэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1978 оны 04 сарын 01-ний өдрөөс 1978 оны 07 сарын 30-ны өдрийг дуустал, 1979 оны 02 сарын 01-ний өдрөөс 1979 оны 02 сарын 28-ны өдрийг дуустал, 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 30-ны өдрийг дуустал, 1980 оны 05 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Тонгорогийн мод бэлтгэлийн ангид бэлтгэгч, 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл, 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус аймгийн уурын зуухны машинист, 1985 оны 02 сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл, 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл, 1988 оны 11 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус аймгийн уурын зуухны гачегар, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн манаачаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 06 сарын 06-ны өдрийн 2402 дүгээр лавлагаа, 2013 оны 07 сарын 05-ны өдрийн 3032 дугаар лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар мэдэгдсэн байх тул түүний эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ийн *******гийн 1978 оны 04 сарын 01-ний өдрөөс 1978 оны 07 сарын 30-ны өдрийг дуустал, 1979 оны 02 сарын 01-ний өдрөөс 1979 оны 02 сарын 28-ны өдрийг дуустал, 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 30-ны өдрийг дуустал, 1980 оны 05 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Тонгорогийн мод бэлтгэлийн ангид бэлтгэгч, 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 сарын 15-ны өдрийг дуустал, 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл тус аймгийн уурын зуухны машинист, 1985 оны 02 сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл, 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл, 1988 оны 11 сарын 01-ни өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус аймгийн уурын зуухны гачегар, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ