Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2020/0549

К, Ф, Х нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д даргалж, шүүгч О, шүүгч Д нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б., нэхэмжлэгч М, нэхэмжлэгч М-ын өмгөөлөгч А, нэхэмжлэгч К-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч К болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгч М нарын давж заалдах гомдлоор К, Х, М нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д-гийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар шийдвэрээр:

“...2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.1.4, 27.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төрийн жинхэнэ албан хаагч байсны хувьд К-г 2016 оны 11 дүгээр сараас 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан ...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрч, нэг удаагийн тэтгэлэг олгох төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар нэхэмжлэгчийг хангаагүй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үлдсэн хэсэг болох 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан ...цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших, энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр К-г томилохыг тус газрын даргад даалгах, газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/23 дугаартай М-ийг ажилд томилох тухай, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай Я-ийг ажилд томилох тухай, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаартай М-ийг ажилд томилох тухай, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаартай М-ийг ажилд томилох тухай тушаалууд хууль бус байсныг тогтоох, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлсөнд 9 207 555 төгрөг гаргуулах, ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х нь шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2017 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.1.4, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хийн шүүхэд гаргасан Тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч Хийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр, хариуцсан мэргэжилтнээр томилохыг тус газрын даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.1.4, 27.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М-ийн шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К-д олгож....” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч К болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нар давж заалдах гомдолдоо:

“...Баян Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 0042 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг дүр эсгэн хангаж нэхэмжлэлийн бусад хэсгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Шүүх нэхэмжлэгч К-г 2016 оны 11 дүгээр сараас хойш буюу 2019 оны 01 дүгээр сард маргаан гарах үе хүртэлх хугацаанд Төрийн албаны тухай хуулийн дагуу нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгааг тогтоож, хүлээн зөвшөөрч баталгааагаар хангахгүй байсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн мөртлөө түүний үр дагаварыг зөв дүгнэж шийдвэрлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулах үүднээс нэхэмжлэлийн шаардлагаас гадуур асуудлаар дүгнэлт хийж, хариуцагч болон нэхэмжлэгч Х-ыг далдуур дэмжиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх 2020 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дах заалт, 2019 оны Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д тус тус заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь нэхэмжлэгчийн хүсэл зориг, нэхэмжлэлийн шаардлага нь 2019 оны 01 дүгээр сард нэмэгдсэн сул орон тооны ажилд шилжүүлэн томилогдох боломжтой байсныг дүр эсгэж хариуцагчид гурван сарын тэтгэмж олгох баталгаагаар хангахгүй байсан эс үйлдэхүй байгаа гэж худлаа дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг тохуурахсан байдалтай дүгнэжээ.

Нэхэмжлэгчийн ингэж тохуурхан доромжлох болсон шалтгаан нь шүүгч М нь урьд нь энэ хэргийн материалаас нотлох баримт алга болгосонтой холбоотой ба нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар шүүгчийн ёс зүйн хороонд гомдол гаргасан явдалд хонзогносон гэж үзээд байна. Шүүгч М нь анхнаасаа К-гийн гаргаж байсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байснаас авахуулаад дургүй байсан болохоор энэ удаагийн ийм хууль бус шийдвэр гаргасхад хүргэсэн байгаа.

Х болон хариуцагчийг шүүгч дэмжих болсон шалтгаан нь Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульч Я дарамтанд орж байсан удаатай байна.

Хариуцагч нэхэмжлэгч К-г явц дундаа байнгын ажлын байраар хангах талаар түүнд амлалт өгч байсан нь тухайн үед баталгаагаар хангахгүйгээр түр ажиллуулж ирсэн тушаалуудаар тогтоогдож байгаа. Хамгийн сүүлд түүнд Б/72 тоот тушаал гаргаж жирэмсэний болон амаржсаны чөлөө өгч явуулсан байжээ.

Анхан шатны шүүх нь К нь тухайн үед гарч байсан орон тооны ажилд маргах эрхээ хэрэгжүүлээгүй, К нь сул орон тооны ажилд шилжүүлэн томилогдох төрлийн нэмэгдэл баталгааг эдлэхгүй мэтээр, тухайн үед Өлгий сум хариуцсан мэргэжилтний орон тоонд хамрагдах боломжтой байсан гэж үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй, нотлох баримтгүй асуудлаар дүгнэлт хийж, зөвхөн хариуцагчийн ам тайлбараар дүгнэлт гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзээд байна. Жишээ нь: Нэхэмжлэгч К нь тухайн үед хариуцагч ажлын байр санал болгосон байх боловч өөрөө татгалзсан байх тул дахин 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27.4-д заасан ажлын байраар хангуулах баталгааг эдлэх үндэслэл болохгүй болохгүй мэтээр хууль бус дүгнэлт гаргажээ./Шийдвэрийн 24 дэх талд/

Харин К-гийн тус шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн дутуу үнэлэж шийдвэрт тусгасан байна. Энэ тайлбарт мөн хариуцагч ажлын байраар хангах талаар итгүүлж байсныг, хэрэв ажлын байраар хангахгүй нөхцөлд маргах талаар дурьдаж тайлбарласаныг анхаарч үзээгүй анхаарахыг ч хүсээгүй байжээ.

Анхан шатны шүүх бусад нэхэмжлэгчдийн маргаан болон талуудын гаргасан тайлбаруудад тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч Мийг хууль бус сонгон шалгаруулж байсан, түүний төрийн албаны шалгалтыг өгч байсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийгээгүй. Мөн нэхэмжлэгч Х-ын талаар ч мөн дүгнэлтийг дутуу хийсэн байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 42 тоот хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах, эсвэл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч М давж заалдах гомдолдоо:

“...Баян–Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6 дахь хэсэг, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа үндэслэлүүд:

1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дугаартай тогтоолоор өмнө нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс ажиллуулахар тогтоосон Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол болон уг тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 08 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Хөдөлмөр халамжийн үйлчилгээни газар нэртэй байгууллага ажиллуулахаар тогтоосон. Засгийн газрын уг тогтоолоор аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн эрхэлж байсан үйл ажиллагаа, эрх үүргийг нийлүүлэх замаар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар байгууллагыг шинээр бий болгосон. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын шийдвэрүүдээр хоёр хэлтсийн нийт ажилтнууд ажиллаасаа чөлөөлөгдөж, цалингийн сангийн хатаар өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст шилжсэн, эдгээр хэлтсийн даргын шийдвэрүүдээр хуучнаар аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний орон тоо хорин нэг, харин Хөдөлмөрийн хэлтэст сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо долоо, нийт сумын мэргэжилтний хорин найман орон тоо байснаас шинээр байгуулагдсан газрын бүтэц орон тоо баталсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалаар сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний арван есөн орон тоо болсон буюу сум хариуцсан мэргэжилтний оронтоо өмнөхөөсөө есөн орон тоогоор цөөрч, өмнө нь дээрх хоёр хэлтсийн сум хариуцсан нийт хорин найман мэргэжилтний орон тоог тухайлбал Алтай сум, Алтанцөгц сум, Бугат сум, Толбо сум, Цагаан нуур тосгон тус бүрт 1, Баяннуур сум, Булган сум, Буянт  сум, Сагсай сум тус бүрт 2, Дэлүүн сум, Улаанхус сум, Ногооннуур сум, Цэнгэл сум, Өлгий сум тус бүрт 3, орон оогоор ажиллуулахаар хуваарилж байсан бол шинэ бүтцээр батлагдсан тус газрын сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний арван есөн орон тоог ажил олггогчоос аймгийн төвийн Өлгий суманд зургаа, бусад арван хоёр сум тус бүрт нэг, Цагааннуур тосгонд нэг байхаар өгч тус тус хуваарилсан. Үүнээс үзэхэд Алтай сум, Алтанцөгц сум, Бугт сум, Цагаан нуур тосгонд урьд нь мэргэжилтний нэг орон тоо байсан нь хэвээр батлагдсан, харин Баян нуур сум, Булган сум, Буянт сум, Сагсай сум тус бүрт урьд мэргжилтний хоёр орон тоо байсан нь нэгээр, Дэлүүн сум, Улаан хус сум, Ногоон нуур сум, Цэнгэл сумд гурван орон тоо байсан нь хоёроор тус тус цөөрсөн, харин Өлгий сумын хувьд мэргэжилтний орон тоо өмнөхөөсөө гурван орон тоогоор нэмэгдсэн байдаг. Ингэснээр ажил олгогчын болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу аймгийн ХХҮГ-ын Өлгий сум хариуцсан зургаан мэргэжилтний орон тоонд С, М, А, Е, Л, Ер нар ажиллах болсон юм.

            Дараа нь ажил олгогчоос төрийн албаны тухай хуулийн 44.2 дахь хэсэгт заасныг баримталж тус газрын Өлгий сум хариуцсан М-г нэг жилийн хугацаагаар захиргааны чөлөө авсан. Д-ы орон тоонд түр сэлгэн ажиллуулахаар Өлгий сум хариуцсан М орон тоонд буюу төрийн жинхэн албан тушаалд иргэн Х /нэхэмжлэгч/-ийг бүр томилж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч Х нь төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй учир ажил олгогчоос Х-ыг Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын Б/53 тоот тушаал нь хууль бус юм. Тодруулбал нэхэмжлэгч Х нь төрийн жинхэнэ албан тушаалын сонгон шалгаруулах шалгалт өгөөгүй, нөгөө талаас ажил олгогчын зүгээс Өлгий сум хариуцсан М-ийн орон тоог сул орон тоо гэж үзсэн тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй түүнчлэн хариуцагч ХХҮГ-ын дарга Б нь тухайн үед нэхэмжлэгч Х-ыг төрийн жинхэнэ албан хаагч биш мөртлөө Өлгий сум хариуцсан М орон тоонд бүр томил сон болсноо бидний дотоод нууц гэж шүүх хуралдааны үед тайлбарласан.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч Х нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2018 оны 06 дугаар сараас 2019 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа асрамжийн төвд нягтлан бодогчоор /төрийн үйлчилгээний алба/ ажиллаж байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан. Төрийн жинхэнэ албан хаагч биш хүн төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл баталгааг эдлэх учиргүй.

2. Дээр дурьдсанчлан нэхэмжлэгч К-гийн хувьд 2016 оны 8-10 сарын байдлаар Булган сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тооны цомхотголоор ажилаасаа чөлөөлөгдсөн ба тухайн үед энэ тухай маргаагүй байна. Дараа нь Булган сум хариуцсан мэргэжилтэн Ш нас барах үед ХХҮГ-ын даргаас нэхэмжлэгч Кд төрийн албаны тухай хуульд заасан баталгааг нь эдлүүлж буюу Булган сум хариуцсан мэргэжилтэнээр ажиллуулах санал тавихад татгалзаж байжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч К-ийн нэхэмжлэл үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Нөгөө талаас нэхэмжлэгч К төрийн албаны тухай хуульд заасны дагуу үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэст төрийн захиргааны дэс түшмэлийн ангилалын алба тушаалд бүр томилогдон ажиллаж байгаа тул эрх ашиг нь зөрчигдсөн гэж бодохгүй байна. Шүүх энэ талаар тодруулаагүй, мөрдөн шалгах ажиллагаа хийж холбогдох нотлох баримт цуглуулаагүй. Нэхэмжлэгч Кгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М нь Кгийн биеийн байцаалттай холбоотой санаатай худал мэдүүлэг өгсөн.

3. Ажил олгочоос маргаан бүхий сул орон тоог хуульд зааснаар нөхөх сонгон шалгаруулалт явуулж намайг томилсон байсан. Гэтэл төрийн албаны зөвлөлийн удаа дараагийн хууль бус шаардлагаас болж ажил олгогч надад холбогдох эерэг нөлөөлөл бүхий шийдвэрүүдийг хүчингүй болгож байсан. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос намайг маргаан бүхий орон тоонд сонгон шалгаруулалтын үр дүнд томилсон тухай шийдвэр буюу миний хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болохын хувьд уг шийдвэрээ хүчингүй болгохдоо захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн.

Миний хувьд төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн, төрийн жинхэн албанд одоог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа өрх толгойлсон эмэгтэй хүн байна. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлэх эрхтэй, бусад нэхэмжлэгч нарын эрх ашиг дээрх байдлаар зөрчигдөөгүй учир маргаан бүхий орон тоонд хууль журмын дагуу би ажиллах ёстой гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 34.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний  өдрийн 0042 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгч К болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгч М нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч К, нэхэмжлэгч М нар давж заалдах гомдол гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй тул тэдгээрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт дүгнэлт хийв.

1. Нэхэмжлэгч Кгаас “2016 оны 11 дүгээр сараас 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаагүй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, тус газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд томилох шийдвэр гаргахыг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9 207 555 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг тус тус газрын даргад даалгах, газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/23 дугаартай Мийг ажилд томилох тухай, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай Я-ийг ажилд томилох тухай, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаартай М-ийг ажилд томилох тухай, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаартай М-ийг ажилд томилох тухай тушаалууд хууль бус байсныг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа нэхэмжлэгч Кгийн нэхэмжлэлийн шаардлагаас “...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг тухайн байгууллагаас олгох төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрч, нэг удаагийн тэтгэлэг олгох төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар нэхэмжлэгчийг хангаагүй Баян-өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож” нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Компани-гаас давж заалдах гомдолдоо “... 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалт, 2019 оны Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, 2019 оны 1 сард нэмэгдсэн сул орон тоонд шилжүүлэн томилох боломжтой байсан. ...нотлох баримтгүй асуудлаар дүгнэлт хийсэн, нэхэмжлэгч Хын талаар дутуу дүгнэлт хийсэн” хэмээн дурджээ.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар нэхэмжлэгч Кгийн гаргасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах нэхэмжлэлийн шаардлага нь цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж, энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгуулах баталгаануудын аль нэг эрхийг эдлэх байдлаар хэрэгжинэ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан тухайн хэлтэст Булган сумын Хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч К нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” Б/08 дугаар тушаалаар тус албан тушаалаас чөлөөлөгдөж, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжжээ.

Гэвч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаар тушаалаараар тус шинэ байгууллагад ажиллах нэхэмжлэгч Компани-гийн өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдсэн Булган сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нэг байхаар баталсан байна.

Дээрх орон тоонд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тушаалаар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу Ш-ыг сонгож томилсонд нэхэмжлэгч К маргаагүй, мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалаар Өлгий суманд ажиллах мэргэжилтний орон тоог 3-аар нэмэгдүүлсэн, тухайн үед К тус орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад оролцоогүй байна.

Төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах нэмэгдэл баталгааны хувьд нэхэмжлэгч Кг төрийн албаны өөр сул орон тоонд шилжүүлэн ажиллуулахад тухайн ажил, мэргэжилд мэргэшүүлэн сургах шаардлага үүсээгүй тул төрийн жинхэнэ албан хаагчийн уг нэмэгдэл баталгааг эдлүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Мөн бусад нэхэмжлэлийн шаардлагын тухайд тус газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоо нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар шинээр нэмэгдсэн байх ба Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас тус орон тоог нөхөх хуулийн зохицуулалттай.

Иймд тус албан тушаалд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар Я-ийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хөтөлбөр, гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтнээр томилж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/60 дугаар тушаалар Я нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

Улмаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар нэхэмжлэгч М-ийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд томилсон боловч 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар, мөн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Мийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар хүчингүй болгож, Я болон М нарыг маргаан бүхий албан тушаалд томилсон эрх зүйн харилцаа дуусгавар болсон байхад нэхэмжлэгч Компани-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, дээрх тушаалуудыг хуульд нийцсэн эсэх тухайд дүгнэлт хийх шаардлагагүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон  анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Дээрхээс гадна нэхэмжлэгч К нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Кг ажилд түр томилох тухай” Б/24 дүгээр тушаалаар Мэдээллийн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Ж-ийг шилжүүлэн ажиллуулж байгаатай холбогдуулан тухайн албан тушаалд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түр томилсон байх ба 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ж, К нарыг ажлаас чөлөөлж Ш.Маржангүлийг ажилд томилох тухай” Б/64 дүгээр тушаалаар Кг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “К-д жирэмсний болон амаржсаны амралтын чөлөө олгох ба ажлаас чөлөөлөх тухай” Б/72 дугаар тушаалаар Өрхийн мэдээллийн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний орон тоонд түр ажиллаж байсан К-д жирэмсний болон амаржсаны амралтын чөлөөг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн олгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн энэ тохиолдолд К-г төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан хуулийн зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд байнгын ажлын байранд ажиллаж байгаа буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шалгуураар албан тушаалд томилогдон ажиллаж буй албан хаагч жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авах тохиолдолд өмнө ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн томилогдох эрхтэй байхаар ойлгогдох бөгөөд нэхэмжлэгч К нь нэгэнт 2016 оны 11 дүгээр сард төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөний дараа тухайн байгууллагад түр томилогдон ажилласан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах үндэслэл болохгүй тул Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд томилох шийдвэр гаргахыг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9 207 555 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын санд шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Гэхдээ анхан шатны шүүх дээрх байдлаар зөв дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаагүй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох шаардлагыг буруу ойлгогдох агуулгаар буюу тус шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгосон мэт агуулгаар тусгасан байх тул агуулгын хувьд зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2. Нэхэмжлэгч М-ийн давж заалдах гомдлын тухайд, анхан шатны шүүх нэхэмжлэгч Мөөс “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл өмнө дурдсанчлан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар М-ийг Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилсон байх боловч уг тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар хүчингүй болгожээ.

Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Хугацаатай үүрэг өгөх тухай” 01/729 тоот албан бичгээр хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан журмын дагуу нэхэмжлэгч Мийг албан тушаалд хууль зөрчиж томилсон байх тул 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, сул орон тоог зохих журмын дагуу нөхөх үүрэг өгсөнтэй холбоотой байна.

Түүнчлэн Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2018/0022 дугаартай шийдвэрээр М-ийг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд томилсон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоосон учир мөн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/69 дугаар тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн ба 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/76, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/38 дугаар тушаалуудаар тухайн байгууллагад өөр албан тушаалд түр томилон ажиллуулж байсан байна.

Үүний дараа төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан журмын дагуу орон тоог нөхөх боловч Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний нэг орон тоо нэмж батлагдахад тус орон тоонд аливаа сонгон шалгаруулалтгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар томилогджээ.

Ийнхүү нэхэмжлэгч М-ийг маргаан бүхий орон тоонд хууль бусаар томилсон, Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу томилогдох шаардлагатай байх тул 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч Х болон хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гомдол гаргаагүй тул Х-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч Кад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг олгохоор шийдвэрлэсэн хэсэгт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдолдоо шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг эс зөвшөөрсөн хууль зүйн үндэслэлээ тайлбарлах бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд хэлэлцэгдээгүй баримт, тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.1.4, 27.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Кгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаагүй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч К-ад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, үлдэх “2016 оны 11 дүгээр сараас 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд томилох шийдвэр гаргахыг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9 207 555 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг тус тус газрын даргад даалгах, газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/23 дугаартай М-ийг ажилд томилох тухай, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай Я-ийг ажилд томилох тухай, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаартай Мийг ажилд томилох тухай, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаартай М-ийг ажилд томилох тухай тушаалууд хууль бус байсныг тогтоох”-ыг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “2002 оны Төрийн албаны тухай хуулийн” гэснийг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсгийн 3 дахь болон 4 дэх заалтаас “2017 оны” гэснийг тус тус хасч бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч К болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгч М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

  ШҮҮГЧ                                                            Д

  ШҮҮГЧ                                                            О