| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2019/0373/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/377 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/377
2019 12 13 2019/ШЦТ/377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг
-улсын яллагчаар Б.Эрхэмбаяр
-хохирогч Б.Цэвэлмаа
-шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт А.Ц-д холбогдох эрүүгийн 1934009200408 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдол, эсгүүрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамтаар Төв аймгийн Зуунмод сум, 3 дугаар баг, Баянхошуу 22-р гудамж 4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх Т овогт /РД:__9050602/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч А.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод смын 1 дүгээр багийн нутаг Аймгийн нэгдсэн эмнэлгийн баруун талд “өөрийн нөхөртэйгээ хардан” иргэн Б.Цэвэлмааг үсдэж унагаан, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, доод уруулын салстанд шарх, дух, хамар, зүүн гарын сарвуу, баруун өвдгөнд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт, дух, хамар, баруун хацарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.Ц: “2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нөхөртэйгөө байж байхад Цэвэлмаа манай нөхөр рүү залгаад байсан. Тэгээд хэсэг гэртээ байж байгаад надад машинаа янзлаад ирье гэж хэлээд гараад явсан. Ингээд орой 17 цаг болж байхад нөхөр рүү залгаад хүүхдүүдээ цэцэрлэг сургуулиас нь авъя гэхэд одоо очлоо гэж хэлээд гар утсаа унтраагаад алга болчихсон. Ингээд байж байтал манай гэрт манай дүү Бямбасүрэн ирээд Гүндалай ах архи ууж машин барьж явж байгаад цагдаад машинаа журамлуулсан юм шиг байна гэж хэлээд би хамтдаа цагдаагийн газарт очих гээд явж байтал эмнэлгийн хажууд Цэвэлмаа нэг хүүхэнтэй хамт явж байхаар нь машинаа зогсоогоод буугаад нөхрөө асуухаар явж очиход Гүндалай та хоёрыг цуг явж байсан гэж хүн хэлж байна Гүндалай хаана байна гэхэд Цэвэлмаа би яаж мэддэг юм бэ цуг яваагүй гэж хэлсэн. Тэгээд би уур хүрээд алгадчихсан. Цэвэлмаа намайг үсдсэн бид хоёр нэгнийгээ үсдэлцээд энэ явцдаа Б.Цэвэлмаа хажуу талын боржуур мөргөж унасан. Би Б.Цэвэлмаатай таархаас өмнө Б.Цэвэлмаа руу залгаж та хаана байна манай нөхөртэй уулзаагүй биз гэж хэлэхэд би Манжуурт байна гэж надад худлаа хэлсэн” гэв.
Хохирогч Б.Цэвэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 10 дугаар сарын 08-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Нэгдсэн эмнэлгийн баруун талаар гэр рүүгээ харихаар явж байтал хажуугаар өнгөрсөн машин дотроос миний нэрээр нэг эмэгтэй хүн дуудаад би зогсоод эргээд хартал машин дотроос танил А.Ц гарч ирээд намайг үсдэж аваад газарт унагаад миний нүүр рүү гараараа цохиод мөн газар унагаад үсдэж чирээд газар мөргүүлсэн.Энэ үед надтай хамт явж байсан хүнийг дүү А.Бямбасүрэн хориод ойртуулахгүй байсан. Үүнээс болж миний хамрын таславч яс хугарсан. Би эмчилгээ хийлгүүлэхэд 300.000 төгрөг зарцуулсан. 4 хоногийн ажлын гарааны мөнгөө нэхэмжилж байна. 1 гараа нь 45.000 төгрөг нийт 180.000 төгрөг болж байна. Би 6 сарын дараа хамарын таславч ясаа тэгшлүүлнэ гэж хэлсэн, тэр үед миний эмчилгээний зардлыг бүрэн даана гэсэн байгаа. А.Цэдэвсүрэн өөрөө цуг яваад эмчтэй уулзсан байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Б.Цэвэлмаагийн мэдүүлэг /хх-ийн 6 тал/, хохирогч Б.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/, шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №723 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16 тал/, шүүгдэгч А.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/ болон шүүгдэгч А.Ц-ийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Шүүгдэгч А.Цн нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод смын 1 дүгээр багийн утаг Аймгийн нэгдсэн эмнэлгийн баруун талд “өөрийн нөхөртэйгээ хардан” иргэн Б.Цэвэлмааг үсдэж унагаан, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, доод уруулын салстанд шарх, дух, хамар, зүүн гарын сарвуу, баруун өвдгөнд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт, дух, хамар, баруун хацарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч А.Ц-ийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч Б.Цэвэлмаагийн биед “хамар ясны хугарал, доод уруулын салстанд шарх, дух, хамар, зүүн гарын сарвуу, баруун өвдгөнд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт, дух, хамар, баруун хацарт зөөлөн эдийн няцралт “ гэмтэл учруулсан А.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Цэвэлмаагийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ззааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч А.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.Ц-ийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Ц-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Цэвэлмаа нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 196.600 төгрөг, ажилгүй байсан хугацааны 4 хоногийн цалин болох 180.000 нийт 376.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас нотлох баримтын шаардлага хангасан 196.600 төгрөгийг шүүгдэгч А.Ц-ээс гаргуулж, нотлох баримты шаардлага хангаагүй ажилгүй байсан хугацааны 4 хоногийн цалин болох 180.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч А.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна
Шүүгдэгч А.Ц-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчА.Ц-г тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, бага насны 2 хүүхэдтэй зэрэг хувийн байдал, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч А.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж,
Уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан 90 хоногийн хугацаанд төлж барагдуулахыг сануулж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулав.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: