Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/375

 

    2019          12             13                                            2019/ШЦТ/375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ

Улсын яллагчаар Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Г.Б , Н.Н  нарын өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч О.Ш-ын өмгөөлөгч Б.Энхтуяа,

Хохирогч  М.Энхтайван

Шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н  нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б , О.Ш , Н.Н нарт холбогдох эрүүгийн 1834006180298 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамтаар Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 1-4 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б  овогт Н-ийн Н  /РД:__6120815/

Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамтаар Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар баг Дулаан гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Г  овогт Г-ийн Б  /РД: __7122817/

Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, 2 дүүгийн хамтаар Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар баг Баянбулаг гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Х  овогт О-ийн Ш  /РД:___7020814/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Н.Н , О.Ш-тай нар нь бүлэглэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 4 дүгээр багийн 5-6 тоотод оршин суух иргэн М.Энхтайваны байнга амьдрах зориулалттай байшинд 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 12 цагаан мөнгөн баавартай монгол эмээл 1 ширхэг, бурханы хүрд 2 ширхэгийг нууцаар авч 23.487.650 төгрөгийн хохирол,

Мөн үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Н.Н , О.Ш , Г.Б  нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн паркийн 1-1 тоотод оршин суух Д.Энхболдын гэрт хууль бусаар нэвтэрч, морины толгойн мөнгөн бариултай зааны ясан хурдан морины хусуур 1 ширхэг, амьтны эврээр хийсэн сүүлийн үеийн морины хусуур 1 ширхэг, хуучин мөнгөн аяга 2 ширхэг, ёслол нэртэй 0.75 граммын архи 1 ширхэг, чингис голд нэртэй 0.5 граммын архи 1 ширхэг зэрэг эд зүйлийг машин механизм ашиглан, нууцаар авч, улмаар бусдад 5.474.110 төгрөгийн хохирол,

Мөн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 4 дүгээр багийн 5-6 тоотод оршин суух М.Энхтайваны байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Монел” маркийн телевизорыг машин механизм ашиглан, нууцаар авч, бусдад 166.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

            Шүүгдэгч Н.Н  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

            Шүүгдэгч Г.Б  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

            Шүүгдэгч О.Ш  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

            Хохирогч М.Энхтайван мэдүүлэхдээ: “Нэхэмжлэл, хохирлын үнэлгээн дээр би санал нийлэхгүй байгаа гэхдээ албан ёсны байгууллага нь гаргасан учраас хэлэх юм алга. Манай эмээл ер нь том эмээл, манай аав, ээжээс уламжлагдан ирсэн эмээл юм. Мөн ийм сайхан залуучууд хүний юм хулгай хийчихээд 1 удаа ч гэсэн уучлалт гуйж ирээгүй, гэм буруугаа ухамсарлахгүй байгаад харамсаж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-12 тал/, хохирогч М.Энхтайвны мэдүүлэг /хх-ийн 93-94 тал/, хохирогч М.Энхтайвны алдагдсан эд зүйлсийн үнэлгээ /хх-ийн 55-66 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-ийн 200-201 тал/, гэрч Д.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/, гэрч Т.Дашдоржийн мэдүүлэг /хх-ийн 21 тал/, хохирогч Д.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 177-178, 242 талууд/, гэрч Эрдэнэчулууны мэдүүлэг /хх-ийн 121 тал/, иргэний нэхэмжлэгч Р.Чанцалгаравын мэдүүлэг /хх-ийн 198-199 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Оюуны мэдүүлэг /хх-ийн 245 тал/, гэрч М.Батзоригийн мэдүүлэг /хх-ийн 207-208 тал/, гэрч Н.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 17 тал/, шүүгдэгч Г.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 161 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-ийн 200-201 тал/, үнэлгээний тайлан /хх-ийн 56-66 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Н.Н , О.Ш  нар нь бүлэглэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 4 дүгээр багийн 5-6 тоотод оршин суух иргэн М.Энхтайваны байнга амьдрах зориулалттай байшинд 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 12 цагаан мөнгөн баавартай монгол эмээл 1 ширхэг, бурханы хүрд 2 ширхэгийг нууцаар авч 23.487.650 төгрөгийн хохирол,  мөн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр М.Энхтайваны байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Монел” маркийн телевизорыг машин механизм ашиглан, нууцаар авч, бусдад 166.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 2 тал\
  • Хэргийн газар үзлэг хийсэн “хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Заамар сумын 4-р баг 5-06 тоот хашаа байх ба хашааны хаалгаар ороход ... бор хүрэн өнгөөр будсан төмөр хаалгатай улаан тоосгон байшин байх ба уг байшингийн зүүн урд талын цонхны доод талын 40x60 см салхивч болон тор онгорхой салхивчны дотор талд 1x1.5 см хөшигдсөн мөртэй хажуу талын цонхны мөн доод талын салхивч тор онгорхой 1.5x2.3 см хөшигдсөн мөр байлаа...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-12 тал/
  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл \хх-ийн 41 тал\
  • “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний гаргасан “М.Энхтайваны өмчлөлийн хулгайд алдагдсан эд хөрөнгө”-үүдийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-66 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол \хх-ийн 68 тал\
  • Хохирогч М.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим гэртээ ирээд ортол том өрөөний цонх онгорхой хөшиг ярчихсан байсан. Тэгээд гэрийн эд зүйлсээ хартал гэрийн зурагт, 12 цагаантай мөнгөн баавартай эмээл, бурханы хүрд алга болчихсон байсан...Монел маркийн зурагтаа буцааж авсан, бусад эд зүйлээ хүлээн аваагүй, эмээл, бурханы 2 ширхэг хүрдээ буцааж аваагүй тул нэхэмжилж байна. Би дээрх эд зүйлээ үнэлгээгээр гаргасан хохирлын дагуу 23.487.350 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40, 93-94 талууд/
  • Иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 08 сарын 14-ний 10 цаг 55 минутанд хоёр хүн ломбарданд орж ирээд Нэргүй овогтой Нарангэрэл гэх залуу нь 32 инчийн ЛСД загвартай, удирдлагагүй, хэвийн ажиллагаатай, хар өнгийн нэг ширхэг телевизорыг 7 хоногийн хугацаатай 150.000 төгрөгөнд тавьсан. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газраас цагдаагийн дэслэгч Пүрэвням хураан авах тухай тэмдэглэл үйлдээд телевизорыг аваад явсан, хүүгийн мөнгө нь 139.500 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 201-202 тал/
  • Гэрч Д.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 08 сарын 14-ний өдрийн 16 цагийн үед гэртээ ирээд ортол жижиг өрөөний хаалга хаалттай байхаар нь том өрөөндөө ортол 2 цонх онгорхой хөшиг ярчихсан, зурагт мөнгөн тоногтой эмээл байхгүй байхаар нь гэрт хулгай орчихсон байна гээд цагдаа дуудсан...32 инчийн Монел маркийн өнгөт LCD телевизор, дээр үеийн 12 цавхай мөнгөн эмээл, бурханы 2 ширхэг хүрд алдагдсан...эмээлний эрээн олонцог нь зүүн талд нь жижиг урагдсан байсан...манай гэр 2017 оны 03 дугаар сараас хойш эзэнгүй байдаг, гэхдээ өдөр болгон гэрээ эргэдэг. Сүүлийн 2 хоног ирээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/
  • Гэрч Т.Дашдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Нэргүйн Нарангэрэл гэдэг хүн 2018 оны 08 сарын 14-ний өглөө 10 цаг 55 минутанд 7 хоногийн хугацаатай Монел маркийн 32 инчийн удирдлагагүй зурагтыг 150.000 төгрөгөөр тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/
  • Шүүгдэгч Н.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би гэрчийн мэдүүлэг дээрээ хэргийн талаар тодорхой ярьсан...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг \хх-ийн 70 тал\
  •   Шүүгдэгч О.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 89 тал/
  • Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 тал/ зэргээр,

 

         Шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн паркийн 1-1 тоотод оршин суух Д.Энхболдын гэрт хууль бусаар нэвтэрч, морины толгойн мөнгөн бариултай зааны ясан хурдан морины хусуур 1 ширхэг, амьтны эврээр хийсэн сүүлийн үеийн морины хусуур 1 ширхэг, хуучин мөнгөн аяга 2 ширхэг, ёслол нэртэй 0.75 граммын архи 1 ширхэг, чингис голд нэртэй 0.5 граммын архи 1 ширхэг зэрэг эд зүйлийг машин механизм ашиглан, нууцаар авч, улмаар бусдад 5.474.110 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 107 тал\
  • Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай Прокурорын тогтоол \хх-ийн 104 тал\
  • Хэргийн газар үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Заамар сумын 4-р баг 1 дүгээр хэсэг паркын 01-01 тоот иргэн Д.Энхболдын эзэмшлийн хашаа байшин байх ба ...байшингийн баруун хойд буланд байх 150 см х 200 метрийн харьцаатай вакум цонхны хөөсөн тавцан гадна талдаа эмтэрч унасан байв...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 103-118 талууд/
  • “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний гаргасан “Энхболдын өмчлөлийн хулгайд алдагдсан эд хөрөнгө”-үүдийн үнэлгээний тайлан /хх-ийн 134-143 талууд/
  • Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл \хх-ийн 131 тал\
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол \хх-ийн 150, 159, 168 талууд\
  • Эд хөрөнгө битүүмжилсэн тухай Прокурорын тогтоол \хх-ийн 222, 247 тал\
  • Эд зүйлийн үнэлгээ \2-р хх-ийн 2 тал\
  • Яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай Прокурорын тогтоол \хх-ийн 213-221 тал\
  • Хохирогч Д.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “би тал шилтэй задалчихсан байсан Болор нэртэй архинаас бусад эд хөрөнгөө нэхэмжилж байна.Үнэлгээгээр надад учирсан хохирлыг нийтдээ 5.474.110 төгрөгийн хохирол гэж гаргасан байна лээ, тиймээс би үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо нэхэмжилж байна...би алдсан эд зүйлээсээ өвөг дээдсээс өвлөж ирсэн морины толгойгоор хийсэн мөнгөн бариултай, ясан хусуураа Заамар сумын Цагдаагийн хэлтэс ороод эрүүгийн ахлах мөрдөгч Чулуунбаатараас хүлээгээд авчихсан. Тиймээс үлдсэн ...724.110 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 177-178, 242 талууд/
  • Хохирогч Д.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “Манай гэр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг паркийн хороолол 1-1 тоотод байдаг. 2018 оны 08 сарын 13-ны өдрийн 08 цагийн орчим төрсөн ах Эрдэнэчулуун надруу залгаад танай байшингийн хойд талын өрөөний цонх онгойчихсон байна, хулгай орчихсон байж магадгүй байна ирж үз гэхээр нь би 11 цагийн орчим гэртээ ирээд онгорхой цонхон дээр очиж үзэхэд вакум цонхны дэгээ төмрийг хуга татсан байсан. Тэгээд гэртээ ороод юмаа бүртгэж үзэхэд том өрөөнд өлгөөтэй байсан зааны ясан морины толгойгоор хийсэн мөнгөн бариултай хурдан морины хусуур, амьтны эврээр хийсэн сүүлийн үеийн хусуур, 2 хуучин мөнгөн аяга, ёслол нэртэй 0.75 граммын архи, чингис голд 0.5 граммын архи, болор нэртэй 0.75 граммын задалчихсан архи хулгайд алдсан, 2018 оны 08 сарын 11-нээс 13-ны хооронд хулгай орсон байсан байх гэж бодож байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 тал/
  • Иргэний нэхэмжлэгч Р.Чанцалгаравын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “танихгүй хөдөөний байрын 3 залуу өдөр 11-12 цагийн үед хүрч ирээд сэлэм шиг юм бариад ирэхээр нь сэлэм байна гэж бодоод хуй нь хаана байгаа юм гэхэд мэдэхгүй байсан, тэгээд би Зулааг дуудаж үзүүлтэл морины хусуур байна гэхээр нь бид нарт мөнгөн эдлэл хэрэгтэй гэхэд мөнгөн бариулыг яснаас нь салгах гээд оролдоод бараагүй ба энэ манай аавын юм байгаа юм гэхээр нь үнэ тохироод ...150.000 төгрөгөөр худалдаж авсан...сүүлд цагдаагийн дэслэгч Б.Пүрэвням ирж эд хөрөнгө хураан авах тэмдэглэл үйлдэж авсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 130, 198-199 тал/
  • Иргэний нэхэмжлэгч Б.Оюуны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “94-92 ТӨА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн карина маркийн тээврийн хэрэгслийг би нөхөр болон өөрийн аавтайгаа хамт явж байгаад Улаанбаатар хотын Да хүрээ техникийн захаас худалдан авч байсан, миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...би энэ хэрэгт өөрөө иргэний нэхэмжлэгчээр цаашид оролцоно гэж бодож байна...хэрэв энэ хэрэгт миний эзэмшлийн 94-92 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл улсын орлого болох юм бол би О.Шинбаяр, Г.Банзрагч, Н.Нарангэрэл нараас машиныхаа үнэлгээгээр гарч ирсэн төлбөрийг гаргуулж авна гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 243, 245 тал/
  • Гэрч Д.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би Заамар сумын төвийн 4 дүгээр баг Паркийн хороолол 1-1 тоот дүү Энхболдын хашаан дотор хамт амьдардаг юм. Манай дүү эхнэрийнхээ хамтаар ажил руугаа явсан эзэнгүй байсан. Би 2018 оны 08 сарын 11-ний өдрөөс хойш гэртээ харихгүй гадуур явж байгаад 2018 оны 08 сарын 13-ны өглөө гэртээ ирээд дүү Энхболдын гэрийн байшинг тойроод хартал байшингийн хамгийн арын цонх онгорхой байхаар нь би дүү Энхболдруу залгаж танай гэрийн цонх онгорхой байна, хулгай орчихсон байж магадгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 121 тал/
  • Гэрч М.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “94-92 ТӨВ улсын дугаартай, тоёота карина маркийн тээврийн хэрэгсэл нь манай хадам аав Баасан, манай эхнэр Оюун бид гурав 2017 оны 11 сарын 08-нд Улаанбаатар хотод Цайз да хүрээд байдаг машины ченжээс худалдан авч эхнэр Оюуны нэр дээр болгосон...Банзрагч бид хоёр манай гэрийн гадаа ирээд та одоо мал олж өгөхгүй бол машинаа өг гээд нэхээд байсан. Ингээд би шууд машины түлхүүртэй нь Банзрагчид орхиод буугаад гэртээ орсон. Удалгүй Г.Банзрагч миний машиныг унаад явсан...би уг тээврийн хэрэгслийг 2018 оны 08 дугаар сарын 20-н өнгөрч байхад Заамар сумын хэсгийн цагдаа Цогтбаярын хамт Заамар сумын төвийн зүүн талд байдаг Хотгор гэх газарт эзэнгүй байхаар нь очиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 207-208 тал/
  • Шүүгдэгч Н.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 адхь хэсгийн 2.1-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буруу зүйл хийсэндээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 153 тал/
  • Шүүгдэгч О.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Нарангэрэл, Банзрагч бид нар хөдөө архи уучихаад сумын төв рүү орж ирээд дэлгүүр онгойлгож архи авах гэсэн боловч орой болоод дэлгүүрүүд онгойхгүй, архи өгөхгүй байсан болохоор архи хайж айл руу ороод хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 172 тал/
  • Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Н.Н , О.Ш  нар анх хулгай хийх санааг гаргасан. Би өөрийнхөө Ажнай нэртэй хятад хуучин мотоцикльтой явж байсан, харин Г.Б , О.Ш , Н.Н-ын Даюун маркийн улсын дугаартай ногоон өнгийн мотоцикльтой явж байсан, миний мотоцикль анхнаасаа муу мотоцикль байсан бөгөөд дээрх хэрэг болсны дараа эвдэрчихээр нь би задлаад төмрийн хогонд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 163 тал\ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

            

Шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н нарын үйлдсэн хүний байнга амьдрах орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм буруутай гэж үзнэ.

Хулгайлах гэмт хэргийн зайлшгүй байх шинж нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, шунахай сэдэлт зорилгоор, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг. Мөн гэм буруутай этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах, өөрийн үзэмжээр захиран зарцуулж буюу ашиг олох гэсэн зорилготой байдаг болно.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н нар нь бүлэглэн бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

ШүүгдэгчГ.Б , О.Ш , Н.Н нар нь хохирогч М.Энхтайванд 23.653.850 төгрөгийн, хохирогч Д.Энхболдод 5.474.110 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Р.Чанцалгаравт 150.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад 150.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

Мөрдөн байцаалтын шатанд Г.Б , О.Ш , Н.Н нар нь М.Энхтайванд 166.500 төгрөгийн, Д.Энхболдод 4.750.000 төгрөгийн эд зүйлийг биет байдлаар нь буцаан олгосон байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч Г.Б-аас 7.829.117 төгрөгийг, шүүгдэгч Н.Н-ээс 7.829.117 төгрөгийг, шүүгдэгч О.Ш-аас 7.829.117 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Энхтайванд, шүүгдэгч Г.Б-аас 241.370 төгрөгийг, шүүгдэгч Н.Н-ээс 241.370 төгрөгийг, шүүгдэгч О.Ш-аас 241.370 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Д.Энхболдод, шүүгдэгч Г.Б-аас 50.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Н-ээс 50.000 төгрөгийг, шүүгдэгч О.Ш-аас 50.000 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.Чанцалгаравт,   шүүгдэгч Г.Б-аас 50.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Н-ээс 50.000 төгрөгийг, шүүгдэгч О.Ш-аас 50.000 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад тус тус олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч шүүгдэгч Г.Б , О.  нар нь хохирогч нарт учирсан хохиролыг бүрэн төлсөн, харин шүүгдэгч Н.Нарангэрэл нь хохирол төлөөгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Н-ээс хохирогч М.Энхтайванд 7.829.117 төгрөгийг, хохирогч Д.Энхболдод 241.370 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Р.Чанцалгаравт 50.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад 50.000 төгрөгийг буюу нийт 8.170.487 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх” ялын дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай: “Г.Б  нь шүүхээс тогтоосон хохирол болох хохирогч Д.Энхболдод 243.170 төгрөг, Р.Чанцалгаравт 50.000 төгрөгийг, хохирогч Ц.Эрдэнэбатат 50.000 төгрөгийг, М.Энхтайванд 7.829.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн тал дээр маргахгүй хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн хорих ялын доод хэмжээний 2/1-ээс хэтрүүлэхгүйгээр Г.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Н.Н-ийн тухайд хохирлоо барагдуулж чадаагүй боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэх саналыг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа: “Хохирогч М.Энхтайванд хохирол төлсөн баримт гаргаж өгч байна. Мөн миний үйлчлүүлэгч О.Ш  нь гэм буруугаа хүлээж ирсэн тул тухайн зүйл ангид заасан ялыг шүүхээс анхаарч үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг шүүх анхаарч үзнэ үү. Шүүгдэгч О.Ш  нь шүүхээс завсарлага авсан 5 хоногийн хугацаанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм хэрэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Г. , О.Ш  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хулгайн гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар шүүгдэгч Г.Б , О.Ш  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Н.Н  нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Бусад асуудлаар:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ёслол нэртэй архины шилний хагархайг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүхэд иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Ш-ын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота карина маркийн 94-92 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэсэл нь иргэн Б.Оюуны эзэмшил болох нь М.Батзориг, Б.Оюун нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогддог тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол 2018 оны 11 дүгээр сарын 08-ны №39 дугаартай Прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн Тоёота карина маркийн 94-92 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Оюуны эзэмшлийн Тоёота карина маркийн 94-92 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 4.500.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н нараас хувь тэнцүүлэн тус тус 1.500.000 төгрөгийг гаргуулж,

-мөн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №15 дугаартай Прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүгдэгч О.Ш-ын эзэмшлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн Даюун маркийн хуучин мототциклыг тус тус хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

         Харин шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Б-ийн эзэмшлийн цагаан өнгөтэй Ажнай нэртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль нь биет байдлаараа байхгүй, шүүгдэгч Г.Банзрагч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...миний мотоцикль анхнаасаас муу мотоцикль байсан бөгөөд дээрх хэрэг болсны дараа эвдэрчихээр нь би задлаад төмрийн хогонд өгсөн...” гэж мэдүүлж байх тул 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний дагуу үнэлэгдсэн 150.000 төгрөгийг шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н нараас хувь тэнцүүлэн тус бүр 50.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болно.   

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, мөн зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овогт Нэ  Н , Г  овогт Г-ийн Б , Х н овогт О-ийн Ш  нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Г н овогт Г-йн Б , Х  овогт О-ийн Ш  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

- шүүгдэгч Б  овогт Н -н Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б , О.Ш  нарт тус тус оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүдэгч Н.Н-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш-ын цагдан хоригдсон 43 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Г.Б , О.Ш , Н.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тус тус тооцсугай

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчГ.Б , О.Ш   нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Нарангэрэлээс хохирогч М.Энхтайванд 7.829.117 төгрөгийг, хохирогч Д.Энхболдод 241.370 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Р.Чанцалгаравт 50.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад 50.000 төгрөгийг нийт 8.170.487 төгрөгийг гаргуулж тус тус олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ёслол нэртэй архины шилний хагархайг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол 2018 оны 11 дүгээр сарын 08-ны №39 дугаартай Прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн Тоёота карина маркийн 94-92 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №15 дугаартай Прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийн битүүмжлэлийг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус битүүмжлэлийг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота карина маркийн 94-92 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 4.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н нараас тус тус 1.500.000 төгрөгийг, цагаан өнгөтэй Ажнай нэртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн үнэ болох 150.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н нараас тус тус 50.000 төгрөгийг гаргуулж,
  • шүүгдэгч О.Ш-ын эзэмшлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн Даюун маркийн хуучин мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б , О.Ш , Н.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  •