Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/05324

 

2016 оны 10 сарын 07 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05324

                   Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Чингисийн өргө чөлөө, “Скайтел плаза” төвд байрлах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22а байр, 123 тоот хаягт оршин суух Ханан овогт Батсүхийн Батжавхлан /РД:ГГ88032211/-д  холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлчилгээний төлбөрт 204.399 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батжавхлан нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 03-р сарын 16-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж дараа төлбөрт “NICE” үйлчилгээний 91967766 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Б.Батжавхлан нь гэрээний үүргээ үл биелүүлэн 91967766 дугаарын 2015 оны 04-р сарын байдлаар төлбөр 200.399 төгрөгийг төлөхгүй байгуу тул үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Б.Батжавхлангаас төлбөрийн үлдэгдэл болох 205.688 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг нийт 204.399 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 204.399 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Б.Батжавхланд холбогдуулан үйлчилгээний төлбөрт 204.399 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл  гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 204.399 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.782 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 204.399 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Батжавхлангийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.782  төгрөгийн 50 хувь буюу 3.391 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 3.391 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                          Ч.МӨНХЦЭЦЭГ