| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07163/И |
| Дугаар | 102/ШШ2016/05879 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2016/05879
2016 оны 11 сарын 28 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05879 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, 25 тоотод оршин байгаа ХААН банкны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 7 дугаар гудамж, 133 тоотод оршин суух, Хондого овогт Доржийн Батмөнх /РД-ЧП69122864/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 7 дугаар гудамж, 133 тоотод оршин суух, Чонос овогт Пүрэвдоржийн Баянмөнх /РД-ЗЗ66021013/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,467,443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Батмөнх, П.Баянмөнх нар нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус банкнаас 15,900,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар, зээлийн барьцаанд Дундговь аймгийн Сайхан-Овоо сум 2 дугаар баг, Хадан хошуу 11-1 тоотод байрлах таван ханатай гэр, хөргөгч, хивс 4 ширхэг, хөлдөөгч 32 инчийн зурагт, 42 инчийн зурагт, хөрөө рам, гэрийн театр зэргийг барьцаалуулан зээлж авсан.
Улмаар 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулан 13,981,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авахаар зээлийн гэрээг шинэчилсэн болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээг зөрчин удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.
Иймд нийт 15,467,443 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Баянмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ХААН банкны салбараас 15,9000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан 13,981,000 төгрөгийг зээлж өмнөх зээлийн гэрээг шинэчилсэн.
Тус банкнаас 15,467,443 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаанд тавьсан 5 ханатай гэр, хөргөгч, хөрөө рам, хивс, хөлдөөгч, 21 инч, 43 инчийн зурагт, хөүм театр зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч Д.Батмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ХААН банкны салбараас 15,9000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан 13,981,000 төгрөгийг зээлж өмнөх зээлийн гэрээг шинэчилсэн.
Тус банкнаас 15,467,443 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахад татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк нь хариуцагч Д.Батмөнх, П.Баянмөнх нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,467,443 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Батмөнх, П.Баянмөнх нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,467,443 /арван таван сая дөрвөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун дөчин гурван/ төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар болсон байна.
Хариуцагч нарын дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Батмөнх, П.Баянмөнх нарын нэхэмжлэлийн шаардлага болох 15,467,443 /арван таван сая дөрвөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун дөчин гурван/ төгрөгийг нэхэмжлэгч ХААН банкинд төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,287 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 117,643 төгрөг, хариуцагч Д.Батмөнх, П.Баянмөнх нараас 117,643 төгрөгийг тус тус гаргуулан ХААН банкинд буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ХААН банкны нэхэмжлэлтэй, Д.Батмөнх, П.Баянмөнх нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нарын, нэхэмжлэлийн шаардлага болох 15,467,443 /арван таван сая дөрвөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун дөчин гурван/ төгрөгийг нэхэмжлэгч ХААН банкинд төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,287 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 117,643 төгрөг, хариуцагч Д.Батмөнх, П.Баянмөнх нараас 117,643 төгрөгийг тус тус гаргуулан ХААН банкинд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |