Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/372

 

    2019           12             12                                            2019/ШЦТ/372

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг

-Улсын яллагчаар И.Мөнхцэцэг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ

-Шүүгдэгч Г.Г  нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Г-ын Г-т холбогдох эрүүгийн 1934008320430 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр баг Хархираа гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б  овогт Г-ын Г /РД:.___99011211/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.Г  нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг Цагаан нуур гэх газарт шороон зам дээр 8300 ТӨА улсын дугаартай тоёота прадо 95 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүх хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх:,12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож Ж.Энх-Амгалангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Г нь мэдүүлэхдээ: “2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагт гэрээс гараад Төв аймгийн Жаргалант 1-р багийн Цагаан нуур гэдэг газар явж байх үед дугуй хагараад замын голд онхолдсон. Машиныхаа аюулгүй байдлыг хангаж, хамгаалах бүсээ зүүх ёстой байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-13 тал/, хохирогч Ж.Энх-Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/, шүүгдэгч Г.Ганзоригийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Цогзолмаагийн мэдүүлэг \хх-ийн 17-18 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Цогзолмаагийн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, гэрч Э.Анхбатын мэдүүлэг /хх-ийн 23 тал/, гэрч Б.Эрэндаваагийн мэдүүлэг /хх-ийн 24 тал/, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны №699 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52 тал/, шүүгдэгч Г.Г-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэлийг шалгах хуудас зэрэг болно.

 

          Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

          Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг Цагаан нуур гэх газарт шороон зам дээр 8300 ТӨА улсын дугаартай тоёота прадо 95 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүх хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх:,12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож Ж.Энх-Амгалангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 2 тал\
  • Хэргийн газарт үзлэг хийсэн “...Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн Цагаан нуур гэх газрын нуурын зүүн урд шороон замд Мөнгөнморьт сумын зүүн урд 14 км зайтай зам тээврийн осол болсон гэх газарт үзлэгийг эхлүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 03-13 тал/,
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол \хх-ийн 41 тал\
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 30- ны өдрийн 699 дугаартай “1,2.Ж.Энх-Амгалангийн биед Сбр нугалмын сэртэнгийн хугарал, мултрал, С7-р нугалмын их бие салсан хугарал, мултрал, нугасны дарагдал, бүсэлхийн 2.3.4-р нугалмын сэртэнгийн хугарал, тархи доргилт, баруун зүүн шуу, аюулхай, баруун зүүн өвдгөнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 тал/,
  • Төв аймаг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч шинжээч Н.Мөнхбатын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 138 дугаартай “хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 8300 ТӨА улсын дугаартай тоёота прадо 95 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 8300 ТӨА улсын дугаартай тоёота прадо 95 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Гг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүх хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх:,12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна. гэснийг тус тус зөрчсөн гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв.” гэх дүгнэлт /хх-ийн 34 тал/,
  • Хохирогч Ж.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 22 цагийн үед Жаргалант 1 дүгээр багийн Цагаан нуур гэх газарт зам тээврийн осолд орсон. Прадо 95 маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан бөгөөд дөрвүүлээ явж байсан ба бид бүгд бүс зүүгээгүй байсан. Харанхуй болсон байсан шороон замаар давхиж байсан гэнэт л дугуй хагарсан. Манай хамаатан садангууд учраас сэтгэлээрээ туслаж дэмжиж байна, гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Б.Цогзолмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..8300 ТӨА улсын дугаартай тоёота прадо маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тээврийн хэрэгслээ үнэлүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Мөн миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/…иргэний хариуцагчаар мэдүүлсэн: “..тухайн өдөр миний бие өвдөөд манай төрсөн ах Эрэндавааг гуйхаар нь өөрийн төрсөн хүү болох Ганзоригт тээврийн хэрэгсэл барьж явах зөвшөөрөл өгч явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
  • Гэрч Э.Анхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр..Г.Г машин барьж явж байгаад Цагаан нуур гэх газрын хажууд явж байхад машин гэнэт шарваад яах ийхийн зуургүй машин эргээд эхэлсэн. Тэгээд нэг мэдсэн би хаалгаар шидэгдээд унах шиг болсон ба машинаас гарчихсан байсан. Миний биеийн байдал одоо зүгээр байгаа ямар нэгэн гэмтэл бэртэл гэх зүйл байхгүй учир шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Би хурдыг нь яг харж байсан ба 40-50 км цагийн хурдтай л явж байсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
  • Гэрч Б.Эрэндаваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой ...83-00 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 4-үүлээ явж байгаад шороон замд онхолдож замын хажуу руу унасан юм. Машины зүүн урд дугуй хагарсан, тэгээд л онхолдсон. 40-50 км цагийн хурдтай явж байсан. Гэмтэл байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
  • Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “..Энхбат ах, Эрэндаваа, Энх-Амгалан эгч нарын хамтаар явж байсан. Гэрээс гараад ойролцоогоор 12 км орчим газар явсан. Цагаан нуур гэх газар явж байтал машины зүүн урд дугуй хагараад жолооны хүрд гулжигнаад явсан. Тэгэхээр нь би тормозоо гишгэтэл замын баруун тал руу гарч онхолдсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
  • Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...би урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө  болсон асуудлын талаар ярьсан тул дахин нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

      

       Шүүгдэгч Г.Г-ийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

          Шүүгдэгч Г.Г нь 83-00 ТӨА улсын дугаартай Тоёота Прадо-95 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүх хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх:,12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна.” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.

          Шүүгдэгч Г.Г-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

          Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Г-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Г.Ганзориг нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

       Иймд шүүгдэгч Г.Г-ийг автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхийн шатанд хохирогч Ж.Энх-Амгалан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх бичгээр гаргасан хүсэлт \хх-ийн 74 тал\, шүүхээс хохирогч Ж.Энх-Амгалан, иргэний нэхэмжлэгч Б.Цогзолмаа нарт шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Энх-Амгалан нь хүнд гэмтэл авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно.” гэж тус тус зааснаар хохирогч Ж.Энх-Амгалангийн цаашид гарах эмчилгээний зардалаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх ялын дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ нь “Энэ гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгддэг. Хөнгөрүүлэх хувийн байдлууд байна. Үүнд: анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид туслалцаа үзүүлсэн, өөрийн гэм буруугаа ухаарч ойлгосон, хохирогчид хохирол  төлсөн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа. Тийм учраас хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж өгнө үү гэсэн саналыг оруулж байна” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Г.Г-ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй, хохирол төлсөн байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Г.Г-т үүрэг болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Г.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн  хугацаагаар хасах ялыг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүний №1280538 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овогт Г.Г-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчисөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Г.Г-т үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүний №1280538 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Ж.Энх-Амгалан, иргэний нэхэмжлэгч Б.Цогзолмаа нар нь гомдол, саналгүй гэснийг тус тус дурдаж, хохирогч Ж.Энх-амгалан нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

  •