| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 1841000400177 |
| Дугаар | 2025/ХШТ/132 |
| Огноо | 2025-12-19 |
| Зүйл хэсэг | 268.1., 18.6.2.2., 18.6.2.3., 18.6.3., 20.3.1., 21.10.1., 22.4.4., 22.5.1., 22.5.2., 24.2.1., |
| Улсын яллагч | Ш.Одонсүрэн, Х.Онолт |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2025/ХШТ/132
Р.Б нарын 17 хүнд
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ц.Оч, Б.Цогт, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Одонсүрэн, Х.Онолт, шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Ганболд, Э.Мягмардорж, Б.Түвшинжаргал, Т.Цэрэндагва, шүүгдэгч Б.Ү-н өмгөөлөгч Б.Ганболд, Б.Ганбаатар, шүүгдэгч Б.Ү, С.Ч нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Ү, Г.Н нарын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Б.Батбаяр, Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Да.П, шүүгдэгч Г.Э, Б.С нарын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Г.Б, Ги нарын өмгөөлөгч Ц.Оюунбаатар, шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Н.Тэрбиш, Ц.Оюунбаатар, шүүгдэгч Ж.Ө, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 770 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 779 дүгээр магадлалтай, Р.Б, Б.Ү, С.Ч, Х.Б, Б.Г, Да.П, Г.Э, Г.Б, Ко, Ги, Г.О, Ж.М, Ж.Ө, Б.С, Дэ.П, Г.Г, Г.Н, Ц.М нарт холбогдох 1841000400177 эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж, Б.Түвшинжаргал, Б.Анхбаяр, Ц.Дэлгэрням, Б.Ганболд, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Ж.Ө, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Б.Ганболд, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч С.Ч нарын гаргасан гомдлоор 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ж овогт Р.Б
2. Монгол Улсын иргэн, 61 настай, эрэгтэй, Х овогт Б.Ү,
3. Монгол Улсын иргэн, 56 настай, эрэгтэй, Б овогт Х.Б,
4. Монгол Улсын иргэн, 50 настай, эрэгтэй, Х овогт Б.Г,
5. Монгол Улсын иргэн, 50 настай, эрэгтэй, Б овогт С.Ч,
6. Монгол Улсын иргэн, 61 настай, эрэгтэй, М овогт Д.П,
7. Монгол Улсын иргэн, 51 настай, эрэгтэй, Х.Овогт Г.Э,
8.... Улсын иргэн, 55 настай, эрэгтэй, К.А,
9....Улсын иргэн, 62 настай, эрэгтэй, Гу,
10. Монгол Улсын иргэн, 63 настай, эрэгтэй, А овогт Г.Б,
11. Монгол Улсын иргэн, 54 настай, эрэгтэй, Х овогт Г.О,
12. Монгол Улсын иргэн, 49 настай, эрэгтэй, Б овогт Ж.М,
13. Монгол Улсын иргэн, 46 настай, эрэгтэй, Б овогт Ж.Ө,
14. Монгол Улсын иргэн, 38 настай, эрэгтэй, Х овогт Г.Г,
15. Монгол Улсын иргэн, 52 настай, эрэгтэй, А овогт Б.С,
16. Монгол Улсын иргэн, 42 настай, эрэгтэй, Т овогт Дэ.П
17. Монгол Улсын иргэн, 39 настай, эрэгтэй, Т овогт Г.Н,
Нийслэлийн Прокурорын газраас:
1.Шүүгдэгч Р.Б нь 2016 онд Б.Ү, Х.Б нартай Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт урьд хууль бусаар ашигт малтмал олборлогч нарын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн талбайд “***-***” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал тусгай зөвшөөрөлгүйгээр олборлож, улмаар олборлосон гянтболдыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн нэрээр Бүгд Найрамдах Хятад Ард улсад экспортлох замаар их хэмжээний ашиг олох зорилгоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргүүдийг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,
2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд гэмт бүлэглэлийн үйлдсэн “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох” гэмт хэрэгт Г.Э, Да.П, С.Ч, Ба.Г болон С.Б, *** улсын иргэн Х.Л /H.L/ нарыг татан оролцуулсан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн болох Б.Ү, Х.Б болон шүүгдэгч Г.Э, Да.П, С.Ч, Ба.Г, С.Б, Х.Л /H.L/ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт “***-***” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн Р.Б, Х.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газраас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар олборлосон гянтболдыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Ховд аймгийн *** сумаас Улаанбаатар хотод байрлах “***” ХХК-ийн агуулахад тээвэрлэн буулгаж, А лизенцтэй “***”, “*** ***” ХХК-уудаар ашигт малтмал болох гянтболдыг Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн, мөн гянтболдыг борлуулж олсон орлого 16,033,600,000 төгрөгийг ***-ын иргэн Hl, “*** ***” ХХК, С.Га, Б.Хо, ***-ын иргэн Г.Б, Л.Бя-, Б.Бэ, Г.Б, Ж.А-, Д.Б, Р.Ам-, Х.Э, Г.Л, Д.Об нарын дансаар тус тус шилжүүлэн хүлээн авч, эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт “***-***” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах, үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй үргэлжлүүлж өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Г.Э-той урьдчилан үгсэн тохиролцож, Ховд аймгийн *** сумын *** багийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.М-д 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр түүний эзэмшлийн *** банк дахь *** тоот дансаар 1,500,000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр,
Ганцаараа 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “***”-оос гэх утгаар өөрийн *** банкны *** дугаарын дансаар 500,000 төгрөгийг,
2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 6,000,000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота Эстима” маркийн авто машиныг,
Ховд аймгийн *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Б.С-т 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ***” ХХК-ийн нярав Х.Э-ийн *** банкны *** дугаарын дансаар дамжуулан 800,000 төгрөгийг,
Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар ажиллаж байсан Г.Г-т 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Х.Э-ийн *** банк дахь *** тоот харилцах дансаар дамжуулан 1,000,000 төгрөгийг,
***-н байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Дэ.П-д 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн *** банкны *** тоот дансаар 1,000,000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөгийг,
2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “***” ХХК-ийн нягтлан бодогч Ж.А-гийн *** банкны *** тоот дансаар дамжуулан 400,000 төгрөг,
2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “***” ХХК-ийн жолооч Д.О-н *** банкны *** тоот дансаар дамжуулан 600,000 төгрөг,
2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “***-***” ХХК-нд ажилладаг Т.У-ын эхнэр С.А-гийн *** банкны *** тоот дансаар дамжуулан 1,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг,
2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Р.Б-ийн хүү Б.Бэ-н *** банкны *** дугаартай дансаар дамжуулан 1,000,000 төгрөг,
2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “***” ХХК-ийн нярав Х.Э-ийн *** банкны *** дугаарын дансаар дамжуулан 800,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг,
Ховд аймгийн *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Г.Н-д 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “***” ХХК-ийн жолооч Д.О-н *** банкны *** тоот дансаар дамжуулан 10,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг,
-2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Бэ-н *** банкны *** тоот дансаар дамжуулан 5,000,000 төгрөг,
-2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “***” ХХК-ны нярав Х.Э-ийн *** банкны *** тоот дансаар дамжуулан 1,000,000 төгрөгийг тус тус тэдгээрийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгсөн буюу 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 22 удаагийн үйлдлээр бусдад 39,100,000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
2. Шүүгдэгч Б.Ү нь төрийн албанд ажиллаж байхдаа буюу 2016 онд Р.Б, Х.Б нартай Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт урьд хууль бусаар ашигт малтмал олборлогч нарын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн талбайд “***-***” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал тусгай зөвшөөрөлгүйгээр олборлож, улмаар олборлосон гянтболдыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн нэрээр Бүгд Найрамдах Хятад ард улсад экспортлох замаар их хэмжээний ашиг олох зорилгоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргүүдийг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,
2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд гэмт бүлэглэлийн үйлдсэн “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох” гэмт хэрэгт Г.Э, Да.П, С.Ч, Ба.Г болон С.Б, *** улсын иргэн Х.Л /Hl/ нарыг татан оролцуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн болох Р.Б, Х.Б болон шүүгдэгч Г.Э, Да.П, С.Ч, Ба.Г, С.Б, Х.Л /Hl/ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт “***-***” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн Р.Б, Х.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газраас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар олборлосон гянтболдыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Ховд аймгийн *** сумаас Улаанбаатар хотод байрлах “***” ХХК-ийн агуулахад тээвэрлэн буулгаж, А лизенцтэй “***”, “*** ***” ХХК-аар ашигт малтмал болох гянтболдыг Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн, мөн гянтболдыг борлуулж олсон орлого 16,033,600,000 төгрөгийг ***-ын иргэн Hl, “***” ХХК, С.Га, Б.Хо, ***-ын иргэн ГБЮ, Л.Бя-, Б.Бэ, Г.Б, Ж.А-, Д.Б, Р.Ам-, Х.Э, Г.Л, Д.Об нарын дансаар тус тус шилжүүлэн хүлээн авч, эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
3. Шүүгдэгч Х.Б нь 2016 онд Р.Б, Б.Ү нартай Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт урьд хууль бусаар ашигт малтмал олборлогч нарын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн талбайд “***-***” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал тусгай зөвшөөрөлгүйгээр олборлож, улмаар олборлосон гянтболдыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн нэрээр Бүгд Найрамдах Хятад ард улсад экспортлох замаар их хэмжээний ашиг олох зорилгоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргүүдийг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,
2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд гэмт бүлэглэлийн үйлдсэн “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох” гэмт хэрэгт Г.Э, Да.П, С.Ч, Ба.Г болон С.Б, *** улсын иргэн Х.Л /Hl/ нарыг татан оролцуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн болох Р.Б, Б.Ү болон шүүгдэгч Г.Э, Да.П, С.Ч, Ба.Г, С.Б, Х.Л /Hl/ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт “***-***” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн Р.Б, Б.Ү нартай урьдчилан үгсэн тохиролцож, Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газраас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар олборлосон гянтболдыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Ховд аймгийн *** сумаас Улаанбаатар хотод байрлах “***” ХХК-ийн агуулахад тээвэрлэн буулгаж, А лицензтэй “***”, “*** ***” ХХК-уудаар ашигт малтмал болох гянтболдыг Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн, мөн гянтболдыг борлуулж олсон орлого 16,033,600,000 төгрөгийг ***-ын иргэн Hl, “*** ***” ХХК, С.Га, Б.Хо, ***-ын иргэн ГБЮ, Л.Бя-, Б.Бэ, Г.Б, Ж.А-, Д.Б, Р.Ам-, Х.Э, Г.Л, Д.Об нарын дансаар тус тус шилжүүлэн хүлээн авч, эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
4. Шүүгдэгч Б.Г нь шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б Г.Э, Да.П, С.Ч болон С.Б, *** улсын иргэн Х.Л /Hl/ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт “***-***” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслээр үйлчлэх, хоол хүнс зөөвөрлөх, хяналт шалгалтаар ирсэн хүмүүсийг аргалах, үйл ажиллагааг нь хориглож тавьсан лацыг авах, битүүмжилсэн эд хөрөнгийг зарж борлуулах зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
-Шүүгдэгч Да.П-тэй бүлэглэж, 2018 оны 08 дугаар сард Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх газарт Нийслэлийн прокурорын газрын *** дугаартай тогтоолын дагуу Цагдаагийн байгууллагаас хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 3 ширхэг дизель, цахилгаан үүсгүүрийг үрэгдүүлж 17,000,000 /Арван долоон сая/ төгрөгийн хохирол учруулсан,
5. Шүүгдэгч С.Ч нь шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б Г.Э, Да.П, Ба.Г болон С.Б, *** улсын иргэн Х.Л /Hl/ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт “***-***” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан аж ахуй нэгжийг уурхайн талбайд оруулахгүй байх, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтныг ятгах, нөлөөлөх зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
6. Шүүгдэгч Да.П нь шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б Г.Э, Ба.Г, С.Ч болон С.Б, *** улсын иргэн Х.Л /Hl/ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт “***-***” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулахаар хариуцан, ажилчдыг ажилд авах, техник тоног төхөөрөмжийг хариуцах, зардлын тооцоог гаргах, ажилчдын цалин хөлс, хоол хүнс, зэрэг уурхайн бүх санхүүгийн үйл ажиллагааг өдөр тутамд удирдан зохион байгуулах зэргээр гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,
-Шүүгдэгч Б.Г-тэй бүлэглэж, 2018 оны 08 дугаар сард Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх газарт Нийслэлийн прокурорын газрын *** дугаартай тогтоолын дагуу Цагдаагийн байгууллагаас хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 3 ширхэг дизель, цахилгаан үүсгүүрийг үрэгдүүлж 17,000,000 /арван долоон сая/ төгрөгийн хохирол учруулсан,
7. Шүүгдэгч Г.Э нь шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б, Да.П, Ба.Г, С.Ч болон С.Б, *** улсын иргэн Х.Л /Hl/ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт “***-***” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт компанийн тусгай зөвшөөрлийн эрхээ ашиглуулах, шилжүүлэх, төрсөн дүү Г.Б-ийн нэр дээр юанийн данс нээлгүүлж, уг дансаар орж хятадаас ирсэн юанийг төгрөг болгон солиулан авах, техник тоног төхөөрөмжийг хариуцах, компанийн хөрөнгө мөнгөний зарцуулалтыг бүртгэж Р.Б-д тайлагнах, компанийн хууль бус үйл ажиллагаанд давуу байдал бий болгох зорилгоор төрийн албан хаагч, орон нутгийн иргэдэд эд зүйл өгөх зэргээр гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,
-Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт “***-***” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах, үйл ажиллагааг тогтвортой, хэвийн үргэлжлүүлж өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Р.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцож,
-2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн *** сумын *** багийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.М-д түүний эзэмшлийн *** банк дахь *** тоот дансаар 1,500,000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр,
Ганцаараа 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.С-т түүний эзэмшлийн *** банк дахь *** тоот дансаар 1,000,000 төгрөгийг тус тус тэдгээрийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгсөн,
8. Шүүгдэгч Ка нь шүүгдэгч Гу, Г.О, Г.Б нартай бүлэглэж, Ховд аймгийн *** сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А48 дугаартай захирамжаар Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “***” ХХК-ийг шалгаруулж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн *** сумын засаг даргаар ажиллаж байсан Ж.М-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түүний төрсөн дүү Ж.Ө-ийн *** банк дахь *** тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
9. Шүүгдэгч Гу нь шүүгдэгч Ка, Г.О, Г.Б нартай бүлэглэж, Ховд аймгийн *** сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А48 дугаартай захирамжаар Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “***” ХХК-ийг шалгаруулж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн *** сумын засаг даргаар ажиллаж байсан Ж.М-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түүний төрсөн дүү Ж.Ө-ийн *** банк дахь *** тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
10. Шүүгдэгч Г.Б нь шүүгдэгч *** улсын иргэн Гу, Ка, Монгол Улсын иргэн Г.О нартай бүлэглэж, Ховд аймгийн *** сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А48 дугаартай захирамжаар Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “***” ХХК-ийг шалгаруулж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн *** сумын засаг даргаар ажиллаж байсан Ж.М-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түүний төрсөн дүү Ж.Ө-ийн *** банк дахь *** тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
11. Шүүгдэгч Г.О нь шүүгдэгч *** иргэн Гу, Ка, Монгол улсын иргэн Г.Б нартай бүлэглэж, Ховд аймгийн *** сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А48 дугаартай захирамжаар Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “***” ХХК-ийг шалгаруулж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн *** сумын засаг даргаар ажиллаж байсан Ж.М-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түүний төрсөн дүү Ж.Ө-ийн *** банк дахь *** тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
12.Шүүгдэгч Ж.М нь нийтийн албан тушаалтнаар буюу Ховд аймгийн *** сумын Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Ж.Ө-тэй урьдчилан үгсэн тохиролцож, Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “***” ХХК-ийг шалгаруулах гэсэн *** улсын иргэн Ка, Гу, Монгол Улсын иргэн Г.О, Г.Б нарын ашиг сонирхлын үүднээс өөрийн албаны чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар буюу “***” ХХК-ийг шалгаруулахаар 2017 оны 05 дугаар сард урьдчилан амлаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ж.Ө-аар дамжуулан 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ж.Ө-ийн *** банкны *** тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг тус тус хахуульд авсан,
13. Шүүгдэгч Ж.Ө нь өөрийн төсөн ах болох Ховд аймгийн *** сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.М-ийг Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “***” ХХК-ийг шалгаруулах гэсэн *** улсын иргэн Ка, Гу, Монгол Улсын иргэн Г.О, Г.Б нарын ашиг сонирхлын үүднээс өөрийн албаны чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар буюу “***” ХХК-ийг шалгаруулахаар 2017 оны 05 дугаар сард урьдчилан амлаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг, нийт 60,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд хахууль өгөгч, авагч талын ашиг сонирхлыг харилцан дамжуулах, уулзалтыг зохион байгуулах, хахуулийн мөнгийг өөрийн дансаар хүлээн авах зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
14. Шүүгдэгч Г.Г нь Ховд аймгийн ***-аар ажиллаж байхдаа, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь хэсэгт “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох ...” гэсэн чиг үүргийн дагуу нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрээр хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд олборлох үйл ажиллагаа явуулж байсан “***-***” компанийн үйл ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрүүдэд “***-***” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Р.Б-ээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, “***” ХХК-ийн нярав Х.Э-ийн *** банк дахь *** тоот харилцах дансаар дамжуулан өөрийн *** тоот дансаар 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг буюу нийт 3,000,000 төгрөгийг хахуульд авсан,
15. Шүүгдэгч Б.С нь 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Ховд аймгийн *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа:
Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт “***-***” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэсэн шүүгдэгч Р.Б, Г.Э нарын ашиг сонирхлын үүднээс 2016 оны 04 дүгээр сард “***-***” ХХК-аар Ховд аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэр “***” гэх газарт нөхөн сэргээлт хийх асуудлыг *** багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх хурлын товыг тогтож, хэлэлцүүлэх талаар тус багийн засаг дарга Ц.М-д амаар үүрэг өгч, хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох багийн Иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулахыг багийн даргаас шаардсан,
Мөн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 82 дугаар тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-д нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах, шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулах ажлыг тухайн сумын Засаг дарга зохион байгуулахаар заасан, Багийн иргэдийн нийтийн хурал, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлээгүй байхад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “***-*** ХХК-тай хамтран ажиллах боломжтой” гэсэн агуулга бүхий 2 дугаартай албан бичгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн буюу өөрт олгогдоогүй бүрэн эрх, албаны чиг үүргийг хэрэгжүүлж хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд
-Г.Э-н *** банкны *** дугаартай данснаас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн *** банкны *** дансаар 1,000,000 төгрөг,
-Р.Б-ээс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг бэлнээр, Х.Э-ийн *** банкны *** дугаарын дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн *** банкны *** дугаарын дансаар 800,000 төгрөгийг тус тус хахуульд авсан,
16. Шүүгдэгч Дэ.П нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ***-н байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт “***-***” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэсэн шүүгдэгч Р.Б-ийн ашиг сонирхлын үүднээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина” гэсэн бүрэн эрх, ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах төрийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ зохион байгуулах, тусгай хамгаалалттай газар нутагт дахь байгалийн нөөц баялгийг хамгаалах, төлөв байдлыг нь сайжруулах, нөхөн сэргээх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд болон хэрэгжүүлээгүйн хариуд:
-Р.Б-ээс 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр,
-Р.Б-ийн *** банкны *** дугаартай данснаас өөрийн *** банкны *** дугаарын дансаар 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөг,
-“***” ХХК-ийн нягтлан бодогч Ж.А-гийн *** банкны *** дугаарын дансаар дамжуулан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 400,000 төгрөг,
-“***” ХХК-ийн захирал Р.Б-ийн жолооч Д.О-н *** банкны *** дугаарын дансаар дамжуулан 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 600,000 төгрөг,
-“***-***” ХХК-нд ажилладаг Т.У-ын эхнэр С.А-гийн *** банкны *** дугаарын дансаар дамжуулан 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг,
-Р.Б-ийн хүү Б.Бэ-н *** банкны *** дугаартай дансаар дамжуулан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг,
-“***” ХХК-ийн нярав Х.Э-ийн *** банкны *** дугаарын дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 800,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, нийт 8,300,000 төгрөгийг хахуульд авсан,
17. Шүүгдэгч Г.Н нь Ховд аймгийн *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр томилогдон ажиллаж байхдаа:
Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт “***-***” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэсэн шүүгдэгч Р.Б-ийн ашиг сонирхлын үүднээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д заасан “эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах”, 22.1.9-д заасан “нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих”,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих” албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд болон хэрэгжүүлээгүйн хариуд Р.Б-ээс:
-2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “***” ХХК-ийн жолооч Д.О-н *** банкны *** тоот дансаар дамжуулан 10,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг,
-2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Р.Б-ийн хүү Б.Бэ-н *** банкны *** тоот дансаар дамжуулан 5,000,000 төгрөг,
-2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “***” ХХК-ны нярав Х.Э-ийн *** банкны *** тоот дансаар дамжуулан 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 16,500,000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Б.С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.С-г цагаатгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Ц.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүгдэгч нас барсан үндэслэлээр,
шүүгдэгч Р-н Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
шүүгдэгч Б.Ү-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,
шүүгдэгч Х-н Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
шүүгдэгч Г.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Р-н Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс шүүгдэгч Б.С-т хахууль өгсөн гэх 5.800.000 төгрөгийн үйлдлийг, шүүгдэгч Г.Н-д хахууль өгсөн гэх 10.000.000 төгрөгийн үйлдлийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Р.Б, Х.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон,
шүүгдэгч Б.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт болгон,
шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,
- Шүүгдэгч Ж овогт Р-н Б- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийгээд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилсөн, шилжүүлсэн буюу мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой” үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Х овогт Б.Ү-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийгээд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилсөн, шилжүүлсэн буюу Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой, албан тушаалтан албаны нөлөөг урвуулан ашиглаж” үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Б овогт Х-н Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийгээд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилсөн, шилжүүлсэн буюу мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой” үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Х овогт Б.Г- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө үрэгдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Б овогт С.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч М овогт Да.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө үрэгдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Х овогт Г.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Ка-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Гу-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч А овогт Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Х овогт Г.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Б овогт Ж.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Б овогт Ж.Ө-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Х овогт Г.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тул шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Т овогт Дэ.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Т овогт Г.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- Шүүгдэгч Ж овогт Р.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
- Шүүгдэгч Х овогт Б.Ү-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
- Шүүгдэгч Б овогт Х.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
- Шүүгдэгч Х овогт Б.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч Б овогт С.Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч М овогт Да.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч Х овогт Г.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч Ка-г Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
- Шүүгдэгч Гу-г Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
- Шүүгдэгч А овогт Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгох ял,
- Шүүгдэгч Х овогт Г.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгох ял,
- Шүүгдэгч Б овогт Ж.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
- Шүүгдэгч Б овогт Ж.Ө-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
- Шүүгдэгч Х овогт Г.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
- Шүүгдэгч Т овогт Дэ.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
- Шүүгдэгч Т овогт Г.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар,
- Шүүгдэгч Б.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар,
- Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар,
- Шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15,000,000 /арван таван сая / төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг нэмж нийт 18,000,000 /арван найман/ сая төгрөгөөр,
- Шүүгдэгч Да.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15,000,000 /арван таван сая / төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 18,000,000 /арван найман/ сая төгрөгөөр тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч, Б.Г, Да.П, Г.Э, Г.Б, Г.О, Ка, Гу, Ж.М, Ж.Ө, Д.П, Г.Г, Г.Н нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17 өдрийг хүртэл цагдан хоригдсон 291 хоног,
- Шүүгдэгч Б.Ү-н 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 23, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 228 хоног,
- Шүүгдэгч Х.Б-н 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 167 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Да.П-н 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
- шүүгдэгч С.Ч-ын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 21, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 228 хоног,
- шүүгдэгч Б.Г-н 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 167 хоног,
-шүүгдэгч Г.Э-н 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 167 хоног,
- шүүгдэгч Ка-н 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
- шүүгдэгч Гу-н 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
- шүүгдэгч Г.Б-н 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
- шүүгдэгч Г.О-гийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
- шүүгдэгч Ж.М-н 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
- шүүгдэгч Ж.Ө-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
- шүүгдэгч Г.Г-н 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
- шүүгдэгч Дэ.П-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног,
- шүүгдэгч Г.Н-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоногийг тус тус шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялд оруулан тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэдэнд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Г.Г, Дэ.П-, Ж.М, Ж.Ө, Ка, Гу нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан шууд хохирол болох 2,605,510,890 /хоёр тэрбум зургаан зуун таван сая таван зуун арван мянга найман зуун ер/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу
- шүүгдэгч Р.Б-с 372,215,841.42 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн / төгрөг,
- шүүгдэгч Б.Ү-с 372,215,841.42 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн / төгрөг,
- шүүгдэгч Х.Б-с 372,215,841.42 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн / төгрөг,
- шүүгдэгч Да.П-с 372,215,841.42 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн / төгрөг,
- шүүгдэгч Б.Г-с 372,215,841.42 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн / төгрөг,
- шүүгдэгч Г.Э-с 372,215,841.42 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн / төгрөг,
- шүүгдэгч С.Ч-с 372,215,841.42 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн / төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн 1841000400177 дугаартай хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б, С.Ч, Б.Г, Да.П, Г.Э нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг холбогдох төрийн байгууллагуудад нээлттэй үлдээж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-с 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн үнэ бүхий “Тоёота Эстима” маркийн автомашин, Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан 3,000,000 /гурван сая/ төгрөг, Г.Г-с 3,000,000 /гурван сая/ төгрөг, Дэ.П-с 8,300,000 /найман сая гурван зуун мянга/ төгрөг, Ж.М-с 30,000,000 /гучин сая/ төгрөг, Ж.Ө-с 30,000,000 /гучин сая/ төгрөг, Г.Н-с 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Да.П, Б.Г нараас тус бүр 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Р.Б-ээс 11,941,931,828 /арван нэгэн тэрбум есөн зуун дөчин нэгэн сая есөн зуун гучин нэгэн мянга найман зуун хорин найман мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Ү-с 3,279,300,000 /гурван тэрбум хоёр зуун далан есөн сая гурван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Х.Б-с 812,368,172 /найман зуун арван хоёр сая гурван зуун жаран найман мянга нэг зуун далан хоёр/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1521 дугаартай тогтоолоор шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шүүгдэгч Р.Б-ийн эзэмшдэг “***” банкны *** дугаарын харилцах дансанд байгаа 3,283,887,199.54 /гурван тэр бум хоёр зуун наян гурван сая найман зуун наян долоон мянга нэг зуун ерэн есөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэргийн хохиролд тооцож улсын орлого болгож,
Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн аж ахуйн хашаанд хадгалагдаж байгаа Хан-Уул дүүргийн 3-р хороо, “***” ХХК-ийн үйлдвэрийн байрнаас нэгжлэгээр хураан авсан 182 шуудай 9932.35 кг гянтболдыг эд хөрөнгийн эзэмшигчид буцаан олгохыг, хэргийн газраас хураан авсан 488 шуудай буюу нийт 24,037.71 кг жинтэй, 140,846,600 төгрөгийн үнэ бүхий гянтболд /вольфрам/, болон 57 ширхэг ширээ, 14 ширхэг шигшигч хэрэгсэл, усан буу 4 ширхэг зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1561 дугаартай тогтоолоор хязгаарласан “***” ХХК, “***” ХХК, “***” ХХК, “***” ХХК-уудаас *** сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-д тушаасан тус сангийн *** дугаарын дансанд хадгалагдаж буй 320,000,000 төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох,
Шүүгдэгч Б.С /РД:***/-ын нэр дээр бүртгэлтэй Улаанбаатар *** дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамжны *** дугаар байрны *** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-**** дугаартай 75,462,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг битүүмжилсэн Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолыг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож уг орон сууцыг шүүгдэгч Б.С-т буцаан олгохыг,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаартай тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Б.Ү-н нэр дээр бүртгэлтэй ***** дүүргийн **** дугаар хороо ******** гудамж *** дүгээр байр *** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-***** дугаартай орон сууц,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаартай тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Р.Б-ийн нэр дээр бүртгэлтэй *** дүүргийн *** дугаар хороо, ***гудамжны *** дугаар байрны *** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-*** дугаартай 63,434,694 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, ***-*** УНН улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн 95,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, хяналтын прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 110 дугаартай тогтоолоор битүүмжилсэн Б-ийн Бэ-н нэр дээр бүртгэлтэй *** дүүргийн *** дүгээр хороо, *** хотхоны *** дүгээр байрны *** тоотын 121 мкв, 4 өрөө орон сууц,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Г.Г-н нэр дээр бүртгэлтэй *** сум *** дүгээр баг, *** гудамжны ** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-*** дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Ж.М /РД:***/-ын нэр дээр бүртгэлтэй *** сумын *** дугаар баг, *** дугаар гудамжны *** тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Г-*** дугаартай гэр бүлийн хэрэгцээний 9,503.954 төгрөгийн үнэлгээ бүхий газар,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Ба.Г-н нэр дээр бүртгэлтэй Улаанбаатар *** дүүргийн *** дүгээр хороо, *** гудамж, *** тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-*** дугаартай 70 хувийн гүйцэтгэлтэй 372,553,000 төгрөгийн үнэлгээ бүхий хувийн сууц, Улаанбаатар *** дүүргийн *** дугаар хороо, ******* гудамж *** дугаар байрны *** тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-**** дугаартай 62,055,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Г.Н-н нэр дээр бүртгэлтэй, Ховд *** сумын 4 дүгээр баг, *** дугаар гудамжны *** тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-*** дугаартай авто засварын зориулалтай эд хөрөнгө зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг нөхөн төлүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусах хүртэлх хугацаанд хэвээр үлдээж, зохих хууль, журмын дагуу ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлтийн Хавсралтын 4 дэх хэсгийн 4.1-4.14 дэх хэсэгт дурдсан эд мөрийн баримтууд болон Kingston брэндийн флаш 1 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээж, 1-32 гэж дугаарласан эд мөрийн баримтыг хууль ёсны эзэмшигч “***” ХХК-д буцаан олгохыг, яллах дүгнэлтийн Хавсралтын 4.15 дурдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримт, 4.20-д дурдсан нууц ажиллагааны магадалгаа зэрэгт хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийж гүйцэтгэхийг хэрэгт хяналт тавьж байгаа Нийслэлийн прокурорын газарт даалгаж,
Энэ хэрэгт 1802003150149 дугаартай хэргийг нэгтгэсэн, яллагдагч Хл, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг тус тус тусгаарласан, Энэ хэргээс УИХ-ын гишүүн Д.Б-д холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 190200632 дугаартай хэрэг, *** аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Г-т холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 190200631 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Г.Э, С.Ч, Г.Г, Да.П, Б.С, Дэ.П, Ка, Гу, Ж.М, Ж.Ө, Г.О, Г.Б, Г.Н нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял шийтгүүлсэн зарим шүүгдэгч нарын цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Г.Б, Г.О нарын цагдан хоригдсон 1 хоногийг тэдэнд оногдуулсан 5,000,000 төгрөгөөр торгох ялаас хасаж, 4,985,000 төгрөгийн, шүүгдэгч Ка, Гу, Ж.М, Ж.Ө, Г.Г, Дэ.П, Г.Н нарын цагдан хоригдсон 1 хоногийг тэдэнд оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялаас хасаж, 9,985,000 төгрөгийн, шүүгдэгч Да.П-н цагдан хоригдсон 1 хоногийг түүнд оногдуулсан 18,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, 17,985,000 төгрөгийн, шүүгдэгч С.Ч-н цагдан хоригдсон 228 хоногийг түүнд оногдуулсан 15,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, 11,580,000 төгрөгийн, шүүгдэгч Б.Г-н цагдан хоригдсон 167 хоногийг түүнд оногдуулсан 18,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, 15,495,000 төгрөгийн, шүүгдэгч Г.Э-н цагдан хоригдсон 167 хоногийг түүнд оногдуулсан 15,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, 12,495,000 төгрөгийн торгох ялаар тус тус тогтоосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Эрдэнэбаярын Мягмардорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/779 дугаар магадлалыг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч дор дурдсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлийн тухайд:
1.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дор дурдсанаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж гомдолтой байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 2022/ДШМ/319 тоот магадлалаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг буцаахдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан эсэх, хэргийн үйл баримтаар нотлогдсон эсэх талаар хэт явцуу дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна. 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай Улсын Их Хурлын тогтоолын 2 дугаар хавсралтаар “Газрын нэр дотор ***-н нурууны байгалийн цогцолборт газрын хилийн зааг тогтоосон “***” гэсэн газрын нэр багтаагүй бөгөөд X координат нь зөрүүтэй байх тул Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх нэртэй газар нь Улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагт багтаж байгаа эсэхийг хэргийн газрын үзлэгийн 35 цэгийн солбицолтой уялдуулж нарийвчлан тогтоох шаардлагатай. “Т***” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд учруулсан бодит хохирол, нөхөн төлбөрийн хэмжээ нь харилцан зөрүүтэй бөгөөд аль бодит хохирол, нөхөн төлбөрийн хэмжээ нь “***-***” ХХК-ны учруулсан экологи-эдийн засгийн бодит хохирол гэдэг нь тодорхой бус тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитой тооцож, нөхөн сэргээлт хийгдсэн эсэх, хохирлын төрөл, байгаль орчинд учруулах хохирлыг хаах зардлыг нэгтгэж гаргахаар байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасны дагуу мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул нарийвчлан шалгаж, өөр шинжээчид даалгаж дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэв” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ. “гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг мөрдөгч прокурор биелүүлж дахин шинжилгээ хийлгэсэн байхад анхан шатны шүүх биелүүлэхгүйгээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүйгээр анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд хамаарна.
Прокурор 2022 оны 06 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор давж заалдах шатны шүүхийн 319 тоот магадлалыг биелүүлж дахин шинжилгээ хийлгэн “ Г***” ХХК-ий дүгнэлтийг үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг зөрчин хүчингүй болсон буюу “Т***” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Р.Б- гэм буруутайд тооцсоныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил мөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн яллах дүгнэлтээс давсан дүгнэлт хийж шийдвэрлэсэн.
Хэргийг анх Ховд аймгийн *** сумын прокурорын газрын прокурор шалгаад гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчин төгөлдөр байхад хэрэг үүсгэн шалгаж анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2, 30.14 дүгээр зүйлийн 6-д заасныг болон 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг ноцтой зөрчсөнөөр шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн *** сумын прокурор 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байсаар байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулж байгаа нь хууль ёсыг уландаа гишгэсэн шийдвэр болсон гэж үзэж байгаа юм.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх гадаад иргэдээс мэдүүлэг болгон авсан мэдүүлгүүдийг нотлох баримт болгон үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1, 2, 42.2 дугаар зүйл болон 1989 онд харилцан туслалцаа үзүүлэх БНМАУ, БНХАУ хооронд байгуулсан “Иргэний болон Эрүүгийн хэргийн талаар гэрээ”-г зөрчсөн нотлох баримтыг үнэлж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийдвэрээ танилцуулахдаа анхан шатны шүүхийн тогтоолын хөрөнгө орлогыг хураасантай холбоотой заалтад буюу 17 дахь заалтад өөрчлөлт оруулсан гэж танилцуулсан боловч магадлалд тогтоолын 11 дэх заалтад өөрчлөл торуулснаар магадлал, тэмдэглэл хоёр зөрсөн алдаа гаргасан байна.
4. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс шүүгдэгч Р-н Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байхад 2016 оны 05 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд гэмт бүлэглэн үйлдсэн мэтээр, анхан шатны шүүхийн нотлох баримтаар үнэлээгүй “Г***” ХХК-ийн дүгнэлтээр нотлогдсон мэтээр ойлгомжгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.13 дугаар зүйл болон 16.15 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн.
5. Улсын Их Хурлын 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай” 39 дүгээр тогтоолоор “....” нурууны байгалийн цогцолборт газрыг тодорхойлж, 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаар тогтоолоор ***-н нурууны байгалийн цогцолборт газрын хилийн заагийг 2 дугаар хавсралтаар шинэчлэн батлахдаа Ховд аймгийн Цэцэг, Мөст сумын зарим хэсгийг хамруулсан байна. Энэхүү хавсралтаар газрын нэр: Хужиртын гол, Чонот даваа, Бөөргийн гол, Улаан эргийн гол, Их богосын гол, даваа, Жинстийн орой, Ямаат улаан уул, Хөшөөт толгой, балгас, Хулмын нуур, Хулмын нуурын баруун эрэг, Өлийн хамар, Хойд Өргүү уул, Хөшөөтийн голын хутаг, Тахилт овоо, Хуримт гол” гэх мэт 73 дугаартай, өндрийн тоот X, координат Ү координатыг тус тус гаргаж өгсөн. 2011 оны 18 дугаартай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтаар 39 дүгээр тогтоолын хавсралтын “***-н нурууны байгалийн цогцолборт газар” гэсэн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсоноор тусгай хамгаалалтын газар биш болсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх тусгай хамгаалалттай газарт олборлолт хийсэн мэтээр хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл болон 16.2 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.
6. Давж заалдах шатны шүүх “Т***” ХХК болон “Г***” ХХК-ийн аль дүгнэлтийг хууль ёсны гэж үзэж байгаагаа дүгнэхгүйгээр хамтад нь нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх тухай заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 39.1 дүгээр зүйлийн 2-т заасныг ноцтой зөрчсөн.
Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Р.Б-ээс хууль бусаар олсон орлого гэж үзэж хураахаар шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх хурал дээр прокурорын гаргасан тооцоололдоо алдсаныг хүлээн зөвшөөрч өөрчлөлт оруулах саналыг хүлээж авахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.
Хоёр. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн тухайд:
1. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийг шүүх зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Учир нь “***-***” ХХК-ий үүсгэн байгуулагч Р.Б нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай зэрэг хуулиар зөвшөөрөгдсөн харилцааны хүрээнд, Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 170 дугаартай тушаалаар газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын эрхийн дагуу сумын эрх бүхий байгууллагаас зарласан сонгон шалгаруулалтад шалгарч эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээний дагуу нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан байхад “хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон” гэж үзэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүйн дээр Эрүүгийн хуулийн 1.2-т заасныг зөрчин Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэн хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.7-д "байгаль орчныг хамгаалах" гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна; мөн хуулийн Байгалийн баялгийг нөхөн сэргээх талаарх 25 дугаар зүйлийн 1-д Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны тэнцлийг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 2/байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулахыг нөхөн сэргээх ойлголтод хамааруулсан байх ба мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:1/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих, Монгол улсын засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18, 20 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд 2015 онд 82 тоот тогтоолоор баталсан “ Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 60 дугаар тогтоолд зааснаар нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хуулийн 24.2-т заасан ашигт малтмалыг хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр олборлосон, ашигласан гэсэн диспозицид нийцэхгүйгээр хууль хэрэглээний зөрүүг бий болгосон гэж үзэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл нь ямар нэг хуулиар зохицуулаагүй байхыг шаардаж байгаагийн зэрэгцээ “***-***” ХХК нь эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлтэй байсан нь мөн зүйлд заасан гэмт хэргийг үгүйсгэж байна. Шүүхийн практикаас үзэхэд гар аргаар олборлосон, тусгай зөвшөөрөлгүйгээр эрэх хайх, ашигласан гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцсон практик байна.
2. Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийг шүүгдэгч Р.Б-ийн хувьд зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална гэж заасан. Монгол Улс 1999 онд нэгдэн орсон Терроризмыг санхүүжүүлэхийг хориглох тухай олон улсын конвенц “Мөнгө угаах” гэдгийг хууль бусаар, нууцаар олсон мөнгийг банк болон банкны шилжүүлэг ашиглан “цэвэр” буюу хууль ёсны болгоход чиглэсэн гэм буруутай үйлдлийг ойлгож хэрэглэдэг олон улсын эрүүгийн эрх зүйн онол практикийн ойлголт байдаг.
Мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэх нь Нэгдсэн Үндэстнүүдийн Мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус наймааны эсрэг конвенц (1988 оны НҮБ-ын Вена конвенц)-ийн 3(1)(б) дахь заалтад тодорхойлсон. Энэ зүйлд “мөнгө угаах” гэдэг ойлголт нь дараах дөрвөн аргаар тодорхойлогддог: Нэгдүгээрт, аливаа гэмт хэрэг болон энэ хэсгийн (а) дэд хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэний үр дүнд бий болсон, эсхүл дурдсан гэмт үйлдэлд оролцсоны үр дүнд бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун дарагдуулах болон гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд гэмт үйлдлийнхээ эрх зүйн үр дагавраас зайлсхийхэд нь туслах зорилгоор уг хөрөнгийг хувиргах, шилжүүлэх; хоёрт, энэ хэсгийн (а) дэд хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэний үр дүнд бий болсон, эсхүл тийм гэмт хэрэг үйлдэхэд оролцсоны үр дүнд бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний жинхэнэ мөн чанар, эх үүсвэр, байрлал, захиран зарцуулах арга, хөдөлгөөн, хөрөнгөтэй холбоотой жинхэнэ эрх эсхүл эзэмшигчийг халхавчлах, нуун дарагдуулах; гуравт, энэ хэсгийн (а) дэд хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг болон гэмт хэргүүд, эсхүл тухайн гэмт хэрэг болон гэмт хэргүүдэд оролцсон үйлдлийн улмаас бий болсон хөрөнгийг хүлээж авахдаа энэ тухай мэдсээр байж олж авсан, эзэмшсэн, хэрэглэсэн; дөрөвт, гэмт хэргийг үйлдэх, бүлэглэсэн үйлдэлд оролцох, завдах, хамжсан, хатгасан, дэмжлэг үзүүлсэн, зөвлөгөө өгч оролцох” гэж тодорхойлсон.
Мөнгө угаах гэдэг нь гэмт хэрэгтнүүд гэмт хэрэг үйлдсэнээр олж авсан мөнгөнийхөө жинхэнэ мөн чанар, анхны эх үүсвэр, эзэмшил, очих газраа хувиргахыг оролддог схемийг тодорхойлоход хэрэглэгддэг, орлогыг хууль ёсны эх үүсвэрээс ирсэн мэт болгох зорилгоор хийгддэг нууц үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл хар тамхи, хээл хахууль, мөрийтэй тоглоом, терроризм зэрэг хууль бус үйл ажиллагаанаас олж авсан мөнгөний гарал үүслийг хууль ёсны эх сурвалж болгон хувирган нуух үйл явцыг ойлгодог. Бохир мөнгийг цэвэр болгох үйл явц “Мөнгө угаах” гэмт хэрэг нь дараах 3 үе шатыг дамждаг.
а. Байршуулах, хууль бусаар олсон мөнгийг худалдааны хууль ёсны урсгалд оруулах,
б. Давхар үүсгэх буюу үечлэх мөнгийг тасралтгүй жижиг хэсгүүдэд мөнгөний гарал үүслийг олоход хэцүү болгохын тулд олон удаа хууль ёсны үйл ажиллагаагаар дамжуулан байрлуулах,
в. Интеграцчилах мөнгийг эзэмшигчийн гарт нь буцаан өгөх. Дээр дурдсан шинжүүдээр “мөнгө угаах” гэмт хэргийн шинж нь тодорхойлогдох ёстой. Энэ нь олон улсын болон манай улсын Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд нэгэнт тогтсон зүйл мөн. https://www.investopedia.com/terms/m/moneylaundering.asp
Мөнгө угаах гэдэг нь эмийн хууль бус худалдаа, террорист үйл ажиллагааг санхүүжүүлэх гэх мэт эрүүгийн гэмт хэргийн улмаас бий болсон их хэмжээний мөнгийг хууль ёсны эх үүсвэрээс бий болсон мэт харагдуулах зорилгоор хийж байгаа хууль бус үйл ажиллагаа юм. Эрүүгийн гэмт хэргийн улмаас бий болсон “Бохир” буюу “Хар” мөнгийг “угааж” цэвэр болгон хувиргахад чиглэсэн үйл ажиллагааг “мөнгө угаах” гэж ойлгодог. Ихэвчлэн гэмт хэрэгтнүүд хууль бусаар олсон мөнгөө хууль ёсны болгож харагдуулахын тулд банк, санхүүгийн байгууллагад байршуулна. Хил дамнуулж гүйлгээ хийнэ. Буцааж шилжүүлж оруулах байдлаар мөнгө угаадаг.
Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенцуудад “мөнгө угаах” гэмт хэргийн үндсэн шинжийг дээрх байдлаар тодорхойлсон байхад Р.Б-ийн үйлдэлд дээр дурдсантай адил шинж огт байдаггүй буюу нууцаар нөхөн сэргээлт явуулж гянтболд олборлоогүй, хилээр гаргасан мөнгийг бусдын данс руу биш өөрийн данс руу шилжүүлж авсан зэрэг нөхцөл нь мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинж үгүйсгэж байна.
3. Анхан шатны шүүх Р.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ: хуулийн этгээд үү эсхүл Р.Б гэх хувь хүний тухайд уу гэдгийг ялгаж зааглаагүй, анхнаасаа мөрдөн шалгах ажиллагаа “***-***” гэх хуулийн этгээдийн хувьд явагдсан байдаг. Эрүүгийн хуулийн 9 дүгээр бүлэгт Хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг зохицуулсан байх ба “***-***” ХХК-ийн явуулсан байгалийн нөхөн сэргээх үйл ажиллагаа нь хуулийн этгээдийн хувьд хийгдсэн үйл ажиллагаа байхад анхан болон давж заалдах шатны шүүх хувь хүнд нь хамааруулж хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, төсөөтэй хэрэглэсэн гэж үзэж байгаа юм.
4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг зөрүүтэй хэрэглэсэн. Мөн зүйлд “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр, жирийн худалдах, худалдан авах гэрээ, хэлцлийн үндсэн дээр хийгдсэн үйл ажиллагааны үр дүнд бий болсон орлогыг гэмт хэргийн улмаас бий болсон орлого гэж үзэхгүйн дээр хохирлыг нөхөн төлүүлэх болон орлогыг хураан давхар хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь нэг гэмт хэрэгт давхардуулан хэд хэдэн удаагийн хариуцлага хүлээлгэж эрх зүйн байдлыг хэт дордуулсан шийдвэр гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эсхүл бусдад учруулсан хохирлыг гэж заасан хуулийн дээрх заалтад анхан болон давж заалдах шатны шүүх анхаарал хандуулаагүй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон байх ба Р.Б-д холбогдох хэргийн тухайд 2016-2018 онд болж өнгөрсөн үйл ажиллагаанд 2020 онд Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хууль буцаан хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэрийг анхан болон давж заалдах шатны шүүх гаргасан. Хөөн хэлэлцэх хугацааг зөрүүтэй хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг гарсан гэж үзвэл Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 5 жилийн хугацаа өнгөрсөн байхад хэргийг хэлэлцсэн нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхаар Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байна. 2020 онд Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 11 тоот тайлбар Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4-т заасны дагуу бусад бүх хэрэг түдгэлзсэн байхад Р.Б нарт холбогдох хэргийг түдгэлзүүлэхгүйгээр шийдвэрлэсэн нь мөн Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхийг зөрчин, ялгаварлаж байгаа үйлдэл гэж үзэж гомдолтой байна.
Гурав. Хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
1. Байгаль орчинд хохирол учруулсан хэргийг хэрхэн шийдвэрлэсэнтэй холбоотой хэргүүдтэй харьцуулж дүгнэхэд УДШ-ийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн дүгнэлт хийж байна. Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт “ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэнэ” гэж заасан байхад 2018 онд яллагдагчаар татсан хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэхгүй байгаа нь Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг 16 дугаар зүйлийн 16.3, 16 дугаар зүйлийн 16.5-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар хийсэн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоос өөрөөр хэрэглэж, тогтоолын 2.4-т заасан “Өмнөх шинжээчийн дүгнэлтийн үндэслэл эргэлзээтэй, ноцтой зөрүүтэй бол тухайн асуудлаар дахин шинжилгээ хийлгэж болно. Энэ тохиолдолд дахин шинжилгээ хийх шинжээч, бүрэлдэхүүнийг илүү мэргэшсэн, туршлагатай шинжээчийг оролцуулан шинээр томилно.
Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөөгүй үндэслэлээ өөрсдийн гаргасан шийдвэрт заавал заана. Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэхдээ нотлох баримтаар тооцсон болон тооцоогүй үндэслэлээ дүгнэлт магадлал бүрээр шүүх шийдвэртээ заавал тусгана” гэж заасан байхад давж заалдах шатны шүүх тухайн асуудлаар гарсан “Т***”, “Г***” хоёр дүгнэлтийг хамтад нь нотлох баримтаар үнэлж дүгнэсэн нь Улсын Дээд Шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд “Т***" шинжээчийн дүгнэлтийн талаар огт дурдаагүйг энд тэмдэглэхийг хүсэж байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх эргэлзээтэй гэж үзэж дахин шинжилгээ хийх прокурорын тогтоолын дагуу хийсэн буюу хүчингүй болсон дүгнэлтийг үндэслэж гэм буруутайд тооцон, хөрөнгө хурааж хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус, үндэслэлгүй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 тогтоолоос зөрүүтэй хэрэглэсэн. Уг тогтоолын 1.2-т заасан гэм буруутай эсэхэд гэдгийг тайлбарласныг зөрүүтэй хэрэглэж хохирлын хэмжээ, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоон тодорхойлоход үүссэн эргэлзээг хамааруулж үзнэ, Шүүгдэгчийн гэм буруутайд тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг мөн хамаарахаар заасныг зөрүүтэй хэрэглэсэн. Түүнчлэн мөн тайлбарын 1.3-т заасан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг мөн эсэхийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ төрсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх өөрөөр хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байгаа юм.
Дөрөв. Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлийн тухайд:
“Нөхөн сэргээлт” болон “олборлолт” гэдэг ойлголтыг хууль зүйн хувьд тайлбарлаж ялгаатай хэрэглэх шаардлагатай. Манай шүүхийн практикт хулгайлах, залилах гэх мэт бүх гэмт хэрэгт “Мөнгө угаах” гэсэн 18.6 дугаар зүйлийг зүүж хэрэглэж байгаа нь үндсэн гэмт хэргийн ойлголтыг буруу хэрэглэж, олон улсын хэмжээнд манай улсын гэмт хэргийн гаралт, гэмт хэргийн нөхцөлийг буруугаар ойлгуулахад хүргэж байна. Иймд энэ төрлийн гэмт хэргийг зөв тайлбарлаж хэрэглэхэд зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 тоот тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/ 779 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Р.Б болон түүний өмгөөлөгч Б.Анхбаяр, Б.Түвшинжаргал нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: Р.Б нарын 17 иргэнд холбогдох 1841000400177 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 2025/ШЦТ/770 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2025/ДШМ/779 дүгээр магадлалыг шүүгдэгч Р.Б болон түүний өмгөөлөгч Б.Анхбаяр, Б.Түвшинжаргал нарын зүгээс эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 17-д “Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1521 дугаар тогтоолоор шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шүүгдэгч Р.Б-ийн эзэмшдэг “***” банкны *** дугаарын харилцах дансанд байгаа 3,283,887,199.54 /гурван тэрбум хоёр зуун наян гурван сая найман зуун наян долоон мянга нэг зуун ерэн есөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэргийн хохиролд тооцож улсын орлого болгож” гэсэн.
Шүүгдэгч Р.Б нь 2015 оны 8 дугаар сард компаниараа дамжуулан зээл авах хүсэлт гаргасны дагуу ““***” банк” ХК-тай зээлийн гэрээ байгуулж, 6.500.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөнөөс хувийнх нь данс руу хийж, дахин дамжуулж, 3.276.000.000 төгрөгийг *** дугаарын харилцах дансанд байршуулсан. 2017 оноос хойш энэ мөнгөний хэмжээ өөрчлөгдөөгүй, хэвээрээ байгаа болох нь дансны хуулгаар тогтоогддог.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн “2016 оны 05 дугаар сараас 2018 оны 06 дугаар сарын хугацаа”-аас даруй 10 сарын өмнө тухайн дансанд дахь мөнгө зээл хэлбэрээр олгогдож, хувийн дансанд шилжсэн, тэр мөнгөн дүнгээрээ хэвээр хадгалагдсаар байгаагаас үзэхэд гэмт хэрэг болон бусад өөр эх үүсвэртэй хамааралгүй, тухайн гэмт хэргийн улмаас олсон орлого, хөрөнгө биш болох нь тодорхой харагдана.
Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Прокуророос мөнгө угаах гэмт хэрэгт гадаадаас нэр бүхий иргэдийн данснаас мөнгө орж ирсэн гэж дүгнэсэн. Гэтэл дурдагдаад байгаа уг орж ирж байгаа мөнгө нь “***” банкны *** данс руу ороогүй болох нь мөн дансны хуулгаар нотлогдоно.
2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дансны гүйлгээг хязгаарлах прокурорын тогтоол гарахаас өмнө 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Р.Б “***” банктай "Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулж, *** данс дахь 3,276,648,547 төгрөг нь барьцаа хөрөнгө болсон.
Уг зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүсэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/02823 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 5.874.000.000 төгрөгийг дээрх хадгаламжийн данснаас “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу гаргуулахаар шийдвэрлэж,
Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/Ш32020/16886 дугаар захирамжаараа дээрх шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж барьцаа хөрөнгүүдийг нэг бүрчлэн тодорхойлон заахдаа 10 дахь хэсэгт “2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БН**** тоот барьцааны гэрээгээр Р.Б-ийн “***” банканд байрших *** дугаартай хадгаламжийн 3,278,648,547.94 төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламж зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэж заасан.
Эдгээр шүүгчийн захирамжууд нь хуулийн хүчин төгөлдөр болсон учраас энэ мөнгө Р.Б-ийн өмчлөлөөс хуулийн дагуу гарсан бөгөөд албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Прокурорт ““***” банк” ХК-ийн зүгээс удаа дараа гомдол гаргаж, хандаж байсан бөгөөд хариуд нь иргэний шүүхийн шийдвэрээр танай хөрөнгө гэж тогтоогдчихсон юм бол анхан шатны шүүх дээр прокурорын зөвшөөрөл шийдвэрлэгдэх үед энэ асуудал давхар шийдвэрлэгдэнэ" гэж хэлэн ““***” банк” ХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Прокурорын тогтоолоос үзэхэд иргэний журмаар шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэхгүй, эхлээд эрүүгийн хэргийг шийдвэрлүүлнэ гэсэн агуулгатай харагдаж байна. Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хуулиудад зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэн бүхэн биелүүлэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхээс түүнийг зөрчсөн.
Мөн энэ мөнгийг эрүүгийн шүүх улсын орлого болгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан нь шийдвэр гүйцэтгэх байгууллага аль шийдвэрийг биелүүлэх вэ, нэг дансанд байгаа адил үнийн дүнтэй хөрөнгийг хоёр этгээдэд хэрхэн олгох асуудал үүсгэж, биелүүлэхэд зөрчилтэй шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан.
2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр болсон давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурорууд “Энэ асуудал дээр өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, гомдолтой санал нэг байна. Шийтгэх тогтоолын 17 дахь заалтад "3,300,000,000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэргийн хохиролд тооцож улсын орлого болгосугай" гэж шийдвэрлэсэн. Энэ 3,300,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас шууд бий болсон хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй. Энэ мөнгийг анхнаасаа хязгаарласан зорилго нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө орлогыг хураах нөхцөлийг хангах байсан. Энэ зорилгын хүрээнд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хязгаарласан арга хэмжээг өөрчлөх санал гаргаж байна” гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн.
Шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийн 02:39:17 /2, 3 дахь бичлэг/-д “Прокурор: Анхан шатны шүүхээс тогтоох хэсгийн 17 дахь заалтаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Өмгөөлөгч нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого биш, яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэрэг үйлдэхээс өмнө нэг жилийн өмнөх хугацаанд банкнаас авсан зээлийн хөрөнгө гэж тайлбарлаж байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэл журмыг хуульчилсан. Үүнд зөвхөн гэмт хэрэг үйлдэж олсон болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөнгөөс гадна хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг хязгаарлаж болно гэж заасан. Прокурорын зүгээс энэ гэмт хэргийн улмаас учирсан тодорхой хэмжээний хохирол байгаль орчинд учирсан байна гэж үзсэн учраас гэмт хэргээс учирсан хохирлыг төлүүлэх буюу хэрэгт ач холбогдолтой нотлох байна гэж үзэж эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1-д заасан үндэслэлээр тухайн хөрөнгийг хязгаарладаг. Ийм учраас энэ нь хуульд заасан үндэслэл журамд нийцсэн гэж үзэж байна.
Харин анхан шатны шүүхээс хохирол нөхөн төлүүлэх зорилгоор бүхэлд нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуульд заасан үндэслэл, журамд нийцэхгүй гэж харж байна.
Харин эсрэгээрээ бидний зүгээс гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор уг хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэх хүртэл хязгаарласан шийдвэрийг хэвээр үлдээсүгэй гэж өөрчлөх нь зүйтэй гэж харж байна. /02:41:12 2/3 бичлэг/ 02:56:48 /2/3 дахь бичлэг/-д “Шүүгчээс: 17 дугаар заалтыг түрүүнд юу гэж тайлбарласан бэ. Зохигчдын эвлэрлийг баталсан иргэний шүүхийн шийдвэр байна. 17 дахь заалтыг яаж өөрчлөх нь зүйтэй гэсэн бэ дахин хэлж өгнө үү.
Прокурор: Анхан шатны шүүхээс 17 дахь заалтаар 3.3 тэрбум төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэргийн хохиролд тооцон улсын орлого болгосугай гэж шийдвэрлэсэн. Гэвч энэ 3.3 тэрбум төгрөг бол гэмт хэргийн улмаас шууд бий болсон хөрөнгө, учирсан хохирол гэж дүгнэх үндэслэлгүй. Харин эсрэгээрээ анхнаасаа хязгаарласан зорилго буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө орлогыг хураах, шүүхээс хангах үүднээс хязгаарласан. Ийм учраас энэ зорилгын хүрээнд шүүхийн шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болтол хязгаарласан арга хэмжээг хэвээр үргэлжлүүлье гэдэг санал гаргаж байна. /02:58:04 бичлэг 2/3/
Шүүх хуралдаан завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөний дараа магадлалын тогтоох хэсгийг дараах байдлаар танилцуулсан. /бичлэг 3/3 04:14/ “Мөн прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналын дагуу шийтгэх тогтоолын 17 дахь заалтыг өөрчилж шийдвэрлэсэн. Прокурорын гаргасан саналын дагуу өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.” гэсэн.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/Ш2020/02823 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/Ш32020/16886 дугаар уг захирамжид өөрчлөлт оруулж тодорхойлон заахдаа “2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БН**** тоот барьцааны гэрээгээр Р.Б-ийн “***” банканд байрших *** дугаартай хадгаламжийн 3,278,648,547.94 төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламж зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэж зааснаар тухайн дансанд дахь хөрөнгө мөнгө, эрүүгийн журмаар шийдвэрлэгдэхээс өмнө Р.Б-ийн өмчлөлөөс хуулийн дагуу гарч гэмт хэрэгт хамааралгүй этгээдийн өмч хууль ёсны дагуу болсон байсан тул шууд улсын орлого болгох үндэслэлгүй, мөн гэмт хэргийн учирсан хохиролд хамаарахгүй болохыг прокурор хүлээн зөвшөөрсөн.
Прокурорын зүгээс 17 дахь заалтын “гэмт хэргийн хохиролд тооцож улсын орлого болгож” буюу тухайн хөрөнгө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар шийдвэрлэгдэх гэсэн санал гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1. “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ:
1.8. шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол;
1.9. анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” гэж заажээ.
Гэтэл магадлалын тогтоох хэсэгт энэ тухай дурдаагүй байгаа нь уншиж сонсгосон болон бичгээр гардуулсан магадлал зөрүүтэй, мөн шүүх хуралдааны тэмдэглэлд дээрх байдлаар зөрүүтэй бичсэн нь дуу-дүрсний бичлэгтэй нийцэхгүй байгаа тул уг хуульд заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг хуулбарлан авахаар хүсэлт гаргасан боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 276 дугаартай албан бичгээр “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-д заасныг зөрчих тул хуулбарлан өгөх боломжгүй байна. Харин Тамгын газарт хүрэлцэн ирж, танилцах боломжтой” гэсэн хариуг өгсөн болно.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2025/ДШМ/779 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч болон өмгөөлөгч бидний давж заалдах гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү магадлалыг шүүгдэгч Ж.М, өмгөөлөгч бид хамтран дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Шүүхийн шийтгэх тогтоолд /тогтоолын 125 дугаар тал/: Шүүгдэгч Ж.М “***” ХХК-ийг тендер сонгон шалгаруулахын тулд тендер шалгаруулах ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлсөн болох нь гэрч Ц.Б, Ц.Г, Б.О нарын мэдүүлгээр тогтоогдсон, гэвч ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналаар “***-***” ХХК-ийг шалгаруулсан нь гэрч Б.Д-ын мэдүүлгээр тогтоогдсон, шүүгдэгч урьдчилан амлаж хийх ёсгүй үйлдлийг хийсэн болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн талаар:
1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд / тогтоолын 120 125 дугаар тал / шүүгдэгч *** улсын иргэн Ка, Гу, Г.О, Г.Б нарын хахууль өгсөн, шүүгдэгч Ж М, Ж.Ө нарын хахууль авсан гэх үйлдлийн тухайд дүгнэхдээ хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.М нь “***” ХХК-ийг тендерт сонгон шалгаруулахын тулд тендер шалгаруулах ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлсөн болох нь гэрч Ц.Б-, Ц.Г, Б.О- нарын мэдүүлгээр тогтоогдсон, гэвч ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналаар "‘***-***'’ ХХК-ийг шалгаруулсан болох нь гэрч Б.Д-ын мэдүүлгээр тогтоогдсон, тодруулбал шүүгдэгч нь урьдчилан амлаж хийх ёсгүй үйлдлийг хийсэн болох нь тогтоогдсон” гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүхийн энэхүү дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, нотлох баримт болох гэрч нарын мэдүүлгүүдээр Ж.М нь гэрчүүдэд нөлөөлсөн байж болох ямар ч оролдлого хийгээгүй болохыг хэргийн материалд авагдсан гэрч Б.Д, Ц.Б, Ц.Г, Б О, Б.Б, Д.М, Ц.Г нар тодорхой мэдүүлсэн байна.
2. Шийтгэх тогтоолд Ж.М-н хэргийн гол үйл баримт болох гэрчийн мэдүүлгүүдээс дурдвал:
Гэрч Б.Д-ын өгсөн мэдүүлэгт / “...*** сумын засаг дарга Ж.М-н захирамжаар байгуулагдсан ***-***-ийн нөхөн сэргээлтийг хийх компанийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт ажилласан бид нар компаниудаас материалыг нь хүлээж аваад тухайн компанийн удирдлагуудыг нь байлцуулж байгаад материалуудыг задалсан. Журмынхаа дагуу бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулах ёстой. Гэтэл их үнийн санал ирүүлсэн компанийн удирдлага төлөөлөл ирээгүй Миний хувьд журмынхаа дагуу “***”ХХК-д санал өгсөн. Гэтэл 7 гишүүнээс 4 хүний саналаар “***-***” шалгарсан. Сумын Засаг дарга Ж.М нь “***”, “***-***” ХХК-уудыг нөхөн сэргээлт хийх компаниар сонго гэсэн үүрэг чиглэл өгөөгүй тийм зүйл байхгүй, гишүүд хоорондоо яриад л шийдсэн асуудал шүүдээ” / 24 хх-ийн 175 дугаар тал/ гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Б-гийн мэдүүлэг: “...Сумын засаг дарга Ж.М болон аймаг сумдын удирдлагуудаас “***” “***-***” ХХК-ийг нөхөн сэргээлт хийх компаниар сонго гэсэн үүрэг чиглэл өгөөгүй, ажлын хэсэг хамгийн их санал ирүүлсэн 2 компани дээр санал хураая гэж шийдэд санал хураасан, надад дарга удирдлагуудаас үүрэг өгсөн зүйл байхгүй, тухайн үед О дарга, засаг даргын тамгын газрын дарга Б- нар ***-***ийг илт дэмжиж, дэмжих байр суурьтай байгаагаа хэлж байсан. Б- ажлын хэсгийн гишүүн биш боловч ажлын хэсгийн гишүүдийг хуралдаж байхад хурал болж байсан газар руу орж ирээд байр сууриа илэрхийлээд байсан, санал хураалтад оролцсон зүйл байхгүй. М, Н нар биднийг ямар янзтай хуралдаж байна гэж харсан байдалтай орж ирсэн санагдаж байна. Тэрнээс биш үүрэг чиглэл өгч санал бодлоо хэлээгүй” гэх мэдүүлэг/24 хх-ийн 171-172 тал/
Гэрч Б.О-ын мэдүүлэг: “...Үнэлгээний хорооны гишүүд 4 компанийн бичиг баримтуудтай 2 өдөр танилцаж байсан тэгээд санал хураалт болох гээд ажлын хэсэг хурал дөнгөж эхлэх гэж байхад сумын засаг дарга Ж.М орж ирээд хамгийн өндөр санхүүгийн дэмжлэг үзүүлсэн компанийг сонгох ёстой юм байна шүү гэж хэлээд өрөөнөөс гарч байсан. Намайг үнэлгээний хорооны ахлахаар ажиллаж байхад “***-***” ХХК, “***” ХХК, “***” ХХК, “***” ХХК -уудаас хэн нэгэн хүн манай компанийг дэмжээд өгөөрэй гэж ярьж уулзаж байсан асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /24хх-ийн 180-182 тал/
Гэрч Д.М-ийн мэдүүлэг: “...Ховд аймгийн *** сумын засаг дарга Ж.М 2017 оны 06 дугаар сарын 08-нд А/48 дугаартай “Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргаж үнэлгээний хороонд ирүүлсэн. “... Засаг дарга болон удирдлагуудаас “***”, “***-***” ХХК-ийг шалгаруулахаар сонго гэсэн үүрэг чиглэл өгөөгүй” гэх мэдүүлэг /13 хх-ийн 94-97 дугаар тал/.
Гэрч П.Г-ийн мэдүүлэг: “...Намайг уг тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хуралд орохоос 10 орчим минутын өмнө *** сумын Засаг дарга Ж.М үнэлгээний хорооны бүх гишүүдэд сумын захиргааны иргэний танхимын үүдэнд уулзаж “Бичиг баримт шаардагдах материалуудыг нь сайн нягталж шалгаж үзээд аль боломжтойг нь сонгоно шүү та нар гэж хэлсэн , аль нэг компанийг дэмжих талаар ямар ч зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /24 хх-ийн 176-177 дугаар тал/
Ийнхүү төсөл сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт ажилласан бүх гэрчүүдийн мэдүүлгээр сумын засаг дарга Ж.М тендер сонгон шалгаруулалтад “***” ХХК-ийг шалгаруулах талаар оролдлого хийсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй байхад хууль сануулсан гэрчүүдийн мэдүүлгийг бүрэн уншиж судлахгүйгээр зориуд өөрчилж, Ж.М-н ямар нэгэн буруутай үйлдэл гаргаагүй болохыг нотолж батлан мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгээс зөрүүтэй, бодит байдалд нийцээгүй зохиомол төсөөллөөр дүгнэж гэм буруутайд тооцож хилсээр хэрэг тулгаж бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 39.6 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Хоёр. Шийтгэх тогтоолд /тогтоолын 119-125 дугаар тал/-д: Шүүгдэгч *** улсын иргэн Ка, Гу, Г.О, Г.Б нарын хахууль өгсөн, Ж.М, Ж.Ө нарын хахууль авсан гэмт үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэсэн үндэслэлийн талаар:
1. Шийтгэх тогтоолд /тогтоолын 122 дугаар тал/: Шүүгдэгч Ж.М Ховд аймгийн *** сумын Засаг даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгч буюу шүүгдэгч Г.О, Г.Б, *** улсын иргэн Ка, Гу нарын ашиг сонирхлын үүднээс буюу *** сумын ***-*** гэх газарт 8 га газарт нөхөн сэргээлт хийх тендер сонгон шалгаруулалтад “***” ХХК-ийн шалгаруулах талаар урьдчилан амлаж, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ж.Ө-аар дамжуулан 40.000.000 төгрөг бэлнээр, 2017 оны 6 дугаар сарын 30-ний өдөр 20.000.000 төгрөгийг Р.А-ын *** дугаартай данснаас Ж.Ө-ийн *** банкны *** тоот дансаар дамжуулан авсан, Ж.Ө дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон үйл баримт тус тус нотлогдон тогтоогдов гэж дүгнэсэн нь илтэд хууль бус, Ж.М хэзээ ч тэр хүмүүсээс ямар ч мөнгө төгрөг аваагүй хилс хэрэгт гүтгэж ял шийтгэсэн болно.
Хэргийн баримтаас үзэхэд Ж.М-н авсан гэх 60.0 сая төгрөгийг М огт аваагүй, ийм хэмжээний мөнгө Ж.М-т хэн ч өгөөгүй, хахуульд мөнгө өгнө авна гэж хэнээс ч шаардаагүй ийм үйл баримт үйлдэл огт болоогүй, энэ мөнгийг Ж.Ө, Г.О нар хоорондоо өгч авсан болох нь хэргийн материалд авагдсан баримтуудаар батлагдаж байхад Ж.М-ийг Ж.Ө-ийн төрсөн ах гэдгээр зориуд хамааруулж бусдын үйлдсэн хэргийг надад зориуд тохож яллаж байгаад хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой хууль ёсны зарчмыг гажуудуулж байгаад үнэхээр харамсаж байна.
Шүүх шударга байх ёстой зарчим алдагдаж, эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүст үйлчилж энгийн иргэдийг хэрхэн хохироож болдгийг иргэн би өөрийн биеэр үзэж шүүхийн анхан, дунд шатанд хэрхэн хууль бусаар бусдыг хохироож болдгийг л энэ шүүх харууллаа гэж үзэж байна. Шүүх прокурор нь эрх мэдэлтэй их хурлын гишүүн, аймгийн засаг дарга, хахууль авсан бусад албан тушаалтнуудыг бүгдийг нь хэргийг цагаатгаж хэрэгсэхгүй болгосон. Гэтэл намайг халхавч золиос болгож эдгээр хүмүүсийн үйлдлийг далдлахын тулд хэнийг ч хамаагүй шийтгэсэн болж өнгөрөх гэсэнд туйлын их гомдолтой байна. Энэхүү хууль бус хуйвалдааныг Улсын дээд шүүх үнэн шударгаар хянаж шийдвэрлэж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна.
2. Шүүгдэгч Г.О, Ж.М, Ж.Ө, Ка, Гу, Г.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны удаа дараагийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, С.Л-гийн мөрдөн байцаалтад болон шүүх хуралд оролцож өгсөн мэдүүлэг, Гэрч Р.А-ын мэдүүлэг /24хх-ийн 125-126 дугаар тал/, *** банкны Р.А-ын *** дугаартай дансны хуулга /24 хх-ийн 128 тал/, Ж. Ө-ийн *** банкны *** дугаартай дансны “ 2017.06.09-нд 20,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ О-гээс гэх утгаар *** дугаартай данснаас шилжүүлсэн хуулга /44 хх-ийн 204 -р тал/, Бэлэн мөнгө хүлээн авсан Г.О-гээс 40,000,000 төгрөг хүлээн авав ...” 5 сарын 30 гэсэн гарын үсэгтэй гар бичмэл /24 хх-ийн 117, 160-161 тал/ нотлох баримтуудаар Г.О-гээс, Ж.Ө-д өгсөн мөнгө болох нь батлагдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О-гийн өгсөн “...Миний хувьд хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Ж.М-т 40.000.000 төгрөг болон 20.000.000 төгрөг өгөөгүй, Ж.Ө-д мөнгө өгөх үед би Ж.М гэдэг хүнийг таньдаггүй байсан Би А-оос хүүтэй мөнгө зээлж авсан нийт 30.0 гаруй сая төгрөг өөрийн байраа барьцаанд тавьж нэмж зээлж аваад сүүлдээ төлж чадахгүй 4 өрөө байраа алдсан” гэж мэдүүлсэн.
Ж.М би шүүгдэгч Ж.Ө Г.О нарын хооронд ямар учиртай мөнгө дансаар болон бэлнээр шилжүүлж байсныг огт мэдэхгүй, надад дансаар болон бэлнээр ямар ч мөнгө төгрөг өгөөгүй, Ж.М-т тендерт шалгарах зорилгоор хахууль өгсөн гэдэг нь цаг хугацааны хувьд үйл явдал болсон нөхцөл байдлаас үзэхэд ямар ч боломжгүй, 2017 оны 6 дугаар сарын 8-нд Ховд аймгийн ИТХТ-ийн 60 дугаар тогтоол гарсан. Ховд аймгийн *** сумын Засаг даргын 2017-6-9-нд А/48 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Бид нар 2017 оны 5 сард уулзах үед аймгийн ИТХТ-ийн тогтоол гарах талаар огт яригдаагүй бид мэдэх боломжгүй цаг хугацааны хувьд бидэнд огт хамааралгүй зүйл болно.
Шүүгдэгч Ж.М намайг хахуульд авсан гэж үзээд байгаа 60,000,000 төгрөгийг би огт аваагүй, би дүү Ж.Ө-аар дамжуулж хэнээс ч ямар ч мөнгө аваагүй, 2017 оны 5 сард уулзах үед энэ асуудал огт яригдаагүй. 24 дүгээр хавтаст хэргийн 142-145 дугаар хуудсанд байгаа гэрч С.Л-гийн шүүх хуралд оролцож өгсөн мэдүүлэгтээ “...М шан харамж авна гэж ярьсныг би мэдэхгүй, Та нар сумаас ажилчид аваарай, сум хөгжүүлэх санд мөнгө өгөөрэй, сумын эмнэлэг засаарай, гэрэлтүүлэг хийгээрэй гэсэн гэж мэдүүлснийг үгүйсгэх нотлох баримт байхгүй байгаа болно.
Гурав. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлийн талаар:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж заасан бөгөөд ингэснээрээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмыг тус тус заасан. Шүүхийн шийтгэх тогтоолд: Ж.М-ийг Ж.Ө-ийн төрсөн ах гэдгээр нь хамаарал бүхий хүмүүс гэж ялгаварлан санаатайгаар урьдчилан үгсэн тохиролцож хамтран үргэлжилсэн гэмт хэрэгт Ж.М намайг гүйцэтгэгч гэж үзэж эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэн, эрүүгийн хариуцлагыг халдаан хэрэглэж шударга ёсны зарчмыг зөрчиж, иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх хуулиар олгогдсон эрхийг зөрчиж эрүүгийн хариуцлагыг халдаан хэрэглэсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д: “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. Мөн хуулийн 3-д: энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл эс үйлдэхүй нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан заалтуудыг зөрчиж байна.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /тогтоолын 123 дугаар тал/: Шүүгдэгч Ж.М-н төрийн үйлчилгээ хүн хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж *** улсын иргэн Ка, Гу Г.О, Г.Б нарын “***” ХХК-ийг тендер сонгон шалгаруулалтад шалгаруулах ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдал, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор харилцаж, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж төрсөн дүү Ж.Ө-аар дамжуулан 60 сая төгрөгийн хахууль авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэсэн.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 2/1507 дугаар албан бичгээр аймгийн бүх сумдын засаг дарга нарт хүргүүлсэн аймгийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай’' 60 дугаар тогтоолыг хүлээн авч бүх сумдын засаг дарга нар хэрэгжүүлж ажилласан. Ж.М би болон Ховд аймгийн бүх сумдын засаг дарга нар хэрэгжүүлсэн шүү дээ. Удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлсний төлөө ялтан болсноор Монгол улсад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэгтэй прокурор хэрэгтээ хэрхэн хандаж байгаад ч гайхаж байна. Эцэст нь энэ хэрэгт яллах дүгнэлт бичээд гол буруутай албан тушаалтнуудад ашигтайгаар үйлчилж хэргийг нь улаан цайм цагаатгаад хэрэгсэхгүй болгосон прокурор нь албан тушаал дэвшээд сууж байна. Энэ шударга үнэн мөн гэж үү. Миний бие “Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/48 тоот захирамж гаргаж удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлж ажилласнаас өөрөөр ямар ч буруутай үйлдэл гаргаагүй хууль зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн тогтоогдсон, хэргийн материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдийг үгүйсгэх баримт байхгүй болно.
Ж.М би сумын засаг даргын хувьд удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлж ажилласныхаа төлөө эцэст нь гэмт хэрэгтэн болж бүх амьдралаараа хохирч үлдлээ. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, авцалдаагүй дүгнэлт хийж хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь эрүүгийн хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна.
2. Шүүгдэгч Ж.М-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. /Шийтгэх тогтоолын 124 дүгээр тал/
Энэхүү хуулийн зүйлчлэл нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн эрүүгийн хуулийн зүйл заалтаас зөрүүтэй алдаатай байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д заасныг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д “ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” нь шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх хэсгийг ноцтойгоор зөрчиж байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд: ...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх ёстой гэсэн заалт, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан”, мөн 14 дэх хэсэгт заасан эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан. Энэ талаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолд тодорхой заасан байхад Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн дээрх тогтоол тайлбараас зориуд өөрөөр тайлбарлаж хэрэглэснийг хэлэхийг хүсэж байна.
Гэтэл шүүгдэгч *** улсын иргэн Гу-н гэрт нэгжлэг хийж хураагдсан баримт бичигт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд: /44-р хавтаст хэргийн 239- 242 дугаар хуудас/. Энэ үзлэгийн тэмдэглэлд И-ийн гэрээс нэгжлэгийн үед хураагдсан Ма- 10,000,000, Се- 10,000,000 Му-, 90,000,000 Со-, 40,000,000 Му- гэж тэмдэглэсэн нэрийн доод талд О 50,000,000 цаасны зүүн доод буланд 60,000,000 Му-, 100,000,000 Ма /кран насос, зубья/ гэх зэрэг олон хүний нэртэй тоо бичсэн цаасны тасархайн зургийг авч үзлэгийн тэмдэглэлд тусгасан байна.
Энэ цаасан дээр бичсэн “Му 60,000,000” гэсэн тоог үндэслэн Ж.М-т 60,000,000 сая төгрөгийн хахууль өгсөн гэж дүгнэж Ж.М-н хахууль авсныг баталж байгаа ганц бичгийн нотлох баримт гэж үнэлсэн нь үндэслэлгүй, нотлох баримтын шаардлага ч хангахгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй юуны тухай баримт болох нь тодорхойгүй ноорог цаасны тасархай байна.
Үзлэгийн тэмдэглэлд: Р-ийн А-ын *** дугаартай дансны 2017 оны 06 дугаар сарын 01-ээс 2017 оны 06 дугаар сараас 30-ны өдөр хүртэлх дансны хуулга 2 хуудас. Уг хуулган дээр 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр *** сумын засаг дарга Ж.М-н төрсөн дүү Ж.Ө-ийн *** тоот данс руу “О-ээс” гэсэн утгатай 20,000,000 төгрөг шилжсэн гүйлгээ байв гэж тэмдэглэсэн байна.
Р.А-ын энэ дансны хуулга И-ийн гэрээс хураагдаагүй, үзлэгийн тэмдэглэлд И-ийн гэрт нэгжлэг хийх үед хураан авсан баримт гэж үзлэгийн тэмдэглэлд хуурамчаар оруулж тэмдэглэсэн байна.
Үзлэгийн тэмдэглэлд: “...2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн мөнгөний баримт гэсэн цаасны тасархай дээр хүмүүсийн нэр бичиж тоо бичсэн” үүнийг Ж.М хахууль авсан баримт гэж үзэх ямар ч үндэсгүй, утгагүй зүйлийг хүртэл хавтаст хэргийн нотлох баримт гэж цуглуулсан.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой” гэсэн заалт, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан”, мөн 14 дэх хэсэгт заасан эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй гэсэн заалтыг зөрчиж байна.
4. Шүүхийн шийтгэх тогтоолд: Ж.М-ийг Ж.Ө-ийн төрсөн ах гэдгээр нь хамаарал бүхий хүмүүс гэж ялгаварлан санаатайгаар урьдчилан үгсэн тохиролцож хамтран үргэлжилсэн гэмт хэргийн гүйцэтгэгчээр тооцож гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэн, эрүүгийн хариуцлагыг халдаан хэрэглэж шударга ёсны зарчмыг зөрчиж, иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх хуулиар олгогдсон эрхийг зөрчиж эрүүгийн хариуцлагыг халдаан хэрэглэсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлд “Мөрдөгч прокурор хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүрэгтэй. Яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан.
Шүүхийн шийтгэх тогтоолд /123, 125-р тал/: “Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** улсын иргэн Ка, Гу Г.О, Г.Б нар шүүгдэгч Ж.Ө-аас вольфрам худалдаж авах гэж мөнгө шилжүүлсэн, албан тушаалтанд буюу шүүгдэгч Ж.М-т мөнгө өгөөгүй гэж мэдүүлэх хэдий ч шүүгдэгч нарын мэдүүлэгт тайлбарласан нөхцөл байдал бодит биш, тухайн цаг хугацаанд *** сумын ***-*** гэх газарт 8 га талбайд нөхөн сэргээлт хийх тендер сонгон шалгаруулалтад “***” ХХК-ийг шалгаруулах талаар шүүгдэгч Ж.М оролдлого хийсэн талаарх гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэх тул тайлбарыг хүлээн авах боломжгүй, шүүгдэгч Ж.Ө нь дээрх төрлийн бизнесийн үйл ажиллагааг эрхэлдэг болох нь нотлогдохгүй, түүний мэдүүлэг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж шүүх дүгнэсэн болно”, “Хахууль өгөх авах гэмт хэрэг хахууль өгөгчийн ашиг сонирхлоос үл хамааран албан тушаалтан хууль бус үйлдлээ бодитоор хэрэгжүүлж, хахууль авснаар төгсдөг тул шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг болон тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй “ Учир нь шүүгдэгч Ж.М нь “***”ХХК-ийг тендерт сонгон шалгаруулахын тулд тендер шалгаруулах ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлсөн болох нь гэрч Ц.Б-, Ц.Г, Б.О-, Б.Д- нарын мэдүүлгээр тогтоогдсон, шүүгдэгч нь урьдчилан амлаж хийх ёсгүй үйлдлийг хийсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн байна.
Гэтэл эдгээр нотлох баримтууд нь Ж.М-ийг хахууль авсан гэмт хэргийг нотлох баримт биш харин эсрэгээрээ ийм гэмт хэрэг үйлдээгүй болохыг баталсан үгүйсгэсэн баримтууд байна.
Шүүхийн тогтоолд ч шүүгдэгчийг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлийг яллах болон өмгөөлөх талуудын дүгнэлт саналын үндэслэл болсон баримтуудаас аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох аль нь үгүйсгэгдсэн тухай, үгүйсгэсэн тухай үндэслэл, баримтыг заагаагүй байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, шүүгч хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслээгүй, өөрийн бодлоор төсөөллөөр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2022/ДШМ/319 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/781 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн.
Энэ хэрэгт тухайн үеийн Улсын Их Хурлын гишүүн, тус аймгийн засаг даргаар ажиллаж байсан албан тушаалтнуудын хэргийг тусгаарласан, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн нийслэлийн прокурорын тогтоолоор дансаараа болон бэлнээр удаа дараа хахууль авсан, тухайн үед Ховд аймгийн болон тус аймгийн *** суманд ажиллаж байсан нийтийн албан тушаалтнууд болох нэр бүхий 12 албан тушаалтнуудын бодитоор хахууль авсан хэргийг цагаатгаж хэрэгсэхгүй болгосон атлаа юу ч аваагүй ганц хүн болох намайг дээрх хүмүүсийн үйлдсэн хэргийн халхавч болгож байгаа нь прокурор шүүхийн анхан шатанд ажиллаж байгаа хүмүүс хэр зэрэг шударга бус үйлдэл гаргаж ажилладгийг л харж байна. Тухайлбал, Ховд аймгийн Иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан Г.П, аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ч.У 10 удаагийн үйлдлээр дансаар болон бэлнээр хахууль авсан, аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Г, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газрын даргаар ажиллаж байсан Ч.Б нарын хүмүүс бүгд хахууль авсан нь хэргийн материалд маш тодорхой авагдсан бөгөөд тэр хүмүүс хэргээ хүлээн мэдүүлсэн байдаг.
Гэтэл Ж.М тухайн үед *** сумын засаг даргаар ажиллаж байхдаа дээрх албан тушаалтнуудаас өгсөн үүрэг, шийдвэрийг тухайн орон нутагтаа хэрэгжүүлж, ажилласнаас өөрөөр ямар ч буруутай үйлдэл гаргаагүй бэлнээр болон дансаар ямар ч эд хөрөнгө, мөнгө төгрөг авч байгаагүй цорын ганц албан тушаалтан боловч шүүгдэгч Ж.Ө-ийн төрсөн ах, тухайн үеийн сумын засаг дарга байсан цаг хугацааны хувьд хамаарч байна гэж зориуд хамаатуулж ямар ч нотлох баримтгүйгээр гүтгэн хэлмэгдүүлж ял шийтгэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуульд заасан иргэн бүр хууль шүүхийн өмнө ялгаварлахгүй тэгш байх хууль ёсны эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох баримтуудын хоорондын хамаарал, нотлох баримтыг бүхэлд нь авч үзэхэд Ж.М хахууль авсан гэмт хэрэг үйлдээгүй тул Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 2025/ ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025/ДШМ/779 магадлалын шүүгдэгч Ж.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хүлээн авч хянан шийдвэрлэнэ үү” гэжээ.
Шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/779 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг миний бие шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгчөөр ажиллан түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-ийг баримтлан хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Х овогт Г-ын Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, хууль бусаар гянтболд олборлосон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 372.215.841.428 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулан Г.Э-н цагдан хоригдсон 167 хоногийг гүүнд оногдуулсан 15,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, 12,495,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар тогтоосон байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Э-н гэмт хэрэг үйлдсэн хугацаа, хохирол төлбөрийн түүнд оногдох хувь хэмжээний хувьд үндэслэл бүхий шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр тогтоол, магадлалыг зөвшөөрөхгүй байна.
1. Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 339 дугаартай яллах дүгнэлтэд Г.Э нь бусадтай бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 224,852,886.38 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэн.
Ийнхүү дүгнэхдээ прокурор нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ДШМ/319 дугаартай магадлалын заалтыг ханган дахин шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан “Г***” ХХК-ийн шинжээчдийн “Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцсон ажлын шинжээчийн дүгнэлт”-ийг үндэслэн, хохирол төлбөрийг тооцсон.
Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчин яллах дүгнэлтэд нотлох баримтаар дурдагдаагүй 2018 онд “Т***” ХХК-ийн гаргасан байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 2,605,510,890 төгрөг гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй дүгнэлт боллоо гэж үзэж байна.
“Т***” ХХК-ийн дээрх дүгнэлтийг 2022 онд давж заалдах шатны шүүхээс бүрэн биш, эргэлзээгүй байна гэж үзэн дахин өөр бүрэлдэхүүнээр шинжээч томилуулахаар даалгасан, гэтэл анхан шатны шүүх энэхүү хууль зөрчиж хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосныг давж заалдах шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр хэвээр үлдээснийг зөвшөөрөх үндэслэлгүй байна.
2018 онд шинжилгээ хийж дүгнэлт гаргасан, анхан шатны шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон А.С- нь мөрдөгчийн шинжээч томилох тогтоолтой танилцаагүй /тогтоолд түүний гарын үсэг байхгүй/, шинжээчээр томилогдоогүй /түүнийг томилсон тогтоол хэрэгт байхгүй/, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай ахлах мөрдөгч Б.М-ын тогтоолтой С.С-ээс өөр бусад шинжээч нар эрх, үүрэгтэйгээ танилцаж гарын үсэг зураагүй, шинжээчийн дүгнэлтийг гаргаад уг дүгнэлтэд шинжээч нар нь гарын үсэг зураагүй, дүгнэлтийн үнэн зөвийг хариуцсан “Т***” ХХК-ийн захирал Т.М- /энэ хүн шинжээчээр томилогдоогүй/ гэж гарын үсэг зурсан зэрэг ноцтой алдаа бүхий дүгнэлт гарсан байдаг.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “...шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гардуулан өгч, хуульд заасан эрх, үүргийг сануулан тогтоолд гарын үсэг зуруулна”., 27.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “...Шинжээчийн дүгнэлтийг бичгээр гаргаж, шинжээч гарын үсэг зурна гэсэн заалтууд, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-ийн 6.1.2. “шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг; 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна”, 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсгийн “Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна” гэж заасан заалтуудыг зөрчсөн хуулийн шаардлага хангаагүй, эргэлзээ бүхий дүгнэлтийг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ДШМ/319 дугаартай магадлалдаа дээрх зөрчлүүдийг дурдан, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасны дагуу мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул нарийвчлан шалгаж, өөр шинжээчид даалгаж, дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэв” гэж хэргийг прокурорт буцаасан болно.
Анхан шатны шүүх нь шинжээчээр томилогдоогүй, шинжээчийн эрх үүргийг танилцуулж, хууль сануулаагүй шинжээч гэх А.С-с мэдүүлэг авч, түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль бус болсон ба “Т***” ХХК шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байхад үнэлж, тухайн дүгнэлтийг үндэслэн хохирол төлбөрийн тооцоог гарган шийдвэрлэлээ.
Шүүх ийнхүү алдаатай, эргэлзээтэй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хууль ёсны зарчим алдагдсан байна.
Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэснийг ноцтой зөрчлөө.
2. Хохирлын тооцооллын талаар: Шүүх Г.Э-с 372,215,841,428 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн ба түүний гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийн төгссөн хугацааг тодорхой заагаагүй болно.
Г.Э нь “***-***” ХХК-ийн захирлаар зөвхөн 2016 онд ажилласнаа хүлээн зөвшөөрсөн ба энэ нь гэрч А.Ц, “***-***” ХХК-ийн гэрчилгээний тэмдэглэл", шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Б, Да.П нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдсон болно. Хохирлын хэмжээг тухайн ажилласан хугацаандаа учруулсан хохирлыг хамаатуулан төлүүлэх нь үндэслэл бүхий болно гэж үзэж байна.
2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан “Г***” ХХК-ийн шинжээчдийн “Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцсон ажлын шинжээчийн дүгнэлт”-ээр учруулсан хохирлын хэмжээг он, оноор нь тооцон, тухайн жилүүдэд учирсан хохирол төлбөрийг тодорхой болгон гаргасан байгаа болно. Иймд Г.Э-н хувьд 2016 онд байгаль орчинд учирсан хохирол төлбөрөөс өөрт оногдох хэмжээгээр хохирлыг төлөх нь үндэслэл бүхий болох юм.
Иймд шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий биш баримт буюу үндэслэл муутай, хуулийн шаардлага хангаагүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн, мөн шүүгдэгч зөвхөн өөрт гэм буруутай үйлдлийн хугацаандаа хамаарах хохирол төлбөрийг оногдуулсан шийдвэр гаргасныг өөрчлөх нь хууль ёсны болно гэж үзэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасныг үндэслэн шийтгэх тогтоол, магадлалд хохирол төлүүлэх хэмжээнд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн байна.
Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Б.Батбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/779 тоот магадлалыг шүүгдэгч Б-ийн Г болон түүний өмгөөлөгч Б.Батбаяр бид эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүхээс Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал, ашиглах, олборлох” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Тогтоол, магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул тус шүүхийн шийтгэх тогтоолын Б.Г-т холбогдох хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Хяналтын журмаар гаргаж буй гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дүгээр зүйлд шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэсэнд хамаарч байгаа ба дараах хэсгээс бүрдэнэ.
Нэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцоогүй, гэм буруугүй тухайд:
1. Шүүхийн шийтгэх тогтоолын 100 дахь талд “Шүүгдэгч Б.Г нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулах зорилгоор тээврийн хэрэгслээр үйлчлэх, хоол хүнс зөөвөрлөх, хяналт шалгалтаар ирсэн хүмүүсийг аргалах, үйл ажиллагааг нь хориглож тавьсан лацыг авах, битүүмжилсэн эд хөрөнгийг зарж борлуулах зэргээр тухайн гэмт хэрэгт гүйцэтгэгч хамжигчаар хамтран оролцсон” гэж шүүх дүгнэсэн.
Шүүхийн тус дүгнэлтээс харвал шүүгдэгч Б.Г-г тээврийн хэрэгслээр үйлчлэх, хоол хүнс зөөвөрлөх, хяналт шалгалтаар ирсэн хүмүүсийг аргалах, үйл ажиллагааг нь хориглож тавьсан лацыг авах, битүүмжилсэн эд хөрөнгийг зарж борлуулах зэргээр энэ гэмт хэрэгт хамжиж оролцсон гэж үзжээ.
Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолоос Б.Г-г дээрх үйлдлүүдийг хийсэн гэх, эсхүл эдгээр үйлдлийг хийснээрээ хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт хамжиж оролцсон гэх нэг ширхэг ч нотлох баримт байдаггүй. Дээр дурдсан байдлаар хамжиж оролцсон гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй болохыг тухай бүрд нь дурдвал:
Б.Г нь машинаараа сум, аймаг явж, тэнд байсан бүхий л хүний өдөр тутмын хоол хүнсний материал, төмс ногоо зөөж, 1 км орчим зайнаас өдөр бүр ус зөөж, нөхөн сэргээлтийн талбай дээр өгсөн зааварчилгааны дагуу ойр зуур аж ахуйн шинжтэй ажил хийгээд, за муугаар хэлэхэд тэг ингэ гэсэн ажлыг хийгээд цалин аваад явж байжээ. Ингээд явж байсан хүний энэ үйлдлийг нь олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор энэ үйл ажиллагааг явуулж гэмт хэрэгт хамжиж оролцсон гэж үзэж гэм буруутайд тооцох нь хэнд ч гайхмаар зүйл юм. Хэрэв тийм бол тухайн ажилд оролцсон менежер, тогооч, туслах, жолооч, мастер зэрэг бүх хүний гүйцэтгэсэн ажил нь олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилготой болж таарах уу.
Хоол, хүнс зөөдөг, сум, аймаг явдаг, ахуйн ажил хийж байгаа үйлдлийг нь нэрлэн заагаад энэ ажлыг хийж байгааг олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилготой гэвэл хоол хийсэн, цай чанасан, махаар ханган нийлүүлсэн малчны үйлдэл хүртэл олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хэмжээг нэмэгдүүлэх зорилготой болох уу гэх дараагийн асуулт гарч ирж байгаа юм. Хэрэв Б.Г тэнд байсан хэдэн арван хүний ундны усыг машинаараа өдөр бүр 1 км зайнаас хэдэн удаа зөөснөөрөө, хоол хүнсний материалд нь явснаараа гэмт хэрэгт хамжсан бол түүний нэгэн адил ажиллаад цалин аваад явж байсан 41 хүн яагаад энд байхгүй байгаа нь ч бас гайхмаар.
Шүүгдэгч Б.Г-г хяналт шалгалтаар ирсэн хүмүүсийг аргалах зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс шалгалтаар ирсэн хүмүүсийг аргалах гэж чухам юу гэсэн үг гэдгийг бодоод гайхаад олохгүй байгаа юм. Хэнийг, хэзээ, яаж аргалаад, энэ нь ямар нотлох баримтаар тогтоогдоод хууль бус олборлолт, ашиглалт хийчихсэн юм бэ гэдэг нь их сонин. Нөгөө талаас тэр аргалагдсан хүмүүс нь хаана байгаа, хэн юм бэ, яаж хүнийг аргалсан гэдэг нь тогтоогдоод, тэр аргалах үйлдэл нь яаж ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэгт хамаараад, олборлолтыг нэмэгдүүлээд байгаа гэдэг нь огт тодорхойгүй энэ талаар 1 ширхэг ч нотлох баримт байхгүй гэдгийг дахин дурдъя.
Үйл ажиллагааг нь хориглох тавьсан лацыг авсан гэж буруутгадаг. Өмнө дурдсанчлан Б.Г нь тэнд ажил хийж байсан ажилтан, хэн юу хэлнэ тэр ажлыг хийгээд л явж байсан. Энэ нь яаж нотлогддог гэхээр гэрч А-ын мэдүүлгээр “...Мэргэжлийн хяналтын газраас байцаагч нар ирээд усан буунуудыг лацдаад явсны дараа Г ах ...Лац тавьсны дараа утсаар ярьсан чинь лацыг ав гэж хэлсэн би одоо аймаг явах гэж байна, бензиний мөнгө байна уу гэж асууж байсан” гэдэг.
Энэ мэдүүлгээс нэг чухал зүйл харагддаг нь юу юм гэхээр ямар ч байсан Б.Г руу хэн нэгэн хүн утсаар яриад лацыг ав гэж хэлсэн юм байна гэдэг нь маш тодорхой болдог. Өөрөөр хэлбэл лацыг ав гэсэн бол авдаг ажилтан хүн гэдэг нь ч тодорхой болно. Тэгээд ч хууль бусаар ашигт малтмал ашиглаад, олборлоод байгаа, эсхүл энэ гэмт хэргийг хийе ээ гээд урьдчилан амлаад, дэмжээд байгаа хамжигч нь бензиний мөнгө хүнээс асуугаад явахгүй нь хэнд ч ойлгомжтой.
Битүүмжилсэн эд хөрөнгийг зарж борлуулах байдлаар энэ хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэгт хамжсан гэдэг. Гэтэл битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэдэг гэмт хэрэгт тусад нь яллах дүгнэлт үйлдчихсэн атлаа үүнийгээ хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэгт хамжсан гэж тайлбарлавал утгагүй. Нөгөө талаас битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг зарж борлуулсан гэдэг үйлдэл нь энэ хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хамаардаггүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Нөгөө талаар Б.Г нь эдгээр ажлыг хийснээр олборлолтын хэмжээ яаж, ямар хэмжээгээр нэмэгдсэн юм бэ, Б.Г нь эдгээр ажлыг хийснээр олборлолтын үйл ажиллагаа тасралтгүй явагдсан юм уу, ямар нотлох баримтаар энэ зорилгыг тодорхойлоод байгаа юм бэ. Нэгээхэн ч нотлох баримтгүйгээр зорилгыг тодорхойлоод, таасан, тааварласан, гэмт хэрэг рүү хүчээр татаж оруулсан байдлаар яллах нь огтоос буруу юм. Машинаараа үйлчилсэн гэж буруутгадаг хэдий ч тэр олборлосон ашигт малтмалыг машинаараа зөөж, зөөвөрлөөд ашигт малтмал олборлох ажилд туслалцаа үзүүлээгүй атал машинаар үйлчилсэн гэж буруутгаж энэ гэмт хэрэгт буруутгах нь үндэслэлгүй байна.
Энэ ч утгаараа ажил хийгээд цалин аваад явж байсан нь гэрчийн мэдүүлэг, цалин авч байсан баримт, ажиллагсдын ажлын цагийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар ашигт малтмал ашигласан, олборлосон гэж үзээд байгаа нь огт бодит байдалд нийцэхгүй байна шүү дээ.
Ингээд ажлаа хийгээд цалин аваад явах нь өөрөөр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэг болохгүй гэдэг нь маш тодорхой.
2. Шүүх хуралдааны явцад улсын яллагчаас ямар нотлох баримтаар шүүгдэгч Б.Г-г гэмт хэрэгт яллаж байгааг асуухад “шүүгдэгч Р.Б-ийн эхнэрийн дүү гэдэг нь тогтоогдсон, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа бас байгаа” гэж хэлдэг. Энэ нь ч хурлын тэмдэглэлд тусгагдсан байх учиртай.
Хэн нэгний, эсхүл энэ гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэгдэж байгаа хэн нэгний эхнэрийн дүү гэдэг нь өөрөө гэмт хэрэгт хамжиж оролцсон гэдгийг нотлох баримт болох учиргүй. Гэтэл улсын яллагч энэ үндэслэлээр хардаж сэрдэж, Б.Г-г тус хэрэгт 7 жилийн турш холбогдуулан шалгаж, шүүхэд яллах дүгнэлт үйлдээд ирүүлсэн байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг авч үзсэнгүй.
Б.Г-н энэ үйлдэл нь ийм нотлох баримтаар тогтоогдоод тус гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэдэг нь тогтоогдлоо гэх нотлох баримт шүүхийн шийтгэх тогтоолд байхгүй, гагцхүү хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдлоо гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан бусад баримтыг улсын яллагч төдийгүй шүүхээс мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаагаар тогтоогдсон гэж үздэг.
Гэтэл энэ магадалгаанд ч Б.Г-г энэ гэмт хэрэгт хамжиж оролцсон гэдгийг нотлох баримт байдаггүй.
Харин 18 дугаар хавтаст хэргийн 240-250 дугаар талд “Ажиллагчдын цалингийн тооцоо”, ажиллагсдын ажлын цагийн бүртгэл гэх нотлох баримт авагдсан. Өдгөө эдгээр ажиллаад цалин аваад явж байсан хүмүүсээс Б.Г болон Да.П хоёр л яллагдагчаар татагдсан. Да.П-ийг уурхайн дарга гэх шалтгаанаар, харин Ба.Г-ийг Р.Б-ийн эхнэрийн дүү учир хамааралтай гэж шалгасаар өнөөдрийг хүрсэн.
Дээр ажиллагчдын цалингийн тооцоо, Ажиллагсдын ажлын цагийн бүртгэлээс харвал Б.Г нь зөвхөн 6-8 сарын хооронд сард 2 сая төгрөгийн цалин аваад, ажилласан цагаа бүртгүүлээд ажиллаж байсан. Зөвхөн Г-оор зогсохгүй 17 хүнд тогтмол цалин олгож, зарим сард 42 хүнд тогтмол цалин олгож байжээ. Тус цалингийн тооцоог шүүгдэгч Д.П, гэрч У- нар гарган баталгаажуулж, ***-*** ХХК- ийн санхүүгийн тамга дарсан байдаг.
Үүгээр зогсохгүй Гэрч А-ын мэдүүлгээр Б.Г-г компанийн ажилтан гэж зааж байсан,
Харин шүүгдэгч Р.Б шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгөхөд шүүгдэгч Б.Г юу хийдэг байсан ямар оролцоотой байсныг асуухад “Нинжа нарын үймээн, хоол хүнс зөөх зөөвөрлөх зэрэг ажилд туслуулж, аж ахуйн шинжтэй ажил хийлгэх шаардлага байсан, цалин аваад явсан, энд байгаа хүмүүсээс хэн нь ч нөхөн сэргээлт, вольфрам олборлох ажил хийгээгүй, ямар цалин тавихыг мэддэггүй, хятад талаас үүнийг зохицуулдаг” гэх,
Шүүгдэгч Да.П шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгч, асуултад хариулахдаа “ойр зуур туслах ажил хийдэг монголчууд байсан. Тэр хүмүүсийг би хариуцаж байсан. Надтай адил 8 хүн 2 сая төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Г, У-, Н-гийн Б гэж хүмүүс байсан” гэх, шүүгдэгч Э шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгч, асуултад хариулахдаа “У-, П, Г, Н.Б нар байсан...Г ер нь хүнс, аж ахуй л хариуцдаг байсан” гэх мэдүүлгүүдээр ч энэ нь маш тодорхой болдог.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан...” гэж заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг, ашиг олох буюу шунахайн сэдэлттэй, мөн материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Цаашлаад мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч” гэж хуульчилсан.
Тус гэмт хэргийн хамжигч нь ч мөн адил ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэх үйлдэлд хамжиж оролцох учиртай. Нөгөө талаар энэ гэмт хэрэгт хамтран оролцогч нар нь нэг санаа зорилгод нэгдсэн байх учиртай ч үүнийг тогтоосон зүйл нэгээхэн ч үгүй юм. Шүүгдэгч Б.Г-н хувьд:
Ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулаагүй, нэг ширхэг ч вольфром аваагүй, зараагүй, нэг төгрөгийн ч ашиг олоогүй. Б.Г-н хийж байсан ажил нь үүнтэй хамааралгүй байсан. Ашигт малтмал ашиглах, олборлох нэг ч техник хэрэгсэлгүй, эсхүл ашигт малтмал ашиглах, олборлох ажлыг бусдаар хийлгээгүй, нөхөн сэргээлтийн талбайд байсан бусад ажилтнуудын адил тэнд ажиллаж байсан хүн юм. Гянтболдыг олборлох, боловсруулах, ашиглалт явуулах, ашиг орлого хуваарилах, тушаал, шийдвэр гаргах, дээрх үйлдлүүдийг хийхээр шийдэх хэмжээний ажил, албан тушаал ч эрхлээгүй. Байгаль орчинд хохирол учруулаагүй. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.Г-н хувьд шүүгдэгч нарын хэн алинтай нь ч урьдчилан үгсэн тохиролцоогүй, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн зүйл огтоос байхгүй гэдэг нь маш тодорхой байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь маш тодорхой байдаг. Учир юу гэвэл энэ 110 хавтаст хэрэгт шүүгдэгч Б.Г хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэх нэг ширхэг ч гэрчийн мэдүүлэг, нотлох баримт байхгүй, угаас хууль бусаар ашигт малтмал ашиглаж, олборлоогүй тул байх ч боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан төдийгүй хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар Б.Г-г тус гэмт хэрэгт хамжиж оролцсон гэх үндэслэл тогтоогддоггүй.
Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй талаар:
1. Шүүхийн шийтгэх тогтоолын 118 дахь талд “шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь цахилгаан үүсгүүрийг хүлээн аваагүй талаар, зарж борлуулах ёсгүй талаар мэдээгүй гэх агуулгаар мэдүүлэх хэдий ч хэргийн үйл баримтыг тогтоосон гэрч Л.А, Г.Н нарын мэдүүлэг бусад баримтаар шүүгдэгч нарын мэдүүлэг үгүйсгэгдсэн болохыг тэмдэглэж байна” гэжээ.
Гэрч Л.А-ийн мэдүүлэгт “...миний санахад 08 дугаар сард хамгаалагч Б, Э, М нар байсан. *** компаниас Ма- гэдэг хүн байсан. Нэг өдөр хамгаалагч нар компанийн захирал Л-рүү залгаад тоног төхөөрөмж авах гэж хүмүүс ирсэн байна авч явах зүйлийг нь өгөөд явуулах уу гэж асуусан байсан...Тэгэхэд нь зөвшөөрөлтэй юм бол авч явах зүйлийг нь өгөөд явуулахгүй юу гэж хэлсэн. Тэгэхэд сахал П, Ш гэдэг жолооч, бас нэг хүний хамт ирээд ачаад явсан...” гэдэг.
Харин хэргийн 9 дүгээр хавтасны 223-224 дүгээр талд авагдсан гэрч Г.Н-ын мэдүүлэгт “...2018 оны 8 дугаар сарын 22-ноос 24-ний үед байх П нь хүмүүстэй ирээд 2 машинаар эд зүйл ачиж явсан... Би Г-той утсаар ярихад 4 том дизель цахилгаан үүсгүүр ачуул, би машин, хүн явуулна гэсэн. 1-2 хоногийн дараа танихгүй хүмүүс ирээд 4 том дизель цахилгаан үүсгүүр 1 гагнуурын аппарат ачаад явсан...” гэдэг.
Чухамдаа гэрчийн хоёр мэдүүлэг зөрүүтэй. Үүнийг ухаад харвал сахал П буюу шүүгдэгч Да.П нь Ш гэх жолооч болон өөр 3 хүний хамт ирээд зарим эд зүйлс, тоног төхөөрөмж аваад явсан нь Б.Г өөр хүмүүс явуулж цахилгаан үүсгүүр авхуулсан гэх цаг үеэс зөрүүтэй гэдэг нь маш тодорхой харагдана.
Учир юу гэвэл гэрч Г.Н буюу нөхөн сэргээлтийн талбайд харуул хамгаалалтын ажил эрхэлж байсан харуул хамгаалалтын компанийн ажилтны мэдүүлгээс Г.Н нь Да.П-ийг таньдаг, Да.П хүмүүстэй ирээд 2 машинаар эд зүйл ачаад явсан гэдэг нь тодорхой болдог. Мөн гэрч Л.А-ийн мэдүүлгээс ч Да.П хүмүүстэй очиж юм аваад явсан нь тодорхой болдог.
Харин гэрч Г.Н-ын мэдүүлгийг үргэлжлүүлэн харвал Да.П хүмүүстэй ирээд эд зүйл ачаад явсны дараа Б.Г утсаар яриад 4 цахилгаан үүсгүүр ачуул гээд танихгүй хүмүүс явуулж авхуулсан гэдэг нь нотлогдож байгаа юм.
Өөрөөр хэлбэл, тухайн нөхөн сэргээлтийн талбай дээрээс Да.П болон Б.Г нар нэгдээд тухайн цахилгаан үүсгүүрийг авч яваагүй гэдэг нь маш тодорхой байхад шүүх эдгээрийг нэг цаг хугацаанд, Да.П, Б.Г нийлээд тухайн цахилгаан үүсгүүрүүдийг авчихсан мэтээр дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай, алдаатай дүгнэлт болсон ба Б.Г нь битүүмжилсэн хураан авсан хөрөнгө хариуцсан Да.П-тэй үйлдлээрээ нэгдээгүй гэдгийг ч маш тодорхой харуулж байгаа юм. Энэ талаар дараагийн хэсэгт тодорхой дурдана.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн бол...” гэх гэмт хэргийг хуульчилсан. Энэ гэмт хэргийн объектив шинж нь битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн субъект нь тусгай субъект байгаа юм. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргийг хэзээ ч хүлээж байгаагүй.
Харин нотлох баримтаас юу харагддаг гэхээр хэргийн 1 хавтасны 73-81 дэх талд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Отгонцэцэгийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн *** дугаартай зөвшөөрлөөр 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” хэрэгт авагдсан. Тус техник, хэрэгслүүдийг эд мөрийн баримтаар хураан авах ажиллагаанд “***-***” ХХК-ийн уурхайн дарга Д.П оролцсон. Үүгээр цахилгаан үүсгүүр, усан буу буюу скрүбэр, шигшигч зэргийг битүүмжилсэн ба эд мөрийн баримт хураалгаж, хариуцан хүлээж авсан хүн нь уурхайн дарга Д.П гээд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, тухайн битүүмжилсэн хураан авсан эд хөрөнгийг хариуцсан хүн нь Д.П болохоос миний үйлчлүүлэгч Б.Г огтоос биш юм.
Шүүх хуралдааны явцад Да.Поос эд хөрөнгө битүүмжлэгдсэн талаар хөрөнгийн өмчлөгч болох Х.Л болон бусад хүмүүс мэдэгдсэн үү гэхэд “Бид нарыг ачаад явсан болохоор уулзаж амжаагүй, тэгээд мэдэгдэж чадаагүй, ер нь хүнд мэдэгдээгүй” гэдэг.
Нөгөө талаар шүүгдэгч Б.Г нь энэ үед Улаанбаатар хотод хэдийн ирсэн байсан, мөн тухайн цахилгаан үүсгүүр, усан буу, шигшигч зэрэг битүүмжлэгдсэн талаар Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөх явцдаа хожим олж мэдсэн байдаг. Хөрөнгийн өмчлөгч ХЛ нь тухайн хөрөнгийг зараад цалингаа ав гэж зөвшөөрөл өгч хэлсний дагуу Б.Г зарсан боловч энэ үед ХЛ төдийгүй Б.Г ч тухайн зүйлс битүүмжлэгдсэн талаар мэдээгүй, мэдэх ч бодит боломжгүй байсан байна.
Иймд шүүгдэгч Б.Г нь тухайн хөрөнгийг хариуцаж, хадгалж, хамгаалах үүрэг бүхий этгээд биш тул энэ гэмт хэргийг үйлдсэн байх ямар ч боломжгүй. Нөгөө талаар Б.Г нь тухайн битүүмжилсэн хураан авсан, эд хөрөнгийг хариуцаж авсан Да.П-тэй тохиролцоод, үйлдлээрээ нэгдээд тухайн цахилгаан үүсгүүрийг аваагүй гэдэг нь ч маш тодорхой болж байгаа юм.
Иймд миний үйлчлүүлэгч Б.Г нь битүүмжилсэн хураан авсан эд хөрөнгө хариуцсан тусгай субъект биш, мөн тухайн хариуцсан этгээдтэй үйлдлээрээ нэгдээгүй гэдэг нь гэрчийн мэдүүлэг болон эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах үеийн тэмдэглэл, тогтоолоор маш тодорхой нотлогддог тул тус гэмт хэрэгт гэм буруугүй юм. Шүүгдэгч Б.Г-т холбогдуулан Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон хоёр гэмт хэргийн шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхад Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй билээ.
Дээрхээс дүгнэхэд, 1 дүгээрт хавтаст хэрэгт авагдсан баримтаар огт нотлогдоогүй асуудлаар гэм буруутайд тооцсон, 2-д: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан “битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан ...” гэдэгт ямар ч хамааралгүй Ба.Г-ийг тус зүйл ангид гэм буруутайд тооцохдоо ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэрэг нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг бий болгож байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Р.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлээд 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоол Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/779 тоот магадлалын Б.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Ж.Ө хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие Ж-ын Ө нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/779 дугаартай шүүхийн магадлалыг үл зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Ж.Ө миний бие нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.Үүнд:
Миний бие нь 2010 оноос эхэлж Ховд аймаг, Баян-Өлгий аймгаас болон хувь хүмүүсээс гянтболд /вольфрам/ худалдан авч цааш нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын болон Оросын холбооны улсын иргэдэд зарж борлуулаад дундаас нь ашиг олдог наймаа хийдэг байсан. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр О, Б нарт 40 сая төгрөгийн гянтболд /вольфрам/ олж өгөх тохиролцоо хийж мөнгийг бэлнээр авсан.
Энэ мөнгийг авсны маргааш нь буюу 2017 оны 05 дугаар сарын 31-нд баримт буюу гар бичмэл үйлдээд бэлнээр 5 сая төгрөгийг О-д, мөн Б-д 1 сая төгрөгийг буцаагаад өгсөн. Энэ нь 109 дүгээр хавтаст хэргийн 105-106 дугаар хуудсанд нотлох баримтаар авагдсан байгаа. Ингээд үндсэндээ 34 сая төгрөгөөр гянтболд /вольфрам/ олж өгөхөөр тохиролцсон. 2017 оны 06 дугаар сарын 9-ны өдөр Монгол Улсын иргэн О-гийн найз А-ын данснаас О-гийн гянтболд /вольфрам/ авах мөнгө гэж Ө миний эзэмшлийн *** банкны *** дугаартай данс руу 20 сая төгрөг шилжиж ирсэн.
Ингээд нийт 54 сая төгрөгт хоёр удаагийн нийлүүлэлтээр 25,670,000 төгрөгийн гянтболд /вольфрам/-ийг О, Б нарт хүлээлгэн өгсөн бөгөөд энэ талаараа О, Б нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд мэдүүлсэн байсан. Ингээд дээрх 54 сая төгрөгийн үлдэгдэл зөрүү болох 28,330,000 төгрөгөөс 12,500,000 төгрөгийг бэлнээр О-д буцаагаад хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 15,830,000 төгрөгөөс 2017 оны 06 дугаар сарын 12-ний өдөр Б-ийн *** банкны *** дугаартай данс руу 2,500,000 төгрөгийг өөрийн *** банкны *** дугаартай данснаас шилжүүлсэн. Үүнээс 13,330,000 төгрөг үлдсэнээс 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдөр А-гаас гянтболд /вольфрам/ худалдан авахаар өөрийн данснаас 10 сая төгрөг шилжүүлсэн. Иргэн А- руу шилжүүлсэн дансны мэдээлэл, гянтболд /вольфрам/ худалдаж авах нотариатаар батлуулсан бичгийн баримт хавтаст хэрэгт авагдсан.
Дээрх үйл баримтын талаар О, Б нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд өөрийн биеэр мэдүүлж, 24 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар хуудас, 160-161 дүгээр хуудас, 109 дүгээр хавтаст хэргийн 105-106 дугаар хуудсанд гянтболд /вольфрам/ хүлээн аваад зөрүү мөнгө буцааж авсан баримтууд бичгийн нотлох баримтаар авагдсан байсан. Миний хүлээлгэн өгсөн 25,670,000 төгрөгийн гянтболд /вольфрам/-ийг О, Б нар нь 2017 оны 8 дугаар сард гаалийн бүрдүүлэлт хийгээд гадаад руу гаргасан баримт нь мөн хавтаст хэрэгт авагдсан байгаа.
Энэ үйл явдлыг анхнаасаа гэмт хэрэг мэтээр яллах талыг харж шалгасан хүн бол Авлигатай тэмцэх газарт тухайн үед ажиллаж байсан мөрдөн байцаагч Г-ыг гэж үзэж байгаа. Тэр ажилтан ах М бид хоёрын хувьд анх удаа эрүүгийн хэрэгт холбогдсон бөгөөд айдастай байх үед эрүү шүүлтийн аргаар надаар болон ахаар минь хэрэг хүлээлгэхээр маш их дарамталсан. Миний төрсөн ах М-ийг Оросын холбооны улсын компанитай холбоотой 60 сая төгрөгийн авлигал надаар дамжуулж авсан гэж үзэж бодит байдлыг гуйвуулан тендер зарлагдсан цаг хугацаатай холбон гэмт хэрэгтэн болгосон. Хэрэв *** улсын компаниас миний төрсөн ах М надаар дамжуулан хахууль авсан бол тухайн тендерт уг компанийг ялуулахын төлөө ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл хийх ёстой биз дээ. Энэ бол энгийн хэн ч бодоод мэдчих асуудал шүү дээ. Мөн авлигалын мөнгө өгсөн гэх О, Б нарт Ө миний бие гянтболд /вольфрам/ -ыг нь олж өгөөд дансаар болон бэлнээр үлдэгдэл мөнгийг нь буцаагаад өгч байсан. Хэрэв тухайн мөнгийг авлигад дамжуулж өгсөн байсан бол мөнгийг нь эргүүлж өгөхгүй биз дээ.
Энийг мөрдөн байцаалтад болон шүүхийн шатанд гэрчүүд болон хэрэгт холбогдсон хүмүүс бүгд хэлж байсан. Би төрсөн ах М-тоо тухайн 60 сая төгрөгөөс нэг ч төгрөгийг өгөөгүй, ер нь амьдралдаа би төрсөн ах М-тоо мөнгө төгрөг өгч үзээгүй. 2010 оноос хойш миний бие танил тал нутгийн хүмүүстэй нийлж гянтболд /вольфрам/-ын наймаа хийж ашиг олох зорилгоор дээрх үйлдлүүдийг хийж байсан. Гэхдээ гянтболд /вольфрам/-ын ченжүүд хууль бусаар олборлосон гянтболд /вольфрам/-ыг хямд үнээр зарж байсныг би болон Б, О, ОХУ болон БНХАУ-ын иргэд мэдэж байсан. Ийм үйлдэл хийснээ бол хүлээн зөвшөөрч байгаа.
Миний төрсөн ах М тухайн хэрэгт хамааралгүй талаар 2022 оны 03 дугаар сарын 24-ний Нийслэлийн давж заалдах шатны шүүх дээр даргалагч шүүгч Б нь “Ажлаа маш хариуцлагатай хийж байсан ганц хахууль аваагүй хүнийг яллах гээд байгаа юм биш биз дээ” гэж миний ах М-н талаар хэлсэн тэмдэглэл нь шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа.
Ингээд миний бие тухайн хүмүүс холбогдоод байгаа хэрэгт огт хамааралгүй бөгөөд төрсөн ах М-тоо дансаар болон бэлнээр авилгийн мөнгө өгсөн зүйл огт байхгүй энэ талаар хавтаст хэрэгт огт нотлох баримт байхгүй, ахыгаа Ховд-Улаанбаатар чиглэлийн онгоцоор согтуу ирэх үед нь тосож аваад Улаанбаатар хотын төв орох замдаа Б, хуучин танил байсан Оросын холбооны улсын иргэнтэй миний бие уулзсан. Тэр уулзалтад ах М огт оролцоогүй бөгөөд өөрийгөө удирдах чадваргүй согтуу байсан. “Му- 60” гэж Оросын холбооны улсын иргэний цаасны булан дээр бичсэн тэмдэглэл зэргээр ахдаа авилгийн мөнгө өгсөн байж магадгүй гэдэг таамгаар Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад хууль дүрэм, журмыг болон хүний эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болж байна гэж үзэж байна.
Иймд энэ болсон үйл баримтыг үнэн зөвөөр нь хянаж төрсөн ах Ж.М бид хоёрын холбогдоод байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.
Шүүгдэгч Х.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Х-н овогт Б миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар 24-ний өдрийн 2025/ДШМ/779 тоот магадлалыг эсэргүүцэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Нотолбол зохих баримтуудыг бүрэн судалж тодруулаагүйгээс миний эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс гаргалаа. 2017 оноос хойш миний болон хамаарал бүхий этгээдүүдийн банк дахь дансны хуулгуудыг шалгасан атлаа 812,368,172 төгрөгийг хаанаас, ямар баримтаар гаргасан нь огт тогтоогдоогүй “Г*** п***” аудитын дүгнэлт нь анхан шатны шаардлага хангасан баримт биш. Мөн шүүх хуралдааны явцад шинжээч Б нь (Г*** п***) санхүүгийн шаардлага хангасан баримт биш гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн (шүүх хуралдааны тэмдэглэл байгаа).
Г.Э, гэрч У.Г нарын мэдүүлгээр намайг энэ хэрэгт оролцсон гэдэг нь хангалтгүй, харин бусад хүмүүсийн мэдүүлгээр намайг хууль бусаар гянтболд олборлоход оролцоогүй болох нь нотлогдсон болно.
Б гэсэн нэртэй холбоотой мөнгө төгрөгийг Х.Б байх гэж надад хамаатуулаад байдаг гэж би боддог. (бодож байна) Хавтаст хэрэгт “***-***” ХХК-ны захирлаар ажиллаж байсан Н.Б (өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьдаг), тус уурхай гэх газарт усан буу хариуцан ажиллаж, УБ хотод олборлосон гянтболдоо тээвэрлэн авч ирж “***” ХХК-ны хашаанд буулгаж байсан “С.Б гэх надаас гадна 2 өөр Б-н тухай асуудал яригддаг. Дээрх хоёр хүний хариуцан ажиллаж байсан ажил үүргийг намайг гүйцэтгэсэн мэтээр хэрэгт болон шүүхийн шатанд яригддаг. Ялгаа заагийг нь гаргаж өгөхийг удаа дараа мөрдөн байцаалтын явцад хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг огт хангаж өгөөгүй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн БНХАУ-руу гянтболд экспортолж олсон орлого 16,033,600,000 гэх мөнгөнөөс би өөрийн болон хамаарал бүхий нэг ч хүний дансаар болон бэлэн хэлбэрээр огт аваагүй болох нь гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үеэр тогтоогдоогүй. Хятад иргэдийг зуучилсан хуулийн этгээдэд ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй, нөхөн сэргээлт хийхэд шууд болон шууд бусаар оролцсон гэх нотлох баримт байхгүй. Гэмт хэргийг байнга үйлдэж ашиг олох зорилгоор Р.Б, Б.Ү нартай урьдчилан нэгдсэн зүйл байхгүй, мөн хэн нэгнийг гэмт хэрэгт татан оролцуулаагүй, нэр бүхий этгээдүүд миний үгэнд орж гэмт хэрэгт нэгдэхээр хүмүүс биш юм.
Х.Л гэгч нь А, Б нараар зуучлуулан Р.Б-тэй хамтран ажиллахаар гэрээ байгуулсан ***-ын иргэн болохыг хэрэг анх шүүхээр орж ирэх үед би мэдсэн. Б.Ү-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 66-83/ хүмүүсийн биед миний болон бусад хүмүүсийн толгойн зураг залгаж оруулсан эвлүүлэг, зөвхөн энэ баримтаар эрүүгийн хэрэгт нотлох баримт болгож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна.
Эрүүл мэндийн хувьд: Эрүүл мэндийн тодорхойлолтууд хэрэгт байгаа. Зүрхний болон бусад өвчний оноштой, урьд нь 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт 2-3 удаа хэвтэн эмчлүүлж байсан.
Миний хувьд 122,500,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ мөнгө хууль бус олборлолт болон мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоогүй хандив тусламжаар авсан мөнгө бөгөөд аймаг, сум орон нутагт соёлын үнэт өв бүтээн босгож бий болгоход зарцуулсан. Нотлох баримтуудаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гаргаж өгсөн болно.
Дээрх 122,500,000 төгрөгийг миний хувьд 5-н удаагийн гүйлгээгээр хүлээж авснаа хүлээн зөвшөөрдөг. Тус мөнгөний зарцуулалт нь аймаг, сум орон нутаг бусад нутгийн зон олон, бизнес эрхлэгчдийн хандив тусламжаар бий болсон бүтээн байгуулалтуудын хандивын нэгээхэн хэсэг бөгөөд тус бүтээн байгуулсан байгууламж болон шашны эд зүйлсийн аймаг, сум орон нутаг өөрийн өмч хөрөнгөдөө бүртгэлжүүлж хүлээн авсан болно. Гэвч дээрх 122,500,000 төгрөгийг хүлээн авсан тул би төлье. Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Р.Б хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “Р- овогтой Б би Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/779 дугаартай магадлалын Р.Б надад холбогдох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар 03-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор баталсан хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх журам, тус журамд өөрчлөлт оруулсан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай тогтоол байдаг. Энэ хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх журам 2018 оны 08 дугаар 01-ний өдрийн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 32 дугаартай тогтоол гарах хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн бөгөөд “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ын 3-р зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “Нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь: Улсын төсөв, Орон нутгийн төсөв, ОУБ-ын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно.” гэх заалт байдаг. Гэтэл энэ заалтын талаар анхан болон давж заалдах шатны шүүх нэг ч дүгнэлт хийхгүй орхигдуулсанд гомдолтой байна.
Анх намайг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, засаг дарга, засаг даргын орлогч нарт хахууль өгөөд хууль бусаар “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих тухай” гэх журмыг батлуулсан, энэ журам бол анхнаасаа хууль бус журам байсан гэж прокурор буруутгаж байсан. Гэтэл Р.Б би дээрх журмыг баталсан, хэрэгжүүлж эхэлсэн асуудалтай ямар ч холбоогүй болох нь тогтоогдсон, тус журмыг баталсан, хэрэгжүүлсэн хүмүүст авлига өгсөн гэдэг хэрэг огт нотлогдоогүй, бүгд хэрэгсэхгүй болсон байна. Мөн “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам” нь хууль бус байсан гэдэг боловч тухайн журмыг батлах эрх бүхий этгээдүүд батлан, бүтэн аймгийн хэмжээнд 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжиж байсан, ямар нэгэн хууль зөрчөөгүй гэдэг нь нотлогдсон.
Нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгүүлэх шаардлагатай байсан Ховд аймгийн *** сумын *** гэх газар нь 15 жилийн хугацаанд гар аргаар ашигт малтмал олборлогчдын нөлөөнд өртөн эвдэрч, энэ хугацаанд 13 хүн амь насаа алдсан, төрийн байгууллагын хяналтаас алдагдсан, нөхөн сэргээх нь битгий хэл хүссэн хүн нь очоод шинээр нүх ухдаг газар байсан. Нөхөн сэргээлт явуулахад хүн хүч, машин техник, цаг хугацаа маш ихээр зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, энэ нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхэд хэн ч ажил хийсэн бай ялгаагүй их хэмжээний үйл ажиллагааны зардал гарах нь ойлгомжтой юм. Тэгвэл энэ зардлыг хэн хариуцах вэ гэдэг асуулт гарч ирэх бөгөөд нэг бол улс, орон нутгийн төсвийн санхүүжилтээр, үгүй бол тухайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа нь өөрөө өөрийнхөө үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжоор хангах талаар зохицуулж зардлыг үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд 100 хувь хариуцах асуудал болно.
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгч нар нь ч мөн дээрх байдлаар шийдвэр гаргаж, “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-даа тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно гэж зөвшөөрсөн учраас л хуулийн этгээд ажил хийх гэж очсон байдаг. Мөн сум орон нутгийн зүгээс нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, энэ ажлыг хийх хуулийн этгээд нь үйл ажиллагаанаасаа 100 хувь зардлаа санхүүжүүлэхээс гадна аймаг, сум орон нутгийн үйл ажиллагаанд үнэ төлбөргүй дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулахаа илэрхийлсэн хуулийн этгээд нь тендерт шалгарч нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан нь бүгд илэрхий байгаа юм.
Ховд аймгийн *** сумын захиргаа нь өөрийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамаарах олон га хөндөгдсөн, эвдэрсэн газраа улс, аймаг, сум орон нутгаас нэг ч төгрөг гаргуулалгүйгээр нөхөн сэргээлгэх ажлаа хийлгэчихлээ, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа 80 хувьтай хийж гүйцэтгэсэн талаар үйл ажиллагааны тайланд тусгаж, хэрэгт авагдсан зарим шинжээчийн дүгнэлтүүд баталсан байна. Үнэ төлбөргүй нөхөн сэргээлтийн ажлаа хийж гүйцэтгүүлснээс гадна нэг тэрбум гаруй төгрөгийн үнэ төлбөргүй санхүүжилтийг сум орон нутаг авсан байна. Төр нь, сум орон нутаг нь өөрсдөө их хэмжээний өртөг өндөртэй ажлаа үнэгүй хийлгээд дээрээс нь нэг тэрбум төгрөг авч байна. Энэ мөнгө хаанаас гарах вэ, үйл ажиллагаандаа тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүл гэсний дагуу л дээрх зардлуудыг бүрдүүлнэ шүү дээ. Гэтэл сонгон шалгаруулалтад орж ажлыг нь хийж, сум орон нутагт нь хөрөнгө оруулалт хийснийхээ төлөө “***-***” ХХК-ийн дарга, захирал, даамал, ажилтнууд яллагдагч болж, ял шийтгэл хүлээж буй нь шударга ёсонд нийцэхгүй байна.
Тухайн *** гэх газарт үзлэг шалгалт хийхэд гянтболд хураагдсан, гянтболд цуглуулсан гэх асуудалд маргаан байхгүй. Харин энэхүү гянтболдыг ашигт малтмал олборлох байдлаар цуглуулаагүй, газрын хөрс дээр гарсан баялгийг л дахин угаах замаар бий болсон гэдгээ тайлбарладаг. Үүнийг яагаад буруу гэж үзээд байгаа юм бэ, хэрэв энэ буруу юм бол энэ шийдвэрийг гаргаж, дагаж мөрдөж ажилла гэж даалгасан Ховд аймгийн эрх бүхий албан тушаалтнууд яагаад энэ хэрэгт буруутгагдахгүй байна вэ. Ашигт малтмал олборлох гэдэг нь “газрын өнгөн хэсгийг хуулах, газрыг ухах, газар ухан ашигласан усаа хуримтлуулж, химийн бодисыг тунгаах зорилгоор цөөрөм тогтоох, химийн бодис ашиглан хүдрийг гаргаж авах”-ыг ойлгодог. Гэтэл “***-***” ХХК газрын хөрсийг хуулсан асуудал байхгүй. Харин ч булаад тэгшлээд байна гэдэг. ***-*** хаана газар ухан ашигласан усаа хуримтлуулсан юм, хаана химийн бодис тунгаах зорилготой цөөрөм бий болгосон юм, үйл ажиллагаандаа ямар химийн бодис ашигласан юм. Ийм үйл баримт байхгүй. Зөвхөн хүчин төгөлдөр үйлчилж байсан журмыг даган мөрдөн ажиллаж, газар дээр ил байгаа шлам, отволи, овоолгыг дахих угаах үйлдэл хийснийхээ төлөө энэ олон хүн гэмт хэрэгтэн болоод байгааг ойлгож үзнэ үү.
“***-***” ХХК ажлаа эхлүүлж, дээрх хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, технологийн нөхөн сэргээлт хийсэн, хийсэн ажил 70-80 хувьтай байна гэх тайлан, дүгнэлтүүд гарсан байдаг. Энэ бүхний эцэст *** гэх газар нөхөн сэргээгдсэн, шаардлагатай гэж үзвэл очоод харах хэрэгтэй. “***-***” ХХК ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй зүгээр нүхнүүдийг булаад хясан гэж ярьж байна. Гэтэл ухсан нүхийг булахад хүртэл техник технологи байдаг гэдгийг “Г***” ХХК-ийн шинжээч нар дүгнэлтдээ тодорхой тусгаад нөхөн сэргээлт хийсэн, хийсэн газар нь одоо сэргээгдээд сайхан болсон байна гэж тогтоосон.
Энэ хэргийг өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэж байсан. Тухайн үед буюу 2022 онд давж заалдах шатны 3 шүүгч хэргийг хянаад “Т***” ХХК-ийн шинжээч гэх этгээдүүд нь хууль санаж шинжээчийн эрх үүрэгтэй танилцалгүйгээр дүгнэлт гаргасан байна, дүгнэлт гаргахдаа нөхөн сэргээлт хийх аргачлалын талаар огтхон ч дурдаагүй, үйл ажиллагаа явуулахдаа нөхөн сэргээлт хийсэн хөрснөөс дээж аваагүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргасан гэдгийг Магадлалдаа дурдсан. Тухайн магадлал одоо ч хэрэгт байгаа, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Гэтэл шүүх өмнө нь энэ баримтыг үнэлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн атал 3 жилийн дараа хэргийг дахин шийдвэрлэхдээ өмнө гаргасан шийдвэрээ огт байхгүй мэтээр үндэслэлгүй, хууль бус шинжээчийн дүгнэлтийг гол баримтаа болгож ялласанд туйлын гомдолтой байна.
2020 онд энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үед намайг ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 55 удаагийн үйлдлээр нэр бүхий 13 төрийн албан хаагчдад 182,900,000 төгрөгийн хахууль өгсөн гэдэг. Энэ нь 2023 онд үйлдсэн яллах дүгнэлтэд нэр бүхий 5 төрийн албан хаагч 39,100,000 төгрөг гэж өөрчлөгдсөн. Харин шүүх дүгнэхдээ Б.С-т хахууль өгөөгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож, нөгөө 4 хүнд буюу Г.Г-т 3,000,000 төгрөг, Дэ.П-д 8,300,000 төгрөг, Ц.М-д 9,000,000 төгрөг, Г.Н-д 6,500,000 төгрөг буюу нийт 26,800,000 төгрөгийн хахууль өгсөн гэж буруутгалаа.
Энэ яллаж байгаа 26,800,000 төгрөгийн асуудлаас 2018.04.05-ны өдөр Г.Г-т бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн гэх, Дэ.П-д 2016.08.13-ны өдөр бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн гэх үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Ийм мөнгө өгөөгүй. Харин үлдэж буй 22,800,000 төгрөгийг өгсөн нь үнэн. Гэхдээ энэ мөнгийг би ямар нэгэн байдлаар манай компанид туслаад өг, манайхыг битгий шалгаарай, манай компанид сайн хандаарай гэж өгөөгүй. Шүүхийн шийтгэх тогтоол Б.С-ын хэргийг шийдвэрлэхдээ дурдсан байдаг. Б.С-ын ажилгүй, дарга цэрэг хийдэггүй байх үед нь хүүхдийнх нь эмчилгээний зардалд зориулж мөнгө өгсөн нь гэмт хэрэг биш гэж үзсэн. Яг л ийм үйл баримт болсон. Б.С ч гэлтгүй нэг нутгийн ах дүү, хамаатан садан хүмүүс аль болох амьдрал тогтсон, боломж бололцоотой нэгнээсээ тусламж гуйдаг. Ер нь Б би хувь хүнийхээ хувьд *** суманд төрж өссөн гэдгээрээ нутгийнхандаа их элэгтэй байдаг ба мөнгө төгрөгөөр туслах асуудал бишгүй л байдаг. Хурим найр хийж байна, өндөр настан болох, сумын төв дээр арга хэмжээ зохион байгуулах гэж байна, хурал цуглаан хийх гэж байна гэхэд л хэдийн хотод амьдарч байгаа ч байнга л дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Энэ талаар нутгийн ард иргэд минь бүгд мэдэж байгаа. Зөвхөн 2016-2018 онд гэхэд л эдгээр хүмүүсээс гадна маш олон нутгийн, *** сумын, Ховд аймгийн харьяалалтай гэх хүмүүст тусалж, дэмжиж мөнгө, төгрөг өгч байсан ба сумынхаа сургуулийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл өгч, оюутнуудад сургалтын төлбөрт нь дэмжлэг үзүүлж байсан. Ийм учраас хахууль өгсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Шийтгэх тогтоолд Г*** п*** гэх нэртэй аудитын дүгнэлтийг үндэслэж нийт 16,083,600,000 төгрөгийн мөнгө угаасан гэж үзсэн байдаг. Ингээд тухайн дүгнэлтдээ тусгагдсан байдлыг дурдаад уг мөнгөний 3,279,300,000 төгрөгийг Б.Ү-аас, 832,988,172 төгрөгийг Х.Б-ээс гаргуулна гэж тооцоод үлдэх мөнгийг бүхэлд нь буюу нийт 11,941,931,828 төгрөгийг Р.Б надаас гаргуулна гэж шийдвэрлэсэн.
Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, би ийм хэмжээний мөнгө аваагүй, ийм ашиг орлого олоогүй юм. “Го***” ХХК-ийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэдгийг манай өмгөөлөгч нар 2021 онд шүүх хуралдаан дээр тайлбарласан. Энэ дурдаад байгаа 16,033,500,000 төгрөгийн 7,384,500,000 төгрөгийг *** улсын Х.Л өөрийнхөө дансаар болон өөрөө бэлнээр нь хүлээн авсан гээд “Го***” ХХК дүгнэлт дээрээ тодорхой бичсэн байгаа. Мөн 7,423,461,750 төгрөгийг бусдаар дамжуулан хүлээн авсан болох нь нотлогддог. Харин Р.Б би нийтдээ 1,225,738,280 төгрөгийг хүлээн авсан талаараа зөвшөөрч байгаа бөгөөд энэ миний Ховд аймгийн *** сумын хөгжлийн төлөө санд болон “***-***” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Ингэхдээ
-Ж.А-гийн “***” банк *** дансны дугаарт шилжүүлэн авсан дүн 227,900,00; *** банк *** дансны дугаарт 423,900,000
-Б.Бэ данс эзэмшигч *** банк *** дансны дугаарт шилжүүлэн авсан дүн 184,900,000
-Х.Э -н*** банк *** дансны дугаарт 20,000,000
-Д.О-н *** банк *** дансны дугаарт шилжүүлэн авсан дүн 33,700,000, Д*** И*** бэлнээр 355,338,250, Нийт 1,225,738,280 төгрөг юм.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар *** улсын Х.Л-нь өөрөө мөнгийг хүлээн аваад, өөр хүнтэй нийлж Төв аймагт уурхай хүртэл ажиллуулж байсан нь тогтоогдсон байхад түүнийг тус хэргээс оргуулж зугтаалгачхаад түүний авсан бүх мөнгийг Р.Б надаас гаргуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хэн нэгэн прокурор, шүүхийн ажилтан *** улсын Х.Л-ийн талд ажиллаж байна уу гэж хардахад хүргэж байна. Го*** ХХК дүгнэлтдээ Х.Л өөрөө авчихсан, өөрийнхөө дансаар авсан гэж тогтоосон төлбөрийг яагаад Р.Б надаас гаргуулах гээд байна вэ, хэн нэгэн нь тухайн хятад иргэний эрх ашиг сонирхлын үүднээс намайг буруутгаж их хэмжээний төлбөрийн өрөнд оруулах гээд байна уу гэх хардлага ч бас үүсэж байна.
“***-***” ХХК нь нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахдаа Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан хүчин төгөлдөр журмын дагуу нутгийн удирдлага болох сумын засаг даргатай гэрээ байгуулж, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны хяналтад үйл ажиллагаа явуулж байсан тул тус үйл ажиллагааг хуль бус гэж үзэхгүй байна. Гянтболд борлуулсан мөнгийг яагаад ***-*** ХХК-ийн биш өөр дансаар аваад байна гэхээр компанийн дансаар авснаас хувийнхаа дансаар авсан нь ялгаагүй гэж бодож байсан ба ямар нэгэн өөр санаа зорилго байгаагүй. Гянтболдын мөнгөө компанийн дансаар авбал би тухайн мөнгийг удирдах, зарцуулах боломжгүй болох ба заавал компанийн захирал гүйлгээ хийх хэрэгтэй болно., харин би хувийн дансаараа авчихвал хаана ямар зардал гарч байгааг тухай бүрд нь шилжүүлэх боломжтой гэж бодсон юм.
Миний хувьд ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй, өөр нутгийн хүн нөхөн сэргээлтийн ажил хийж байснаас би энэ ажлыг хийгээд жаахан ашиг гарвал нутагтаа бүтээн байгуулалт хийж, нутгийн ард иргэд, хүүхдүүдэд тус дэм болъё гэж бодоод аймгийн Иргэдийн хурлаас баталсан албан ёсны, хүчин төгөлдөр үйлчилж байсан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаад ийм байдалд хүрсэн тул энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, Р.Б надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.
Шүүгдэгч Б.Ү хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б овогтой Ү миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д зааснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/779 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар тус шийдвэрийг дахин хянуулахаар гомдол гаргаж байна.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/770 дугаар шийтгэх тогтоолоор надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2.1, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтаар ял шийтгэхдээ надад холбогдох үйлдэл, үйл баримтыг хэт ерөнхий субьектив байдлаар яллах талыг баримтлан хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад гарсан зөрчлийг засахгүй, шүүгдэгч миний болон өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтэд тус бүрд нь няцаалт хийж хуулийн хүрээнд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, мөн шийдвэр гаргахдаа холбогдох хуулийн заалтыг хэрэглэхээс зайлсхийж, хуулийг буруу тайлбарласан гэх гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өөрөө болон өмгөөлөгчидтэйгөө хамтран гаргасан боловч давж заалдах шатны шүүх мөн л бидний гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийсэнгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоохгүй, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоон хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэхгүйгээр бусдын гэм буруу, хохирол төлбөрийг надад халдаасанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон давж заалдах гомдолд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, тухайн зөрчлийг арилгуулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн асуудлаар гаргасан (Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар 24-ний өдрийн 2025/ДШМ/779 магадлалын 63-97 хуудас) Миний болон миний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хуульд нийцүүлэн дахин хэлэлцэхийг хүсэж байна.
2. Давж заалдах шатны шүүх яллах талын нотлох баримтыг үнэлэхдээ давж заалдах шатны шүүхээс хууль зүйн шаардлага хангахгүй гэж үзсэн “Т***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дахин шинжилгээ хийхээр томилогдсон шинжээчдийн багийн хурлын тэмдэглэл /103 хх 159-161/-ийг аль алийг нь адилхан үнэлснийг хууль зүйн талаас хэрхэн үзэхэд эргэлзэж байна.
Өөрөөр хэлбэл, “Т***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн шаардлагыг хангахгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр хэвээр байгаа. Мөн улсын яллагчийн зүгээс “Г***”-ийн дүгнэлтээр яллах дүгнэлт үйлдсэн, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр энэ байр сууриа илэрхийлснээс гадна 16 тэрбум төгрөгийг нотлогдсон хэмжээгээр шүүгдэгч нарт хариуцуулахаар /хөдөлбөргүй нотлогдоогүй/ яллаад байхад үүнд хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Миний бие Р.Б-ээс аавыг минь өвчтэй байхад өгсөн 2 сая төгрөгөөс өөр ямар нэгэн мөнгө, төгрөг аваагүй байхад /нотлогдсон/ хаа хамаагүй аж ахуйн нэгж, Хятад хүний хариуцах ёстой мөнгөнөөс субьектив байдлаар ямар ч үндэслэлгүйгээр 3,279,300,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдож, дахин хянуулах хүсэлтэй байна.
3. Миний бие тус хэрэгт хамааралтай болохыг хөдөлбөргүй нотолсон нотолгоо байхгүй. Энэ бүхнийг мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа ярьж, олон дахин гомдол гаргасан учраас дахин нуршиж бичихийг хүссэнгүй /анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт бичигдсэн байгаа/. Иймд миний гаргасан гомдлыг авч хэлэлцэн хяналтын журмаар хуульд нийцүүлэн хянаж, надад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д зааснаар надад ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.
Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байж, шударга шүүхээр хэрэг маргаанаа хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг хүсдэг. Шударга үнэнийг шүүх тогтоодог, хэн нэгэн эрх мэдэлтэнд бус гагцхүү хуульд захирагддаг гэдэгт хуульч хүний хувьд үргэлж итгэж үнэт зүйлээ болгож 30 гаруй жил итгэл үнэмшлийнхээ төлөө явсан билээ. Хэдийн өнөөдөр өөрийн үнэт зүйл итгэл үнэмшлийнхээ эсрэг эрх чөлөө, эрүүл мэнд, ажил амьдралаа 7 жил гаруй хугацаанд яллагдаж байгаадаа харамсаж байна. Монгол хүн хятад хүнээс дор үзэгдэж тэдний өмнөөс ял, зэм хүртэж, төлбөр хохирол хариуцаж байгаад харамсаж байна ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Ү-н өмгөөлөгч Б.Ганбаатар, Б.Ганболд нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ү-н өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах гомдлыг хамтран гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд гаргасан 2025/ДШМ/779 дугаар магадлалыг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гардаж авч; 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үйлчлүүлэгчдээ танилцуулсны үндсэн дээр энэхүү хяналтын шатны гомдлыг гаргав.
Гомдлын хууль зүйн үндэслэл: Монгол улсын Дээд шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх замаар адил төрлийн (Эрүүгийн хуулийн зохих бүлэг, зүйлд заасан гэмт хэргийг ялган зүйлчлэх г.м) гэмт хэргийг ялган зүйлчлэх талаар тайлбарлан шийдвэрлэж, жишиг тогтоох практик манай улсад тогтоод байгаа ба өмгөөлөгч нараас тухайн төрлийн хэргийг шийдвэрлэж практик тогтоосон Улсын дээд шүүхийн тогтоолууд нэг бүрийг харьцуулан судалсны үндсэн дээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь дээр дурдсан дээд шүүхийн тогтоолуудтай зөрчилдсөн гэж үзэж байх тул хууль хэрэглээний нэгдмэл ойлголтыг бий болгуулах зорилгоор энэхүү гомдлыг гаргалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр Улсын дээд шүүх нь хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн адил төрлийн хэргийг шийдвэрлэх замаар тайлбарласан тайлбараас зөрүүтэйгээр тайлбарлаж шийдвэрлэсэн явдал нь хэргийн бодит байдлыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас хэргийн зүйлчлэл буруу болсон гэж үзэж байна. Тухайлбал, Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч нарын гомдолд нэг ч хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй, гомдлыг хуулж бичээд, анхан шатны шүүх зөв шийдвэрлэжээ гээд л орхисон. Гэтэл яагаад зөв, гомдлыг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэл зэргээ заавал дурдах ёстой атал яллах дүгнэлт, гомдол зэргийг хуулж бичиж 220 хуудаст хүргэж 2 өгүүлбэр ч тавихгүй байгаад гомдолтой байна. Ингэж хэргийг давж заалдах журмаар шүүн хэлэлцэх хэрэггүй юм.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар Б.Ү-н буруутай гэх үйлдлийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж шүүхэд шилжүүлэхдээ процессын ноцтой алдааг гаргасан явдал нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмыг удирдлага болгож, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ээс 1.4 дэх хэсэгт зааснаар Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах үндэслэлтэй тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Нэг. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах:
1. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй гэж, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” бол яллагдагчаар татаж, ял шийтгэхгүй байхаар хуульчлан өгчээ. Энэ хэрэг нь 2016 онд болсон үйл баримттай байх бөгөөд өнөөдрийн байдлаар шүүхээр нэг мөр шийдвэрлэгдэж дуусаагүй явж ирсэн байгаагаас харахад, бүхэл бүтэн 8 жил гаруйн хугацаа өнгөрсөн байгаа юм.
Дээрх үйл баримттай холбоотойгоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар шүүх дүгнэлт хийх шаардлага ч байгаа нь Монгол Улсын Дээд шүүхийн 2022.03.09-ний №11 тайлбартай холбогдох бөгөөд уг тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх процесс ажиллагаа явагдаж дуусаагүй байгаа тул онцгой анхаарч хянахыг хүсье /хх-109., 209 дэх тал/.[1]
Учир нь эрүүгийн эрх зүйд тогтсон ойлголтоор бол гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхэлж гэм буруутайд тооцогдох хүртэл эрүүгийн хэргийн хамааралт хугацаанд захирагддаг зарчимтай тул гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатнаас давах, хяналтын шат хүртэл тоолох ёстой хэмээн хууль хэрэглээг ойлгож буй бөгөөд энэ утгаараа "хэрэг хэлэлцэгдэхгүй байх", аль эсхүл "түдгэлзүүлэх" бүрэн боломжтой хэмээн үзэж байна.
2. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд "... хууль бусаар ашигт малтмал олборлох" гэж заасан. Энэхүү “хууль бус” гэдэг шинж нь дан ганц тусгай зөвшөөрлийн тухай биш юм. Энэ хэрэг дээр хаашдаа тусгай зөвшөөрөл яригдахгүй. Угаасаа тусгай зөвшөөрөл олгогдох газар биш учраас хууль бус шинжийн тухай л асуудал хамаарна.
Хууль бусаар ашигт малтмал олборлох гэдэг бол онгон тагшин газар шороог хөндөх буюу газрын хэвлийд хууль, эрх зүйн ямар нэгэн актыг үндэслэхгүйгээр, дур зоргоороо байгалийн баялагт халдаж ухаж авах үйлдэл юм, ёстой л энэ хэрэгт байгаа нинжа нарын үйлдэл мөн.
Харин "***-***" ХХК болон эдгээр хүмүүсийн хувьд бол “хууль бус” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь уг үйл баримтыг "гэмт хэргийн шинжгүй" гэж үзэхэд хүргэж байна.
Ганцхан жишээ татвал: “газар дээрх овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно” гэсэн зөвшөөрөл бүхий эрх олгосон заалтыг үндэслэж Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 82 ба 60 дугаар тогтоолд үндэслэсэн.[2]
Гэтэл эдгээр тогтоолуудын хууль зүйн үндэслэлийн талаар 2 шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй юм. Хийсэн бол өөр дүр зураг гарах байсан. Тухайлбал: хүчин төгөлдөр гэж үзэх захиргааны акт мөн үү, хэрэв мөн бол гэмт хэргийн шинжгүй болно, хэрэв хүчин төгөлдөр бус захиргааны акт юм бол түүнийг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцахаар Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт заажээ /хх-2., 36 дахь тал/. Иймд хохирлыг шүүгдэгч нар хариуцахааргүй байгаа тул энэхүү эргэлзээг тайлж өгнө үү.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г заавал нотолсон байхыг үүрэг болгон заажээ.
Улсын яллагчийн үйлдсэн “...339 дугаартай яллах дүгнэлтээр нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн хууль бус ашигт малтмал олборлосон гэмт хэргийн улмаас байгаль орчинд 224 сая 852 мянга 886,38 төгрөгийн хохирол учирсан, нөхөн төлөгдөөгүй гэсэн бол харин шүүх 2 тэр бум 605 сая 510,890 төгрөгийн хохирол учирсан, нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шийдсэн юм”.
Энэ нь нэг талаараа, анхан шатны шүүх хохирлын хэмжээг буруу тооцсон, шинжээчийн гаргасан дүгнэлт, мэдүүлэг зэрэг нь илт зөрүүтэй байхад аль үндэслэлийг сонгон авсан тухай дүгнэлт хийж чадаагүй учир хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан.
Нөгөө талаараа, анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын хэмжээг өөрийн санаачилга, сайн дурын үндсэн дээр ихэсгэх байдлаар дүгнэлт хийж, хохирлын хэмжээг харилцан зөрүүтэй тодорхойлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулжээ.
Ингэснээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна. “Яллах дүгнэлтээс илүүгээр яллаж үл болно” гэдэг нь практикт нэгэнт тогтсон ойлголт билээ.[3]
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6, 7, 14 дахь хэсгүүдэд "... Нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно, энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн бол нотлох баримтаар тооцохгүй, нотлох баримтад эргэлзэх үндэслэл байвал шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” зэргээр заажээ.
Гэтэл гадаад улсад, гадаадын иргэдээс, Монгол Улсын Эрүүгийн хуулийг тайлбарлах ба сануулахгүйгээр авсан гэрч гэх хүний мэдүүлгээр хэргийг нотолсон явдал нь энэ хэргийн ажиллагааг хууль бус болохыг харуулж байна.
Үүнд, хавтас хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018.09.12-ний өдрийн 10.4-1/4962 дугаартай албан бичиг, ***-ын иргэн Гао Бао, Бао Жин нарын мэдүүлэг, гаргаж өгсөн 81 хуудас баримт, БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газраас ирүүлсэн мэдүүлэг авсан тэмдэглэл багтана /хх-2., 104., 105-242 дахь тал/.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авахдаа ... эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ", 2 дахь хэсэгт “... мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагаар /зөвхөн/ дамжуулна” гэж хоёрдмол утгагүйгээр хуульчлан заажээ.
Хэрэгт авагдсан Хятад улсын 2 иргэний гэрчийн гэх мэдүүлэг нь дээрх хуулийн заалтыг бүрэн хэмжээнд огт хангаагүй байна. Учир нь Монгол Улсын Олон улсын гэрээ буюу БНМАУ, БНХАУ-ын хоорондын Иргэний болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай /1989.08.31/ гэрээний 3 дугаар зүйлд “... хүсэлт тавихдаа Хууль зүйн яам буюу Улсын дээд шүүхээр дамжуулан харилцана” гэж гэрээний 2 тал маш тодорхой тохирчээ.
Харин дээрх мэдүүлгийг авах ажиллагааг хийхдээ энэхүү олон улсын гэрээг баримтлаагүй буюу Цагдаагийн байгууллага хоорондын хамтын шинжтэй /орлосон/ ажиллагааг явуулсан байх тул нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.[4] Иймд хяналтын шатны шүүх дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасаж хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэдгийг заавал нотолсон байвал зохихоор заажээ. Харин дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулиар гэмт хэргийг хувь хүн, төдийгүй хуулийн этгээд үйлдэж болох тухай хуульчлан өгсөн байна.
Бүр тодруулбал, миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол" хуулийн этгээдийг... ял шийтгэнэ” гэж заажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ү-г "... хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тогтвортой явуулах ашиг сонирхлын үүднээс "***-***" ХХК-аас гарах, төрийн байгууллагатай харилцах албан бичгийн төслийг боловсруулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулах, гэмт хэргийн улмаас олсон ашгаас хувь хүртэх, гэмт хэргийг нуун далдлах зэргээр тухайн гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон" хэмээн үзэж ял шийтгэсэн байдлаас үзэхэд "хуулийн этгээдэд үйлчилсэн" гэж үзэхээр дүгнэсэн байдаг.
Хэргийн үйл баримтаас үзэхэд "... анхны гомдол, мэдээллийн агуулга нь "***-***" ХХК нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал олборлож байна гэдэг бол, дараа нь "***-***" ХХК нь аж ахуй нэгжүүдтэй давхар гэрээ байгуулж залилсан" гэх утгаар хэрэг нээгдсэн, нөхөн сэргээх үйл ажиллагаа нь компанийн хэлбэрээр явагдсан, "***-***" ХХК нөхөн сэргээлтийн мэргэжлийн эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд 2016.05.04-ний өдөр Ховд аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газартай "Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ" зэргийг дүрэм журмын дагуу байгуулсан, бусад этгээдүүдтэй компанийн нэрээр харьцаж үйл ажиллагаагаа өөрийн нэрийн өмнөөс явуулж, үүргээ гүйцэтгэж" иржээ. Үүнд:
-Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ.,№2015/031/., "***-***" ХХК, Ховд аймгийн *** сумын засаг дарга танаа /2018.06.11, №А/60/, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт /2018.01.18., № А/03/, Ховд аймгийн *** сумын Засаг даргын тамгын газарт хүсэлт гаргах нь /2016.09.22/ гэх зэрэг албан тоот, бичиг, хүсэлт зэргээр нотлогдож байна /хх-104, 009., хх-3., 113., хх-10., 31., хх-10., 32 дахь хуудаснуудад авагдсан бичгийн нотлох баримтууд гэрчилнэ/.
Гэтэл хуулийн этгээдийн үйлдлийг хувь хүмүүст халдаан хэрэглэж, хэн аль нь гэдгийг огт ялган зааглахгүйгээр "... бодит байдал дээрээ тус компанийг Р.Б худалдан авч бусад шүүгдэгч нартай санаа, үйлдлээрээ нэгдсэн ..." гэх зохиомол дүгнэлт хийж байгаа нь хууль бус юм.
Учир нь Компанийн тухай хуулиар хувьцааг худалдан авна уу гэхээс биш компанийг зардаг борлуулдаг талаарх хууль зүйн нэр томьёо, ойлголт огт байхгүй атал компанийн эрхийг хэн нэг хүнд тухайлбал Р.Б-д шилжүүлэн өгөөгүй байхад худалдан авч үйл ажиллагааг явуулсан гэж гүтгэсэн хандлагаар шүүх дүгнэсэн нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай огт нийцэхгүй юм. Иймд хэн энэ хэргийн субъект болох талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, магадалж өгөхийг хүссэн боловч огт дүгнэлт хийхгүй орхисон тул шүүхийн шийдвэрт гомдолтой байна.
Гурав. Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт "тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчинтэй байгаа" бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж хуульчлан заажээ.
Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, журмын талаар анхаарах зарим асуудлын тухай 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаартай Зөвлөмжид зааснаар "тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа" гэдэгт прокурорын тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийтгэх болон цагаатгах тогтоол, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол" хамаарна" гэж маш тодорхой дурдаж энэ практик өнөөдрийг хүртэл явж ирсэн байна.
Гэтэл энэ хэрэг дээр дээрх нөхцөл байдал илэрсэн байхад буюу "тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол нь "хүчинтэй" байхад нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байдал нь "тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хууль бус" гэж үзэхэд хүргэв.
Учир нь анх 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 173700008 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн байна. Уг хэргийг Ховд аймгийн *** сум дахь сум дундын прокурорын газраас 5/05 тоот Прокурорын тогтоол гаргаж 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр "гэмт хэргийн шинжгүй" гэсэн үндэслэлээр хаасан байдаг /. Эрүүгийн 104 дүгээр хавтаст хэргийн 244 дэх хуудас/.
Энэ тогтоолд гомдол гаргаагүй учир хүчин төгөлдөр болжээ. Гэхдээ уг тогтоолд “... нэг хууль зүйн факт, үйл баримт буюу нэг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд давхардуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчимд нийцэхгүй тул "Хэрэг бүртгэлтийн 173700008 дугаартай хэргийг хаасугай” гэж Ховд аймгийн *** сум дахь сум дундын прокурорын газраас 01 тоот Прокурорын тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр өөрчлөн дахин хэргийг хаах байдлаар бататган гаргажээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно" гэж заасантай үл нийцэж байна.
Өөрөөр хэлбэл анх 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 173700008 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн боловч уг хэргийг хаасан прокурорын тогтоол хүчинтэй байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу "хэрэг бүртгэлтийн хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзвэл дээд шатны прокурор уг тогтоолыг хүчингүй болгох ёстой атал ийм ажиллагаа огт хийгдээгүй байгаа нь процессын ноцтой зөрчил гэж үзэж байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд 1.4 дэх хэсэгт "тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчинтэй байгаа" бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй"., мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4 дүгээр зүйлийн нийтлэг агуулгын хүрээнд "хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон" гэсэн үг юм.
Хууль зүйн хувьд "тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчинтэй байгаа" бол гэдгийн "тогтоол" гэдэгт нь Прокурорын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан "прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэхээр тогтоол гаргана" гэсэн эрх зүйн хэлбэр багтах бөгөөд үүнд "прокурорын тогтоол хамаарна" гэж Улсын дээд шүүх ч хууль хэрэглээний хувьд нэгдмэлээр ойлгон үзэж иржээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа" бол гэж заасны дагуу хэргийг хянуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг бид хяналтын шатны шүүхэд гаргаж байна.
2. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж заажээ. Эрүүгийн хууль гэдэг онолын бүтээл биш учраас түүнийг эрүүгийн эрх зүйнх нь томьёоллоор тодорхойлж, практикт үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх учиртай.
Гэмт хэргийн нийгмийн аюул нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлын мөн чанар, үнэ цэнийг илэрхийлсэн хууль цаазын үнэлэмж бөгөөд түүний бүрэлдэхүүний объектив ба субьектив шинжүүдийн нэгдэл юм.
Тодруулбал: Гэмт хэргийн нийгмийн аюул нь гэмт халдлагад өртсөн объектив шинж, ач холбогдол, гэмт хэрэг үйлдсэн арга, цаг үе, газар, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршиг, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр зэргээр тодорхойлогддог байна.
Эдгээр нөхцөл байдал нь гэмт хэргийн нийгмийн аюулыг ихэсгэх хүчин зүйл болдог бол шүүгдэгчийн хувийн байдлыг сөргөөр үнэлэхэд хүргэж ялын бодлогод шууд нөлөөлдөг ба ингэснээрээ Эрүүгийн хуулийн хамгаалах зорилгыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой болно гэдгийг Монгол Улсын дээд шүүхийн тогтоолд онцлон тэмдэглэж иржээ.
Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тусгайлсан гэмт хэргийн хувьд нийгмийн аюулын шинжийг нь тодорхойлж, гэмт хэрэгт тооцон зүйлчлэхдээ онцгой анхаарч, хууль зүйн зөв дүгнэлт өгөх нь чухал юм.
Энэхүү хэрэгт гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг эрүүгийн эрх зүйн онол ба практикийн үүднээс авч үзвэл дараах онцлог нөхцөл байдал байгаа нь уг үйл баримтыг “гэмт хэргийн шинжгүй" гэж үзэхэд хүргэж байна. Үүнд:
Сайн дурын үндсэн дээр ажиллагаа явуулаагүй, нөхөн сэргээх тусгай зөвшөөрөлтэй, мөн сонгон шалгаруулалтад оролцож гэрээ байгуулах эрх олж авч, Эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн ажил 80 хувьтай хийгдсэн бөгөөд энэ ажиллагааг бүрэн хийж дуусгаагүй байхад төрөөс хүчээр зогсоосон, энэ нөхөн сэргээх ажлын явцтай шууд холбоотой овоолго, шороог угаах үйлдэл хийгдсэнтэй шалтгаант холбоотой /хх-104., 29 дэх тал/,
Төр засгийн шийдвэрт үндэслэж буюу зохих журам, дүрмийн дагуу, байгуулсан гэрээнд заасан нөхцөлийн дагуу "газар дээрх овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно"гэсэн зөвшөөрөл бүхий эрх олгосон заалтыг үндэслэж Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 82, 60 дугаар тогтоол ёсоор зохих санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлж, эргүүлэн нөхөн сэргээлтэд зарцуулсан, в. Нийтийн эрх ашиг, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нутаг усаа бодож хөрөнгө оруулалт босгох, уул усаа сэргээх үүднээс нөхөн сэргээлт хийж, сум орон нутгийн хөгжилд өөрийн хөрөнгөөр тохижилт үйлчилгээг хийж өгч, татвар хураамж, төлбөр төлж, хүмүүсийг ажлын байраар хангасан, газрын хэвлийд халдаагүй,
Тухай бүрд нь холбогдох төр, захиргааны байгууллагатай харилцан хамтран ажиллаж, байгаль орчны үнэлгээ хийлгэж, тайлан мэдээг гарган өгч, мэргэжлийн хяналтын алба болон мэргэжилтэн - шинжээч нарын дүгнэлт гаргуулан ажиллаж байсан,
Мөрдөх ажиллагааны явцад тендер зарлах, гэрээ байгуулах, нөхөн сэргээх, угаах эрх олгосон Ховд аймгийн *** сумын Засаг даргын тамгын газар, аймгийн хурлын тэргүүлэгч тэдгээрийн гаргасан тогтоол, шийдвэр, журам, дүрмийг хууль ёсны шинжтэй гэж үзсэн атлаа түүнийг хэрэгжүүлсэн субъектийн үйлдлийг салгаж гэмт хэрэг гэж үзэж байгаа нь зүй бус юм.
Дөрөв. Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой:
1. Миний үйлчлүүлэгч Б.Ү-г "... хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тогтвортой явуулах ашиг сонирхлын үүднээс "***-***" ХХК-аас гарах, төрийн байгууллагатай харилцах албан бичгийн төслийг боловсруулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулах, гэмт хэргийн улмаас олсон ашгаас хувь хүртэх, гэмт хэргийг нуун далдлах зэргээр тухайн гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон" хэмээн үзэж ялласан үйлдлийн тухайд "тэрээр гэм буруугүй, оролцоо огт байхгүй" юм.
Эрүүгийн эрх зүйд тогтсон ойлголтоор зохион байгуулагч, гүйцэтгэгч 2 хэзээд нэг байх зүй тогтолгүй бөгөөд зохион байгуулагч нь удирдах, төлөвлөх, хянах зэрэг чиг үүргийг бие даан хариуцдаг зохицуулагч этгээд байдаг учир албан бичгийн төслийг боловсруулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулах, гэмт хэргийн улмаас олсон ашгаас хувь хүртэх, гэмт хэргийг нуун далдлах зэргээр тухайн гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон байх боломжгүй билээ.
Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 34, 35, 36, 37 дугаар зүйлийн заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолд зохион байгуулагч гэдэгт гэмт хэрэг үйлдэх явдлыг анхнаас нь сэдэж санаачлан түүнийгээ хэрэгжүүлэх бүх боломж, нөхцөлийг бүрдүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, удирдан чиглүүлэх ажлыг гардан хариуцаж, гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөө боловсруулах, гэмт хэрэгт оролцогчдын үүргийг хуваарилах замаар гэмт хэргийг хэдийд, хаана, хэрхэн яаж үйлдэх, гэмт хэрэг үйлдсэний дараах ул мөрийг арилгах зэрэг асуудлыг зохицуулагч этгээд байхыг ойлгоно" гэж заасантай нийцэхгүй байна. Жишээ нь:
"***-***" ХХК-аас гарах, төрийн байгууллагатай харилцах албан бичгийн төслийг боловсруулах гэж буруутгасан байгаа үндэслэл нь Ховд аймгийн засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 1/458 дугаартай "***-***" ХХК-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай албан бичиг түүний өрөөнөөс нэгжлэгээр гарч ирсэн явдал юм /хх-3, 33-39 тал/.
Огноог харвал 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай бичиг ажээ. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн гэж яллаад байгаа цаг хугацаа чинь 2016 оны 05 дугаар сарын 14-нд гэдэг бөгөөд энэ үед "***-***" ХХК нь аль хэдийнээ байгуулагдаад, тусгай зөвшөөрлөө аваад, нөхөн сэргээлт хийчихсэн байх тул цаг хугацааны хамаарлаар "... анхнаасаа хэргийг санаачлан сэдэж зохион байгуулсан" байж таарахгүй байгаа болно.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зохион байгуулагчийн зохицуулалтаас гадна гэмт хэргийн гүйцэтгэгч гэх 3.2 дугаар зүйлд заасан тодорхойлолтод ч хамаарахгүй байгааг ч шүүх анхаарах шаардлагатай юм.
Учир нь гэмт хэргийн гүйцэтгэгч гэдэгт тухайн гэмт хэргийг санаатайгаар өөрөө гардан үйлдсэн этгээдийг ойлгох бөгөөд "гэмт үйлдлийн арга, зэвсэг хэрэгслийг сонгосон байна" гэдгийг өмнө нь дурдсан Улсын Дээд шүүхийн тайлбарт заажээ.
Гэтэл шүүгдэгч Б.Ү нь уг гэмт хэрэг үйлдэх явдлыг анхнаас нь сэдэж санаачлан хэрэгжүүлээгүй, удирдан чиглүүлэх ажлыг гардан хариуцаж, гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөө боловсруулах, гэмт хэрэгт оролцогчдын үүргийг хуваарилах замаар гэмт хэргийг хэдийд, хаана, хэрхэн яаж үйлдэх, гэмт хэрэг үйлдсэний дараах ул мөрийг арилгах зэрэг асуудлыг зохицуулагч этгээд биш төдийгүй тухайн олборлосон гээд байгаа нөхөн сэргээлтийн талбай дээр ч очиж үзээгүй хүн байж, яг юуг, хэрхэн гардаж хийсэн байх вэ гэдэг нь сонирхол татаж байна. Иймд гэмт хэрэг үйлдээгүй, түүнд оролцоогүй гэсэн үг.
Тиймд ч улсын яллагч яллах дүгнэлтдээ, шүүх Шийтгэх тогтоолдоо "... шүүгдэгч Б.Ү хэн хэнтэй урьдчилан үгсэн тохирч эсхүл үйлдлээрээ санаатай нэгдэж хууль бус олборлолт явуулсан, хөрөнгө санхүүжилт босгосон, мөнгө угаасан", энэ нь ямар нотлох баримтаар, яаж нотлогдож байгаа талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байдлаас нь тодорхой харагддаг.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд "... гэрч Га, Хо, Б, Бэт, Б, А-, Ам-, Э, Л, О, ГБ нарын зэрэг яллах нотлох баримт болгож байгаа хүмүүсийн мэдүүлэгт Б.Ү-н оролцоог нотолсон ганц ч мөр үг, яриа, шууд нотлох эх сурвалж байхгүй" байна.
Харин түүний үйлдэл, оролцоо байхгүй болохыг нотолсон, гянтболд олборлох компанийн үйл ажиллагаанд оролцдог гэдгийг үгүйсгэсэн эсрэг нотлох баримтууд цугларсан, жишээ нь: гэрч А.Б "... би Б-ийн хийж байгаа нөхөн сэргээлтийн ажилд оролцдог. Би Б.Ү-г Ховд аймгийнх гэдгээр нь мэднэ. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй" гэж /хх-6, 73-86 дахь тал/ мэдүүлжээ.
Өөрөөр хэлбэл хамтран ажил эрхэлдэг хүн ингэж маш тодорхой мэдүүлж байгаа учраас "... нэг нутгийн, гэр бүлийн дотно харилцаатай найз" гэдэг л шалтгаанаар хилс хэрэгт татан оролцуулж байгаа гэх Б, Ү нарын мэдүүлэг үндэслэлтэй хэмээн үзэж байна.
Найз нөхдийн хуваарь асууж сурч өгөх, хуульч хүний хувьд баримт бичиг хянаж өгч туслах, гэр бүл, эхнэр хүүхдэдээ орлого болгох үүднээс чадаж мэддэг хийх ажлыг олж өгөх гэх зэрэг бол хүний амьдралд байдаг л асуудал бөгөөд хуулиар хориглоогүй харилцааг эрүүгийн эрх зүйн хориглолтод хамааруулж, хангалттай нотлох баримтаар тогтоож чадаагүй болно.
2. Миний үйлчлүүлэгч Б.Ү-г "... албаны эрх нөлөөг ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг тогтвортой үйлдсэн", шүүгдэгч Р.Б-ийн гянтболдын орлогыг бэлнээр хүлээн авсан мөнгөнөөс 40 хувь буюу 3,279,300,000 төгрөгийг авсан, энэхүү аудитын дүгнэлтийг үгүйсгэсэн ямар нэг баримт зааж мэтгэлцэж чадаагүй хэмээн үзэж ялласан үйлдлийн тухайд гэм буруугүй, үйлдэл холбогдол түүнд огт байхгүй юм.
Хэрэгт холбогдох үедээ Б.Ү нь ***** газрын дэд дарга гэх албан тушаал эрхэлж байсан байдаг. Энэ албан тушаал нь улс төрийн эсхүл мөнгө санхүүгийн ямар нэгэн давуу байдлыг өөрт нь болон "***-***" ХХК нөхөн сэргээлт хийх буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай хамааралгүй, ашиг орлого, мөнгөн шилжүүлэгтэй хамааралгүй төрийн үйлчилгээний алба атал түүнтэй ямар ч шалтгаант холбоогүй байхад нөлөөлсөн мэт хийсвэр дүгнэлт хийсэн нь алдаатай болжээ.
Хэрэв ийм их мөнгийг авсан бол "мөнгө мөртэй гэдэг" олдох л байсан. Даан ч нэг ч төгрөг түүнээс илрээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл ч тогтоогдоогүй бөгөөд харин хууль бус шинжээчийн таамаглалд үндэслэгдсэн дүгнэлтээр гүтгэгдсэн болно. Энэхүү аудитын гэх дүгнэлтийн талаар тусгайлан тайлбарлаж үгүйсгэх баримтуудыг дэлгэж тавина.
Ганцхан жишээ дурдахад, Б.Ү-н аав хорт хавдраар өвчилсөн байх үед өгсөн 2 сая төгрөг, Р.Б эхнэрээс нь зээлсэн мөнгөө буцаад өгсөн 29 сая төгрөг, түүний дүүгээс 100 сая төгрөг бусад руу шилжүүлж буцааж төлсөн мөнгө зэргийг зориулалтыг нь шалган үзээгүй байж Б.Ү-тай холбож үзсэн нь бодит байдалтай огт нийцэхгүй юм. Энэ талаарх гэрч нарын мэдүүлгүүдийг шууд нотлох баримт болж чадахгүй хэмээн үзэж байна.
Жишээ нь: Гэрч Б.М- "... 2017 оны эхээр Б захирал 100 сая төгрөг зээлээч арьс ширний үйлдвэрт мөнгө хэрэгтэй байна, хавар өгье гэхээр нь шилжүүлсэн гэсэн /хх-7., 1-9 тал/ мэдүүлэг байхад шүүх Б.Ү төрсөн дүү Б.М-ын дансаар 100 сая төгрөгийг шилжүүлж ... мөнгө угаасан" гэж Шийтгэх тогтоолд /115 тал/ илт үндэслэлгүй дүгнэсэн юм.
Харин "мэтгэлцэж чадаагүй" гэх асуудлын тухайд бол өөрийн мэдэхгүй зүйлд тайлбарыг хийгээгүйтэй холбоотой болохоос биш үүнийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг огтхон ч биш гэдгийг албан ёсоор онцлон тэмдэглэхийг хүснэ. Энэ талаар гэрч нарын мэдүүлгүүд байгааг тусгайлан тайлбарлан ярих бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийхгүй орхисон болохыг нэгэн адил онцлон тэмдэглэж, нэг талыг барьсан хэт өрөөсгөлөөр хандсан гэдгийг хэлье.
Хамгийн энгийнээр бол мөнгө угаах гэдэг нь бохир мөнгийг цэвэршүүлэхийг л хэлдэг. Иймд эхлээд бохир мөнгө олно, дараа нь түүнийг анхны эх үүсвэрээс нь салгах зорилготой хэд хэдэн удаагийн хөрвүүлэг хийнэ, ингэхдээ халхавчлах буюу эсхүл шинээр хууль ёсны эх сурвалжтай болгох байдлаар эргэлтэд оруулж ялгах боломжгүй болгож хувиргана.
Гэтэл энэ хэрэг дээр олборлосон гэх гянтболдыг зарсан гэх бохир мөнгөний хэмжээ нь ч тодорхой биш /16 тэр бум дотор чинь 2015 оны мөнгө ч явж байх жишээтэй/, хилээр гаргаж зарах, гадаад улсын иргэний дансаар мөнгөн гуйвуулга хийх, олон хүний данс ашиглах зэрэг чинь гэмт хэрэг биш, тус тусдаа хийгдсэн хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлүүд юм.
Онцлон тэмдэглэхэд “... аливаа гэмт хэргийн замаар олсон мөнгийг тухайн этгээд хувьдаа завших, ашиглах нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангахгүй" гэдгийг онцгой анхаарч үзэх, ингэхдээ суурь гэмт хэргийн замаар олсон бохир мөнгөний эх үүсвэрийг нь нуух, хууль ёсны болгон харагдуулж халхавчлах, бодит шинж чанар, тоо хэмжээ, байршил зэргийг нь өөрчлөх үйлдэл хийсэн байх гэсэн шинжүүдийг “мөнгө угаах” гэмт хэрэг заавал шаардана.
Гэтэл гянтболдыг хууль ёсны дагуу хилээр гаргасан, зарсан, борлуулсан мөнгөө Хятад хүн Монгол хэд хэдэн хүний дансаар шилжүүлж өгсөн, шилжүүлсэн мөнгийг гадаад валют, байр орон сууц, бусад үл хөдлөх хөрөнгө, үнэт зүйл болгох зэргээр эх үүсвэрээс нь салгаагүй, зөвхөн анхны хэлбэрээр нь хэд хэд хувааж л авсан, халхавч хэрэглээгүй, шинээр эх сурвалж үүсгээгүй, эдийн засгийн ямар нэгэн эргэлтэд оруулаагүй, нөхөн сэргээх үйл ажиллагаандаа зарцуулсан тул мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж байна. Учир нь энэ хэрэгт олборлосон гэх гянтболдыг хилээр гянтболдоор нь гаргаж зарсан, нүүрс, шороо гэх мэт өөр байдлаар мэдүүлээгүй, эх сурвалжаа нуун дарагдуулаагүй, бэлэн мөнгөөр тооцоо хийсэн, буцаагаад бэлэн мөнгөө авсан, ингэхдээ үнэт зүйл, орон сууц, үйлчилгээ болгож эх үүсвэрийг нь огт хувиргаагүй, ямар нэгэн халхавч ашиглаагүй, эдийн засгийн эргэлтэд оруулаагүй, чанар, тоо хэмжээ, байршил зэргийг өөрчлөөгүй тул бохир мөнгийг угааж цэвэршүүлэх хууль бус арга технологи хэрэглэгдээгүй учир гадаад улсын иргэний дансаар мөнгөн гуйвуулга хийх, олон хүний данс ашиглах зэрэг чинь гэмт хэрэг биш, тус тусдаа хийгдсэн хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлүүд юм.
Иймд гянтболдыг олборлож олсон мөнгийг анхны буюу гэмт хэргийн эх үүсвэрээс салгах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэх зэрэг үйлдлүүд хийгээгүй, мэргэшсэн байгууллагад мэдээлэх хэмжээгээр дансаар шилжүүлж, бэлэн мөнгөөр худалдан авалтыг хийсэн, хууль бус эх сурвалжийг нь бүдгэрүүлж, улмаар хууль ёсны хэсэг орлогоор үйл ажиллагаа явуулсан мэтээр гэрээнд заасан нөхөн сэргээх ажиллагааг хийж эх үүсвэрийг халхавчлаагүй бөгөөд шинээр эх сурвалжтай болж байгаа мэтээр уг мөнгийг шилжүүлэн гуйвуулаагүй болох нь хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул мөнгө угаах гэмт хэрэг гэм буруугүй гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Тухайлбал: "Г***" ХХК-ны дүгнэлтээр 10.56 га талбайд учирсан хохирлыг орхиж, хасаж дүгнэлт гаргасан нь үндэслэл муутай учир дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн атлаа ямар нөхцөл байдлын улмаас шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаа талаараа тодорхой дурдаагүй зэрэг маш олон асуудлууд байгаа учир хяналтын шатны шүүх хуралдаан дээр дэлгэрүүлж хэлнэ.
Энэ хэрэг дээр анхнаасаа Эрүүгийн хуулийг буруу ойлгон хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн маш олон асуудлууд байдаг. Тухайлбал: шинжээчийн дүгнэлт хууль бус болохыг, нөхөн сэргээх талбайн координат буруу болохыг нь хүртэл урьд өмнө нь давж заалдах шатны шүүхийн 2022.03.24-ний өдрийн 319 дугаартай магадлалд зааж өгсөн боловч магадлалын заалт биелэгдээгүй, зохих ажиллагааг хийгээгүй, гаргасан алдаагаа засаагүй, гянтболд нь яг ямар төрлийн ашигт малтмалд хамаарах буюу түгээмэл тархацтай эсэхийг нарийвчлан тогтоогоогүй болно. Үүнд:
- УИХ-аас Ховд аймгийн *** сумын *** гэх газрыг тусгай хамгаалалтад авсан тогтоолыг хүчингүй болгосон байх тул координат нь зөрүүтэй байгааг дахин шалга гэсэн,
- Хуулийн шаардлага хангаагүй, хууль сануулаагүй шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээс өөр өөрөөр тогтоосон, ингэхдээ шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэсэн үндэслэлийг буруутгаж буй үндэслэлээ тодорхой үгүйсгэж тайлбарлаагүй атлаа өмнө нь давж заалдах шатны шүүхээс хууль бус гэж үзсэн шинжээчийн дүгнэлтийг нь анхан шатны шүүх үндэслэж шийдвэрлэсэн нь хууль бус болсон юм.
Үүний зэрэгцээ давж заалдах шатны шүүх "... хамтран оролцооны хэлбэрийг зөв тогтоож, шалгавал зохих зүйлүүдийг нэг мөр бүрэн гүйцэт шалгаж, яллах дүгнэлтэд тодорхой тусга" гэснийг прокурор огт биелүүлээгүй. Энэ хэргийг хэвээр нь боож ирүүлсэн байх жишээний тул хэргийг давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэх нь ач холбогдолгүй болгож буйг юу гэж ойлгох вэ, давж заалдах шатны шүүхийн шийдвэр болох Магадлалыг анхан болон давж заалдах шатны шүүх өөрөө ч баримтлахгүй байгаа нь сонирхол татсан хууль бус шийдэл гэж үзэхээр байна.
Энэ мэт бусад асуудлуудыг нуршихгүйн үүднээс орхиж, хяналтын шатны шүүх хуралдаанд дэлгэрүүлэн тайлбарлаж ярих тул үүгээр хязгаарлалаа. Иймд гаргасан гомдлыг минь хүлээн авч, шүүгдэгч Б.Ү-н үйлдэл холбогдол "тус эрүүгийн хэрэгт байхгүй" бөгөөд түүнийг гэм буруутай болохыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шууд нотолж чадаагүй тул түүнд холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.” гэсэн байна.
Шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Дэлгэрням би эрүүгийн 1841000400177 дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж буй Р.Б-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, түүний өмгөөлөгчөөр ажиллаж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.19-ний өдрийн №2025/ШЦТ/770 дугаартай Шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №779 дугаартай Магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №2025/ШЦТ/770 дугаартай Шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Р.Б- Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял шийтгэж, ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 7 жилээр тогтоож, Байгаль орчинд учруулсан хохиролд 372,215,841.48 төгрөгийг, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон орлогод 11,941,931,828 төгрөгийг тооцож гаргуулах, Р.Б-ийн эзэмшлийн “***” банкны *** дугаартай дансны үлдэгдэл 3,283,887,199.54 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан цагаатгах талын нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр, тэдгээрт няцаалт хийлгүйгээр субьектив байдлаар яллаж, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаагүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй болох нь нотлогдсон, хууль зөрчиж цугларсан “Т***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг бүхэлд нь хянуулан үндэслэл бүхий шийдвэр гаргуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.
1. Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тооцоолсон “Т***” ХХК-ийн Байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар:
“Т***” ХХК нь Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тооцоолохдоо тухайн бүс нутаг нь гар аргаар ашигт малтмал олборлогч нарын удаан хугацааны нөлөөлөлд орж, их хэмжээний эвдрэлд орсон байсан, тухайн газар нутаг их хэмжээний эвдрэлд орсны улмаас орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас тухайн бүс нутаг дахь хөндөгдсөн газрын нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэн тухайн жилийн газрын төлөвлөгөөнд тусгаж, аж ахуйн нэгж хуулийн этгээдтэй гэрээ байгуулан, үйл ажиллагаа явуулсан талаар огтхон ч тусгалгүйгээр “***-***” ХХК нь шинээр 22,156 га талбайг техникийн хүчин чадлыг ашиглаж эвдсэн мэтээр дүгнэлт гаргасан нь илтэд үндэслэлгүй байна.
2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын 3 дахь хэсгийн 2 дахь хэсэгт “Ховд аймгийн *** сумын 3 дугаар багийн нутаг *** нэртэй газарт 2016 оны 05 дугаар сараас хойш ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж эвдэгдсэн талбайн хэмжээг нийт эвдэгдсэн талбайн хэмжээгээс салгаж бодит хохирлыг тогтоох” гэх асуултад хариулахыг шинжээчид даалгасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд үндэслэлтэй дүгнэлт гаргах”, 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлтэд “шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр” тусгана гэж тус тус заасан.
Гэтэл “Т***” ХХК нь шинжээчийн дүгнэлтдээ: “... нийт 41.66 га талбай нөлөөлөлд өртсөн бөгөөд үүнээс 12 га талбай талбай талхлагдсан, 2,4 га талбай гар аргаар олборлогчдын үйл ажиллагаагаар эвдрэлд өртсөн, үлдсэн 27.26 га талбай техникийн хүчин чадлаар эвдрэлд өртсөн. 2000-2015 он хүртэл гар аргаар олборлогчдын нөлөөгөөр 11.55 га газар эвдэрсэн" гэж өмнө нь эвдрэлд өртсөн байсан талбайг тогтоосон боловч өмнө эвдэгдсэн /11.55 га/талбайн хэмжээг нийт эвдэгдсэн /27.26 га/ талбайн хэмжээнээс хасаж буюу салгаж бодит хохирлыг тогтоох гэх асуултад хариулаагүй орхигдуулсан байсан. Өөрөөр хэлбэл “Т***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн Шинжээчдийн хариулт 2: “... Байгаль орчны экологи эдийн засгийн бодит хохирол нь 2,605,510,890 төгрөг болсон ...” гэх хариулт хэсэг нь шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд тусгагдсан асуултад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх заалт, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд тусгагдсан асуултад хариулаагүй тул хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэхгүй юм.
“Т***” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр №18/02 дугаартай “Ховд аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ***- нурууны байгалийн цогцолбор газрын *** гэх газарт 2000-2014 оны хооронд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал болох гянтболд олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн нэмэлт дүгнэлт” гэх дүгнэлтийг гаргасан ба тус дүгнэлтдээ:
“...2000-2015 оны хооронд Ховд аймгийн *** сумын 3 дугаар багийн нутаг ***” нэртэй газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан талбайд 2014 онд хээрийн хэмжилт хийсэн. Тус талбайд хийсэн хэмжилтийн үр дүнгээс үзэхэд 11.55 га талбай гар аргаар олборлогчдын үйл ажиллагаагаар эвдрэлд өртсөн байна. Тухайн үед хэмжилтийн дүнгээс үзэхэд байгаль орчинд 1,014,876,323 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан байна” гэж тусгасан байна.
Ховд аймгийн *** сумын засаг захиргааны зүгээс Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн батлан гаргасан Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам, тухайн жилийн аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэн, энэхүү 2000 оноос хойш гар аргаар ашигт малтмал олборлогчдын нөлөөллөөр хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийлгэхээр 2015 онд “А*** а*** м***” ХХК-тай, 2016 онд “***-***” ХХК-тай тус тус гэрээ байгуулан ажилласан байдаг. Тэгэхээр бодит байдлаар 2016 оноос 2018 оны хооронд тухайн газар нутагт учирсан экологи, эдийн засгийн бодит хохирлын тооцоог хийхдээ 1. Тухайн газарт учирсан нийт экологи, эдийн засгийн хохирлын хэмжээнээс, 2. 2000-2014 онд тухайн газарт учирсан экологи, эдийн засгийн хохирлын хэмжээг хасах, 3. 2014-2016 онд “***-***” ХХК тухайн газарт үйл ажиллагаа явуулж эхлэх хүртэлх цаг хугацаанд үүссэн экологи, эдийн засгийн хохирлын хэмжээг хасах байдлаар тооцоолсноор 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын 2 дахь асуултад хариулж, бодит хохирлын хэмжээг тооцоолох боломжтой болох юм. Гэтэл шинжээчээр томилогдсон “Т***” ХХК нь ийм тооцоолол хийгээгүй бөгөөд шинжээч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2016 оноос өмнөх 11,55 га газар бол хохирлын дүнд ороогүй, зарим газрыг тэгшлээд орхисон байсан” гэж мэдүүлсэн нь шинжээчийн дүгнэлт өөрөө илтэд үндэслэлгүй, буруу дүгнэлт гаргаснаа хүлээснийг нотолж байна. Гэтэл шүүхээс дээрх хууль бус дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.
Тийм ч учраас тус хэргийг өмнө нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн №2022/ДШМ/319 дугаартай Магадлалд: "... 14ХХ.131 дүгээр хуудсанд “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор “Т***” ХХК-д шинжээчийн дүгнэлт гаргахыг даалгасан хэдий боловч тус компанийн шинжээч нарыг шинжээчээр томилсон тухай мэдэгдээгүй, шинжээч нарт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаагүй ба С.С шинжээчээр гарын үсэг зуруулжээ. Мөн хэргийн 14ХХ. 134 дүгээр хуудсанд “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчны хохирлын үнэлгээний “Т***” ХХК, шинжээч С.С, А.С, Б.Б, Х.Т нар гарын үсэг зурсан боловч энэ нь эрх бүхий, албан тушаалтан, мөрдөгчийн тогтоолоор гарын үсэг зуруулаагүй, дүгнэлтийн төгсгөлд “Т***” ХХК-ийг төлөөлж захирал Ц.М гарын үсэг зурсан, ... хууль сануулаагүй Ц.М гарын үсэг зурсан, ... хууль сануулаагүй шинжээч А.С-аас мэдүүлэг авч тэмдэглэл авсан нь тус тус ойлгомжгүй болжээ” гэх талаар тодорхой дурдаж, “Т***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, А.С-н мэдүүлэг зэргийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байгааг тодорхой дурдаж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байдаг.
Үүний дагуу тус хэрэгт 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дахин шинжилгээ хийлгэх тухай /102хх 88-92 тал/ тогтоолоор “Г***” ХХК-ийг шинжээчээр томилж, тус хуулийн этгээд нь үндэслэл бүхий шинжээчийн дүгнэлт гаргаж, Улсын яллагчийн зүгээс ч шинээр томилогдож, дахин шинжилгээг хийсэн “Г***” ХХК-ийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс хууль сануулаагүй “Т***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хууль сануулаагүй А.С-н мэдүүлгийг үндэслэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь илтэд үндэслэлгүй байх бөгөөд Давж заалдах шатны шүүхийн Магадлалд дурдагдсан үндэслэлийг хэрхэн няцаасан, үгүйсгэсэн талаар тодорхой үндэслэл тайлбар хийгээгүйд гомдолтой байна.
2. “Г*** Э***” ХХК-ийн Байгаль орчны экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээний тайлан, “Г***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар:
Өмгөөлөгч Ц.Дэлгэрням миний зүгээс эрүүгийн 1841000400177 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд “Т***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурдаж, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт, гомдлыг удаа дараа гаргаж байсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хүсэлт, гомдлыг хүлээн аваагүй, оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Иймд өмгөөлөгчийн зүгээс “Т***” ХХК-тай ижил тусгай зөвшөөрөлтэй, хараат бус хөндлөнгийн үнэлгээ хийж, адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Г*** Э***” ХХК-д хандаж, Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргуулахад нийт хохирлын үнэлгээг 349,537,883 /гурван зуун дөчин есөн сая таван зуун гучин долоон найман зуун наян гурав/ төгрөг гэж гаргасан нь мөрдөн байцаалтын шатанд дүгнэлт гаргасан “Т***” ХХК-ийн хохирлын үнэлгээний бодит дүн болох 2,605,510,890 төгрөгөөс 7,5 дахин бага байгаа юм.
Харин тус хэрэгт дахин шинжилгээ хийсэн “Г***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт1. Одоогийн байдлаар *** гэх газарт нийт 40.16 га талбай эвдрэлд өртсөн бөгөөд “***-***” ХХК-ийн 15.69 га, туслан гүйцэтгэгч нарт хамаарах 4.21 га, талбайг эвдрэлд оруулсан эзэн холбогдогч тодорхойгүй 20.26 га талбай байна” гэж дүгнэгдсэн байна.
“***-***” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/2016 гэрээний дагуу 13 га эвдэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийх, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 01/2017 тоот гэрээний дагуу 8 га талбайд нөхөн сэргээлт хийх буюу нийт 21 га талбайд нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээсэн байх ба нөхөн сэргээлт хийхээр хүлээн авсан талбайгаас гадуур үйл ажиллагаа явуулаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, энэ талаар шинжээчийн дүгнэлтийн Хариулт 4 хэсэгт: “... өндөр нарийвчлалтай зургаар давхар баталгаажуулж үзэхэд. ... 15.69 га талбай нь 2013-2015 оны хоорондох ашиглалт явуулсан талбайн дотор талд /хязгаар дотор/ үйл ажиллагаа явагдсан байна. өөрөөр хэлбэл нэмж хөндөөгүй, өмнөх жилүүдэд ашиглалт явуулсан талбайд эфил угаах үйл ажиллагаа явуулсан байна” гэж тодорхой тусгагдсан.
Мөн “***-***” ХХК-ийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан эсэх үйл баримтын талаар нарийвчилсан зургаар дүгнэлт гаргахад 2016 онд 78.1 хувьтай нөхөн сэргээлт явагдсан болох нь тогтоогдсон байна.
Дээрх үйл баримтаас юу тогтоогдож байна вэ гэхээр “***-***” ХХК нь анхнаасаа эвдрээгүй эрүүл талбайд үйл ажиллагаа явуулж, эвдэж хөндөөд ашигт малтмал олборлосон зүйл огт байхгүй, 2015 он хүртэлх хугацаанд хөндөгдсөн эвдэрсэн газрын гэрээ байгуулан хүлээн авч, 2015 оноос 2018 оныг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журамд заасны дагуу эфил угаах уйл ажиллагаа явуулсан байгаа нь хууль бус ашигт малтмал олборлосон гэж үзэх үндэслэлгүй байна.
3. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №82 дугаар тогтоолоор батлагдаж, 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн №60 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд журамд заасны дагуу тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлсэн гэх талаар:
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 82 дугаар тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ын 3-р зүйлийн 3.2 дахь хэсэгт нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь: “Улсын төсөв. Орон нутгийн төсөв, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно” гэж тодорхой зохицуулсан. Энэхүү журам нь батлагдсан цагаасаа Ховд аймгийн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан, хэн нэгэн этгээдийн ашиг сонирхолд нийцүүлж, ямар нэгэн гэмт бүлэглэлийн захиалгаар батлагдаагүй, Ховд аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжиж байсан, тус журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэг журам батлагдсан цаг хугацаанд үүсээгүй гэх талаар тус хэргийг өмнө шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №2021/ШЦТ/781 дугаартай Шийтгэх тогтоолын 225 дугаар талд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр үйлчилж байсан дүрэм журмыг дагаж мөрдөж, орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас зарласан тендерт шалгарч, гэрээ байгуулж ажилласан хуулийн этгээдийг огтхон ч буруутгах үндэслэлгүй юм. Харин хүчин төгөлдөр журмын зарим зүйл заалт нь хуульд нийцээгүй гэж үзвэл, тухайн хууль нийцээгүй журмыг дагаж мөрдсөний улмаас хэн нэгэн этгээдэд, эсхүл төр нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан бол Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт заасан “Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна” гэх заалтад заасны дагуу тухайн журам баталсан этгээдүүд /Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид/ хариуцах ёстой.
Гэтэл шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор тус хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам, тус журмын 3.2 дахь хэсэгт заасан “Улсын төсөв, Орон нутгийн төсөв, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно” гэх заалтын талаар нэг ч дүгнэлт хийлгүй орхигдуулсан буюу шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан, цагаатгах талын ач холбогдолтой нотлох баримтыг үгүйсгэж няцаасан талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
Ховд аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ***-н нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн *** гэх газар нь 2010 оноос хойших хугацаанд оргил үедээ 3000 гаруй гар аргаар ашигт малтмал олборлогч нар цугладаг, хууль хяналтын байгууллагаас хяналт тавих боломжгүй, байгаль орчинд ихээхэн хохирол учруулсан, нийт 13 хүний амь нас үрэгдсэн, олны анхаарал татсан, тухайн газар нутгийг хамгаалах, иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах, хяналт тавих зайлшгүй шаардлагатай газрын нэг байсан.
Дээрх асуудлыг болон Ховд аймгийн хэмжээнд нөхөн сэргээлт хийх шаардлагатай газар нутгийн талаарх авах арга хэмжээний хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас журам гаргаж, тухайн журмаа нийт аймгийн нутаг дэвсгэрийн хүрээнд дагаж мөрдүүлсэн нь цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн, оновчтой шийдвэр болсон байдаг.
Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журамд өөрчлөлт оруулахдаа тухайн газар үйл ажиллагаа явуулж буй компанийн нэмэлт санхүүжилт босгох боломжит нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн компаниас орон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, сумын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хандив тусламж үзүүлэх хэмжээг харгалзан, сонгон шалгаруулалт явуулахаар тусгасан. Үүний дагуу “***-***” ХХК нь сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж /үсчин, халуун ус, саун, гутал засвар, оёдол, банкны үйлчилгээ зэрэг байнгын ажлын байрыг бий болгож, зам талбайг засан сайжруулж, хөшөө дурсгал босгох ажилд 700 сая төгрөгийн, сумын эмнэлгийн их засварт 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн/, *** сумын хөгжлийн санд 320 сая төгрөгийг бэлнээр байршуулсан зэргийг дурдах нь зүйтэй байна.
4. “Го***” ХХК-ийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд томилогдсон шинжээч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний хуульд заасан журмыг баримталж, өөрийн эзэмшсэн тусгай мэдлэг, эзэмшсэн ур чадварын хүрээнд хөндлөнгийн хараат бусаар дүгнэлт гаргах үүрэгтэй.
Гэтэл “Го***” ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргахдаа ямар ч санхүүгийн анхан шатны баримтад тулгуурлаагүй, бүхэлдээ хэргийн оролцогчийн мэдүүлэгт хөтлөгдсөн, шинжээчийн дүгнэлтдээ 20 гаруй хэргийн оролцогч, гэрч, холбогдогч нарын мэдүүлгээс тусгайлан иш татсан, нотлох баримтаар үнэлэх боломжгүй, илтэд үндэслэлгүй дүгнэлт гаргасан.
Мөн шинжээчээр ажилласан “Го***” ХХК нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж “***-***” ХХК нь нэр бүхий төрийн албан хаагч нарт нийт 1,117,200,000 төгрөгийн шан харамж, хахууль өгсөн гэж үзэхээр байна” гэх мэт илтэд хууль зөрчсөн дүгнэлт гаргасан болохыг шийтгэх тогтоолын 215-216 дугаар хэсэгт тодорхой дурдсан байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт “шинжээчид “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах”- ыг хориглоно” гэж заасан байхад шинжээчээр ажилласан “Го***” ХХК нь дүгнэлт гаргахдаа хэргийн оролцогч, яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэл болгон хууль зөрчсөн тухайн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
“Го***” ХХК нь хэргийн оролцогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэгт үндэслэн өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж бие даасан дүгнэлт хийж, “***-***” ХХК нь 753.2 тонн гянтболд олборлож, 20,898,100,000 төгрөгөөр худалдан борлуулсан, Гянтболд худалдан борлуулсны орлого нийт 16,033,500,000 төгрөгийг нэр бүхий этгээдүүдийн нийт 19 дансаар хүлээн авсан мэтээр хийсвэр буюу субьектив дүгнэлтийг буруу хийсэн /1хх 110-111/.
16,033,500,000 төгрөг гэх дүнг тооцоолон гаргахдаа ***-ын иргэн Х.Л БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг компаниасаа өөрийнхөө хувийн бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор /”***-***” ХХК-тай хамааралгүй/ өөртөө шилжүүлсэн нийт 1,991,700,000 төгрөгийг, ямар нэгэн санхүүгийн баримтаар нотлогдон тогтоогдоогүй кассын дэвтэрт тусгагдсан гэх ***-ын иргэн Х.Л-ийн бэлнээр хүлээн авсан 5,392,600,000 төгрөгийг гүтгэж “***-***” ХХК-д хамааруулсан нь илтэд үндэслэлгүй, хүний эрх, хууль ёсыг уландаа гишгэсэн, бүдүүлэг үйлдэл болсон.
***-ын иргэн Х.Л-гийн өөртөө шилжүүлэн авч байсан, өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаанд зарцуулж байсан дээр дурдсан нийт 7,384,300,000 төгрөгийг хасаж тооцоход бусад 16 дансаар хүлээн авсан гэх үнийн дүн нь нийт 8,649,200,000 төгрөг байх ба эдгээр дансны хооронд шилжсэн, давхацсан дүнг тооцоход энэхүү үнийн дүнгээс маш их хэмжээний мөнгө хасагдаж тооцогдохоор байгаа юм.
Улсын яллагчийн зүгээс ч мөн адил “Го***” ХХК-ийн дүгнэлтэд тусгагдсан үнийн дүн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, тийм ч учраас яллах дүгнэлтэд мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэхдээ нийт мөнгө угаасан гэх үнийн дүнг тусгаагүй гэх талаар шүүх хуралдаанд улсын яллагч өөрөө тайлбарласан тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “тухайн үнийн дүн нь бодит байдалтай нийцээгүй гэх прокурорын тайлбарт үндэслэн” нотлогдоогүй үнийн дүнг тогтоох боломжгүй талаар шүүх шийдвэртээ тусгаж, тодорхойлох ёстой байсан болов уу.
Прокуророос яллах талын нотлох баримтаар дүгнэж, мөнгө угаасан үнийн дүнг тогтоох боломжгүй гэж тайлбарласан байтал, 16,033,500,000 төгрөгийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар ашиг олсон дүн мөн гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн шүүхээс ***-ын иргэн Х.Л-д холбогдох хэргийг тусгаарласан нь эрүүгийн 1841000400177 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд саад учруулахгүй гэж дүгнэсэн /Шийтгэх тогтоолын 77 дугаар тал/ атлаа, “Го***” ХХК-ийн дүгнэлтэд тусгагдсан *** улсын Х.Л-ийн өөрийн дансаар хүлээн авсан 7,384,300,000 төгрөгийг, бусад этгээдийн дансаар хүлээн авсан нь нотлогдсон 7,423,461,750 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах, тэр тусмаа миний үйлчлүүлэгч Р.Б-ээс 11,941,931,828 төгрөгийг гаргуулна гэж шийдсэн нь илтэд үндэслэлгүй байна.
“Го***” ХХК-ийн дүгнэлтэд хууль зөрчиж гарсан талаар дээр дурдсан. Гэсэн хэдий ч шүүх “Го***” ХХК-ийн дүгнэлтийг үнэлж, шийдвэр гаргадаг. Хэрэв нотлох баримтаар үнэлж байгаа бол бүхэлдээ үндэслэлтэй юу, эсхүл зарим хэсэг нь үндэслэлгүй юу гэх талаараа тодорхой дурдах ёстой. “Го***” ХХК дүгнэлтэд тусгагдаад, *** улсын Х.Л өөртөө авсан, өөртөө зарцуулсан гэж нотлогдоод байгаа мөнгийг яагаад Р.Б-ээс Б.Ү-аас, Х.Б-ээс гаргуулах ёстой гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. *** улсын Х.Л гэх хүн өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хэн нэгний тусламжтайгаар оргон зайлсан, улмаар өөртөө зарцуулсан, өөрөө авсан 14,807,761,750 төгрөгөө өөр бусад этгээдээр төлүүлэх шийдвэр гарч байна. Хэн нэгэн нь *** улсын Х.Л-ийн эрх ашиг сонирхлын төлөө, хууль бусаар гэмт этгээдэд давуу байдал бий болгоод байгаа юу гэх хардлага үүсэж байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанаас бий болсон ашгийн 65 хувийг Х.Л авна гэх гэрээг хэрхэн үнэлсэн талаар огт тусгалгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, хууль бус шийдвэр болоод байна. Р.Б нь ***-ын иргэн Х.Л-ээс нийт 1,225,738,250 төгрөгийг хүлээн авсан, өөр мөнгө хүлээн аваагүй, иргэн С овогтой Га, Б овогтой Хо, Л овогтой Бя, Г овогтой Б, Д овогтой Б, Р овогтой Ам, Г овогтой Л, ***-ын иргэн ГБЮ нарын дансаар орсон гэх мөнгөнөөс нэг ч төгрөгийг аваагүй, “Д*** И***” ХХК-аас бэлнээр 992,125 юань буюу 335,338,250 төгрөгийг авсан гэх талаар удаа дараа тайлбарлаж, мэдүүлсэн байхад шүүхээс данс эзэмшигч нарын мэдүүлгийг үнэлж дүгнэлгүйгээр бүхэлд нь “***-***” ХХК-тай хамааралтай мөнгө мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.
5. Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хахууль өгөх гэмт хэргийн талаар:
Шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Р.Б нэр бүхий 4 шүүгдэгчид 26,800,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Б.С-т 4,800,000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйлдлийг, Г.Н-д 16,500,000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйлдлээс 10,000,000 төгрөг өгсөн гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Миний үйлчлүүлэгч Р.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г.Г-т бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн гэх, Дэ.П-д 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй талаараа мэдүүлсэн бөгөөд үлдэх 22,800,000 төгрөгийг бол нэр бүхий шүүгдэгч нарт өгснөө зөвшөөрсөн байдаг.
Харин энэхүү мөнгө өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан Хахууль өгөх гэмт хэргийн шинжтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь Р.Б-ийн хувьд *** суманд төрж өссөн гэдгээрээ нутгийнхаа хүмүүст их элэгтэй байдаг ба мөнгө төгрөгөөр туслах асуудал бишгүй л байдаг. Хурим найр хийж байна, өндөр настай хүмүүс маань бурхан боллоо, сумын төв дээр арга хэмжээ зохион байгуулах гэж байна, хурал цуглаан хийх гэж байна гэхэд л хэдийн хотод амьдарч байгаа ч байнга л дэмжлэг туслалцаа үзүүлж байсан талаараа мэдүүлдэг бөгөөд энэ нь ч хавтаст хэрэгт авагдсан гэрч, холбогдогчийн мэдүүлэг, дансны хуулга болон бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байдаг.
Шүүгдэгч Б.С-т л гэхэд түүний ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй байх үед нь хүүхдийнх эмчилгээний зардалд мөнгө өгсөн болох нь тогтоогдож, шийтгэх тогтоолд энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгдсэн байдаг.
Төрийн албанд ажилладаг, ажилладаггүйгээс нь үл шалтгаалан нутгийнхаа иргэдэд дэмжлэг үзүүлж байсан, *** сумын болон, Ховд аймгийн төвд зохион байгуулагддаг *** сумын иргэдийн үйл ажиллагаа баяр ёслол, арга хэмжээнд хандив тусламж үзүүлэхдээ тухайн арга хэмжээг зохион байгуулж буй төрийн албан хаагчийн дансанд мөнгө шилжүүлж байсан үйлдэлдээ өнөөдөр бусдад авлига өгсөн гэх хэрэгт холбогдон шалгагдаж байна гэж үзэж байна. Иймд шүүхээс бусдад авлига хээл хахууль өгсөн гэх үйлдлийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж, мөнгө шилжүүлсэн гэх цаг хугацаанд төрийн албанд ажиллаж байсан эсэх, авсан мөнгийг юунд зарцуулсан талаарх холбогдох баримтуудыг нарийвчлан судалж үнэлэлт дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай боловч анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулсан дүгнэлт хийж чадаагүй нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон гэж үзэж байна.
Түүнчлэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №2021/ШЦТ/781 дугаартай шийтгэх тогтоолоор тус хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1.1,1.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж, миний үйлчлүүлэгч Р.Б нь 2016-2018 онд үйлдсэн гэх 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай хэрэгт 7 жилийн дараа ял шийтгүүлэх нөхцөл байдал үүсэж байгааг дурдах нь зүйтэй байна.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаар:
Шийтгэх тогтоолд тусгагдсанаар миний үйлчлүүлэгч Р.Б- бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган, гэмт хэрэг үйлдсэний улмаас нийт 16,033,500,000 төгрөгийн хууль бус орлого олсон гэж, тус орлогыг бүхэлд нь Р.Б, Б.Ү, Х.Б нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан бөгөөд энэ нь хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авахад тухайн хураан авах гэж буй мөнгө, эд зүйл, хөрөнгө орлого нь 1. Гэмт хэргийн улмаас бий болсон байх, 2. Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан байх ёстой гэх талаар тодорхой зохицуулсан гэж үзэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүх тус хэрэг хянан шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгч Р.Б-ийн эзэмшдэг “***” банкны *** дугаарын харилцах дансанд битүүмжлэгдсэн 3,283,887,199.54 төгрөгийг Улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтуудыг илтэд буруу хэрэглэж, хэргийн оролцогчийн, тэр тусмаа тус хэрэгт хамааралгүй гуравдагч этгээд болох “***” банкны эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.
“***” банк нь *** дугаарын харилцах дансанд битүүмжлэгдсэн 3,283,887,199.54 төгрөгийг эх үүсвэрийг хавтаст хэрэгт авагдсан тус дансны хуулга, “***” банктай байгуулсан зээлийн гэрээ, “***” банкны нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж, иргэний шүүхээс гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр зэргээс тус мөнгөний эх үүсвэр нь Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжсэн, “***” банкнаас олгосон зээл болох нь шууд нотлогдон тогтоогддог.
Өөрөөр хэлбэл “***” банк зээл олгосон бөгөөд зээлийн мөнгө нь тухайн зээл хүлээн авагчийн дансанд байсаар байхад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй атлаа мөнгөө буцаан авах боломжгүй болж хохирч байх бөгөөд миний үйлчлүүлэгч Р.Б-ийн банкны зээлээр авсан, нотлогдон тогтоогдсон мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлоготой ижилтгэж үзээд байгаа нь илтэд үндэслэлгүй юм.
Гомдлын шаардлага: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №82 дугаартай тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх журам, тус тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн №60 дугаар тогтоол нь тус тус хүчин төгөлдөр үйлчилж байсан эрх зүйн баримт бичиг, хэм хэмжээний акт болох нь тогтоогдсон бөгөөд “***-***” ХХК-ийн Ховд аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *** гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахдаа “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ын 3.2 дахь хэсэгт заасныг баримтлан тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэрэг нь тухайн эд хөрөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж тодорхой үйлдэл хийснийг ойлгохоор хуульчилсан бөгөөд “***-***” ХХК-ийн тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлсэн үйлдэл нь дээрх үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй байх тул гянтболдын баяжмалыг худалдан борлуулж, мөнгийг хүлээн авсан гэх үйлдэл нь мөн Эрүүгийн хуульд тусгайлан заасан Мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй гэж үзэхээр байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, тус заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №24 дугаартай тогтоолд тусгагдсан “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод ... шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, “эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт ... нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасныг үндэслэн,
хууль зөрчиж цуглагдсан “Т***” ХХК-ийн хууль сануулж дүгнэлт гаргаагүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Р.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Б.Ү-н өмгөөлөгч Ч.Шаравнямбуу хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар Р.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 2025/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Ү-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 2.6 жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3 дах заалтад заасан “мөнгө угаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2.6 жил хорих ял оногдуулж нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Ү-н хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгч П.Баасанжавтай өмгөөлөгч миний бие хамтран ажилласан. Ингэхдээ миний хувьд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан өмгөөлөл явуулсан тул энэ хэргийн хүрээнд “шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр гомдол гаргасан. Гэвч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/779 тоот магадлалаар анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Б.Ү-г шүүх Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “хууль бусаар ашигт малтмалын үйл ажиллагааг тогтвортой явуулах ашиг сонирхлын үүднээс “***-***” ХХК-аас гарах, төрийн байгууллагатай харилцах албан бичгийн төсөл боловсруулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулах, гэмт хэргийн улмаас олсон ашгаас хувь хүртэх, гэмт хэргийг нуун далдлах зэргээр зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон” гэж буруутгаж дүгнэсэн байдаг.
Шүүгдэгч Б.Ү-н гэм бурууг тогтоосон гэх нотлох баримтууд нь хангалтгүй, бусад нотлох баримтуудтай харьцуулаагүй, гэм буруугийн тухайд эргэлзээтэй, мөн анхан шатны шүүх өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, тэдгээрт үгүйсгэсэн, няцаасан дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т зааснаар хийгээгүйгээс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, үндэслэлгүй шийдвэр гарахад хүрсэн гэж үзэж гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна.
1. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь ихэвчлэн нууц далд аргаар үйлдэгддэг.
Гэтэл “***-***” ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “Газрын хэвлийн нөхөн сэргээлт”-ийн тусгай зөвшөөрөлтэй, /2 хх-98 тал/ 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 13 га газарт “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ”. /З0 хх- 55-57, 107-108, 164-167 тал/, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8 га газар дээр нөхөн сэргээлт хийх “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ” /30 хх-37-40 тал/, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн /29 хх-73-79 тал/ 82 дугаартай тогтоол, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай “Нэмэлт өөрчлөлт оруулах” тогтоолоор /2 хх-66-72 тал/ баталсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ын хавсралтын 3.2-т “нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь ... тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно.” гэсэн заалт бүхий Ашигт малтмалын тухай хуулиас давсан журмыг орон нутгийн удирдлагууд гаргаж түүгээрээ ашигт малтмал олборлох эрхийг “***-***” ХХК-нд олгож, тус компани нь хууль хяналтын байгууллагын хараан дор 3 жил ашигт малтмал ялгаж, олборлож, нөхөн сэргээх үйл ажиллагааг тогтвортой явуулж ирсэн байдаг.
2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны 24-р тогтоолоор тайлбарласан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн” тайлбарын 5.1-т “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in duo pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэнэ.” гэж тайлбарласан байна.
Хөндөгдсөн газарт нөхөн сэргээх журмын 3.2 дахь “нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь, ... тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно.” заалт, зохицуулалт байхгүй, зөвхөн нөхөн сэргээлт явуулах гэрээтэй байсан, эсхүл гэрээнд санхүүжилтийн хэмжээ хязгаар, заагийг ялгаж тогтоож өгөөд байхад зөрчсөн бол хууль бус олборлолт болно. Гэвч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн /29 хх-73-79 тал/ 82 дугаартай тогтоол, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай “нэмэлт өөрчлөлт оруулах” тогтоолоор /2хх-66-72 тал/ баталсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”, *** сумын засаг даргатай байгуулсан нөхөн сэргээлтийн 2 гэрээ зэрэгт шүүх огт дүгнэлт хийгээгүй нь шийдвэрт нөлөөлж болох эргэлзээг няцаагаагүй гэж үзэхээр бөгөөд энэ нь яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэгдэхээр байна. Өмгөөлөгчийн анхан шатны шүүхэд гаргаж мэтгэлцсэн хуулийн үндэслэлийн нэг нь энэ.
Мөн шүүх “Т***” ХХК-ны “Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг” тогтоосон шинжээчийн дүгнэлт, ажлын тайлан /14хх-134-242, 15 хх-150-178, 79 хх-164-209 тал/, шинжээч А.С-н мэдүүлэг, “Г***” ХХК-ны 2022/03 дугаартай шинжээчийн дүгнэлт /102хх-154-190/ гэсэн 2 нотлох баримтаар Р.Б нарын гэмт хэргийн гэм буруу тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэсэн атлаа “Г***” ХХК-ны 2022/03 дугаартай шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн үндэслэл муутай бодит байдалд нийцээгүй гэж мөн хоёрдмол утгатай зөрүүтэй дүгнэсэн байдаг. “Т***” ХХК-ны “Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ”-г үндэслэл муутай ямар ч шинжлэх ухааны тоо тооцоололд үндэслээгүй болохыг Г*** ХХК-ны шинжээчийн дүгнэлт шинжлэх ухааны үндэслэлтэй няцаасан байдаг. “Т***” ХХК-ны шинжээч нар ажлын хэсгийн мөрдөгчөөс авсан машин техникийн тоо, эксковатор самосмалын жолооч нараас авсан мэдүүлэг, вольфрам олборлогч нараас авсан тайлбар зэрэгт үндэслэж баталгаажуулаагүй, баримтгүйгээр ажилласан хугацаа, мот цагийг баримжаагаар тодорхойлсон. Харин өөрсдөө сүүлийн үеийн drone mapping software программ ашиглаж маш өндөр нарийвчлалтай тогтоосон талаар дүгнэлтэд дурдагдсан байдаг. Энэ байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх эргэлзээ төрүүлэхээр байсан.
2. Б.Ү-н гэм буруугийн тухайд хийсэн шүүхийн дүгнэлтийн талаар: Шүүх Б-ийн Бэ-ээс хурааж авсан Кингстон гэх бичиглэлтэй флаш диск-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-211-238 тал/, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-190-192, 193-250, 2хх-1-14 тал/ гэх нотлох баримтад ач холбогдол өгч Р.Б болон “***-***” ХХК-ны уурхайлалтын ажлаас Б.Ү хувь ашиг хүртэж оролцож байсан байна, гэхдээ юу хийсний төлөө ийм хувь хүртэв гэдгийг хайж хамааруулж нэр дурдагдсан гэрчийн мэдүүлэг, бичгийн баримтуудыг шууд холбож “***-***” ХХК-аас гарах, төрийн байгууллагатай харилцах албан бичгийн төсөл боловсруулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулах, гэмт хэргийг нуух” үйлдэл хийсэн гэж гэм бурууг дүгнэсэн гэж харагддаг.
Шүүх олон оролцогч нартай хэрэгт нотлох баримтуудыг зааглаж ялгахгүйгээс Б.Ү-г нэр дурдагдсан дараах баримтуудаар буруутгаж байгаа юм байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Шүүх хуралдааны явцад прокурор ч нарийн зааг ялгааг гаргаагүй болно. Үүнд яллагдагч Д.Ц-ын мэдүүлэг, /22-хх-82, 24-р хх-54 тал/ яллагдагч Б.Ү-н эзэмшлийн *** дүүрэг *** хороо *** байр *** тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл /З-хх-28-29/, Б.Ү-н албан өрөө болох ***** ***** өрөөнд нэгжлэг хийсэн тэмдэглэл “Ховд аймгийн Засаг дарга Д.Г-ийн “Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танаа гэсэн 2018.02.28 өдрийн 1/458 тоот “***-***” ХХК-тай холбоотой хүсэлт хураан авав, /З-хх-28-29/ Б-ийн Б-ээс хурааж авсан Кингстон гэх бичиглэлтэй флаш диск-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /З-хх-211-238 тал/, үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-190-192, 193-250, 2-хх-1-14 тал/ Ж.А-гийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, түүний гэрчийн мэдүүлэг /3-хх-239-250, 4-хх-1-26 тал, 6-хх-151-162 тал/, Б.Ү-н Айфоне-Х загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Д.М-ын мэдүүлэг /8-хх-42-45 тал/, чиглүүлсэн нууц ажиллагааны магадалгаа зэрэг нотлох баримтуудыг үнэлж дүгнэлт хийсэн бололтой байдаг. Эдгээр баримтууд нь зарим талаар Б.Ү-н нэр дурдагдсан, заасан зэрэг сэжиглэх үндэслэлтэй байдаг ч бусад баримтаар давхар хангалттай нотлон тогтоогдоогүй, эргэлзээтэй баримтад шүүх дүгнэлт хийж миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлосон” хэрэгт гэм буруутайд тооцсон байдаг.
Р.Б нь дээрх эд мөрийн баримт болох дискин дээр уурхайлалтын зардал санхүүжилтийн бүртгэл хөтөлж байсан нь баримтаар тогтоогдсон. Мөн БНХАУ-аас их хэмжээний мөнгийг гуйвуулгаар шилжүүлэн өөр дээрээ хадгалдаг байсан нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан мэдүүлэгтээ Р.Б нь хар тэмдэглэлд дурдагдсан мөнгийг Б.Ү-д огт өгөөгүй гэдгээ тайлбарлан мэдүүлдэг. Зарим хэсэг нь Б.Ү-н нэр холбогдсон хүмүүст өгсөн болох нь гэрчийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудаар батлагддаг.
Тухайлбал: Б.М- /7-хх-1-9 тал/, Б.МА- /7-хх-11-12 тал/ нарын мэдүүлгээр ажлын хөлсөө Р.Б-ээс ах Ү-р нэхүүлж авч байсан гэдэг. Б.Ү-н эзэмшлийн *** дүүрэг *** хороо *** байр *** тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэлээр /З-хх-28-29/ *** дуулал цогцолборын хандив нэртэй 37 хүний нэрийг байрлуулан 936,800,000 төгрөг гэж бичсэн цаас гэх эд мөрийн баримтаар Хөшөөний 40,000,000 төгрөгийг Ү аваагүй Р.Б хандивт өгсөн болох нь тогтоогддог. Мөн 4-р хавтаст хэргийн 12-р талд авагдсан тэмдэглэлд: Ү.Б 154,000,000 төгрөг /40 хувь/ гэсэн мөнгийг Г.Эт У.Г гэж хүнээр дамжуулан бэлнээр өгсөн болох нь 7-р хавтаст хэрэг 135-140-р талд авагдсан гэрч У.Гийн мэдүүлгээр нотлогддог.
Түүнчлэн яллагдагч Б.Ү-ийн эзэмшлийн *** дүүрэг *** хороо *** байр *** тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл /З-хх-28-29/, Б.Ү-н албан өрөө болох **** *** *** өрөөнд нэгжлэг хийсэн тэмдэглэл,/3-хх-28-29/ Б.Ү, эхнэр Б.Н, охин хүү Ү.А, Ү.У, Ү.С, дүү Б.М- нарын арилжааны банкууд дахь депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /64-хх-247-248, 249, 250, 65-хх-1-10, 11-22, 23-50, 51-61, 62-84 талууд/ зэрэг нотлох баримтуудаас харвал 3,279,000,000 төгрөг буюу маш их овор хэмжээтэй бэлэн мөнгө бүтнээр эсхүл зарим хэсэг нь түүний гэр болон албан өрөө, банкны гүйлгээ, данс, ах дүү нарын дансны гүйлгээнээс илрэх боломжтой байсан ч илрээгүй байдаг. Тиймээс дээрх баримтуудыг дүгнэвэл Б-ийн Бэ-ээс хурааж авсан Кингстон гэх бичиглэлтэй флаш диск-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /З-хх-211-238 тал/, үзлэг хийсэн тэмдэглэлд /1-хх-190-192, 193-250, 2-хх-1-14 тал/ “Ү-д” гэж бүртгэсэн 2.0 тэрбум гаруй төгрөгийн өглөгийн бүртгэл үгүйсгэгдэж, хувь авдаг байсан гэх үйлдэл няцаагдахаар байдаг.
“Хууль бус үйл ажиллагааг тогтвортой явуулах ашиг сонирхлын үүднээс гэмт хэргийг нуун далдлах үйлдэл” хийсэн талаарх шүүхийн дүгнэлт Б-ийн Бэ-ээс хурааж авсан Кингстон гэх бичиглэлтэй флаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-211-238 тал/, үзлэг хийсэн тэмдэглэл,/1-хх-190-192, 193-250, 2-хх-1-14 тал/, Ж.А-гийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, түүний гэрчийн мэдүүлэг /3хх-239-250, 4хх-1-26 тал, 6хх-151-162 тал/ зэрэг нотлох баримтуудад үндэслэсэн байна.
Гэрч Ж.А- нь анхан шатны шүүхэд гэрчээр оролцож мэдүүлэг гаргасан. Шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг /6-хх- 151-162, 84-85 тал/ зөрүүтэй байсан. Эрүүдэн шүүсэн байж болох нөхцөлийн талаар гэрч дурдсан. Шүүх яагаад шүүхийн шатанд гаргасан гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхгүй гэж үзсэн талаар огт дүгнэлтэд дурдаагүй. “цагдаагийн байгууллагаас манай компани дээр нэгжлэг хийх үеэс барагцаагаар 7 хоногийн өмнө захирал Б-ийн нутгийн найз Ү /миний бие зүс танихаас сайн танихгүй/ манай ажил дээр ирээд надтай тааралдахдаа “чи даргынхаа хүн амьтанд мөнгө төгрөг өгсөн, зарцуулсныг бүртгэдэг үү, бүртгэдэг бол флаш дискт хуулж аваад компьютероос устгаарай“ гэж анхааруулах маягтай хэлээд өнгөрсөн” /6-хх-84-85 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлгийг гэрч Ж.А- шүүхийн шатанд үгүйсгэж мэдүүлэг гаргасан. Иймд гэрчийн зөрүүтэй мэдүүлгийн нэгийг нь аваад нөгөөг үгүйсгэсэн дүгнэлтийг шүүх огт хийгээгүй. Ийм зөрүүтэй байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх, Б.Ү-г гэм буруугүй гэх эргэлзээг үүсгэхээр байдаг.
“Хууль бус үйл ажиллагааг тогтвортой явуулах ашиг сонирхлын үүднээс Хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулах” гэсэн дүгнэлтийг гэрч Д.М-ын мэдүүлэгтэй холбогдуулж хийсэн гэж үзэхээр байдаг. Гэрч Д.М- нь “...Б.Ү ***т үйл ажиллагаа явуулж байгаа Б гайгүй хүн шүү тусалж дэмжиж байгаарай гэж байсан. 2017 оны зун Ү над руу яриад Булганд Б ахын компанийн машиныг зогсоосон байна. Тэрийг яриад явуулаадхаач гэхээр нь ямар учиртай юм бол би асууя гэсэн...” гэсэн мэдүүлэг гаргасан байдаг. Тогтвортой гэдэг бол байнгын шинжтэй гэсэн үг. 2016-2018 оны хооронд “***-***” ХХК-ны үйл ажиллагааг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас 4-5 удаа шалгаж зарим тохиолдолд зогсоож лацдаж байсан.
Гэрч М.СЭ-, /13хх-11-15/ Ц.Б- /13-хх 87-88, 90-93/, Ц.Г, /11хх-245-248/ Б.А- /10-хх-63-68/ П.Э /13-хх-63-65/ зэрэг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын олон гэрчийн мэдүүлэг байдаг. Гэтэл хавтаст хэрэгт гэрч Д.М-ын мэдүүлгээс өөр Б.Ү хяналт шалгалтыг зохицуулахтай холбоотой албаны нөлөө үүсгэсэн, тулгасан талаарх баримт байдаггүй. Түүнчлэн Д.М-ын мэдүүлэгт “Б нь хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа дэмжиж туслаарай” гэсэн үг өгүүлбэр ч дурдагдаагүй. Тэгэхээр ганц Д.М-ын мэдүүлгээр уг үйлдлийн байнгын тогтвортой шинжийг тогтоосон гэж дүгнэж байгаа нь эргэлзээтэй байдаг.
Мөн шүүхийн “хууль бус үйл ажиллагааг тогтвортой явуулах ашиг сонирхлын үүднээс “***-***” ХХК-аас гарах, төрийн байгууллагатай харилцах албан бичгийн төсөл боловсруулах” үйлдэл оролцооны талаар яллагдагч Б.Ү-н эзэмшлийн *** дүүрэг *** хороо *** байр *** тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл /З-хх-28-29/, Б.Ү-н Айфоне-Х загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4-хх-66-83 тал/ Б.Ү-н албан өрөө болох ******* өрөөнд нэгжлэг хийсэн тэмдэглэл, “Ховд аймгийн Засаг дарга Д.Г-ийн “Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танаа гэсэн 2018.02.28 өдрийн 1/458 тоот “***-***” ХХК-тай холбоотой хүсэлт хураан авав, /3-хх- 28-29/” зэрэг нотлох баримтад үндэслэсэн байдаг. Хууль бус үйл ажиллагаа явуулж буй хүмүүс Төрийн байгууллагатай харилцахгүй.
Эдгээр “***-***” ХХК-ны албан бичиг хянах, журам гэрээг хянах, Д.Ц-тай учирлаж нэг нутаг нугын гэдгээр Р.Б, Л.Э нарыг түүнтэй эвлэрүүлэхээр утсаар ярих, уулзах зэрэг үйлдлийг хийх болсон шалтгаан нь 2 дүүгийнхээ машинуудыг гуйж Р.Б-ийн уурхайд ажиллах болсонтой холбоотой талаар Б.Ү анхнаасаа яллагдагчаар байцаагдахдаа маш тодорхой тайлбарлаж мэдүүлсээр ирсэн байдаг. Энэ нь ч Б.М- /7-хх-1-9 тал/, Б.МА- /7-хх-11-12 тал/, А-, шүүгдэгч Р.Б, Д.Ц- нарын мэдүүлгээр батлагддаг. Үнэхээр түүнийг уурхайн ажилд тогтмол оролцож зааж зөвлөдөг байсан талаар уурхайн ажилтан, албан хаагч бусад гэрчүүдээс тодорхой эх сурвалжтай мэдүүлэг гаргасан бол шүүхийн үндэслэл болгосон нотлох баримтууд эргэлзээгүй нотолгооны ач холбогдолтой байсан.
Иймд дээр дурдсан дүгнэлтээс шүүх шүүгдэгч Б.Ү-н үйлдэл оролцоог эргэлзээгүй тогтоогоогүй, харин ч гэм буруугийн тухайд нотлох баримтууд нь эргэлзээ төрөхүйц байхад үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэсэн гэж үзэж байна. Иймд 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/779 тоот магадлал зэргээр Б.Ү-д Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож 2 жил 6 сар хорих ял шийтгэсэн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч С.Ч хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “Шүүгдэгч С.Ч миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 2025/ДШМ/779 дугаартай магадлалын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч, анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадал нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь иргэн надад холбогдох хэргийн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор С.Ч намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15,000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхийн зэрэгцээ байгаль орчинд учруулсан хохирол учруулсан гэж үзэж, 372,215,841.42 төгрөгийн онц их хэмжээний хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Учир нь энэ хэргийн улмаас байгаль орчинд учруулсан шууд хохирол болох 2,605,510,890 төгрөгийг гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж шүүхээс үзсэн хүмүүсийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа, хувьдаа ашиг орлого олсон эсэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр нийтэд нь хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь болсон үйл явдлын хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хохирол төлүүлэх асуудлыг илтэд хавтгайруулан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Миний бие энэ Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор судлан үзэхэд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд хуульчлан баталгаажуулсан “Шударга ёсны зарчим”-д эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус заажээ.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх С.Ч надад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ дээрх шударга ёсны зарчмыг зөрчиж, иргэн миний үйлдэлд огт хамааралгүй байдлаар, намайг байхгүй байх цаг хугацаанд өөр хүмүүсийн үйлдэлтэй холбоотойгоор үүссэн байж болзошгүй хохирлыг надад хамаатуулан дүгнэж, улмаар 372,215,841.42 төгрөгийн онц их хэмжээний хохирол төлүүлэх тухай үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
Яагаад гэвэл прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч С.Ч нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд...” гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Бодит байдал дээрээ С.Ч миний бие гэмт хэрэг үйлдэгдсэн гэх Ховд аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “***” гэх газарт 1 удаа л очсон байдаг бөгөөд гэмт хэрэг үргэлжлэн үйлдэгдсэн гэх 03 жилийн хугацаанд тухайн газарт хэн нь хэрхэн ашигт малтмал олборлосон, хэдий хэмжээний вольфром гаргаж авсан, түүнийгээ хэн нь яасан, хэн гэгч этгээд түүнийгээ зараад хэдэн төгрөг олсон талаар мэдэх байтугай, сонссон ч зүйл байхгүй.
Гэтэл яагаад ямар нотолгоонд үндэслэн 372,215,841.42 төгрөгийн онц их хэмжээний хохирол тухайн газарт байгаа ч үгүй иргэн надаар төлүүлэх болчихвоо гэдэг ойлгомжгүй байдлыг бий болсон байгааг анхаарч үзэхийг хичээнгүйлэн хүсэж байна. Яаж ч бодсон аливаа санаатай гэмт хэрэг үйлдсэн этгээд нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг нь ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийнхээ төлөө л хариуцлага хүлээх ёстой болов уу.
Тэрнээс бус өөрийн огт оролцоогүй буюу бие даан гүйцэтгэх, туйлд нь хүргэх боломжгүй байсан үйлдлийн төлөө хариуцлага хүлээх, их хэмжээний хохирол төлдөг байж болохгүй.
Түүнчлэн байгаль орчинд учруулсан шууд хохирол болох 2,605,510,890 төгрөг гэх тоог хаанаас, ямар нотлох баримтад үндэслэн гаргаж ирсэн тодорхойгүй байгаа бөгөөд хохирлын талаар эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын хийсэн үнэлгээ нь өөр хоорондоо илтэд зөрөөтэй, анхан шатны шүүхээс прокурорын биднийг буруутган яллаж оруулж ирсэн 224,852,886.38 төгрөгийн хохирлыг баримтлалгүй, хохирлыг хүндрүүлэн зүйлчилж, хохирлын талаар үүссэн эргэлзээтэй нөхцөл шүүгдэгч нарт ашиггүй байдлаар тайлбарлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Ер нь хавтаст хэргийн материалтай танилцаад энгийн иргэний хар ухаанаар бодож үзэхэд тухайн эвдэгдсэн буюу ашигт малтмал олборлосон гэх газрын дээдэх талбайн хэмжээг тогтоосноос бус доошоо хэдий хэмжээний гүн ухсан юм бэ буюу ухсан талбайн нийт эзлэхүүнийг тогтоож чадаагүй нөхцөлд хохирлыг бодитойгоор тогтоох боломжгүй гэж үзэж байна.
Иймд шүүгдэгч миний хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Р.Б нарт холбогдох эрүүгийн 1841000400177 дугаартай хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолын хохирол төлөхтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж, С.Ч миний энэ гэмт хэргийн улмаас төлбөл зохих хохирлын хэмжээг багасган бодитойгоор тогтоох арга хэмжээ авч өгнө үү” гэсэн байна.
Шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Б.Ганболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2025.03.19-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх эрүүгийн 1841000400177 тоот хэргийг хянан хэлэлцээд 2025/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоол гаргасныг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Б.Ганболд миний бие давж заалдах гомдлыг гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.06.24-ний өдөр хянан хэлэлцээд, гаргасан 2025/ДШМ/779 дугаар магадлалыг 2025 оны 07-р сарын 28- ний өдөр гардаж авч, хуульд заасан эрхийн хүрээнд 2025 оны 7 сарын 31-ний өдөр энэхүү гомдлыг хяналтын шатанд гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дүгээр зүйлийн 2, 3 зүйлд заасныг зөрчсөн үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйлийн 1.5, 36.7 дугаар зүйлийн 2.1, 39.8 дугаар зүйлийн 1.8, 39.7 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн зэрэг нь гомдол гаргах үндэслэл болж байна. Хэргийн бодит байдлыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас хэргийн зүйлчлэл буруу болсон гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч нарын гомдолд хууль зүйн дүгнэлт хийх үүргээ биелүүлсэнгүй, анхан шатны шүүх зөв шийдвэрлэжээ гээд л орхисон байна. Гомдлыг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлээ дурдалгүй магадлал гаргаж байгаа явдал нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар Р.Б буруутай гэх үйлдлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул ЭХХШТХ-ын 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд гомдол гаргаж байна.
Нэг. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй гэж, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” бол яллагдагчаар татаж, ял шийтгэхгүй байхаар хуульчлан өгчээ. Энэ хэрэг нь 2016 онд болсон үйл баримттай байх бөгөөд өнөөдрийн байдлаар шүүхээр нэг мөр шийдвэрлэгдэж дуусаагүй, 8 жил гаруйн хугацаа өнгөрсөн байгаа юм.
Дээрх үйл баримттай холбоотойгоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар шүүх дүгнэлт хийх зайлшгүй шаардлага байгаа нь Монгол Улсын Дээд шүүхийн 2022.03.09-ний №11 тайлбартай холбогдох бөгөөд уг тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх хэрэг нээсэн явдал юм. /хх-109, 209 дэх тал/.
Учир нь эрүүгийн эрх зүйд тогтсон ойлголтоор бол гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхэлж гэм буруутайд тооцогдох хүртэл эрүүгийн хэргийн хамааралт хугацаанд захирагддаг зарчимтай тул гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатнаас давах, хяналтын шат хүртэл тоолох ёстой хэмээн хууль хэрэглээг ойлгож буй бөгөөд энэ утгаараа “хэрэг хэлэлцэгдэхгүй байх”, аль эсхүл “түдгэлзүүлэх” бүрэн боломжтой хэмээн үзэж байна.
2. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд “энэ зүйл, хэсгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг Эрүүгийн хуульд тодорхойлохдоо “тусгай зөвшөөрөлгүйгээр...олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан бол” гэж заасан байгаа.
Анхан шатны шүүх Р.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох" гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэгчээр оролцож үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ. /шийтгэх тогтоолын 101-р тал/
Гэтэл ***-н нурууны тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарагдах Ховд аймгийн *** сумын “***” нэртэй газарт “Ашигт малтмалын тухай хууль”, бусад холбогдох хууль журмын хүрээнд “олборлолт, ашиглалт явуулах тусгай зөвшөөрөл олгох, авах” тухай ойлголт, хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна.
Өөрөөр хэлбэл Монгол улсад мөрдөгдөж байгаа холбогдох ямар ч хууль, дүрэм, журамд тусгай хамгаалалттай газарт хайх, ашиглалт, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгодоггүй, ийм зохицуулалт байхгүй. Харин эрх бүхий байгууллагаас гарсан журамд нийцүүлсэн, нөхөн сэргээлт хийх зорилгоор гэрээгээр ажиллаж байсан үйл ажиллагааг, тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглалт олборлолт явуулсан гэж дүгнэж, анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй тайлбарлаж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа.
Тусгай хамгаалалттай газар нутаг нь хөндөгдсөн, эвдэгдсэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж нь зохих зөвшөөрөл, гэрээний дагуу нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нь нээлттэй юм. Үүнийг БАОЖСайдын 2001 оны 218 тушаалаар 4.1-д нөхөн сэргээлт хийж болох тухай, тодорхой заасан хуулийн энэ заалтыг үндэслэн ажилласан.
3. “***-***” ХХК нь Ховд аймгийн *** сумын *** багийн “***” нэртэй газарт 2016 онд 13 га, 2017, 2018 онуудад нэмэлтээр 8 га, нийт 21 га талбайд гэрээгээр, зөвшөөрөлтэйгөөр, нөхөн сэргээлтийн чиглэлээр ажиллаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан доорх баримтуудаар хангалттай нотлогдож байгаа.
Үүнд: Төрийн, орон нутгийн байгууллагуудаас доорх эрх зүйн баримт бичгүүд гарсан байна:
-Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015.07.03-ны өдрийн №82 дугаар тогтоолоор батлагдаж, 2017.05.31-ны өдрийн №60 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам” зэрэг нутгийн өөрөө удирдах байгууллагын өөрсдийн бүрэн эрх, эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захиргааны хэмжээний акт /29хх 73-79/
-Ховд аймгийн *** сумын *** багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоол. “***-***” ХХК-аар нөхөн сэргээлт хийлгэхийг дэмжсэн тухай /37хх 140-151 тал/
-Хөндөгдсөн 13 га газарт нөхөн сэргээлт хийхээр 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Ховд аймгийн *** сумын засаг дарга, ***-н нурууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны дарга, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын дарга нартай хийсэн гэрээ /З0хх 107-108 тал/,
-2017 оны 07 сарын 27 өдрийн 01/2017 “Хөндөгдсөн 8 га газарт нэмж, нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ, /2018 оны 09 сарын 27-нд дуусах хугацаатай/, /З0хх 159-163/
Ховд аймгийн засаг даргын захирамж /29 хх 107-108/ зэрэг нь энэ нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх эрх зүйн баримт бичгүүд зөвшөөрөл нь болж байгаа гэдгийг шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.
“***-***” ХХК нь хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулсан байдаг.
Иймээс дээрх эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичгүүд нь “***”-т “***-***” ХХК нь зохих зөвшөөрөлтэйгөөр нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хууль, журмын хүрээнд явуулж байсан гэдгийг нотолж байна.
Ийм баримтууд байхад тусгай зөвшөөрөлгүй олборлолт явуулсан гэж буруутгаж гэм буруутай гэж үзсэн байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.
Хууль бусаар ашигт малтмал олборлох гэдэг бол онгон тагшин газар шороог хөндөх буюу газрын хэвлийд хууль, эрх зүйн ямар нэгэн актыг үндэслэхгүйгээр, дур зоргоороо байгалийн баялагт халдаж ухаж авах үйлдэл юм.
Нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хүлээн авах, дуусгах, хугацаа болоогүй байхад /гэрээгээр 2018 оны 09 дүгээр сарын 27-нд гэрээний хугацаа дуусгавар болно/ хууль хүчний байгууллагаас бүх ажлыг гэнэт зогсоож, БОАЖ-ын сайдын 2010 оны А-156 тушаалаар батлагдсан хохирлын үнэлгээ хийх аргачлалын маш олон заалтыг зөрчсөн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.24-ний өдрийн /ДЗШМ /319 дугаартай магадлалаар хүчингүй болсон “Т***” ХХК-ний гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн /2,510,605,890 төгрөгийг хувааж/ 372,215,841 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдэж, 3 жилийн хугацаагаар хорих ял, шийтгэл оногдуулсныг яагаад ч хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм.
Прокурорын 339 дугаартай яллах дүгнэлтээр прокурор, “Г***” ХХК-нийн дүгнэлтээр “Байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ”-г 224,852,886 төгрөгийн хохирол тооцож ирүүлсэн байхад хүчингүйд тооцогдсон “Т***” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж 2,510,605,890 хохирол тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Энэ “***” орчмын газар нь 15 жилийн хугацаанд баруун 5 аймгийн гар аргаар байгалийн баялаг олборлогч /нинжа/ нарын буруутай үйлдлийн улмаас маш их хэмжээгээр өмнө нь эвдэгдсэн, хүн мал үхэж үрэгдсэн, нөхөн сэргээлт хийх зайлшгүй орчин, нөхцөл, шаардлага бий болоод байсан гэдгийг олон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, бичиг баримт, зураг, дүрс, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэргээр нотлогдож байгаа.
“***-***” ХХК нь 2016 оны 06 сараас эхлээд гэрээний дагуу нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эхлүүлээд 2017 оны 09 сар гэхэд анхны 13 га газрын 80 хувь буюу 10,56 га газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд, бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан олон баримтаар хангалттай нотлогдож байгаа.
Үүнд “Г***” ХХК -ний дүгнэлтээр “***-***” ХХК нь ***т 2016 онд 78.1 хувь, 2017 онд 75.2 хувь, 2018 онд 67.3 хувьтай, нийт 10.56 га газарт техникийн нөхөн сэргээлтийг хийгдсэн байгааг тодорхой үндэслэлтэй гаргасан байдаг. /102 хх 103-153 тал /
Түүнчлэн шүүгдэгч Да.П, Г.Э, Б.Б, Ховд аймгийн БОАЖ-ын газрын дарга О.Б, /13 хх 47-50 тал/ Тусгай хамгаалалтай газрын дарга Д.П, мэргэжилтэн Г, зэрэг олон хүмүүсийн мэдүүлгүүд, Ховд аймгийн төрийн байгууллагуудын хамтарсан шалгалтуудын дүгнэлтүүд,/2хх 43-45, 86-97тал/2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Нөхөн сэргээсэн газрыг хүлээлгэн өгсөн тухай” акт /З0хх 191-193 тал/, 2016, 2017 оны нөхөн сэргээлтийн ажлын тайлан /29хх 139-152 тал/ зэрэг олон нотлох баримтаар давхар, давхар нотлогдож байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд /102 тал/ шүүх “Г***” ХХК гарсан дүгнэлтээр нөхөн сэргээлт хийх зорилгоор тэгшилсэн нийт 10.56 га талбайг хууль бус үйл ажиллагаа явуулсан талбайгаас хасаж тооцсон нь эвдрэлд өртсөн талбайн хэмжээг буруу гарсан, үүнээс улбаалж хохирлын хэмжээ бодит биш гарах үндэслэл болсон” гэж дүгнээд дээрх “Г***” ХХК-ийн дүгнэлтийг үнэлээгүй гэжээ.
Шүүх “нөхөн сэргээлт хийх зорилгоор тэгшилсэн талбай нь техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбай биш” гэж үзжээ /102 тал/. Тэгшилсэн талбай нь техникийн нөхөн сэргээлт хийх үйл ажиллагааны нэг хэлбэр, үйл явц гэдэг хэнд ч ойлгомжтой байна. “***т” 10.56 га газарт техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талаар хавтаст хэрэгт маш олон баримт байгаа, прокурор ч энэ байдлыг яллах дүгнэлтдээ тусгаж, хүлээн зөвшөөрч, үнэлж байхад шүүх үүнийг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт 3 дахь шинжээчээр томилогдсон эрдэмтдийн багийн төлөөлөл шинжээч Л.Г, Б.Д нар “Г***” ХХК хохирлын тооцооллыг зөв гарсан байна гэж нотолж байхад “Т***” ХХК-ны гаргасан дүгнэлтээр хохирол тооцсон нь хуулийн үндэслэлгүй, хууль бус шийдвэр юм.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г заавал нотолсон байхыг үүрэг болгон заажээ.
2025/ДШМ/779 дугаар магадлалын 212 дугаар талд 2023 оны 01 сарын 06 өдрийн дахин шинжилгээ хийсэн шинжээчдийн багийн хурлын тэмдэглэлийг зөв гэж дүгнэж бичсэн. /дахин шинжилгээгээр Г*** дүгнэлт зөв гэж дүгнэсэн”/ Гэтэл “Т***” ХХК-ны дүгнэлтээр хохирол тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөнгүй.
Улсын яллагчийн 339 дугаартай Яллах дүгнэлтээр нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн хууль бус ашигт малтмал олборлосон гэмт хэргийн улмаас байгаль орчинд 224 сая 852 мянга 886.38 төгрөгийн хохирол учирсан, нөхөн төлөгдөөгүй гэсэн гэж бичиж яллаж байхад /107 хх, 95 тал/ харин шүүх 2 тэр бум 605 сая 510 мянга 890 төгрөгийн хохирол учирсан, нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шийдсэн юм. /2025.03.19., №2025/ШТЦ/770., 102 ба 104 дахь тал/
2022 онд давж заалдах шатны шүүх “Т***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн. Энэ шүүхийн магадлал хүчин төгөлдөр байгаа. Гэтэл энэ магадлалд заасан хууль зүйн дүгнэлтийг талаар анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь дүгнэсэнгүй.
Нөгөө талаараа анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын хэмжээг өөрийн санаачилга, сайн дурын үндсэн дээр ихэсгэх байдлаар дүгнэлт хийж, хохирлын хэмжээг харилцан зөрүүтэй тодорхойлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулжээ.
Ингэснээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна. “Яллах дүгнэлтээс илүүгээр яллаж үл болно” гэдэг нь практикт нэгэнт тогтсон ойлголт билээ.
5. Мөнгө угаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, шийтгэл оногдуулсан тухайд:
Миний үйлчлүүлэгч Р.Б-, Б.Ү, Х.Б нартай бүлэглэж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор БНХАУ-д экспортолж хууль бус эх үүсвэрийг өөрчилж 16,033,600,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэж Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар яллаж 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 11,941,931,828 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, тооцооллын хувьд илтэд алдаа дутагдалтай, хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Онцлон тэмдэглэхэд “... аливаа гэмт хэргийн замаар олсон мөнгийг тухайн этгээд хувьдаа завших, ашиглах нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангахгүй” гэдгийг онцгой анхаарч үзэх, ингэхдээ суурь гэмт хэргийн замаар олсон бохир мөнгөний эх үүсвэрийг нь нуух, хууль ёсны болгон харагдуулж халхавчлах, бодит шинж чанар, тоо хэмжээ, байршил зэргийг нь өөрчлөх үйлдэл хийсэн байх гэсэн шинжүүдийг “мөнгө угаах” гэмт хэрэг заавал шаардана.
Гэтэл гянтболдыг хууль ёсны дагуу хилээр гаргасан, зарсан, борлуулсан мөнгөө Хятад хүн Монгол хэд хэдэн хүний дансаар шилжүүлж өгсөн, шилжүүлсэн мөнгийг гадаад валют, байр орон сууц, бусад үл хөдлөх хөрөнгө, үнэт зүйл болгох зэргээр эх үүсвэрээс нь салгаагүй, зөвхөн анхны хэлбэрээр нь хэд хэд хувааж л авсан, халхавч хэрэглээгүй, шинээр эх сурвалж үүсгээгүй, эдийн засгийн ямар нэгэн эргэлтэд оруулаагүй, нөхөн сэргээх үйл ажиллагаандаа зарцуулсан тул мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж байна. Учир нь энэ хэрэгт олборлосон гэх гянтболдыг хилээр гянтболдоор нь гаргаж зарсан, нүүрс, шороо гэх мэт өөр байдлаар мэдүүлээгүй, эх сурвалжаа нуун дарагдуулаагүй, бэлэн мөнгөөр тооцоо хийсэн, буцаагаад бэлэн мөнгөө авсан, ингэхдээ үнэт зүйл, орон сууц, үйлчилгээ болгож эх үүсвэрийг нь огт хувиргаагүй, ямар нэгэн халхавч ашиглаагүй, эдийн засгийн эргэлтэд оруулаагүй, чанар, тоо хэмжээ, байршил зэргийг өөрчлөөгүй тул бохир мөнгийг угааж цэвэршүүлэх хууль бус арга технологи хэрэглэгдээгүй учир гадаад улсын иргэний дансаар мөнгөн гуйвуулга хийх, олон хүний данс ашиглах зэрэг чинь гэмт хэрэг биш, тус тусдаа хийгдсэн хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлүүд юм.
Иймд гянтболдыг олборлож олсон мөнгийг анхны буюу гэмт хэргийн эх үүсвэрээс салгах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэх зэрэг үйлдлүүд хийгээгүй, мэргэшсэн байгууллагад мэдээлэх хэмжээгээр дансаар шилжүүлж, бэлэн мөнгөөр худалдан авалтыг хийсэн, хууль бус эх сурвалжийг нь бүдгэрүүлж, улмаар хууль ёсны хэсэг орлогоор үйл ажиллагаа явуулсан мэтээр гэрээнд заасан нөхөн сэргээх ажиллагааг хийж эх үүсвэрийг халхавчлаагүй бөгөөд шинээр эх сурвалжтай болж байгаа мэтээр уг мөнгийг шилжүүлэн гуйвуулаагүй болох нь хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруугүй гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийх нь зүйтэй байна.
Мөнгө угаасан гэж шүүх үзсэн 16 тэрбум төгрөгийн асуудал нь санхүүгийн анхан шатны баримт тооцооллын шаардлага хангахгүй байна. ***-ын иргэн Х.Л-тэй түүнд хамааралтай, түүний мөнгө шилжиж ирсэн байдаг.
Х.Л-гийн нэр дээр ирүүлж байгаа мөнгөнөөс Р.Б 2016, 2017, 2018 онд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа санхүүжилтийн болон гянтболдын баяжмалын борлуулсан мөнгө 1,2 тэрбум төгрөгийг өөрийн болон хамааралтай хүмүүсийн дансаар авч нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг үүнийгээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг.Түүний хүлээн авсан мөнгө зөвхөн “***” ХХК-ийн дансаар ирдэг, тус мөнгөнөөс зөвхөн Х.Л-гийн зөвшөөрснөөр очиж авч байсан гэх талаар тус компанийн захирал С.Д тодорхой мэдүүлсэн байдаг /6хх 181-184, 185-186/.
Х.Л нь Монгол Улсад байх хугацаандаа 8,7 тэрбум төгрөгийг өөртөө болон хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан шилжүүлж авсан энэ мөнгө түүнд хамааралтай гэж прокурор 2 шатны шүүхэд тайлбарлаад байхад энэ мөнгийг миний үйлчлүүлэгчид хамааруулж хохирол тооцоод байгаа шийдвэр нь ямар ч үндэслэлгүй юм.
“Го***” дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд нэр дурдагдсан С.Га, Б.Хо, Л.Бя, Р.Ам, Г.Л, Г.Б зэрэг хүмүүсийг Р.Б огт танихгүй, уулзаж байгаагүй эдгээр хүмүүстэй холбоотой мөнгө санхүүгийн ямар нэг харилцаа үүсгэж байгаагүй, хэрэгт ийм талын ямар ч баримт байхгүй байхад тэдгээр хүмүүсийн дансны гүйлгээний хуулгыг Р.Б-д хамааралтай болгож шийтгэл оногдуулж байгаа нь бодит үнэнтэй огт нийцэхгүй байна /шийтгэх тогтоол 111 тал/
Гэтэл шүүхээс дээрх байдлаар өөр зориулалтаар орж ирж байсан хамааралгүй мөнгөн дүнг бүгдийг нэгтгээд Р.Б авч ашигласан гэж, 11,941,931,828 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдсэн нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж, “мөнгө угаах хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэж шийтгэж байгаа нь бодит үнэнтэй нийцэхгүй хуулийг буруу хэрэглэсэн үйл ажиллагаа болж байна. Өөр зориулалттай бусдад хамааралтай, хүлээн аваагүй мөнгөн дүнг нь нэгтгээд Р.Б нарын 3 хүнийг мөнгө угаасан гэж нийт 16 тэрбум төгрөгийн хохирол тооцож төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн байгаа нь хэлмэгдүүлсэн үйл явц болж байна. /шийтгэх тогтоолын 116 тал/.
Дүгнэлтэд нэр дурдагдсан 19 хүнээс “Д*** И***” ХХК-аас Ж.А-гийн дансаар болон бэлнээр 992,125 юань, 227.9 сая төгрөг 423.9 сая төгрөг, Б.Бэ 184.9 сая төгрөг, Х.Э 20 сая, Д.О 20 сая төгрөг нийт 1,225,738,250 төгрөгийг хүлээн авч ***-***-ийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны зардалд зарцуулсан байдаг. Үүнээс өөрөөр ямар ч мөнгө Р.Б-д ирээгүй талаар тэр өөрөө мэдүүлсэн байгаа. Энэ бэлнээр болон шилжүүлэн мөнгө нь дээр дурдсан нөхөн сэргээлтийн ажилд, сум орон нутагт хийж байгуулсан ажлын зардалтай адил хэмжээтэй /мөргөж/ байгааг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.
Мөн “Д*** И***” ХХК-аар дамжиж орж ирсэн мөнгөн дүн дээр, энэ мөнгөнөөс шилжүүлэн авсан гэрч, холбогдогч нарын хооронд шилжүүлсэн мөнгөний үнийн дүнг дахин нэмж, давхардуулан тооцож, бодит байдалтай нийцээгүй, илтэд зөрүүтэй тооцоолол гаргасан байна. /Г*** п*** дүгнэлт 16хх 111/.
Мөн яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг 2016 оны 05 сарын 04 өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21ний өдрийг хүртэлх хугацаанд хамааруулж гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан байна. /яллах дүгнэлтийн 64 дүгээр тал/.
Прокурорууд яллах дүгнэлтдээ энэ үйлдлийг иргэн С.Га, Б.Хо, Г.Л, Л.Бя- ***-ын иргэн ЗВ, зэрэг 13 хүний дансанд хийсэн үзлэгээр нотлогдож байгааг дурдаж, гүйлгээ тус бүрийг цаг хугацаа, утгаар дурдаж, нотлох үндэслэлээ болгож байгаагаа бичсэн байна. /яллах дүгнэлтийн 47,48,49,50 дугаар тал/.
Гэтэл “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж, нотлох баримт болгож, иргэдийн дансанд хийсэн үзлэгээр нотлогдож байгаа гэж дурдсан гүйлгээнүүд нь Р.Б нарт ямар ч хамааралгүй болох нь гүйлгээ хийгдсэн цаг хугацаа, гүйлгээний утга, мөнгө шилжүүлсэн зорилго хүлээн авсан иргэдийн ямар ч хамааралгүй байдал зэргээр хангалттай нотлогдож байна. 2021 онд хийгдсэн 7 гүйлгээ, 2018 оны 7 сараас хойш хийгдсэн 8 гүйлгээ, 2015 онд хийгдсэн 8, нийт 23 удаагийн гүйлгээг, яллах дүгнэлт, шүүхийн тогтоолд нотлох баримтаар тооцогдож бичигдсэн байна. Үүнээс цаг хугацаа ямар ч хамааралгүй, танихгүй, мэдэхгүй хүмүүсийн нэр дээрх нийт 12.3 тэрбум төгрөгийн гүйлгээг нотлох баримт болгон хохирол тооцож байгаа нь илтэд хууль зүйд нийцэхгүй байна. Үүнд хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарал хандуулж өгөөч гэж хүсэж байна. 1 цаг хугацаа хамааралгүй, мөнгө шилжсэн хүлээн авсан ямар ч хамааралгүй гүйлгээг хамааралтай болгож дүгнэсэн гүйлгээний нэгтгэлийг яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолоос хуулбарлан нэгтгэлийг хавсаргав/
Гаалийн Ерөнхий газраас авсан мэдүүлгийн баримтаар 2016, 2017, 2018 онуудад “П*** И***” “***” ХХК нь нийт 542.95 тн гянтболдын баяжмал экспортод гарсан гэж прокурор, шүүхээс дүгнэлт хийсэн байдаг. Энэ дүнгээр тооцоход /Тухайн үед 1 тн гянтболд нь 13 сая төгрөгөөр борлогдож байсан/ 7.3 тэрбум төгрөг болж байна. Эндээс үзэхэд “Ц***-э***”-ээс 16 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байх ямар ч үндэслэлгүй байна. /26хх 6-10 тал, шийтгэх тогтоолын 111 тал/
Ийм их хэмжээний мөнгөн зөрүүтэй байдал тогтоогдож, “Г*** П***” аудитын дүгнэлт нь үндэслэлгүй, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны шаардлага хангахгүй нь нотлогдож байхад, шүүх илтэд үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.2-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.
6. Шүүх миний үйлчлүүлэгчийг нэр дурдагдсан *** багийн нийт иргэдийн үйлчилгээнд зориулж багт авч өгсөн 6 сая төгрөгийн үнэтэй автомашин, Дэ.П-д Тусгай хамгаалалтай газрын захиргааны авто машины эвдэрсэн моторын зардал, тус газрын хашаа байшингийн засварт 8 сая 300 мянган төгрөг, Г.Н-д Сонгуулийн хандивт 6.5 сая төгрөг, Г.Г-т 3 сая төгрөг хахууль өгсөн гэж буруутгасан байна.
Тэдгээр Ц.М, Г.Г, Г.Н, Дэ.П нарт “***-***” ХХК-ийн эрх ашгийн төлөө, шан харамж хахууль өгөөгүй гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгээр олон баримтаар хэлэлцүүлж мэтгэлцсэн. Харин тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн хувьд өөрсдийн журамт үүргээ ухамсарлан, хувь хүн, албан тушаалтанд бус нийгэм лүү чиглэсэн, тухайн орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, эрдэм боловсролын төлөө буюу бусдын сайн сайхны төлөө нийгмийн эмзэг давхарга луу чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлыг хийж хүлээлгэж өгсөн байдаг. Гэтэл эдгээр ажлаас дээрх дөрвөн тохиолдлыг ялган авч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Шүүх дээрх хэргийг 2021 оны 12 дугаар сард хэлэлцээд, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг “Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Гэтэл Р.Б-ээс шалтгаалсан ямар ч үйл баримт өөрчлөгдөөгүй байхад одоо Шүүхээс 1 жилийн ял оногдуулж байгаа нь хууль буруу хэрэглэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар шийдэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “...... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6, 7, 14 дахь хэсгүүдэд "... Нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно, энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн бол нотлох баримтаар тооцохгүй, нотлох баримтад эргэлзэх үндэслэл байвал шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” зэргээр заажээ.
Гэтэл гадаад улсад, гадаадын иргэдээс, Монгол Улсын Эрүүгийн хуулийг тайлбарлах ба сануулахгүйгээр авсан гэрч гэх хүний мэдүүлгээр хэргийг нотолсон явдал нь энэ хэргийн ажиллагааг хууль бус болохыг харуулж байна.
Үүнд, хавтас хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018.09.12-ний өдрийн 10.4-1/4962 дугаартай албан бичиг, ***-ын иргэн ГБ, БЖ нарын мэдүүлэг, гаргаж өгсөн 81 хуудас баримт, БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газраас ирүүлсэн мэдүүлэг авсан тэмдэглэл багтана /хх-2., 104., 105-242 дахь тал/.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авахдаа ... эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ”, 2 дахь хэсэгт “... мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагаар /зөвхөн/ дамжуулна” гэж хоёрдмол утгагүй /ойлгомжтой/ хуульчлан заажээ.
Хэрэгт авагдсан Хятад улсын 2 иргэний гэрчийн гэх мэдүүлэг нь дээрх хуулийн заалтыг бүрэн хэмжээнд огт хангаагүй байна. Учир нь Монгол Улсын Олон улсын гэрээ буюу БНМАУ, БНХАУ-ын хоорондын иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай /1989.08.31/ гэрээний 3 дугаар зүйлд хүсэлт тавихдаа Хууль зүйн яам буюу Улсын дээд шүүхээр дамжуулан харилцана” гэж гэрээний 2 тал маш тодорхой тохирчээ.
Харин дээрх мэдүүлгийг авах ажиллагааг хийхдээ энэхүү олон улсын гэрээг баримтлаагүй буюу Цагдаагийн байгууллага хоорондын хамтын шинжтэй ажиллагааг явуулсан байх тул нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд хяналтын шатны шүүх дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасаж хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү.
Хоёр. Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчинтэй байгаа” бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж хуульчлан заажээ.
Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, журмын талаар анхаарах зарим асуудлын тухай 2008.03.31-ний өдрийн 2 дугаартай Зөвлөмжид зааснаар “тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа” гэдэгт прокурорын тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийтгэх болон цагаатгах тогтоол, магадал, хяналтын шатны шүүхийн тогтоол” хамаарна” гэж маш тодорхой дурдаж энэ практик өнөөдрийг хүртэл явж ирсэн байна. Энэ хэрэг дээр дээрх нөхцөл байдал илэрсэн байхад буюу “тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол нь “хүчинтэй” байхад нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байдал нь “тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хууль бус” гэж үзэхээр байна.
Учир нь анх 2017.09.04-ний өдөр ......... дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн байна. Уг хэргийг Ховд аймгийн *** сум дахь сум дундын прокурорын газраас 5/05 тоот Прокурорын тогтоол гаргаж 2017.10.20-ний өдөр “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хаасан байдаг /үз. Эрүүгийн 104 дүгээр хавтаст хэргийн 244 дэх хуудас/.
Өөрөөр хэлбэл анх 2017.09.04-ний өдөр ...... дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн боловч уг хэргийг хаасан прокурорын тогтоол хүчинтэй байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу “хэрэг бүртгэлтийн хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзвэл дээд шатны прокурор уг тогтоолыг хүчингүй болгох” ёстой атал “ийм ажиллагаа огт хийгдээгүй” байгаа нь процессын ноцтой зөрчил гэж үзэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн Прокурорын “шийдвэр” хүчин төгөлдөр байгаа” бол гэж заасны дагуу хэргийг хянуулж, “хэргийг хэрэгсэхгүй болгуулах” саналыг бид хяналтын шатны шүүхэд гаргаж байна.
2. Давж заалдах шатны шүүхийн даргалагч шүүхээс гарч байгаа шийдвэрийг танилцуулахдаа Анхан шатны шүүхийн шийдвэрийн 154 дүгээр талын 17 хэсэгт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж байгаа тухайгаа танилцуулсан билээ. Гэтэл 2025/ДШМ/779 дугаар магадлалд энэ талаар ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байна энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь заалтыг зөрчсөн байна. /шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг, гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол/. Энэ заалт бол Б.Б-ийн нэр дээр хадгаламж хэлбэрээр байгаа 2015 онд банкнаас авсан зээлийн мөнгө байгаа юм.
Иймд гаргасан гомдлыг минь хүлээн авч, шүүгдэгч Р.Б-ийн үйлдэл гэм буруутай болохыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шууд нотолж чадаагүй тул түүнд холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна” гэжээ.
Шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Д.Наранцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 19-ны өдрийн 2025\ШЦТ\770 дугаар шийтгэх тогтоолтой Эрүүгийн ..... дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 06 сарын 24-ны өдрийн 2025\ДШМ\779 дугаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т заасныг зөрчсөн шийдвэрийг анхан болон давж заалдах шатны шүүх гаргасан гэж үзэж байна.
Хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн атлаа Х-н овогтой Б-н үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хэрхэн ч яаж хамтран оролцсон хэлбэрийг салган тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Х.Б-н гэм бурууг тогтоохдоо нотлох баримтыг зааж, гэмт хэргийн шинжийг тогтоон шийдвэр гаргах байлаа.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан хууль бус, хууль зөрчсөн шийдвэрийг зөвтгөх байтал Х.Б-д холбогдох хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.
Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох" гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд оролцсон гэвэл ашигт малтмалыг олборлосон уу, ашигласан уу, хайсан уу гэдгийг шалган нотлох ёстой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хавтаст хэрэгт байхгүй.
Зөвхөн гэрчээр мэдүүлэг өгсөн шүүгдэгч Г.Э, түүнээс сонссон зүйлээ "тэгсэн байх, Э тэгж хэлсэн" гэж мэдүүлсэн У.Гийн мэдүүлгээр л нотлогдсон гэж үздэг. Гэвч эдгээр хүмүүсийн мэдүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрчийн мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй байна.
"Г*** п***" ХХК-ийн гаргасан дүгнэлт нь санхүүгийн анхан шатны шаардлага хангахгүй баримт байгаа бөгөөд бусдын мэдүүлэг, дансны хуулгаар л нотолгооны ач холбогдолтой гэж гэм буруутайд тооцсон нь Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчиж гарсан дүгнэлт юм. Х.Б 122,500,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг ба үүнийг хариуцахад бэлэн гэдгээ илэрхийлдэг.
Х.Б анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн, одоо биеийн эрүүл мэндийн хувьд зүрхний хэм алдагдалтай хоригдож байх хугацаандаа хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан.
2. Яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн шаардлага хангаагүй өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын үйлдэл, оролцоо; нотлох баримтыг хэт ерөнхийлөн тодорхойлсон, оролцогч бүрийн хамтран оролцоог ялган салгаагүй нь шүүхээс шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосноос шүүхийн шийдвэр тодорхой бус, ойлгомжгүй, биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж байна.
2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Давж заалдах шатны шүүхээс шаардлага хангахгүй гэж дүгнэсэн "Т***" ХХК-ийн дүгнэлтийг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрч нэмэлт биш дахин шинжээч томилсон байхад шүүх гэм буруутайд тооцохдоо шаардлага хангахгүй, хууль зөрчиж гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй, хууль зөрчсөн болохыг илэрхийлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, ЭХ-ийн 24.2 дугаар зүйлийг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтэй давхар зүйлчлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, оролцогчдын үйлдэл оролцоог ялган салгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхээс Х.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Э.Мягмардорж хэлсэн саналдаа: “Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т тус тус заасан үндэслэлээр гомдол гаргасан. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн тухайд, анхан болон давж заалдах шатны шүүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасныг буруу, зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, “***-***” ХХК-ийн үүсгэн байгуулагч Р.Б нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэрэг хуулиар зөвшөөрөгдсөн харилцааны хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 170 дугаар тушаалаар нөхөн сэргээх эрх авсан. Гэтэл энэ эрхийнхээ дагуу үйл ажиллагаа явуулсныг хууль бус, гэмт хэрэг гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Байгаль, орчныг нөхөн сэргээхтэй холбоотой асуудлыг олон хууль тогтоомжийн хүрээнд зохицуулсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан нөхөн сэргээлт гэж юуг хэлэх вэ, мөн хуулийн 16 дугаар зүйлд аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал байгаль орчныг хамгаалах талаар ямар бүрэн эрхтэй вэ гэдэг талаар зохицуулсныг үндэслээд 2015 оны 82 тоот тушаалаар хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх, хяналт тавих журмыг баталсан. 2017 оны 60 дугаар тогтоолоор тус журамд өөрчлөлт оруулсан. Энэ эрх зүйн баримт бичгийн хүрээнд “***-***” ХХК нь нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг гүйцэтгэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн агуулга нь хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүйгээр гэсэн агуулгатай. Хууль бусаар үйл ажиллагаа гэдэг нь хуулиар хориглосон үйл ажиллагаа юм. Тусгай зөвшөөрөлгүйгээр гэдэг нь ямар нэгэн эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхад олборлолт хийсэн талаар ойлгодог. Иймээс тусгай зөвшөөрөлтэйгөөр нөхөн сэргээлт хийснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-т заасан гэмт хэрэгт хамаарахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, олгогдсон эрхийнхээ дагуу хийсэн үйл ажиллагааг гэмт хэрэг гэж үзэж байгаа нь буруу юм.
Мөн хоёр шатны шүүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол улсын нэгдэн орсон мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус наймааны эсрэг конвенцоор мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон. Тодруулбал, заавал гэмт хэрэг байх ёстой. Хоёрдугаар, Тухайн хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон байх бөгөөд улмаар гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийг халхавчлах, нууцлах зорилготой байх нь мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинж юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг халхлах, нуун дарагдуулах үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэг гэж үзнэ. Гэтэл Р.Б нарын үйлдэлд дээрх шинж байхгүй бөгөөд нөхөн сэргээх тусгай зөвшөөрлийнхөө дагуу олборлосон хөрөнгийг үйл ажиллагааныхаа хүрээнд хилээр гарган борлуулж, мөнгө авсан байдаг. Түүнээс Р.Б-ийн үйлдэл хэн нэгнээс халхавчилсан, нуусан зүйл байхгүй гэдгийг онцолж байна. Мөн Р.Б нь тухайн орж ирсэн зүйлээ хаана байршуулж нуусан бэ, эсхүл өөр үл хөдлөх хөрөнгө авсан уу гэдэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд байхгүй. Тэгэхээр нуун дарагдуулах, халхавчлах шинж байхгүй учраас мөнгө угаах гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Дээр дурдсан конвенцоор мөнгө угаах гэмт хэргийг 4 үе шат болгож хуваасан бөгөөд эхлээд гэмт хэргийн улмаас мөнгө олно, тэрийгээ нууж дарагдуулна, дараа нь байршуулна гэсэн 4 үе шатыг сахиж байж мөнгө угаах гэмт хэрэг болдог. Гэтэл энэ гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэсэн агуулгаар авч үзэж байгаа нь хууль бус байна. Түүнчлэн Р.Б-д холбогдох хэргийг хуулийн этгээд үйлдсэн үү, эсхүл Р.Б үйлдсэн үү гэдгийг ялган тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаа тэр чигээрээ “***-***” гэх хуулийн этгээд рүү чиглэн явагдсан бөгөөд хүмүүсийг асуухдаа “энэ компанид ажилладаг уу, энийг зөөсөн үү” гэх байдлаар асууж байсан боловч Р.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль бус байна.
Мөн шүүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Тус хуульд “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан. Гэтэл Р.Б “16 тэрбум төгрөгийг ч төлүүлнэ, 2 тэрбум төгрөгийн байгаль учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж нэг үйлдлээрээ 2, 3 зүйлээр зүйлчлэгдээд, үүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн нь хууль зөрчсөн байна. Р.Б-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд Р.Б-д холбогдох хэргийн тухайд 2016-2018 онд болж өнгөрсөн үйл ажиллагаанд 2020 онд Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хууль буцаан хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулсан.
Эрүүгийн эрх зүйн суурь зарчмын хүрээнд нэг гэмт хэрэгт нэг хариуцлага хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл, non bis idem гэсэн Ромын дүрэм болоод Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын фактад заасан зарчмыг энэ хэрэгт маш бүдүүлгээр зөрчсөн үйл баримт тогтоогдож байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг маш ноцтой зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхан шатны шүүх болон прокурор зайлшгүй биелүүлнэ гэж заасан. Гэтэл өмнөх шинжээчийн дүгнэлтийг буруу байгаа тул дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргаарай гэж давж заалдах шатны шүүх 2022 онд шийдсэн байхад прокурор “Г***” ХХК-ийн дүгнэлт гаргуулсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “Г***” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж хохирлын хэмжээ, хамрагдсан байдлыг хийж байгаа нь буруу байна. Прокуророос өмнө нь энэ хэргийг шалгаад хүчингүй болгосон тогтоол хүчин төгөлдөр байхад үүнийг огт авч хэлэлцэхгүйгээр дахин хэрэг үүсгэж шалгаж байгааг хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнийг нэг гэмт хэрэгт нэг хариуцлага хүлээлгэх тухай Олон улсын эрүүгийн эрх зүйн суурь зарчмыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинжээчтэй холбоотой заалт, мөн шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж шийдсэн үйл баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Улсын дээд шүүхийн тайлбарыг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг огт хэрэглээгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалттай холбоотой тогтоолыг зөрчсөн байна. Нөхөн сэргээлтийн ажил гэж байгаа бүхнийг гэмт хэрэг гэж үзэх үү, нөхөн сэргээлт, олборлолт гэдэг 2 зүйлийг яаж ойлгох вэ гэх асуудлыг нийгмийн хувьд чухал ач холбогдолтой гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар гомдол гаргасан.
Байгаль орчны яам Р.Б-д өөрт олгогдсон эрхийн дагуу нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл өгсөн. Гэтэл тухайн тусгай зөвшөөрлийг энэ биш байна, чи үүний дагуу хийх ёсгүй гэдэг байдлаар Р.Б нарыг хууль бус үйл ажиллагаа хийсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэж байгааг хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна. Р.Б- хахууль өгөх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Гэтэл хахууль өгсөн, авсан гэх хүмүүсийг нийтийн албан тушаалтан мөн эсэхийг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, Р.Б-ээс мөнгө авсан хүмүүс нь тухайн цаг хугацаанд нийтийн албан тушаалтан байсан бол авлигын гэмт хэрэг гэж үзээд байдаг. Нийтийн албан тушаалтан биш байвал биш байна гэж ингэж үзээд байдаг. Авлигын гэмт хэргийн гол мөн чанар нь тухайн нийтийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдэл нь яаж ашиглагдсан бэ гэдгээс шалтгаалж авлигын гэмт хэргийг тооцох ёстой. Ямар эрх мэдлийг хэрхэн ашиглагдсан гэдгийг харгалзан үзэлгүй зөвхөн мөнгө шилжүүлсэн асуудлыг авлигын гэмт хэрэг гэж үзэж байгаа нь хууль бус, үндэслэлгүй байна. Иймд хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 17 дахь заалтад өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт нь хохирол төлүүлэх буюу Р.Б-ийн хувийн дансанд дахь 3,200,000,000 төгрөгийг улсын орлого болго гэснийг өөрчлөлт оруулж шийдсэн буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд битүүмжлэх гэсэн. Үүнийг прокуророос дэмжээд шүүх хуралдааны явцад гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ач холбогдолтой гэж үзсэн гэх агуулгатай тайлбарыг хийгээд, давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулж шийдсэн.
Ингэхдээ шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийн тогтоох хэсгийг танилцуулахдаа шүүгчээс “прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналын дагуу шийтгэх тогтоолын 17 дахь заалтыг өөрчилж шийдвэрлэсэн. Прокурорын гаргасан саналын дагуу өөрчлөлт оруулж шийдвэрлэе гэж хэлсэн. Улмаар магадлалыг гардаж авахад анхан шатны шүүхийн шийдвэрийг тэр чигт нь хэвээр үлдээгээд, уншиж сонсгосон хэсгээсээ өөр байдлаар бичигдэж гарсан тул гомдол гаргасан. Р.Б-ийн “***” банканд байршиж байгаа 3,278,648,547 төгрөг нь “***” банкнаас авсан зээлийн мөнгө байдаг. Энэ мөнгө нь 2015 онд авсан зээлтэй холбоотой дансанд нь тэр чигтээ хадгалагдаж байгаад 2020 онд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний барьцаа болж, барьцаагаар үүргийг хангуулахаар шүүгчийн захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад эрүүгийн хэрэг шалгагдсаны улмаас 2018 онд прокуророос хөдөлгөөнийг хязгаарласан. Энэ нь ямарваа нэг байдлаар гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаасан, гаднаас орж ирсэн мөнгө биш бөгөөд банкны зээлийн мөнгө гэдэг нь дансны хуулгаар нотлогддог. Шинжээчийн “гаднаас орж ирсэн байна, энэ мөнгө нь уг данс руу ороогүй” гэсэн дүгнэлт болон дансны хуулгаар нотлогдсон. Хэрэв давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээвэл иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тус дансанд байгаа мөнгөн хөрөнгийн барьцаа учраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Гэтэл анхан шатны шүүх “уг хөрөнгийг гэмт хэргийн хохиролд тооцож улсын орлого болго” гэж шийдвэрлэсэн нь шийдвэр гүйцэтгэх байгууллага аль шүүхийн шийдвэрийг биелүүлэх вэ гэдэг асуудлыг үүсгэнэ. Мөн цаг хугацааны хувьд иргэний шүүхийн шийдвэр нь эрүүгийн шүүхийн шийдвэрээс өмнө гарсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, уншиж сонсгосноор буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 17 дахь заалтад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой. Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэлх хугацаанд тухайн данс дахь мөнгөн хөрөнгийг хязгаарлах боломжтой гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хэлсэн саналдаа: “Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Ц.Дэлгэрням би шүүгдэгч Р.Б-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж, энэ хэрэгт анх мөрдөн байцаалтын шатнаас өнөөдрийг хүртэл өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн 770 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 779 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн гомдол гаргасан. Р.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хорих ялаар, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хорих ялаар, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял шийтгэж, ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 7 жилээр тогтоож, Байгаль орчинд учруулсан хохиролд 372,215,841.42 төгрөгийг, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон орлогод 11,941,931,828 төгрөгийг тооцож гаргуулах, Р.Б-ийн эзэмшлийн “***” банкны дансанд дахь үлдэгдэл 3,283,887,199.54 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан цагаатгах талын нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр, тэдгээрт няцаалт хийлгүйгээр субьектив байдлаар яллаж, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаагүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй болох нь давж заалдах шатны шүүхээр нотлогдож тогтоогдсон баримтыг хууль зөрчиж цугларсан “Т***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг бүхэлд нь хянуулж, үндэслэл бүхий шийдвэр гаргуулахаар гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс хяналтын журмаар дараах агуулгатай гомдлыг гаргасан.
1. Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тооцоолсон “Т***” ХХК-ийн Байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар дурдаж байна. “Т***” ХХК нь Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тооцоолохдоо тухайн бүс нутаг нь гар аргаар ашигт малтмал олборлогч нарын удаан хугацааны нөлөөлөлд орж, их хэмжээний эвдрэлд орсон байсан, тухайн газар нутаг их хэмжээний эвдрэлд орсны улмаас орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас тухайн бүс нутаг дахь хөндөгдсөн газрын нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэн тухайн жилийн газрын төлөвлөгөөнд тусгаж, аж ахуйн нэгж хуулийн этгээдтэй гэрээ байгуулан, үйл ажиллагаа явуулсан талаар огтхон ч тусгалгүйгээр “***-***” ХХК нь шинээр 22,156 га талбайг техникийн хүчин чадлыг ашиглаж эвдсэн мэтээр дүгнэлт гаргасан нь илтэд үндэслэлгүй байна. 2018 оны 07 дугаар 05-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын 3 дахь хэсгийн 2 дахь хэсэгт “Ховд аймгийн *** сумын 3 дугаар багийн нутаг *** нэртэй газарт 2016 оны 05 дугаар сараас хойш ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж эвдэгдсэн талбайн хэмжээг нийт эвдэгдсэн талбайн хэмжээнээс салгаж бодит хохирлыг тогтоох” гэх асуултад хариулахыг шинжээчид даалгасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд үндэслэлтэй дүгнэлт гаргах”, 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлтэд “шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр” тусгана гэж тус тус заасан. Гэтэл “Т***” ХХК нь шинжээчийн дүгнэлтдээ “нийт 41.66 га талбай нөлөөлөлд өртсөн бөгөөд үүнээс 12 га талбай талхлагдсан, 2.4 га талбай гар аргаар олборлогчдын үйл ажиллагаагаар эвдрэлд өртсөн, үлдсэн 27.26 га талбай техникийн хүчин чадлаар эвдрэлд өртсөн. 2000-2015 он хүртэл гар аргаар олборлогчдын нөлөөгөөр 11.55 га газар эвдэрсэн” гэж өмнө нь эвдрэлд өртсөн байсан талбайг тогтоосон боловч өмнө эвдэгдсэн 11.55 га талбайн хэмжээг нийт эвдэгдсэн 27.26 га талбайн хэмжээнээс хасаж буюу салгаж бодит хохирлыг тогтоох гэх асуултад хариулаагүй орхигдуулсан байсан. Өөрөөр хэлбэл “Т***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, шинжээчдийн хариулт 2 “Байгаль орчны экологи эдийн засгийн бодит хохирол нь 2,605,510,890 төгрөг болсон” гэх хариулт хэсэг нь шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд тусгагдсан асуултад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх заалт, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд тусгагдсан асуултад хариулаагүй тул хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэхгүй. “Т***” ХХК нь Ховд аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ***- нурууны байгалийн цогцолбор газрын *** гэх газарт 2000-2014 оны хооронд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал болох гянтболд олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн нэмэлт дүгнэлт” гэх дүгнэлтийг буруу гаргасан. 2000-2015 оны хооронд Ховд аймгийн *** сумын 3 дугаар багийн нутаг, *** нэртэй газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан талбайд 2014 онд хээрийн хэмжилт хийсэн. Тус талбайд хийсэн хэмжилтийн үр дүнгээс үзэхэд 11.55 га талбай гар аргаар олборлогчдын үйл ажиллагаагаар эвдрэлд өртсөн байна. Тухайн үед хэмжилтийн дүнгээс үзэхэд байгаль орчинд 1,014,876,323 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан байна гэж тусгасан. Ховд аймгийн *** сумын засаг захиргааны зүгээс Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн батлан гаргасан хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам, тухайн жилийн аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэн, энэхүү 2000 оноос хойш гар аргаар ашигт малтмал олборлогчдын нөлөөллөөр хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийлгэхээр 2015 онд “А*** а*** м***” ХХК-тай, 2016 онд “***-***” ХХК буюу Р.Б-тэй тус тус гэрээ байгуулан ажилласан байдаг. Тиймээс бодит байдлаар 2016 оноос 2018 оны хооронд тухайн газар нутагт учирсан экологи, эдийн засгийн бодит хохирлын тооцоог хийхдээ тухайн газарт учирсан нийт экологи, эдийн засгийн хохирлын хэмжээнээс 2000-2014 онд тухайн газарт учирсан экологи, эдийн засгийн хохирлын хэмжээг хасах, 2014-2016 онд “***-***” ХХК тухайн газарт үйл ажиллагаа явуулж эхлэх хүртэлх цаг хугацаанд үүссэн экологи, эдийн засгийн хохирлын хэмжээг хасах байдлаар тооцоолсноор 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын 2 дахь асуултад хариулж, бодит хохирлын хэмжээг тооцоолох боломжтой байсан. Гэтэл шинжээчээр томилогдсон “Т***” ХХК нь ийм тооцоолол хийгээгүй бөгөөд шинжээч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2016 оноос өмнөх 11.55 га газар бол хохирлын дүнд ороогүй, зарим газрыг тэгшлээд орхисон байсан” гэж мэдүүлсэн нь шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, буруу дүгнэлт гаргаснаа хүлээснийг нотолж байна. Гэтэл шүүхээс дээрх хууль бус дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй. Тиймээс тус хэргийг өмнө нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд магадлалд /14хх 131 дэх тал/ “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор “Т***” ХХК-д шинжээчийн дүгнэлт гаргахыг даалгасан хэдий боловч тус компанийн шинжээч нарыг шинжээчээр томилсон тухай мэдэгдээгүй, шинжээч нарт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаагүй ба С.С шинжээчээр гарын үсэг зуруулсан байна. Мөн 14 дүгээр хавтаст хэргийн 134 дүгээр талд Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчны хохирлын үнэлгээний “Т***” ХХК, шинжээч С.С, А.С, Б.Б, Х.Т нар гарын үсэг зурсан боловч энэ нь эрх бүхий, албан тушаалтан, мөрдөгчийн тогтоолоор гарын үсэг зуруулаагүй, дүгнэлтийн төгсгөлд “Т***” ХХК-ийг төлөөлж захирал Ц.М гарын үсэг зурсан, хууль сануулаагүй Ц.М- гарын үсэг зурсан, хууль сануулаагүй шинжээч А.С-аас мэдүүлэг авч тэмдэглэл авсан нь тус тус ойлгомжгүй болжээ” гэх талаар тодорхой дурдаж, “Т***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, А.С-н мэдүүлэг зэргийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байгааг тодорхой дурдаж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байдаг. Үүний дагуу хэрэгт 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор “Г***” ХХК-ийг шинжээчээр томилж, тус хуулийн этгээд нь үндэслэл бүхий шинжээчийн дүгнэлт гаргаж, улсын яллагчийн зүгээс ч шинээр томилогдож, дахин шинжилгээг хийсэн “Г***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хууль сануулаагүй “Т***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хууль сануулаагүй А.С-н мэдүүлгийг үндэслэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь илтэд үндэслэлгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан үндэслэлийг хэрхэн няцаасан, үгүйсгэсэн талаар тодорхой үндэслэл тайлбар хийгээгүйд гомдолтой байна.
2. “Г*** Э***” ХХК-ийн Байгаль орчны экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээний тайлан, “Г***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар дараах тайлбарыг гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд “Т***" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар удаа дурдаж, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт, гомдлыг удаа дараа гаргаж байсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хүсэлт, гомдлыг хүлээн аваагүй, оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Иймд өмгөөлөгчийн зүгээс “Т***” ХХК-тай ижил тусгай зөвшөөрөлтэй, хараат бус хөндлөнгийн үнэлгээ хийж, адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Г*** Э***” ХХК-д хандаж, Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргуулахад нийт хохирлын үнэлгээг 349,537,883 төгрөг гэж гаргасан нь мөрдөн байцаалтын шатанд дүгнэлт гаргасан “Т***” ХХК-ийн хохирлын үнэлгээний бодит дүн болох 2,605,510,890 төгрөгөөс 7,5 дахин бага байгаа нь хэт нэг талыг барьсан нөхцөл байдал маш ихээр тогтоогдсон. Харин тус хэрэгт дахин шинжилгээ хийсэн “Г***" ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн хариулт 1. Одоогийн байдлаар *** гэх газарт нийт 40.16 га талбай эвдрэлд өртсөн бөгөөд “***-***” ХХК-ийн 15.69 га, туслан гүйцэтгэгч нарт хамаарах 4.21 га, талбайг эвдрэлд оруулсан эзэн холбогдогч тодорхойгүй 20.26 га талбай байна гэж дүгнэгдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, бүх зүйл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэж авсан, нотлох баримтын шаардлагыг хангасан нотлох баримт болсон. “***-***” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/2016 гэрээний дагуу 13 га эвдэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийх, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 01/2017 тоот гэрээний дагуу 8 га талбайд нөхөн сэргээлт хийх буюу нийт 21 га талбайд нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээсэн байх ба нөхөн сэргээлт хийхээр хүлээн авсан талбайгаас гадуур үйл ажиллагаа явуулаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, энэ талаар шинжээчийн дүгнэлтийн хариулт 4 “өндөр нарийвчлалтай зургаар давхар баталгаажуулж үзэхэд 15.69 га талбай нь 2013-2015 оны хоорондох ашиглалт явуулсан талбайн дотор талд үйл ажиллагаа явагдсан байна. Өөрөөр хэлбэл, нэмж хөндөөгүй, өмнөх жилүүдэд ашиглалт явуулсан талбайд эфил угаах үйл ажиллагаа явуулсан байна” гэж тодорхой тусгагдсан. Мөн “***-***” ХХК-ийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан эсэх үйл баримтын талаар нарийвчилсан зургаар дүгнэлт гаргахад 2016 онд 78.1 хувьтай нөхөн сэргээлт явагдсан болох нь тогтоогдсон. Дээрх үйл баримтаас “***-***” ХХК нь анхнаасаа эвдрээгүй эрүүл талбайд үйл ажиллагаа явуулж, эвдэж хөндөөд ашигт малтмал олборлосон зүйл огт байхгүй гэдэг нь тогтоогдож байна. 2015 он хүртэлх хугацаанд хөндөгдсөн эвдэрсэн газрын гэрээ байгуулан хүлээн авч, 2015 оноос 2018 оныг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан. Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журамд заасны дагуу эфил угаах үйл ажиллагаа явуулсан байгаа нь хууль бус ашигт малтмал олборлосон гэж үзэх үндэслэлгүй байна.
3. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолоор батлагдаж, 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 60 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд журамд заасны дагуу тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлсэн нь Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 82 дугаар тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ын 3-р зүйлийн 3.2 дахь хэсэгт нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь Улсын төсөв, Орон нутгийн төсөв, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно” гэж тодорхой зохицуулсан. Энэхүү журам нь батлагдсан цагаасаа Ховд аймгийн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан, хэн нэгэн этгээдийн ашиг сонирхолд нийцүүлж, ямар нэгэн гэмт бүлэглэлийн захиалгаар батлагдаагүй, Ховд аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжиж байсан, тус журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэг журам батлагдсан цаг хугацаанд үүсээгүй гэх талаар тус хэргийг өмнө шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 781 дугаар шийтгэх тогтоолын 225 дугаар талд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр үйлчилж байсан дүрэм журмыг дагаж мөрдөж, орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас зарласан тендерт шалгарч, гэрээ байгуулж ажилласан хуулийн этгээдийг огтхон ч буруутгах үндэслэлгүй юм. Харин хүчин төгөлдөр журмын зарим зүйл заалт нь хуульд нийцээгүй гэж үзвэл, тухайн хууль нийцээгүй журмыг дагаж мөрдсөний улмаас хэн нэгэн этгээдэд, эсхүл төр нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан бол Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт заасан “Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна” гэх заалтад заасны дагуу тухайн журам баталсан этгээдүүд “Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид” хариуцах ёстой. Гэтэл шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор тус хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр үйлчилж байсан, хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам, тус журмын 3.2 дахь хэсэгт заасан “Улсын төсөв, Орон нутгийн төсөв, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно" гэх заалтын талаар нэг ч дүгнэлт хийлгүй орхигдуулсан буюу шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан, цагаатгах талын ач холбогдолтой нотлох баримтыг үгүйсгэж няцаасан талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Ховд аймгийн *** гэх газарт 2012 оноос хойш оргил үедээ 3000 гаруй гар аргаар ашигт малтмал олборлогч буюу нинжа нар цугладаг, хууль хяналтын байгууллагаас хяналт тавих боломжгүй, байгаль орчинд ихээхэн хохирол учруулсан, нийт 13 хүний амь нас үрэгдсэн, олны анхаарал татсан, тухайн газар нутгийг хамгаалах, иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах, хяналт тавих зайлшгүй шаардлагатай газрын нэг байсан. Дээрх асуудлыг болон Ховд аймгийн хэмжээнд нөхөн сэргээлт хийх шаардлагатай газар нутгийн талаарх авах арга хэмжээний хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас журам гаргаж, тухайн журмаа нийт аймгийн нутаг дэвсгэрийн хүрээнд дагаж мөрдүүлсэн нь цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн, оновчтой шийдвэр болсон байдаг. Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журамд өөрчлөлт оруулахдаа тухайн газар үйл ажиллагаа явуулж буй компанийн нэмэлт санхүүжилт босгох боломжит нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн компаниас орон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, сумын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хандив тусламж үзүүлэх хэмжээг харгалзан, сонгон шалгаруулалт явуулахаар тусгасан. Үүний дагуу “***-***” ХХК нь сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж стандартын шаардлага хангасан үсчин, халуун ус, саун, гутал засвар, оёдол, банкны үйлчилгээ зэрэг байнгын ажлын байрыг бий болгож, зам талбайг засан сайжруулж, хөшөө дурсгал босгох ажилд 700 сая төгрөгийн, сумын эмнэлгийн их засварт 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. *** сумын хөгжлийн санд 320 сая төгрөгийг бэлнээр байршуулсан зэргийг дурдах нь зүйтэй.
4. “Го***" ХХК-ийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар дараах тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шинжээчээр томилогдсон шинжээч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний хуульд заасан журмыг баримталж, өөрийн эзэмшсэн тусгай мэдлэг, эзэмшсэн ур чадварын хүрээнд хөндлөнгийн хараат бусаар дүгнэлт гаргах үүрэгтэй. Гэтэл “Го***" ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргахдаа ямар ч санхүүгийн анхан шатны баримтад тулгуурлаагүй, бүхэлдээ хэргийн оролцогчийн мэдүүлэгт хөтлөгдсөн, шинжээчийн дүгнэлтдээ 20 гаруй хэргийн оролцогч, гэрч, холбогдогч нарын мэдүүлгээс тусгайлан иш татсан, нотлох баримтаар үнэлэх боломжгүй, илтэд үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Мөн шинжээчээр ажилласан “Го***” ХХК нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж “...“***-***” ХХК нь нэр бүхий төрийн албан хаагч нарт нийт 1,017,200,000 төгрөгийн шан харамж, хахууль өгсөн гэж үзэхээр байна” гэх мэт илтэд хууль зөрчсөн дүгнэлт гаргасан болохыг шийтгэх тогтоолын 215-216 дугаар хэсэгт тодорхой дурдсан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт “шинжээчид “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах”-ыг хориглоно” гэж заасан байхад шинжээчээр ажилласан “Го***" ХХК нь дүгнэлт гаргахдаа хэргийн оролцогч, яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэл болгон хууль зөрчсөн тухайн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. “Го***” ХХК нь хэргийн оролцогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэгт үндэслэн өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж бие даасан дүгнэлт хийж, “***-***” ХХК нь 753.2 тонн гянтболд олборлож, 20,898,100,000 төгрөгөөр худалдан борлуулсан, гянтболд худалдан борлуулсны орлого нийт 16,033,500,000 төгрөгийг нэр бүхий этгээдүүдийн нийт 19 дансаар хүлээн авсан мэтээр хийсвэр буюу субьектив дүгнэлтийг буруу хийсэн /16хх 110-111 тал/ авагдсан. 16,033,500,000 төгрөг гэх дүнг тооцоолон гаргахдаа ***-ын иргэн Х.Л ***улсад үйл ажиллагаа явуулдаг компаниасаа өөрийнхөө хувийн бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор “***-***” ХХК болон Р.Б-тэй ямар ч холбоо хамааралгүй өөртөө шилжүүлсэн нийт 1,991,700,000 төгрөгийг, ямар нэгэн санхүүгийн баримтаар нотлогдон тогтоогдоогүй кассын дэвтэрт тусгагдсан гэх ***-ын иргэн Х.Л-гийн бэлнээр хүлээн авсан 5,392,600,000 төгрөгийг гүтгэж “***-***” ХХК-д хамааруулсан нь илтэд үндэслэлгүй, хүний эрх, хууль ёсыг уландаа гишгэсэн, бүдүүлэг үйлдэл болсон. ***-ын иргэн Х.Л-гийн өөртөө шилжүүлэн авч байсан, өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаанд зарцуулж байсан дээр дурдсан нийт 7,384,300,000 төгрөгийг хасаж тооцоход бусад 16 дансаар хүлээн авсан гэх үнийн дүн нь нийт төгрөг байх ба эдгээр дансны хооронд шилжсэн, давхацсан дүнг тооцоход энэхүү үнийн дүнгээс маш их хэмжээний мөнгө хасагдаж тооцогдохоор байна. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх ёстой байтал прокурорын яллах дүгнэлтээс давж илтэд үндэслэлгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн дансаар болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар орж ирсэн мөнгө дүн нь 1,125,738,250 төгрөг байдаг.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийн талаар дараах тайлбарыг гаргаж байна. Шийтгэх тогтоолоор Р.Б нэр бүхий 4 шүүгдэгчид 26,800,000 төгрөг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Р.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г.Г-т бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн, Дэ.П-д 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй талаараа мэдүүлсэн бөгөөд үлдэх төгрөгийг бол нэр бүхий шүүгдэгч нарт өгсөн боловч энэхүү үйлдэл нь хахууль өгөх гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь, Р.Б-ийн хувьд Ховд аймгийн *** суманд төрж өссөн гэдгээрээ нутгийнхаа хүмүүст их элэгтэй байдаг бөгөөд нутгийнх нь ард иргэд бүгд бүхий л зүйлд Р.Б-д ханддаг. Үүний дагуу төрийн албанд ажилладаг эсэхээс нь үл хамаарч нутгийнхаа иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг байсан. Мөн нутгаас зохион байгуулсан иргэдийн үйл ажиллагаа, баяр ёслолын арга хэмжээнд хандив туслалцаа их үзүүлдэг байсан бөгөөд үүнийг өөртөө давуу байдал бий болгох гэж өгч байсан тохиолдол байхгүй. Шүүх авлига хээл хахууль гэсэн гэмт хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, мөнгө шилжүүлсэн гэх цаг хугацаанд төрийн албанд ажиллаж байсан эсэх, авсан мөнгийг юунд зарцуулсан талаарх холбогдох баримтуудыг нарийвчлан судалж үнэлэлт дүгнэлт өгөхгүйд нь гомдолтой байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулсан дүгнэлт хийгээгүй. Энэ нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон гэж үзэж байна. Түүнчлэн шийтгэх тогтоолоор энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 15.2 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ энэ талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулж, Р.Б нь 2016-2018 онд үйлдсэн гэх 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай хэрэгт 7 жилийн дараа ял шийтгүүлж байгаа нөхцөл байдал үүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлын нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Мөн хуулийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, ашигласан тээврийн хэрэгсэл уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан. Гэтэл үүнийг илтэд буруугаар дүгнэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Р.Б гэм буруугүй гэдгийг нотолж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Б.Ганболд хэлсэн саналдаа: “Б-ийн өмгөөлөгч Б.Ганболд миний бие 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 770 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэсэн. Хуулийг хэрхэн, яаж буруу хэрэглэсэн талаар Р.Б-г буруутгаж байгаа 3 зүйл хэсэгт тус бүрд нь тодорхой тайлбарыг хэлье.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хохирлын хэмжээг буруу тодорхойлсон. Энэ талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2, 18.6 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэрэгт тус тусад нь тайлбарууд хийнэ. Дараагийнх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн талаар тайлбар хийнэ. Дараа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол ноцтой зөрчил гэж үзнэ гэсэн агуулгуудаар гомдлоо дараах байдлаар тайлбарлаж байна.
1. Хөөн хэлэлцэх хугацааны талаар: Энэ талаар өмнөх өмгөөлөгч нар тодорхой тайлбар хийсэн. Р.Б гэм буруутайд тооцсон 3 зүйл ангийн хөөн хэлэлцэх хугацаа өмнөх хуулиар дууссан. Өмнө нь 2022 онд Р.Б-д холбогдох хахууль өгсөн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглээд хахууль өгсөн гэмт хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс хойш Р.Б-ээс шалтгаалсан ямар ч үйл баримт өөрчлөгдөөгүй. Гэтэл дараагийн шатанд 1 жилийн хорих ял болж шийдэгдсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан тул хөөн хэлэлцэх хугацааны талаар онцгой анхаарч өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бус олборлолт явуулсан гэдэг. Үүнд эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт, боловсруулалт явуулсан гэж заасан. Тусгай зөвшөөрөл гэж юу вэ, ***-н нурууны тусгай хамгаалалтын газар нутагт тусгай зөвшөөрөл яригдахгүй. Тухайн орчны газар бохирдож, бусдын гараар хүнд эвдэгдвэл ямар зохицуулалт байх вэ. Энэ талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас Байгаль орчны сайдын тушаал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиараа нөхөн сэргээлт хийж болно гэдгийг хуульчилсан. Үүнийг байгаль орчны яамнаас *** орчмын эвдэгдсэн газар их байгаа учраас нөхөн сэргээлт хийх ёстой гэсэн үүрэг чиглэлийг удаа дараагийн албан бичгээр *** сумын Иргэдийн төлөөлөлд өгсөн. Зөвшөөрлийн асуудлын талаар өмгөөлөгчийн зүгээс 3, 4 төрлийн зөвшөөрөл байгаа гэж ойлгосон. Нэгдүгээрт, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 82, 60 дугаар тогтоол. Энэ нь Ховд аймгийн хэмжээнд нөхөн сэргээлтийг ийм байдлаар явуулна гэсэн аймгийн хэмжээнд хэрэгжих ёстой 2015 онд гарсан тогтоол. Р.Б нарт холбогдох хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хууль хяналтын байгууллагаас таслан зогсоох хүртэл хүчин төгөлдөр байж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хүчингүй болгохдоо “бичил уул уурхайд холбогдолтой хууль хэрэгжсэн учраас хүчингүй боллоо” гэдгийг үндэслэсэн. Тэгэхээр энэ “***-***” ХХК-ийн болон Р.Б-ийн явуулж байгаа үйл ажиллагаа нь тогтоол хүчин төгөлдөр байх хугацаанд явагдсан. 60 дугаар тогтоолын агуулга нь ганцхан зүйлд нэмэлт орсон. Энэ нь “тухайн нөхөн сэргээлтийг хийж явуулж байгаа орон нутгийн төсөвт тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө байршуулна” гэсэн нэмэлт орсон. Үндсэндээ энд эвдэгдсэн газрыг та нар өөрсдийнхөө зардлаар нөхөн сэргээж өг, дээр нь сумд тэрбум төгрөг байршуул” гэсэн агуулгатай. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 80, 62 дугаар тогтоолуудыг хууль зөрчсөн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, гаргаагүй тул хуулийн дагуу явагдсан байна.
2. ***т явуулах үйл ажиллагааны үндсэн зарчим нь хамгийн эхний зөвшөөрөл нь багийн иргэдийн хурлыг хуралдуулсан хурлын тэмдэглэлд авагдсан багийн Иргэдийн хурлын нийт оролцсон иргэдийн 90 орчим хувь нь нөхөн сэргээлт явуулахыг дэмжсэн. Дараа нь хөндөгдсөн газар нөхөн сэргээх гэрээг Ховд аймгийн орон нутгийн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл болох аймгийн Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газар, ***-н нурууны улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, *** сумын Засаг дарга, Байгаль орчны газрын дарга гэсэн 5 хүний гарын үсэгтэй хүчин төгөлдөр гэрээний дагуу энэ үйл ажиллагаа явагдсан. ***т явуулах үйл ажиллагаанд эдгээр баримт бичгийг зөвшөөрнө гэж ойлгож байгаа. Мөн энэ гэрээг өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль зөрчсөн, хууль бус гэсэн дүгнэлт гараагүй. Энэ гэрээг гаргасан хүмүүсийг анх шалгаад 2022 онд анхан шатны шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж шийдвэрлэсэн. Гэтэл төрийн байгууллагыг төлөөлөөд байгуулсан гэрээ, эрх зүйн баримт бичгүүд нь хүчин төгөлдөр хууль зөрчөөгүй байхад гэрээний нөгөө тал буюу аж ахуйн нэгж, хувь хүн буруутай болж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар нөхөн сэргээлт тодорхой явагдсан талаар олон баримтууд бий. Шүүх болон прокурор яллах, цагаатгах талын нотлох баримтыг адилхан үнэллээ гэсэн зарчимтай. Гэтэл цагаатгах талын нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд “Г***” ХХК-ийн дүгнэлтэд “***-***” ХХК нь ***т 2016 онд 78.1 хувь, 2017 онд 75.2 хувь, 2018 онд 67.3 хувьтай, нийт 10.56 га газарт техникийн нөхөн сэргээлтийг хийгдсэн байгааг тодорхой үндэслэлтэй гаргасан байдаг. Мөн “Т***” ХХК-ийн дүгнэлтээр 10.56 га газарт ажил хийсэн гэдгийг нотолсон. Эдгээр дүгнэлтүүдэд тэгшилсэн газар гэдгийг нөхөн сэргээлт гэж үзэх үү, техникийн нөхөн сэргээлт хийсэн газар гэж үзэх үү гэдэгт асуудал байгаа юм. Үүний маргааныг тайлах үүднээс анхан шатны шүүх дээр хөндлөнгийн шинжээчийн багийг томилсон. Энэ бүрэлдэхүүнд нь Хөдөө аж ахуйн дээд сургууль, Шинжлэх ухаан техникийн сургуулийн мэргэжлийн 5 эрдэмтэн багийг оролцуулж, дүгнэлтээ ирүүлсэн. Энэ дүгнэлтэд “Г***” ХХК-ийн дүгнэлт нь үндэслэлтэй гарсан байна” гэж дүгнэсэн учраас прокурор ч “Г***” ХХК-ийн дүгнэлтээр хохирлын үнэлгээгээ тооцож, яллах дүгнэлтээ оруулж ирсэн. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо 110 дугаар хуудасны 52 дугаар талд авагдсан. “Т***” ХХК-ийн дүгнэлтийг яагаад хууль зүйн үндэслэлтэй болсон талаар нь дурдаагүй. Харин “Г***” ХХК-ийн дүгнэлтийг хэрэглэх боломжгүй гэдгийг 3 зүйлээр тайлбарласан. Нэгдүгээрт, маргаантай байгаа нь 10.5 га газрыг хохиролд тооцоолоогүй учраас тус дүгнэлт үндэслэлгүй гэсэн. Гэтэл 10.5 га газарт ажил хийгдсэн гэдгийг “Т***” ХХК болон “Г***” ХХК-уудын аль аль нь нотолсон. Хамгийн гол нь тэр хэлсэн нэр томьёог ашиглахдаа нэг нь тэгшилсэн газар, нөгөө нь техникийн сэргээлт хийсэн гэсэн. Гэтэл шинжээчдийн багийн хуралд шинжээчээр орсон н.Г-аас энэ хоёр тэгшилсэн газар гэдгийг чинь нөхөн сэргээлт гэж ойлгож болох уу гэж асуухад “техникийн нөхцөл байдал хийсэн гэж үзнэ” гэж хэлсэн.
2022 онд давж заалдах шатны шүүх “Т***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчсөн дүгнэлт байна гэж тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа байна. Мөнгө угаах гэмт хэргийн талаар өмнөх өмгөөлөгч нар тодорхой тайлбарласан учраас давхардуулахгүйгээр дараах тайлбарыг гаргаж байна. 16 тэрбум төгрөг гэдэг нь яагаад ч нотлогдохгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй. Тухайн 13 хүний дансанд зөвхөн орсон зарлагын гүйлгээнүүдийг хянасан болохоос биш орлого талаас нь тооцож нотлоогүй. Мөн яллах дүгнэлтэд 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хоорондох үйл баримт энэ хэрэгт хамаарна гэдгийг хэд хэдэн удаа заагаад өгсөн. Энэ хүрээд гэмт хэргийн асуудал яригдах ёстой /яллах дүгнэлтийн 64 дэх тал/. Гэтэл мөнгө угаасан гэх яллах дүгнэлтэд иргэний данс гэсэн үзлэгээр нотлогдож байгаа гүйлгээнүүд нь цаг хугацааны хувьд хамааралгүй гүйлгээгээр нотолсон. Тухайн цаг хугацаанд хамаарахгүй гүйлгээ нотолно гэдэг нь байж болохгүй асуудал. 2021 онд хийгдсэн 7 удаагийн гүйлгээ буюу энэ хэрэг анхан шатны шүүхэд очсон байх үеийн гүйлгээ юм. Энэ талаар 107 дугаар хавтаст хэргийн 47-50 дугаар талд авагдсан. 2018 оны 07 дугаар сараас 08 дугаар сарын хооронд хийгдсэн 8 удаагийн гүйлгээ буюу Р.Б нь 06 дугаар сарын 20-нд цагдан хоригдсон, хэргийг шалгаж байсан үеийн асуудал. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нөхөн сэргээлтийн гэрээ хийсэн, 2015 оны 01 сараас хойш нийт 23 удаагийн гүйлгээ буюу 9.9 гаруй тэрбум төгрөгийн зөрүүтэй гүйлгээг нотлох баримт болгоод яллах дүгнэлтээ бичсэн бөгөөд үүгээр хохирлыг тооцох боломжгүй байна. Гэмт хэргийн үндсэн нөхцөл буюу цаг хугацааны хувьд нотлогдох ёстой. Тиймээс тухайн цаг хугацаанд хамааралгүй гүйлгээгээр нотолж байна гэдэг нь илт хууль зөрчсөн. Цаг хугацаа хамаарахгүй байгаа гүйлгээ нь 9 орчим тэрбум төгрөг гэдэг нь анхаарахгүй бол болохгүй асуудал байна. Мөн тухайн 16 тэрбум төгрөг яагаад нотлогдохгүй гэдгийг бодох ёстой. Прокурор яллах дүгнэлтдээ гаалийн ерөнхий газраас авсан гаалийн мэдүүлгээр 2016, 2017, 2018 онуудад “***-***” ХХК нь “П*** И***”, “***” ХХК-уудын бүрдүүлэлтээр 771 тонн гянтболдыг олборлосон гэж ялласан бөгөөд энэ нь эргэлзээтэй. “П*** И***”, “***” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй цагаан тугалга, гянтболдын уурхай, энэ компани хэдийг нь гаргасан бэ. Мөн энд ажиллаж байсан *** улсын иргэн Х.Л нь Монгол Улсад хууль бусаар иргэдийн олборлосон Гянтболдыг худалдан авч гаргаж байсан бөгөөд үүнийг ялгаагүй. 771 тонноор нь бодоод үзэхэд тухайн үед гянтболдыг 10,000,000 төгрөгөөс 11,000,000 төгрөгөөр зарагдаж байсан талаар олон гэрчүүд мэдүүлсэн. Тэгвэл 771 тонныг 11,000,000 төгрөгөөр тооцоход 8,4 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд зөрүүтэй байна. Монгол Улсын хилийн гадна хийсэн байцаан шийтгэх ажиллагаа энэ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар заалтын нэг ч заалтыг хангаагүй. Үүний хамгийн гол асуудал нь хууль зөрчиж авсан дүгнэлтийг үндэслээд Хятадын иргэн Гао Бао, Бао Жин нарын мэдүүлгийг үндэслэж мөнгө угаасан гэдэг. Бао Жин нь “би Х.Л болон, Б-тэй холбоотой 2016, 2017, 2018 онуудад нийтдээ 25,000,000 юанийг шилжүүлсэн” гэж мэдүүлэхдээ баримтаа өгсөн. Тухайн үеийн ханшаар юань Монгол мөнгөөр 250 төгрөгт байсан бөгөөд үүгээр бодоход 6,400,000,000 төгрөгөөс хэтрэхгүй. Тиймээс 16,000,000,000 төгрөг гэдэг нь үндсэн агуулгаараа ямар ч үндэслэлгүй байна. Р.Б бусдад хахууль өгсөн гэж буруутгаж байгаа асуудлын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниас тухайн байгууллагууд нэгнээсээ тусламж дэмжлэг хүсдэг. Тусгай хамгаалалтын газрын захиргааны дарга П-ийн “хөдөө явж байгаад машин эвдэрсэн, машины мотор цохичихсон, 3,500,000 төгрөг өгөөч” гэхэд тэрийг нь Р.Б шилжүүлж өгсөн. Гэтэл тухайн мөнгийг П нь авснаар Р.Б-д ямар давуу байдал бий болсон талаарх хэрэгт баримт байхгүй. Мөн Н нь Р.Б-ийн ойрын хамаатан бөгөөд Н-той холбоотой олон гүйлгээ дотроос зөвхөн Н иргэдийн хурлын дарга болсны дараа ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд холбогдуулаад 5,000,000 төгрөгийн хандив өгснийг хахууль гэж дүгнэсэн. Иймээс бусдад хахууль өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчинтэй байгаа” бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж хуульчилсан.
3. Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, журмын талаар анхаарах зарим асуудлын тухай 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаартай Зөвлөмжид зааснаар “тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа” гэдэгт прокурорын тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийтгэх болон цагаатгах тогтоол, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол” хамаарна” гэж маш тодорхой дурдаж энэ практик өнөөдрийг хүртэл явж ирсэн байна. Энэ хэрэг дээр дээрх нөхцөл байдал илэрсэн байхад буюу “тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол нь “хүчинтэй” байхад нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байдал нь “тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хууль бус” гэж үзэхээр байна. Учир нь анх 2017 онд хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн байна. Уг хэргийг Ховд аймгийн *** сум дахь сум дундын прокурорын газраас тогтоол гаргаж, дараа нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан. Давж заалдах шатны шүүхийн даргалагч шүүгчээс гарч байгаа шийдвэрээ танилцуулахдаа Анхан шатны шүүхийн шийдвэрийн 154 дүгээр талын 17 хэсэгт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж байгаа тухайгаа танилцуулсан. Гэтэл магадлалд энэ талаар өөрчлөлт оруулаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг ноцтой зөчсөн. Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 779 дүгээр магадлалд “2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дахин шинжилгээ хийсэн шинжээчдийн багийн хурлын тэмдэглэл зөв” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, эрдэмтдийн багийн шинжээч нарын гаргасан “Г***” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж гаргасан дүгнэлтийг давж заалдах шатны шүүх магадлалдаа зөв гэж дүгнэсэн байтлаа “Т***” ХХК-ийн дүгнэлтээр хохирол тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөөгүй нь хууль зөрчсөн ноцтой асуудал байна. Иймд гаргасан гомдлыг минь хүлээн авч, шүүгдэгч Р.Б-ийн үйлдэл гэм буруутай болохыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шууд нотолж чадаагүй тул түүнд холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Н.Тэрбиш хэлсэн саналдаа: Шүүгдэгч Ж.М нь нийтийн албан тушаалтан буюу Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хахуульд өгөгч буюу шүүгдэгч Г.О, Г.Б, *** улсын иргэн Ка, Гу нарын ашиг сонирхлын үүднээс *** сумын *** гэх газрын 8 га газарт нөхөн сэргээлт хийх тендер сонгон шалгаруулалтад “***” ХХК-ийг шалгаруулах талаар урьдчилан амлаж 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ж.Ө-аар дамжуулан 40,000,000 төгрөг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг Р.А-ын *** дугаар *** банкны данснаас Ж.Ө-ийн *** банкны *** тоот дансанд дамжуулан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр шүүгдэгч Ж.М-ийг буруутгаж ял шийтгэсэн. Шүүхийн тогтоолын гол үндэслэл болох С.Мийг “***” ХХК-ийг шалгаруулахын тулд тендер шалгаруулах ажлын хэсгийг томилохдоо тэдгээр ажлын хэсгүүдэд нөлөөлсөн болох нь гэрч нарын мэдүүлэг буюу тендерийн комисст оролцсон гэрчүүд болох н.Б-, н.Г, н.О- нарын мэдүүлэг, ажлын хэсгийн энэ саналаар “***-***” ХХК-ийг шалгаруулсан нь гэрч н.Д-ын мэдүүлгээр тогтоогдсон. Шүүгдэгч урьдчилан амлах ёсгүй үйлдлийг хийсэн болох нь тогтоогдсон гэх дүгнэлтийг хийсэн байгаа. Энэ хэргийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэлийн талаар гомдол гаргасан. Энэ гомдлоо дэмжиж оролцож байна. Энэ гомдлын талаар тайлбарлахдаа Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 24 дүгээр тогтоол буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тайлбарласан тухай тогтоолыг зөрүүтэй хэрэглэж тайлбарласан гэж гомдлынхоо эрх зүйн үндэслэлийг энэ тогтоолтой холбож тайлбарлахыг хүсэж байна. Шүүхийн хийсэн дээрх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн Ж.М-н хэргийг баталж байгаа гол гэрч гэж байгаа, ажлын хэсэгт орсон хэдэн хүмүүсийн нэрийг улсын яллагчийн яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд заасан. Гэрчүүдэд нөлөөлсөн ямар ч оролдлого хийгээгүй. Өөрөөр хэлбэл, “***-***” ХХК-ийг сонго, “***” ХХК-ийг шалгаруул, аль нэгэнд нь давуу байдал үүсгэ гэсэн чиглэл, хандлага огт өгч байгаагүй талаар дээрх ажлын хэсгийн гишүүд болох гэрчүүд маш тодорхой мэдүүлсэн. Гэтэл шүүх энэ үндэслэлүүдийг бүрэн үнэлээгүй, зөвхөн толгойн хэсэгт заасан. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн 24 дүгээр тогтоолоос зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Гэрчүүд “***” ХХК-ийг Засаг дарга Ж.М авчирсан, энэ хүний компани, ийм яриа гарсан” гэж мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлгүүд нь эх сурвалжаа батлаагүй, сонссон зүйлээ ярьсан байна. Энэ нь Улсын Дээд шүүхийн 24 дүгээр тогтоолд заасан эргэлзээ үүсэх үндэслэл болсон. Тиймээс Ж.М нь ямар нэгэн буруутай үйлдэл гаргаагүй, “***” ХХК-ийг шалгаруулах талаар ямар нэгэн нөлөөлөх оролдлого гаргаагүй, энийг талаар дээрх гэрчүүд “сумын Засаг дарга, иргэдийн хурлын дарга нар орж ирээд бидэнд аймгийн иргэдийн хурлын 60 дугаар тогтоолыг хэр бүрэн хэрэгжүүл, журмыг баримталж ажиллаарай” гэсэн чиглэлийг өгсөн, хамгийн их үнийн санал өгсөн компани шалгарна гэж бид нарт сануулж ажлын зөвлөгөө өгснөөс биш биднийг хэн нэгэнд нь нөлөөлж илүү давуу байдал бий болгох хандлага үүсээгүй” гэж мэдүүлсэн байхад шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсанд гомдолтой байна. Тиймээс энэ нөлөөлсөн буюу хийх ёсгүй зүйлийг амласан гэсэн.
Гэтэл урьдчилан амлах ямар ч оролдлого гараагүй энэ талаар хэргийн материалд болон яллах дүгнэлтэд тодорхой байгаа. Дээрх хэдэн гэрчүүдээс гадна оросуудтай уулзаж ажил төрлийн ярилцлага хийхийн тулд уулзсан болов ч Ж.М нь ажлын тухай яриагүй, өөрөө согтуу байсан. Энэ болсон асуудлын талаар ямар ч батлагдсан баримт байхгүй талаар гэрч Л-в тодорхой мэдүүлсэн. Ж.М нь *** сумын Засаг даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгч буюу шүүгдэгч *** улсын иргэн Ка, Гу Г.О, Г.Б нараас *** сумын *** гэх газар сонгон шалгаруулахын тулд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ж.Ө-аар дамжуулан 40,000,000 төгрөг бэлнээр, 2017 оны 6 дугаар сарын 30-ний өдөр 20,000,000 төгрөгийг Р.А-ын данснаас Ж.Ө-ийн *** банкны тоот дансаар дамжуулан авсан, Ж.Ө дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон үйл баримт тус тус нотлогдон тогтоогдов гэж дүгнэсэн нь илтэд хууль бус, Ж М хэзээ ч тэр хүмүүсээс ямар ч мөнгө төгрөг аваагүй хилс хэрэгт гүтгэж ял шийтгэсэн болно. Хэрэгт Ж.М-ын эзэмшдэг *** банкны болон Төрийн банкны бүх дансны хуулга хэргийн материалд авч хийсэн бөгөөд бэлнээр болон дансаар дамжуулж ямар нэгэн хүнээс их хэмжээний мөнгийг авсан тухай баримт огт байхгүй. Энэ баримтыг хэн авсан бэ гэвэл Г.О, Ж.Ө нарын хооронд өгч баримтууд талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Мөн Ж.Ө авсан мөнгөнийхөө талаар “би энэ мөнгийг хэрэглэсэн, зарим зүйлийг нь эргүүлж төлж чадахгүй ийм байдалд орсон” гэж анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн. Тиймээс Ж.Ө дээрх 40,000,000 төгрөг болон 20,000,000 төгрөгийг аваад өөрийн төрсөн ах болох Ж.М-т өгсөн баримт байхгүй. Энэ талаар хэргийн материал болон яллах дүгнэлтэд байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт Г.О нь “Миний хувьд хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь би Ж.М-т 40,000,000 төгрөг болон 20,000,000 төгрөг өгөөгүй, Ж.Ө-д мөнгө өгөх үед би Ж.М гэдэг хүнийг таньдаггүй байсан Би А-оос хүүтэй мөнгө зээлж авсан нийт 30,000,000 гаруй сая төгрөг өөрийн байраа барьцаанд тавьж нэмж зээлж аваад сүүлдээ төлж чадахгүй 4 өрөө байраа алдсан Ж.М би шүүгдэгч Ж.Ө, Г.О нарын хооронд ямар учиртай мөнгө дансаар болон бэлнээр шилжүүлж байсныг огт мэдэхгүй, надад дансаар болон бэлнээр ямар ч мөнгө төгрөг өгөөгүй, Ж.М-т тендерт шалгарах зорилгоор хахууль өгсөн гэдэг нь цаг хугацааны хувьд үйл явдал болсон нөхцөл байдлаас үзэхэд ямар ч боломжгүй, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 60 дугаар тогтоол гарсан. Ховд аймгийн *** сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А\48 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Бид нар 2017 оны 5 дугаар сард уулзах үед аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарах талаар огт яригдаагүй бид мэдэх боломжгүй цаг хугацааны хувьд бидэнд огт хамааралгүй зүйл болно. Ж.М-ийг Ж.Ө-ийн төрсөн ах гэж хамаарал бүхий хүмүүс гэдэгт хамааруулан хамтран үргэлжилсэн гэмт хэргийг үйлдэж, Ж.М нь гүйцэтгэгчээр оролцож энэ гэмт хэргийг үйлдсэн, Ж.Ө нь хамжигч дэмжигчээр оролцсон гэж ял оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас зөрүүтэй хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдааж хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Ж.Ө-ийн авсан мөнгийг Ж.М авсан байх магадлалтай гэсэн таамгаар энэ хүнд хамаатуулж хамааруулж ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй.
Улсын дээд шүүхийн 24 дүгээр тогтоолд “аливаа этгээдийг ял шийтгэх үндэс бол нийгэмд аюултай гэмт санаа агуулж, түүнийгээ үйлдлээрээ гүйцэтгэж, хуулиар хамгаалсан эрх ашигт халдсан явдал байдаг” гэж заасан. Ж.М нь сумын засаг даргын хувьд удирдлагын үүргийг хэрэгжүүлж ажилласан. Энэ хэрэг нь анх шалгагдаж эхэлсэн цагаасаа олон холбогдогчтой, Ховд аймгийн удирдлагууд болон холбогдох бүх албан тушаалтнууд янз бүрийн асуудлаар холбогдсон. Эдгээрээс ганц юу ч аваагүй хүн нь Ж.М юм. Энэ талаар давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүх рүү буцаахдаа “юу ч авсан баримт байхгүй байхад ганц аваагүй хүнийг нь шүүгдэгч болгож шийдсэн байна, энэ талаар анхаарна уу” гэж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх ёстой” гэж заасан. Тиймээс Улсын дээд шүүхийн 2023 оны 16 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийг тайлбарласан. Нотлох баримтууд болсон гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй нь дээрх тогтоол тайлбараас зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн *** улсын иргэн И.Гу-ын гэрт нэгжлэг хийгээд гарч ирсэн нэг баримтыг Ж.М-н мөнгө авсан нотлох баримт гэж үздэг / 44 дүгээр хавтаст хэргийн 239-242 дугаар тал/. Энэ үзлэгт хийсэн тэмдэглэлд И.Гу-ын гэрээс нэгжлэгийн үед хураагдсан баримтад “Ма 10,000,000, Се 10,000,000 М 90,000,000, Со 40,000,000 гэх мэт тэмдэглэсэн нэрийн доор О 50,000,000, 60,000,000 М” гэж Му- гэж тэмдэглэсэн. Энэ олон хүний нэр бичсэн цаасны тасархай байдаг бөгөөд зургийг нь авч хэрэгт хавсаргасан байдаг. Тухайн цаасанд бичсэн 60,000,000 гэснийг Ж.М-н авсан мөнгө гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, тухайн 60,000,000 гэдэг нь Ж.М-ийг хахууль авсныг нотлох ганц бичгийн нотлох баримт гэж үздэг. Үүнийг нотлох баримтаар тооцох болон үнэлэх боломжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй. Өөрөөр хэлбэл, олон хүний нэртэй, юу болох нь тодорхойгүй зүйлийг тэмдэглэсэн баримтыг бичгийн нотлох баримт гэж хураасан. Мөн дээрх айлын гэрт үзлэг хийсэн тэмдэглэлд “Р-н А-ын дансны хуулга, Ө руу мөнгө шилжүүлсэн гэж байгаа 20,000,000 сая төгрөг шилжсэн гүйлгээ гэсэн тэмдэглэлтэй байв” гэсэн дансны хуулга И.Гу-ын гэрээс хураагдаагүй. Энэ дансны хуулгыг өөр хэргийн материалд байгаа. Үүнийг хураан авлаа гэж хуурамчаар тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, үзлэгийн тэмдэглэлд энэ зүйл тэмдэглэгдээгүй бөгөөд хуурамч зүйл тэмдэглэсэн.
Учир нь, Р.А-ын дансны хуулгыг *** банкнаас авсан тухай баримт нь *** банканд хүсэлт гаргаад мөрдөн байцаалтын явцад авч хуулж хэрэгт хийсэн. Тиймээс энэ бичгийн нотлох баримт гэж байгаа зүйл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай , ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой” гэсэн заалт, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан”, мөн 14 дэх хэсэгт заасан эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй гэсэн заалтыг зөрчиж байна. Дээрх нэр мэдүүлэг болон энэ баримтууд нь үгүйсгэх, Ж.М-ийг хахууль авсан гэдгийг батлах биш, харин эсрэгээрээ үгүйсгэх нотлох баримт болж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 770 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 779 дүгээр магадлалын шүүгдэгч Ж.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоосон дээрх нэр бүхий дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь анхаарч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ж.М шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна. Би тухайн үед *** сумын засаг даргаар ажиллаж байсан. би ямар нэгэн хүнээс мөнгө авч байгаагүй тул шүүхийн эцсийн шат хүртэл явж байна” гэв.
Шүүгдэгч Г.Э, Б.С нарын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Г.Э нь 2016 онд “***-***” ХХК-ийн захирлаар ажилласан. Тухайн ажиллаж байх үедээ нөхөн сэргээх үйл ажиллагааг хариуцсан. Ажилласан хугацаандаа гэм буруутай үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч хэргийг шийдвэрлүүлсэн. Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 339 дугаартай яллах дүгнэлтэд Г.Э нь бусадтай бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 224,852,886.38 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ прокурор нь “Г***” ХХК-ийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэл болгосон. Анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хохирол төлбөрийг тооцохдоо энэ дүгнэлтийг харгалзаж үзэхгүйгээр “Т***” ХХК-ийн гаргасан байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 2,605,510,890 төгрөг гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчин яллах дүгнэлтэд нотлох баримтаар дурдагдаагүй. 2018 онд “Т***” ХХК-ийн гаргасан байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэл болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “Т***” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэх талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд энэ дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. “Т***” ХХК-ийн дүгнэлт үндэслэлгүй байгаа шалтгаан нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эдгээр ноцтой зөрчсөн зөрчлүүдийг 2022 оны давж заалдах шатны шүүхийн 322 дугаар магадлалд тодорхой дурдсан. Тухайн магадлалын гол үндэслэл нь хэргийг шийдвэрлэх үндэслэл нь хохирлыг тооцох үндэслэл болохгүй байгаа шалтгаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд, мөн дүгнэлт гаргасан гол шинжээч нар болох С, М, М гэдэг хүмүүс нь шинжээчээр томилогдоогүй. Энэ талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нар удаа дараалан гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авсан. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжээчид тогтоолыг гардуулж өгөөд хууль заасан эрх үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулна” гэсэн заалт биелэгдээгүй. Мөн Шүүхийн шинжилгээний тухайн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д зааснаар шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна гэж заасан. Хэрэг шийдвэрлэхдээ эргэлзээгүй нотлох баримтыг үндэслээгүй гэж давж заалдах шатны шүүх үзэж дахин өөр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасны дараа “Г***” ХХК-ийн дүгнэлт гаргасан. Үүний дараа 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр энэ 2 дүгнэлтийн аль нь үндэслэл бүхий байгаа гэдэг талаар дахин үнэлгээ хийлгэхэд “Г***” ХХК-ийн дүгнэлт нь үндэслэл бүхий гарсан талаар шүүх хуралдаанд тухайн шинжээч нарын ахлах ирж гэрчийн мэдүүлэг өгсөн. Үүнийг үндэслэж прокурор яллах дүгнэлтээ дээрх дүгнэлтийг дурдсан байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайд шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэсэн хүрээнээс хальж 224,000,000 гэсэн үнэлгээтэйгээр үнэлсэн хохирлын үнэлгээг үндэслэлгүйгээр ихэсгэж 2 тэрбум төгрөгийн үнэлгээгээр үнэлсэн нь буруу байна. Хохирлын тооцооллын талаар. Шүүх Г.Э-оос 372,215,841,428 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн ба түүний гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийн төгссөн хугацааг тодорхой заагаагүй болно.
Г.Э нь “***-***” ХХК-ийн захирлаар зөвхөн 2016 онд ажилласнаа хүлээн зөвшөөрсөн. Харин 2017, 2018 онд тухайн газарт ажиллаагүй гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Г.Э нь өөрийн үйлдсэн хэргийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээхдээ үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа учраас өөрийн үйлдсэн хэргийн хохирлыг төлөх нь үндэслэл бүхий болно гэж үзэж байна. “Г***” ХХК-ийн дүгнэлт нь өмнөх дүгнэлтээс ялгаатай нь 2016, 2017, 2018 онуудад ямар хэмжээний хохирол учирсан гэдгийг ялгаж, маш тодорхой гаргасан. Тиймээс 2016 оны хохирлын дүн тодорхой гарсан учраас /102 дугаар хавтаст хэргийн 154-190 дэх тал/ Ховд аймгийн Баян овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ***-н нурууны улсын тусгай хамгаалалтай *** гэдэг газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэрэгт байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний нөхөн төлбөрт тооцсон 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Г***” ХХК-ийн нөхөн сэргээлт гаргасан шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнийг дурдаж байгаа үндэслэл нь “Г***” ХХК-ийн дүгнэлтийн 13 дугаар хуудсанд “***-***” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирол, мөн нөхөн төлбөрийг тооцсон төлбөрийн нэгдсэн дүн” гэж 2016 оноор нь ялгаж гаргасан байгаа. Тиймээс тухайн нийт дүнгээр гаргасан газар эдэлбэрийн, агаарт учруулсан, хөрсөнд учруулсан, ургамалд учруулсан, гадаргын усанд учруулсан хохирол гэж тооцсон дүгнэлтийн 2016 оныхоор тооцоод үзэхэд нийт хохирлын дүн нь 105,242,256.98 төгрөг болсон бөгөөд үүнийг олон удаа тооцоолсны эцэст гаргаж ирсэн. Энэ дүн дээр нэмэгдүүлсэн хохирол аргачлал, дахин нэмэгдүүлсэн дүнг тооцож гаргасан. Тиймээс тухайн 2016 оны хохирлоос Г.Э нь өөрт оногдох хувь хэмжээгээр хохирлыг төлөх нь үндэслэл бүхий гэж үзэж байна. Энэ үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчим юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэж заасан үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн шинжээчийн дүгнэлтэй холбогдуулан хяналтын журмаар гаргасан гомдлоосоо гадна дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн тогтоолд “өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг “Г***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн байсан. Анхан шатны шүүхийн шатанд хүлээн зөвшөөрөхгүй байж одоо яагаад хүлээн зөвшөөрч байна гэсэн эргэлзээ төрж магадгүй байх. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд миний хэлсэн тайлбар, дүгнэлтийг талаар бүх зүйл тусгагдсан байгаа. Би зөвхөн гадаргын усны тооцоог зөв хийсэн үү эсэх талаар гомдол хүсэлт гаргаж, шинжээчээс асууж байсан. Тухайн газарт гадаргын усны хэмжээг олон янзаар тооцдог. Тиймээс энэ талаар зөв эсэх асуудлаар саналаа хэлж байсан. Түүнээс биш шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар санал гаргаагүй. Гэтэл шүүх “Г***” ХХК-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэсэн нэг заалтаар “өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас” гэсэн дүгнэлт оруулсан байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хэлсэн, ярьсан бүхэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байгаа учраас энэ талаар хэлээгүй гэдгээ баталгаатай хэлж, “Г***” ХХК-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч үүнийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байна гэж тайлбарлаж байна. Энэ үндэслэлийг үндэслэж хэргийг шийдвэрлэх боломжтой учраас энэ дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Мөн өмгөөлөгч нарын гаргасан 2016 онд энэ шалгагдсан эсэх талаар, энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхэлж оролцсон өмгөөлөгчийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд энэ талаарх гомдлоо удаа дараалан гаргаж, мөн прокурорт гаргаж байсан. Энэ нь 2016 онд энэ хэрэгт шалгагдаж байгаа асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тухайн нэршлээр газрын дарга Батжаргалын гомдлоор Ховд аймгийн *** сумын сум дундын цагдаагийн газрын мөрдөгч энэ хэргийг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, прокурор нь 2017 оны 02 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Тиймээс тухайн 2016 оны үйлдэл Ховд аймгийн *** суманд нэг шалгагдаж, мөн Улаанбаатар хотын мөрдөн байцаах газарт давхар шалгагдсан. Энэ нь нэг үйлдлийг хоёр газар шалгагдсан асуудал байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч үзнэ үү. Хэрэв хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоол хүчинтэй хэвээр, энэ тогтоолд өөрчлөлт оруулсан ахлахын шийдвэр 2018 онд гарсан. Уг тогтоолыг хүчингүй болгоогүй, тогтоолд өөрчлөлт оруулсан. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр атал 2016, 2017, 2018 онуудын үйлдлүүд хамт шалгагдаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил үргэлжилж байна” гэв.
Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгчөөр анхан шатны шүүхийн шатнаас эхэлж ажилласан. Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан болон давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн тул Улсын дээд шүүхэд хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлээр гомдол гаргасан. Б.Г-н Ховд аймагт очоод машинаараа төмс ногоонд явж байсан, ундны ус зөөж авчирсан, ойр зуурын ажил хийж байсан талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд энэ талаар хийсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад буруу, зөрүүтэй тогтоогдсон байна гэж маргаагүй. Энэ нь яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашиг малтмал олборлох, газрын хэвлийд хууль бусаар халдах гэсэн зүйл анги руу явж орсон бэ гэдэг талаар маргаантай, энэ талаар хууль хэрэглээний алдаа байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, тухайн төсөлд 42 хүн цалин аваад ажиллаж байсны нэг нь Б.Г юм. Бусад 41 хүн энд болон анхан шатны шүүх хуралдаанд байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос “Б.Г нь Р.Б-ийн эхнэрийн дүү гэдэг нь тогтоогдсон” гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна. Гэм буруугийн шууд санаа зорилго, шунахайн сэдэлтэй, материаллаг бүрэлдэхүүнтэй, 24.2 дугаар зүйлийн 1 гэсэн гэмт хэрэгт ямар ч хамааралгүй гэдэг нь үүнээс харагдаж байна. Мөн энэ үйлдэл нь урьдчилан амласан байх хуулийн ерөнхий зохицуулалтыг журамласан. Тиймээс Б.Г нь энэ талаар ямар ч мэдээлэл, мэдлэггүй, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа юу, эсхүл нөхөн сэргээлт хийгдэж байгаа юу, мөн нөхөн сэргээлтийн талбай руу орж үзээгүй, нэг ч төгрөгийн ашиг орлого олоогүй, цалингаа авдаг байсан, дараа нь цалингаа авч чадаагүй, цалингаа авч чадаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон. Тиймээс энэ гэмт хэргийн шинжийг хангаагүй, тэнд байсныг нь энэ гэмт хэрэгтэй холбосон хууль зүйн дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх огт хийгээгүй, хууль зүйн дүгнэлтэд байгаа зүйл нь Р.Б-ийн эхнэрийнх нь дүү, мөн тэнд байсан, унаа машинаар хангасан гэсэн. Ховд аймаг руу хүн явган очихгүй, тэнд байгаа хүнийг аймгийн төвөөс төмс аваад ир гэхэд нь явган явж авч ирэхгүй тул унаа машинаар хангасан гэдэг. Б.Г-т уул уурхайтай холбоотой нэг хүрз ч байхгүй. Тухайн унаж байсан тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь хувийн машин бөгөөд тухайн машинаар хадам ахынхаа ажилд туслаад явж байсан тул Улсын дээд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. Мөн Б.Г-н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасныг нь мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлтэй холбож дүгнэсэн бөгөөд яагаад ингэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан үйлдэл нь тухайн үйл ажиллагааг зогсоосноос сүүлд буюу 7, 8 дугаар сард болсон асуудал. Тиймээс битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх байдлаар дэмжлэг үзүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оролцсон гэдэг. Энэ цаг хугацааны хувьд хоорондоо харилцан хамааралгүй асуудлыг холбож, дүгнэлт хийсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яаж холбогдсон нь ойлгомжгүй. Энэ гэмт хэрэг нь тусгай субъекттэй гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл, битүүмжилсэн хөрөнгийг итгэмжлэн хариуцан хүлээж авсан этгээдэд хамааралтай. Б.Г тухайн хөрөнгийг битүүмжлэхэд тэр газар нь ч байгаагүй болох нь мэдүүлгүүдээр нотлогдсон. Битүүмжилсний дараа тухайн газар очоогүй. Харин тухайн хятад эзэн рүү нь залгаад “бид нар цалингаа авмаар байна, генераторыг чинь зараад цалингаа авлаа шүү” гэж хэлээд тухайн генераторыг нь 17,000,000 төгрөгөөр заруулсан. Өөрөөр хэлбэл, тухайн хөрөнгийг нь битүүмжилсэн талаар ойлголтгүй байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх “үйлдлээрээ санаатай нэгдсэн байна” гэсэн дүгнэлтийг хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Б.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. Мөн тухайн 2 зүйл ангитай холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Өөр нэмж хэлэх тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Р.Б, Б.Ү нарын өмгөөлөгч нартай адил 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлээгүйтэй холбогдуулан хяналтын журмаар гомдол гаргасан. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй гэдэг үндэслэлээр гомдлоо гаргасан. Энэ заалтын хүрээнд “Г***” ХХК-ийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлттэй холбоотойгоор “Т***” ХХК-ийн дүгнэлтийг хүчингүй болсон гэж үзэж байна. Нөгөөтээгүүр, Шүүх шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т эргэлзээтэй дүгнэлт хийсэн шинжээчийг дахин оролцуулахыг хуулиар хориглосон байдаг. Гэтэл анхан шатны шүүх “Т***” ХХК-ийн гаргасан дүгнэлт буюу шинжээчээр ажилласан А.С-ыг шүүх хуралд оролцуулж, шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Хоёрдугаарт, энэ заалттай холбогдуулан давж заалдах шатны шүүх “хэргийн оролцогч нарын үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хэрхэн, яаж оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Б-ээс гадна С.Б, Н.Б гэж 2 өөр хүний асуудал яригддаг. Н.Б нь “***-***” ХХК-ийн захирлаар тодорхой хугацаанд ажилласан. Харин С.Б нь хууль бусаар олборлолт явуулахад усан буу ажиллуулж байсан. Тиймээс тухайн хүмүүстэй холбогдуулан хууль бус олборлолт, мөнгө угаах гэмт хэрэгт оролцсон гэж үзээд гэм буруутайд тооцож, энэ гэмт хэрэгт оролцсон гэж үзэж байна гэж удаа дараагийн гомдлоо гаргасан. Энэ хэрэг анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа орж байна. “Г*** п***” ХХК-ийн гаргасан санхүүгийн дүгнэлт нь анхан шатны шаардлага хангаагүй. Энэ нь зөвхөн дансны хуулгаар нотлогдож байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Х.Б-н хувьд 122,500,000 төгрөгийг Бэ-н дансаар 5 удаа авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотой баримтаа тухайн орон нутгийн байгууллагаас гаргаж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан үнэн зөв баталгаажаагүй гэсэн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гаргаж өгөөд шинжлэн судлуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2, 18.6-т тус тус зааснаар давхар зүйлчилж байгааг өмгөөлөгчийн зүгээс буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийг хууль бус олборлолтоос олсон орлогыг мөнгө угаах гэмт хэрэгт хамтатгаж зүйлчилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн хэрэглээний талаар үнэлэлт дүгнэлт өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ж.Ө шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна. Би 2010 оноос хойш Ховд аймгийн *** сумаас вольфрам гэдэг чулуу илрээд, тэрнээс эхэлж наймаа хийдэг болсон. Миний наймааны асуудлыг миний ахыг сумын засаг дарга байсантай холбогдуулж өнөөдрийг хүртэл шүүхээр явж байгаадаа харамсаж байна. Энэ удаад үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Анх анхан болон давж заалдах шатны шүүхүүд “та нарын наймааг ойлгож байна” гэж хэлж байсан. Сүүлийн давж заалдах шатны шүүхэд “наймаа биш байна” гэж дүгнэсэн. Би вольфрамын чулууг тэндээс худалдаж аваад энд 1000 төгрөг нэмээд зардаг байсан. Тухайн орон нутагт АТМ байхгүй, хөндөгдсөн бүс нутаг нь хол байдаг, нинжа их байдаг учраас бэлэн мөнгө авч явдаг, хувь хүмүүс буюу Б, Г.О нар луу авсан мөнгөө буцаагаад дансаар шилжүүлсэн. Үүнийг прокурор болон мөрдөн байцаалтын үед гаргаж өгөөд шалгуулах хүсэлтийг гаргаж байсан боловч энэ талаар үнэлэлт дүгнэлт хийж өгөөгүй. Вольфрамын тооцоог өгсөн, зарим нь 07 сард 2 удаа хилээр гараад явсан. Үлдсэн мөнгийг хүмүүст нь бэлнээр буцааж өгөөд, тухайн хүмүүсээр нь гарын үсэг зуруулсан боловч энэ асуудлуудыг огт авч хэлэлцээгүй. Энэ хэргийг 7, 8 жилийн хугацаанд шалгаж байна. Би Өөрийгөө Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлд заасан ашигт малтмалыг хууль бусаар дамжуулсан, тээвэрлэсэн гэдэг зүйл ангид хамаарна гэж бодож байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Да.П шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Намайг хууль бус нөхөн сэргээлт хийсэн гэж буруутгасан. Би энэ компанид түр ажилчин байсан бөгөөд 2016 онд 05 сар, 2017 онд 05 сар тус тус ажилласан. Би зөвхөн цалин аваад ажиллаж байсан. Миний хийсэн ажил бол ажилчдын хөдөлмөр хамгаалалтыг хариуцдаг байсан. Тухайн газарт 13 хүн нас барж байсан тул би их анхаарч ажилласан. Би энэ компанид ямар нэгэн албан ёсны тушаал шийдвэр гаргадаг ажил эрхлээгүй бөгөөд түр ажилчин байсан. Намайг ажиллаж байхад ямар ч аваар осол гараагүй. 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр манай компанийн үйл ажиллагааг зогсоосны 7 хоногийн дараа дахин нэг хүн амь үрэгдэж байсан. Миний бие энд хууль бус олборлолт хийсэн гэдэгтэй ямар ч холбоогүй. Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч гаргасан гомдлыг дэмжиж байгаа бөгөөд миний гаргах тайлбартай ижил байна. Надад тоног төхөөрөмж болон мэргэжилтэн огт байхгүй. Би эдийн засагч мэргэжилтэй. Намайг хууль бус нөхөн сэргээлт хийсэн гэж гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Би энэ компанид түр ажиллахдаа 20,000,000 төгрөгийн цалин авсан бөгөөд нэг сарын 2,000,000 төгрөгийн цалин авсан. Гэтэл надад нөхөн төлбөр гэж 390 гаруй сая төгрөгийг ноогдуулсныг ойлгохгүй байна. Хуулийн этгээдийн гаргасан хохирлыг хувьд хүнд оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн намайг тухайн тоног төхөөрөмжүүдийг худалдан борлуулсан гэсэн. Гэтэл би энэ талаар огт мэдээгүй бөгөөд сүүлд нь 2, 3 сарын дараа Б.Г АТГ-т өгсөн мэдүүлгээс уншиж мэдсэн. Шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгчийн зүгээс “Б.Г авсан нь үнэн, авахдаа П гэдэг хүнд хэлээгүй” гэж мэдүүлсэн. Мөн мөнгөө юунд яаж зарцуулсан талаар хүлээн зөвшөөрч, удаа дараалан мэдүүлэг өгсөн. Намайг үйлдээгүй байхад надад ял халдааж байгааг ойлгохгүй байна. Би эдгээр хэргийг үйлдсэн гэх үндэслэл байхгүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Ү, С.Ч нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 1.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Өмгөөлөгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаас нь “энэ хэрэгт 20 гаруй машин, 2 бульдозер хураагдсан ба Ховд аймгийн *** гэх газар 200 гаруй хүн ажилласан, өргөн хүрээтэй ажиллагаа болсон байтал яагаад 6 хүнийг тусад нь гэмт хэрэг үйлдсэн гэж ялласныг, бусад оролцсон хүмүүс ямар үйлдэл оролцоотой болох, гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн үү, хамтын үйл ажиллагааны явцад бий болсон асуудал байна” гэдгийг дурдаж хэлж байсан. Гэвч мөрдөн шалгах ажиллагааг зөвхөн 6 хүнд хамааруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бус олборлолт явуулсан гэсэн гэмт хэрэгт буруутгасан. Анхан шатны шүүх С.Ч, Б.Ү нарыг нөхөн сэргээлт нэрээр халхавчилж тусгай зөвшөөрөлтэй явуулах үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан гэм буруутайд тооцсон. Прокурор анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн буюу тусгай зөвшөөрөлтэй явуулах үйл ажиллагааг нөхөн сэргээлт нэрийн доор явуулсан гэдэг агуулгаар мэтгэлцсэн бол өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн санаа зорилго үгүйсгэгдэнэ буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн санаатай хэлбэрийг “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байна” гэж тодорхой хуульчилсан учир эдгээр хүмүүс сайн дураараа, тусгай зөвшөөрөлгүй, төрийн байгууллага, ард олны өмнө ийм удаан хугацаагаар үйл ажиллагаа явуулах боломжгүй тул тэдний үйл ажиллагаа явуулах болсон гэрээ, холбогдох журамд нь дүгнэлт хийж өгөөч гэсэн агуулгаар мэтгэлцсэн. Гэвч шүүх энэхүү мэтгэлцээний санал, өмгөөлөгчийн санал, нотлох баримт зэрэг эдгээрийн алинд ч дүгнэлт хийгээгүй. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол /29хх 73-79/-оор батлагдсан журмыг харвал нөхөн сэргээлтийн ажлыг овоолгыг дахин угаах замаар санхүүжилт хийж болохоор заасан. Энд дурдсан ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан ашиглах, олборлох шинжтэй байгаа ба тийм зөвшөөрлийг журмаар олгосон. Уг журмын дагуу тухайн сум, орон нутаг гэрээ байгуулсан тул энэ нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх гэсэн хууль бус санаа зорилгыг үгүйсгэх тул гэмт хэргийн шинжгүй, энэ талаарх нотлох баримтуудыг үнэлж өгөөч гэсэн боловч шүүх үнэлээгүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүх өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтуудыг няцааж, ийм баримтуудаар хууль бус олборлолт явуулсан, явуулаагүй гэдэг нь тогтоогдож, үгүйсгэгдлээ, ийм учраас нотлох баримтыг үнэлээгүй гэсэн агуулгаар дүгнэлт хийх ёстой байсан боловч хийгээгүй. Үүнээс болж шүүхийн шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Хоёрдугаарт, шүүх нөхөн сэргээлт явуулаагүй гэж бодит байдлыг буруу дүгнэсэн тул Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хамтарсан шалгалтын танилцуулгаар “байгаль орчинд сөрөг нөлөөгүй байна, нөхөн сэргээлтийг 20-ны дотор багтааж хийе” гэдэг албан даалгавар өгөгдсөн тухай тайландаа дурдсан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Алтай, *** сумдын нутагт нөхөн сэргээлт хийж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогчоор оролцож хяналт шалгалт хийсэн. Нөхөн сэргээлт хийсэн талаар маш олон баримтуудыг дурдаж өмгөөллөө явуулсан байтал шүүх “нүдээр харж гэрчилсэн гэрчийн мэдүүлгүүд, удаа дараагийн хяналт шалгалтын тайлангаар нөхөн сэргээлт хийгээгүй, 2017 онд холбогдох эрх бүхий албан тушаалтнууд нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авсан гарын үсэг зураагүй, А.С-н “тэгшилсэн газрыг нөхөн сэргээлт гэж үзэхгүй” гэх мэдүүлэг, мөн “Т***” ХХК, “Г***” ХХК-ийн дүгнэлтээр өмгөөлөгчийн санал няцаагдаж байна” гэсэн. Би маш олон компани болон шинжээч нарын дүгнэлтээр, тэр тусмаа “Г***” ХХК-ийн шинжилгээний тайлан /30хх 22-27, 102хх 154-190/-д “2016 онд нөхөн сэргээлт 78,1 хувьтай хийгдсэн байна” гэсэн байхад шүүх энэ дүгнэлтийг яаж няцаан үгүйсгэж, эсхүл яагаад нөхөн сэргээлт хийгээгүй гэдгийг тайлбарлаад байгаа талаараа тодорхой бичээгүй, зүгээр л дурдсан баримтууд гаргаж тавьсан. “Т***” ХХК-ийн дүгнэлт оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн буюу хууль бусаар цуглуулсан нотлох баримт болох талаар анхны 2021 оны шүүх хуралдаанд хэлсэн ч энэ асуудлыг хүлээж аваагүй. Давж заалдах шатны шүүхэд энэ агуулгаар гомдол гаргахад үндэслэлтэй гээд хүлээж авсан. Учир нь, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр С.Ч, Б.Ү, Р.Б нарыг яллагдагчаар татсан. Гэсэн хэр нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шинжээч томилох тогтоол үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийн эрхийг хангасан хэлбэрээр үйлдээгүй. Тогтоолд оролцогч нарыг яллагдагчаар татсан хэр нь эрхийг нь сануулж, тогтоолыг танилцуулах, татгалзах, бусад бүх эрхийг нь эдлүүлээгүй учраас хууль бус нотлох баримт болсон учир давж заалдах шатны шүүхээс оролцогчийн эрхийг хязгаарласан тул дахин шинжээч томилох нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл шүүх хууль зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан, хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг нотлох баримт гэж үнэлсэн, уг баримт нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Энэ асуудлаар би мөрдөн шалгах ажиллагаа болон урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хамгийн чухал удаа дараагийн хүсэлтүүдээ гаргаж, техникийн болон биологийн нөхөн сэргээлт гэж хийгддэг учир эхлээд нөхөн сэргээлтийг тогтоолгоё гэсэн. Техникийн нөхөн сэргээлтийг хөрс судлаач, ургамал судлаач, амьтан судлаач тогтоодоггүй гидрогеологи буюу усны инженерүүд, эсхүл уулын инженерүүд тогтоодог. Эсхүл маркшейдер буюу чулуулгийн үе давхаргыг судалж, гүний хэмжилт хийдэг хүмүүс тусгай техникийн мэргэжлийн хүрээнд тогтоодог тул үүнийг тогтоох, дараа нь байгаль орчинд учраад байгаа хохирлыг тодорхойлох нь зөв зүйтэй гэж хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. “Т***” ХХК болон “Г***” ХХК-ийн шинжээч нарын хувьд гидрогеологи буюу усны болон геологийн шинжлэх ухааны талаас мэдлэгтэй ямар ч хүн оролцоогүй. Тийм учраас нөхөн сэргээлтийн талаар мэргэжлийн дүгнэлт гараагүй. Жишээлбэл, А.С-н “тэгшлээд орхиогүй” гэсэн мэдүүлгийг шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэтэл А.С гэдэг хүн байгаль ашиглалт, хяналт үнэлгээний мэргэжилтэй болох нь 2021 оны анхан шатны шүүх хурлын тэмдэглэлийн 225 дахь талаас харагдана. Байгаль орчны үнэлгээний мэргэжилтэй хүн яаж геологийн шинжлэх ухааны дүгнэлт гаргасан, түүнийг нь шүүх яаж баримталсан нь тодорхойгүй тул хяналтын шүүх энэ асуудлаар дүгнэлт хийж өгнө үү. Түүнчлэн шүүхийн “албан бус тайланг үнэлэхгүй, зурж баталгаажуулаагүй учраас нөхөн сэргээлт явуулаагүй” гэсэн нь хэт субьектив дүгнэлт болсон. Ажил хийгээгүй гэдгийг дүгнэсэн дүгнэлт биш.
Тайлан гаргасан, нөгөөдүүл нь очиж аваагүйн төлөө “Ажил хийгээгүй юм байна, нөхөн сэргээлт хийгээгүй юм байна” гэж буруутгах нь нотлох баримтаар нотлогдохгүй. Тийм учраас бодит байдлыг зөв дүгнээгүй гэж харагдахаар байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд би давхардсан хоёр дүгнэлтийн талаар шинжээч Л.Г гэх хүнийг гэрчээр оролцоход нь асуусан. Уул уурхайн яаманд мэргэжилтэн, уулын инженер мэргэжилтэй хүн гэж өөрөө тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Түүнээс “техникийн нөхөн сэргээлт хийгдсэн дүгнэлт хэр үндэслэлтэй вэ” гэж асуухад “Яг энэ үйл баримт дүгнэгдээгүй учраас бид дүгнэлт хийгээгүй” гэсэн. Тиймээс мэргэжлийн шинжээч нар дүгнээгүй байхад шүүх үзсэн, харсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэсэн нь шүүхийн дүгнэлт хийсвэр, эргэлзээтэй гэж харагдаж байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн гэмт хэргийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор тайлбарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тайлбарыг хэрэглэх ёстой. Бодитойгоор нөхөн сэргээлт хийгээгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт эргэлзээтэй учраас “in dubio pro reo” гэсэн эрх зүйн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэнэ, эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийг хэрэглэх ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг дүгнэх ёстой байсан. Энэ хэрэгт анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй. Би бодит шалтгаан нөхцөлийг төрийн байгууллагаас үйл ажиллагааны талаар маш тодорхой журамлаж өгөөгүйгээс өнөөдрийн нөхцөл байдал бий болсон гэж үзэж байгаа. Тухайлбал, гэрээнд нөхөн сэргээлт хийх зардал хэд байх, ямар хэмжээтэй байх, ашигт малтмалыг хэдий хэмжээгээр ялгаж авч зарах, түүнд ямар хяналт тавих зэргийг зохицуулж гэрээндээ хийж тусгах ёстой ч зохицуулаагүй. Хэдий хэмжээний ялгалт хийхийг тодорхой зааж өгөөгүйгээс болоод өнөөдөр уурхайлах маягийн үйл ажиллагаа явагдсан. Энэ хариуцлагагүй байдлын золиос энэ хүмүүс болж байгаад харамсалтай байна. Тиймээс шүүхийн шийдвэр шударга ёсны зарчимд нийцэх ёстой. Хоёрдугаарт, Б.Ү, С.Ч нарын үйлдэл оролцоог шүүх эргэлзээгүй тогтоож чадаагүй. Учир нь, нөхөн сэргээлтийн гэрээнд дүгнэлт хийхгүй учраас оролцогч нарын гэмт санаа зорилгод бодитой дүгнэлт хийгдээгүй. Эдгээр хүмүүс гар дээрээ нэг ч төгрөг аваагүй.
Жишээлбэл, нэг гэрийн гадаа зогсож байгаад гэр дотор юу болоод байгааг мэдээгүйтэй адил. Харин цагдаагийн байгууллага, сум дундын прокурорын газрын прокурор, мэргэжлийн хяналтын газраас очиж шалгаад шийдвэр гаргасан. Шүүхийн дүгнэлт бодит байдлыг үнэн зөв дүгнээгүй, үйлдэл оролцоог эргэлзээгүй тогтоогоогүй. Б-ийн Бэ-ээс хурааж авсан флаш диск энэ хэрэгт маш чухал нотлох баримт мөн. Прокурор уг нотлох баримтыг ямар тохиолдолд нотолгооны ач холбогдолтой болохыг шалгах ёстой гэдгээ мэдээгүй юм болов уу гэж харж байна. “Г*** п***” аудитын компаниар тооцоолол гаргуулж хэн нэгнийг буруутан болгосон. Зүй нь тэндээс хувь хүртсэн байж болох нотлох баримт байгаа бөгөөд энэ асуудлыг шалгаж мөнгөн дүн хаашаа орсон, Б.Ү 2,1 тэрбум төгрөгийг бодитойгоор авсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж бодит байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ёстой байсан. Гэтэл ийм ажиллагаа огт хийгээгүй. Зөвхөн “Г*** п***” гэх аудитын компаниар тоо тавиулж, шууд буруутгалынхаа үндэслэл болгож хүмүүсийг буруутгасан. Гэмт хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгч бол хувь хүртсэн байх үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой.
Анхан шатны шүүхэд би “Б.Ү-н эзэмшлийн *** дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байрны *** тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, Б.Ү-н албан өрөөнд нэгжлэг хийсэн тэмдэглэл, түүний эхнэр, охин, хүү дүү нарынх нь банкны данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр маш олон зүйлийг нь шалгасан байтал яагаад 2 тэрбум төгрөг илрэхгүй байгаа юм бэ. Энэ нь өөрөө эргэлзээ төрүүлэхүйц баримт байгаа. Түүнээс хар дэвтэр илэрвэл нотлох баримтын ач холбогдолтой болох ёстой. Гэтэл яагаад илрэхгүй байгаа талаар” Р.Б-ээс тодруулсан. Р.Б “Би Х.Л гэдэг хүнтэй хамтарсан. Б.Ү гэдэг хүнд мөнгө өгөөгүй” гэдэг. Дансны хуулга, флаш диск болон бусад гүйлгээний дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлгээр мөнгийг Р.Б өөрөө авсан гэдэг асуудал тогтоогдсон. Гэтэл Б.Ү эндээс хувь хүртсэн гээд тогтоогоогүй байхад шүүх тогтоосон мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэж, бодит байдлыг буруу тогтоосон тул эргэлзээгүй тогтоох нөхцөл байдал хангагдаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болсон учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Ү, Г.Н нарын өмгөөлөгч П.Баасанжав шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, мөн Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр гомдлоо гаргасан. Шүүх Б.Ү-г мөнгө угаах гэмт хэрэгт буруутгахдаа шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, хэргийн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй, хийж байгаа дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлүүд байна. Шийтгэх тогтоолын 148 дугаар талын тогтоох хэсэгт анхан шатны шүүх Б.Ү-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилсөн, шилжүүлсэн буюу мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой, албан тушаалтан албаны нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гүйцэтгэх, зохион байгуулагчаар оролцсон гэж буруутган гэм буруутайд тооцсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжүүд буюу үйлдлүүдийг бүхэлд нь бүгдийг нь бичээд гэм буруутайд тооцсон. Угтаа бол Б.Ү энэ үйлдлүүдийн алийг нь хийж, яаж оролцсон, хэрхэн гэмт хэрэг үйлдсэнийг дүгнэж шийдвэрлэх ёстой. Мөнгө угаах гэмт хэргийн агуулгыг үзвэл хоёр төрлийн агуулга харагдах ба нэгдүгээрт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг авсан, хоёрдугаарт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, өөрөөр хэлбэл хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилготой үйлдэл хийсэн байхыг шаардана. 2002 оны Эрүүгийн хуулиар энэ нь хоёр өөр зүйл ангид заасан гэмт хэргүүд байсан. Б.Ү-г энэ хоёр агуулгын алинаар буруутгаад байгаа нь ойлгомжгүй. Шүүх үүнийхээ дүгнэлтийг хийхдээ шийтгэх тогтоолын 115-116 дугаар талд “Хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах гэмт хэргийн эх үүсвэрээр орж ирсэн мөнгө гэдгийг мэдсээр байж тус орлогоос бэлнээр болон өөрсдийн хамаарал, эрх бүхий этгээдийн дансаар дамжуулан удаа дараагийн үйлдлээр шилжүүлэн авсан нь мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн агуулж байна гэж дүгнэх хангалттай үндэслэл болж байна” гээд хууль зүйн дүгнэлтдээ Б.Ү-н дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний эхнэрийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, “Г*** п***” аудит компанийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг дурдсан. Хэрэв гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж авсан гэж үзэж байгаа бол өөрийг нь хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тэгэхээр энэ өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас олж байгаа эд хөрөнгийг мэдсээр байж авсан гэж үзэж энэ зүйл ангиар шийтгэх үндэслэл байх уу. Эсхүл өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах, эх үүсвэрийг нь нуух зорилготой үйл ажиллагаа, хууль бус үйлдлийг хийсэн үү гэдэг, энэ талын ямар нэгэн дүгнэлт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийг шийтгэх тогтоол, магадлалд заавал бичгээр дурдах ёстой байтал мөнгө угаах гэмт хэргийн талаар ямар нэгэн дүгнэлтийг хийгээгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримт, яллах, цагаатгах талын нотлох баримт, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх, тухайн зүйл хэсгийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбар, шүүхийн практик, онол зэрэгт үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой. Шийтгэх тогтоолд Б.Ү-г мөнгө угаах гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, хууль бүх үүсвэрийг нуун далдлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд хэрхэн тусалсан, эд хөрөнгийн шинжийг хэрхэн өөрчилсөн, тухайн үед эрхэлж байсан ****** албан тушаалыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхдээ хэрхэн ашигласан талаарх дүгнэлтийг хийгээгүй хэр нь “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн байна” гэсэн ганц өгүүлбэр оруулснаа дээр дурдсан мөнгө угаах гэмт хэргийн шинжүүдийг бүхэлд нь бичсэн. Мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгч, зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон хэр нь хэрхэн зохион байгуулсан, мөнгө угаах гэмт хэрэгт ямар үүрэг оролцоотойгоор оролцсон зэрэг талаар огт дүгнэлт хийгээгүй. Гол үндэслэл болгосон баримт нь “Го***” ХХК-ийн компанийн шинжээчдийн гаргасан дүгнэлт байдаг. Мөнгө угаах гэмт хэргийг хуульчилсан хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль болон Авлигын эсрэг конвенц, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэргээс үзэхэд “Мөнгө угаах гэмт хэрэг гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан” гээд гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө биш байхаар байна. Өөрөөр хэлбэл, субъект нь Б.Ү-г гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж уг хөрөнгийг нь хууль бус эх үүсвэртэй болгох юм уу, авч байгаа үйлдэл байх ёстой. Гянтболд буюу хууль бусаар олборлосон ашигт малтмалыг “***”, “П*** И***” ХХК-даар гаалийн бүрдүүлэлт хийгээд Хятад руу экспортолсон нь шүүхийн дүгнэлт болон мөрдөн байцаалтын явцад авсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэрвээ мөнгө угаах гэмт хэргийн шинжүүдийг заасан хуулийн тодорхойлолтуудаас үзвэл хууль бус эх үүсвэрийг хууль ёсны болгож хилээр гаргаж байгаа үйлдлийг “***”, “П*** И***” ХХК-ууд үйлдээд байгаа юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн журам, ашигт малтмалтай холбоотой журмуудыг үзвэл Р.Б, Б.Ү нар хууль бусаар олборлосон гянтболдыг “***-***” ХХК-ийн нэрээр хилээр гаргах ямар ч боломж байхгүй. Учир нь, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани худалдах гэрээгээ гаальд бүртгүүлж, эндээс олборлосон гэдэг гарал үүслийн бичиг баримтаа гаальд үзүүлж экспортод гаргадаг. Гэтэл энэ хоёр компани өөрийнхөө уурхайн талбайгаас олборлоогүй гянтболдыг олборлосон мэтээр бичиг баримт бүрдүүлж хилээр гаргаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм. Хэрвээ мөнгө угаах гэмт хэргээр энэ хэргийг шийдвэрлэвэл энэ хоёр компани, тэдгээртэй холбоотой бүхий л этгээдүүд хууль бусаар олборлосон гянтболдыг хууль ёсны, өөрсдийгөө ашигт малтмал ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлтэй, компанийнхаа үйл ажиллагаагаар олборлосон гэдэг бичиг баримтыг бүрдүүлж гаргаж байгаа нь мөнгө угаах гэмт хэрэг болно. Шүүх энэ үйл баримтыг зөв дүгнэж “А лицензтэй “***”, “П*** И***” ХХК-даар ашигт малтмал явуулах гянтболдыг Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүрдүүлж Хятад руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн” гэсэн. Үүнийг Б.Ү, Р.Б нарын хэн нь ч үйлдээгүй, “***”, “П*** И***” ХХК-д, тэдгээрт холбогдох этгээдүүд үйлдсэн. Тиймээс энэ байдлаар мөнгө угаах гэмт хэргийн шинж Б.Ү-д байхгүй гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор Б.Ү-аас 3,2 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авахдаа хуулийг буруу хэрэглэсэн. Б.Ү-н эрх зүйн байдлыг дордуулж өөрийнх нь аваагүй их хэмжээний мөнгөн хөрөнгө, орлогыг хураалгахаар албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн. Би дээр “Г*** п***” аудитын компанийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон талаар дурдсан ба энэ талаар тайлбарлая. Шийтгэх тогтоолын 116 дугаар талд шүүх “Г*** п***” аудитын компанийн санхүүгийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Ү нь шүүгдэгч Р.Б-ийн гянтболдын орлогыг бэлнээр хүлээн авсан мөнгөнөөс 40 хувь буюу 3,2 тэрбум төгрөгийг хуваарилан авсан байна гэсэн дүгнэлтийг үндэслэн хууль бус орлогыг Б.Ү-аас гаргуулж шийдвэрлэсэн болохыг тайлбарлав” /65хх 113/ гэсэн. Гэтэл хамгийн ноцтой нь шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ шинжээчийн дүгнэлтийг буруу бичсэн, өөрөөр хэлбэл дүгнэлтдээ “хуваарилан авсан байна гэх дүгнэлтийг” гэсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтдээ өөрөө агуулгыг нь өөрчилж бичсэнээс хөдөлбөргүй тогтоогдсон мэтээр Б.Ү-г мөнгө угаах 3,2 тэрбумыг гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр “авсан гэж үзэх үндэслэл байна” гэсэн бол үүнийг мөрдөн байцаалтаар тогтоох ёстой гэж дүгнэх байтал “тогтоогдсон байна” гэж дүгнэсэн. “Го***” ХХК-ийн компанийн дүгнэлтэд “Б 40 хувь, Ү 40 хувь, Б 10 хувь, Даваа буюу Давка 5 хувь, *** сумд 5 хувийг хуваарилан тооцоо хийж байсан” гэж бичээд 16 тэрбум төгрөгийг хэрхэн хуваарилсныг, мөнгө авсан этгээдүүдийн нэрсийг 65 дугаар хавтаст хэргийн 111-112, 129 дэх талд бичсэн. Гэтэл энэ нэрс дотор Б.Ү-н нэр байхгүй байхад шинжээчийн дүгнэлтэд 40 хувийг авсан гэсэн. 40 хувийг яаж авсан, аль дансаар авсныг тогтоогоогүй. Р.Б 40 хувь, Б.Ү 40 хувь, Б 10 хувь, Давка 5 хувь, *** сумд 5 хувь гээд нийт 100 хувь буюу 16 тэрбум төгрөг болно. Гэтэл Б.Ү 40 хувь авсан гээд мөнгө угаах гэмт хэргээр шийтгэсэн. Гэтэл бусад хувь авсан Б, Давка нар гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн улмаас олсон орлогыг аваагүй юм уу. Шүүх хуралдаанд “Го***” ХХК-ийн дүгнэлтийг нотлох баримтад үндэслээгүй, таамаглал төдий гэж маргасан. Р.Б-ийн компаниас хурааж авсан тэмдэглэлд 40 хувь гэж бичсэн гар бичмэл байсныг үндэслэж Б.Ү-г 40 хувийг авсан гэж бичсэн. Үнэхээр 40 хувь буюу 3,2 тэрбум төгрөг авсан бол Б.Ү-н орон сууц, ах дүү, хамаатан садан, эхнэр, хүүхэд бүгдийг нь шалгаж, дансыг нь битүүмжлээд үзсэн ч нэг төгрөг ч гарч ирээгүй. 3,2 тэрбум төгрөг авсан хүн бол ядахдаа байр сав, машин тэрэг авсан байх ёстой. Б.Ү-г 3.2 тэрбум төгрөг авсан болохыг нотолсон баримтуудад Р.Б Б.Ү-н эхнэрээс зээлсэн мөнгөө буцааж өгсөн 29 сая төгрөг, аавынх нь бие муудаад өөд болоход өөрийнх нь дансанд шилжүүлж өгсөн 2 сая төгрөг, мөн Б.Ү-н дүү шатахуун нийлүүлж байсан гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон ба тухайн хүний гүйцэтгэсэн ажлын төлбөрийг Б.Ү-д хамааруулж тооцсон. Гэвч хүний, өөрийн авсан өгсөн мөнгийг нэмээд тооцоход 300 сая төгрөгийн асуудал тогтоогдоно. 300 сая, 3,2 тэрбум төгрөгийн хооронд асар их зөрүү байх ба үлдэгдэл мөнгийг яаж нотолсныг мэдэхгүй байна. Мөрдөн байцаалтаар 16 тэрбум төгрөгийн бараг 8 тэрбумыг Хятадын Х.Л гэдэг хүн аваад гараад явсан болон “Г*** п***” аудитын дүгнэлтээр мөнгийг хувааж авсан хүмүүсийн нэрс гарсан байхад яагаад Р.Б, Б.Ү, Б нарт хувааж тавиад байгааг ойлгохгүй байна. Улсын яллагчийн байр суурь магадлалын 132-133 дугаар талд авагдсан байх ба тэрээр “Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас олсон орлогыг 16 тэрбум гэж үзсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос өөр санал гаргасан Б, Ү, Б нар тус бүр хэдэн төгрөг авч ашигласан болохыг нарийвчлан дүгнэх шаардлагатай гэж үзэж байна.
Б.Ү энэ мөнгөнөөс 322 сая төгрөгийг авч ашигласан учраас энэ мөнгийг гаргуулах нь зүйтэй” гэдэг байр суурь, дүгнэлтийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх 3,2 тэрбум төгрөгийг Б.Ү-аас гаргуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үүнийг нь үндэслэлтэй байна гэж үзсэн ч энэ талаар дүгнэлт хийгээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Ү мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй. ********* тушаал энэ хэрэгт яаж нөлөөсөн, эсхүл ******* газрын дансаар дамжуулж авсан эсэх, уг албан тушаал ямар байдалтайгаар гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн гэх зэрэг дүгнэлт огт байхгүй. Тийм учраас Б.Ү-г гэм буруутайд тооцсон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Ү-н өмгөөлөгч Б.Ганболд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хяналтын шатны шүүхэд дэлгэрэнгүй гомдол бичгээр гарсан учраас зөвхөн хууль хэрэглээний асуудлыг дараах байдлаар тоймлож ярья. Эрүүгийн хуулийг хэрхэн буруу хэрэглэсэн талаар нэгдүгээрт, энэ хэргийг бүхэлд нь агуулгаар нь авч үзвэл шүүгдэгч нарыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэдэг зүйл ангиар буруутгасан. Обьектив шинжийн хувьд хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг нь газрын хэвлийд халдахыг ойлгоно. Гэтэл энэ хэргийн хувьд сөөм ч газрын хэвлийд халдаагүй, газарт нэг ч хүрз зоогоогүй. Нэгэнт нөхөн сэргээх шаардлагатай болсон эвдэрсэн газрыг нөхөн сэргээх үүднээс ажиллагаа хийсэн болохоос шинээр ямар нэгэн байдлаар газрын хэвлийд халдаагүй. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан тогтоолд “овоолгыг дахин угаана” гэж заасан ба овоолгыг газрын хэвлий гэж үзэж болохгүй. Тиймээс Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй учраас газрын хэвлий, овоолго хоёрыг төсөөтэй хэрэглэж “газрын хэвлийд халдсан байна” гэдэг агуулгаар дүгнэх боломжгүй. Гэмт хэргийн субъектийн хувьд “***-***” ХХК тендерт орж, гэрээ байгуулан, нөхөн сэргээлтийн ажил явуулсан. Ингэхдээ хуулийн этгээдийн нэрээр эрх олж авч, үйл ажиллагаа явуулж байтал уг хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан болон худалдаж авсан бусад хүмүүсийн үйлдлийг татан оролцуулсан. Гэтэл Эрүүгийн хуулиар хувь хүнээс гадна хуулийн этгээдийг гэмт хэргийн субъект гэж үзэх концепци өөр байхад шүүх анхаарч эрх зүйн дүгнэлт хийгээгүй учраас бид өнөөдрийг хүртэл маргаан бүхий байдалтай явж байна.
Хуулийн этгээдээр эрх олж авч байгаа үйлдэл дээр хуулийн этгээд субъект болох ёстойгоос биш хувь хүн яллагдагчаар татагдах боломж эрүүгийн эрх зүйн концепцид байхгүй. Ийм учраас би тус үйлдлийг хууль бус гэж үзэж дүгнэж байна. Хоёрдугаарт, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдээс хоёр тогтоол гаргаж “овоолгыг угааж, угаасан овоолгоос гарч ирсэн ашигт малтмалаар санхүүжилтээ хийгээрэй” гэж зөвшөөрсөн. Хэрэгт Иргэдийн төлөөлөгчдийн үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзсэн хэр нь тогтоолыг хэрэгжүүлсэн бусад субъектүүдийг хэрэгтэн гэж үзэх нь субъектийн шинж чанараа бүхэлдээ алдсаныг харуулах тул субъектийг буруу тодорхойлсон. Гуравдугаарт, гэмт хэрэгт хамтран оролцохтой холбоотой асуудлын хувьд хууль бусаар ашигт малтмал олборлож, түүнийгээ Хятад улс руу гаргаж зарсан үйл баримт тогтоогдоно.
Миний үйлчлүүлэгч Б.Ү-г энэ хэргийг анхнаасаа зохион байгуулсан гэж үзсэн хэр нь мөнгө угаах гэмт хэрэг дээр гүйцэтгэсэн гэсэн. Гэмт хэрэг шилжилтийн хувьд хулгай хийх гэж байгаад дээрэм болж болдог бол харин гэмт хэрэгт хамтран оролцсоноор ингэж шилжих үү гэдэг асуудал хөндөгдөнө. Энэ нь эрүүгийн эрх зүйн хувьд ямар нэгэн зүй тогтлыг хамааруулж чадахгүй. Тиймээс энэ шинж чанараараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг хоёр шатны шүүх буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд, нэгдүгээрт энэ хэрэг урьд нь хэрэгсэхгүй болоод дууссан хэрэг. Гэвч дууссан хэрэгт дахин ажиллагаа явуулж өнөөдрийг хүртэл хяналтын шатны шүүх хуралдаан явагдаж байгаа нь хууль бус болоод байна. Учир нь, хэрэгт прокурорын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоол /104хх 224-244 дэх тал/ байдаг. Гэтэл Авлигатай тэмцэх газар сайн дураараа шинээр хэрэг нээж эдгээр хүмүүсийг яллагдагчаар татаж хяналтын шатны шүүх хурал явуулж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэлийг ноцтойгоор зөрчсөн. Нэгэнт хэрэг урьд нь хаагдаж, хэрэгсэхгүй болсон бол прокурорууд хяналт тавьж байхдаа хэргийг нэгтгэх байсан, эсхүл өмнө нь хүчинтэй байсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож ажиллагаа хийлгэх ёстой байсан. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүйгээс болж өнөөдөр хүртэл маргаантай асуудал яваад байна. Энэ талаар 2 шатны шүүхээс дүгнэлт хийж өгөхийг, ялангуяа миний үйлчлүүлэгч олон удаа санал гомдлоо гаргасан боловч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл илэрсэн” гэх нөхцөл байдлын талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
Хэрэв уг асуудлаар дүгнэлт хийсэн байсан бол өнөөдрийн ажиллагаа, нотлох баримтууд бүгд хууль бус болох байсан. Хоёрдугаарт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хувьд тогтсон практик хийгээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны агуулгыг харвал прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээ хүрээнд шийдвэрлэх ёстой. Гэтэл прокурорын яллах дүгнэлтээр гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг 224,852,000 төгрөг гэж оруулж ирсэн. Гэтэл анхан шатны шүүх 2,605,000,000 төгрөг гэж хохирлын хэмжээг шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх ингэж үзэмжээрээ шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх “зөв байна, шүүхийн эрх хэмжээний асуудал” гэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан дүгнэлтийг хийсэн нь буруу тул үүнд хяналтын шатны шүүх дүгнэлт гаргаж өгнө үү. Мөн энэ хэрэгт нотолгооны стандарт аль ч талаараа хангагдаагүй олон зөрчил байна. Хамгийн ноцтой зөрчил нь мөнгө угаах гэмт хэргийн хувьд манай Цагдаагийн ерөнхий газар, бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хотын цагдаагийн газар руу албан бичиг явуулж Бүгд Найрамдах Хятад Ард улсын хоёр иргэнээс мэдүүлэг авсан явдал юм. Уг харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах явуулах хүсэлтийг олон улсын гэрээ хэлэлцээрт заасан байгууллагаар дамжуулан явуулна” гээд хоёрдмол утгагүй хуульчилсан.
1989 оны Бүгд Найрамдах Монгол Ард улс, Бүгд Найрамдах Хятад Ард улс хоёрын хооронд байгуулсан Эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний 3 дугаар зүйлд олон улсын гэрээнд заасан байгууллагуудыг нэрлэхдээ хүсэлт тавихдаа зөвхөн “Хууль зүйн яам”, эсхүл “Улсын Дээд шүүх”-ээр дамжуулж харилцана гэсэн тодорхой заалттай. Үүнд Цагдаагийн ерөнхий газар хийх эрх зүйн үндэслэл байхгүй. Гэтэл Цагдаагийн ерөнхий газар Эрээн хотын цагдаагийн газар хоёр хоорондоо харьцаж байгаад ажиллагаа хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил буюу зөвхөн цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны шийдвэрээр явагдсан ажиллагаа учраас уг нотлох баримт үнэлэгдэх боломжгүй нотлох баримт тул хоёр шатны шүүх нотлох баримтаас хасаж дүгнэх ёстой байтал хасаж дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг бүхэлд нь авч үзвэл нэг талаас хууль бус нотлох баримтаар хэргийг нотлох оролдлогыг хийсэн, нөгөө талаас хэрэв гянтболд олборлогдоогүй байсан бол энэ хэргийн асуудлыг бол өмнөх асуудал шиг нь шийдвэрлэх байсан. Учир нь, хамгийн анх газрыг нөхөн сэргээх үед 2015 онд “Ашид майнинг” ХХК нөхөн сэргээлт хийж, чадахгүй болоод орхингуут нь шинээр тендер зарлаж, “***-***” ХХК шалгарч үйл ажиллагаанд нь төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас болж доголдол үүссэн. Энэ үүсээд байгаа үйл ажиллагаанд ямарваа нэгэн байдлаар, хэн нэгэн субьектив санаагаар хандаж чадаагүй. “***-***” ХХК-ийн нэрээр эрх олж авч, нөхөн сэргээх зөвшөөрлийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга өгч, гэрээ байгуулан нөхөн сэргээлтийн ажил явагдаж байна гэсэн ойлголттой байсан. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа явуулж, санхүүжилтээр нь нөхөн сэргээлтийн ажлыг 80 хувьтай хийж гүйцэтгэж байхад гэнэт шүүх, цагдаа болоод үйл ажиллагааг нь зогсоосон. Тэгээд харьяаллын дагуу Ховд аймгийн *** сумын сум дундын прокурорын газар хэргийг нь хянаж “Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолтойгоор үйл ажиллагаа явуулсан учраас гэмт хэргийн шинжгүй” гэж хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан үйл баримт тогтоогдсоор байхад хяналтын шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцэж байгаа хууль зүйн үндэслэлгүй. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Ү-н өмгөөлөгч Б.Ганбаатар шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Өмгөөлөгч Б.Ганболдтой хамтран гомдол гаргасан бөгөөд бусад 2 өмгөөлөгчийн гомдлыг дэмжин оролцож байна. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр хоёр удаа хэлэлцэгдсэн бөгөөд эхний 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцэхэд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тухайн магадлалын дүгнэлтэд “2002 оны Улсын Их Хурлын 39 дүгээр хүчингүй болсонд тооцсон тогтоолоор яллах дүгнэлт үйлдэж яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтад ***-н нурууны байгалийн цогцолборт газарт *** гэдэг нэр байхгүй байна, координат нь байхгүй байна” гэж дүгнэсэн. Үүнийг заавал шалгаж тогтоож байж хохирлын асуудал зөв гарах буюу тусгай хамгаалалттай бол нэг өөр, энгийн байвал бас өөр гарах учиртай байсан. Гэвч энэ асуудлыг шалгаагүйн улмаас хохирол буруу гарсан гэсэн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй. Энэхүү давж заалдах шатны шүүхийн магадлалыг өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр эрхийн акт гэж үзэж байна. Хоёрдугаарт, анхан болон давж заалдах шатны шүүхүүд хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй гэж байгаа бол няцааж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой. Гэтэл үүнийг тооцож няцаагаагүй учраас бид хөөн хэлэлцэх хугацаа яригдана, хэрэв хөөн хэлэлцэх хугацаа байна гэж үзвэл ял шийтгэл халдаах үндэслэл болохгүй. Гуравдугаарт, Б.Ү-н үйлдэл оролцоо онцлог буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйл болон мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдэд зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон гээд нэг үйлдэлд 2 үйлдлийг хийдэг хамтран оролцогч болсныг бид сайн ойлгохгүй байна. Бичгийн алдаа юм уу, эсхүл аль үйлдэлд нь зохион байгуулагчаар орсон болохыг уншиж үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг юм шиг байсан. Зохион байгуулагч гэдэг нь маш идэвхтэй, өргөн хүрээгээр ажилладаг субъект бөгөөд энэ хэрэгт анхнаасаа зохион байгуулагч байсан гэж үзвэл 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн нөхөн сэргээлтийн гэрээг “***-***” ХХК-ийн захирал Э гэх хүн байгуулсан. Цаг хугацааны хувьд Б.Ү огт холбоогүй байсан бөгөөд шүүх тогтоолдоо яаж зохион байгуулсан талаар тодорхой дурдаагүй, хэд хэдэн мөнгөний гүйлгээг харж дүгнэсэн. Магадлалд зохион байгуулагч гэдгийг тодорхой тусгаж дүгнээгүй нь эрх зүйн байдалд нөлөөлсөн. Гуравдугаарт, мөнгө угаасан үйлдлийн эх сурвалжийг юу гэж үзэж байна вэ. Бид санхүүгийн бичиг баримтууд, гүйлгээний хөдөлгөөнүүд, бусад мөнгө авсан баримтуудыг үндэслэж шинжээчийн дүгнэлтийг үнэлэх байх гэж ойлгосон. Гэтэл шууд таамгаар 40 хувь гээд бичсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Ховд аймгийн *** суманд ашиг шимийг хүртээе гэснийг энэ үйлдэл рүү хазайлган нотлох баримт болгож гэмт хэрэгт идэвхтэй оролцсон гэж дүгнэсэн.
Иймд өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан тайлбар, бидний бичгээр гаргасан дэлгэрэнгүй гомдлыг хянаж Б.Ү-н үйлдлийг нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж өгөх нь. Хохирлын талаар ярих зүйлгүй. Улсын яллагч 224 сая төгрөгөөр бодож оруулсныг шүүх нь 3,2 тэрбум болгосон. Энэ хооронд асар их зөрүү байгааг та бүхэн шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү” гэв.
Шүүгдэгч Ж.Ө-ийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хоёр шатны шүүхийн хууль зүйн шийдэл дээр гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, манай үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Яллагдагчаар татсан тогтоол, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэгт энэ зүйл ангиар гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар гэж шийдвэрлэсэн. Хэрэг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төгссөн бөгөөд тус өдөр 2002 болон 2015 оны Эрүүгийн хуулиудын хэрэглээний талаар илтгэгч шүүгч танилцуулж байсан. Авлигын зүйлийг өгч, авахад хүргэсэн, уулзуулсан, өөрийн дансаар дамжуулсан бол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчилж байсан. Тиймээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдал нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. Мэдээж 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэгдэх тохиолдолд түүнд хамаарах хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. 2002 болон 2015 оны Эрүүгийн хууль, Улсын Дээд шүүхийн тайлбар зэргээр хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаагаар тоолж үзэхэд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно.” гэж заасан.
Шүүх хахууль авсан гэж дүгнэж байгаа бол эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зөв хуулийг хэрэглэж, үндэслэл бүхий дүгнээсэй гэж хүссэн. Мөн нотлох баримт эргэлзээ бүхий байвал шүүгдэгчийн гэм бурууг нотлох баримт болохгүй, харин шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болдог. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ж.Ө-ийн дансны хуулга, Г.Б, Г.О нарын мэдүүлгээр авлигын мөнгийг буцааж шилжүүлсэн байдаг. Тодруулбал, бэлнээр Г.Б 2,500,000 төгрөг, Г.О бэлнээр 5,000,000 төгрөгийг авсан гэдэг. Мөн бэлнээр авсан гэх 44,000,000 төгрөгийг 44 дүгээр хавтаст хэрэгт авагдсан Ж.Ө-ийн дансны хуулгаар хувийн хэрэгцээндээ зарцуулсан нөхцөл байдал тогтоогддог. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд хахууль өгөгчид дамжуулснаар гэмт хэрэг төгссөн. Нотолгооны хувьд яагаад гэм буруутай гэж тооцож байгаа вэ гэхээр сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд журмаа бариарай гэсэн учир хамгийн өндөр үнийн дүн санал болгосон нь “***” ХХК байсан. Үүнд Засаг дарга нөлөөлж байна гэж хардаг. Мөн прокурор тайлбарлахдаа “***” ХХК-ийн баримт бичиг урьдчилсан байдлаар задарсан гэдэг. Энэ бүхэнтэй сонгон шалгаруулалтын процессын үйл баримт, мөнгө өгч, авсан үйл баримтуудтай шалтгаант холбоогоор нөхцөлдөж гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн гэж дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс үүнийг эргэлзээтэй гэж үзэж байна. Хахууль өгөгч болон авагч гэж тодорхойлоод байгаа хүмүүсийн хооронд 60,000,000 төгрөгийн хэмжээ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар багасах нөхцөл байдал байгаа бөгөөд үүний улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болох боломж бололцоо харагдаж байна.Тиймээс эрх зүйн байдал дээрдүүлэх үүднээс хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрэглэх нөхцөл байдал харагдаж байна. Иймд 2 хуулийн хэрэглээний талаар үндэслэл бүхий шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Т.Цэрэндагва шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Миний бие уг эрүүгийн хэрэгт хяналтын шатнаас эхлэн оролцож байна. Р.Б болон өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байгаа бөгөөд гомдлуудтай холбогдуулан тухайлан нэмж хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгч Б.Анхбаяр, Б.Түвшинжаргал нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн агуулгаар гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад хуулийг ноцтой зөрчсөн гэж юуг ойлгох вэ гэдгийг хуульчилсан. Уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг, бичгээр гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээс зөрүүтэй бол хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Тиймээс давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчсөн талаар гомдолдоо дурдсан. 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророос анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 17 дугаар заалт буюу 3,3 тэрбум төгрөгийг улсын орлого болгосугай гэснийг энэ нь зорилгодоо нийцэхгүй байна, улсын орлого болгох биш гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө орлого, мөнгө биш гэдгийг хүлээн зөвшөөрч өөрчлөх саналыг гаргасан. Гомдолдоо шүүх хуралдааны бичлэгийн холбогдох хэсгийг хавсаргасан. Шүүх хуралдааны бичлэгийн 2 цаг 39 минут 17 секундэд прокурорын тайлбар эхлэх бөгөөд шүүхээс ийм санал гаргаж байгаа юм байна, энэ саналаа дахиад нэг тодруулаач гэхэд дахин прокурорын зүгээс гаргасан санал нь “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэх хүртэл хязгаарласан шийдвэрийг хэвээр үлдээсүгэй гэдэг байдлаар шийтгэх тогтоолын 17 дугаар заалтыг өөрчилье” гэсэн саналыг гаргаж, уг хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хязгаарласан шийдвэрийг хэвээр үлдээсүгэй” гэх байдлаар шийтгэх тогтоолын 17 дугаар заалтыг өөрчилье гэсэн саналыг гаргасан. Улмаар шүүх хэлэлцүүлэг дуусаж, шүүх хуралдаан завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, магадлалын тогтоох хэсгийг уншиж сонсгосон хэсэг нь 3 дугаар бичлэгийн 4 минут 14 дэх секундээс эхэлж байгаа бөгөөд “прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналын дагуу шийтгэх тогтоолын 17 дахь заалтыг өөрчилж шийдвэрлэлээ, прокурорын гаргасан саналын дагуу өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ” гэж магадлалын тогтоох хэсгийг уншиж танилцуулсан байна. Гэтэл хавтаст хэргийн 110-114 дүгээр хуудсанд авагдсан давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт энэ зүйл огт тусгагдаагүй, гомдолтой холбоогүй зарим нэг хэсэгт өөрчлөлт орууллаа, шийтгэх тогтоолын үлдсэн хэсгийг хэвээр үлдээлээ гэж бичигдсэн. Мөн энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хууль зөрчсөн үйлдэл гарсан гэдэг нь тогтоогдож байна. Шийтгэх тогтоолын 17 дахь заалтад заасан 3,3 тэрбум төгрөгийн асуудал нь гэмт хэргийн улмаас бий болсон орлого, хөрөнгө биш гэдэг энэ үйл баримтыг прокуророос хүлээн зөвшөөрсөн. Мөн 112 дугаар хавтаст хэргийн 214-229 дүгээр талд авагдсан цөөхөн баримтаар гэмт хэргийн замаар олсон орлого биш гэдэг нь тодорхой тогтоогдсон. Тодруулбал, 2015 онд шүүгдэгч Р.Б “***” банкнаас авсан 6,5 тэрбум төгрөгийн үлдэгдэл нь данснаас дансны хооронд шилжүүлэгдсэн буюу хувийнх нь дансанд өнөөдрийг хүртэл битүүмжлэгдсэн байгаа. Тиймээс гэмт хэргийн улмаас олсон орлого биш гэдэг нь тогтоогддог. Тухайн дансанд дахь 3,3 тэрбум төгрөгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар захирамжаар “***” банканд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэр гарсан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бүх хуульд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, биелэгдэх боломжтой байхаар хуульчилсан. Гэтэл эрүүгийн хэргийн шүүхээс улсын орлого болгож шийдвэрлэсэн нь тухайн мөнгийг 2 этгээдэд олгох 2 өөр шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ойлгомжгүй байдал үүсэж байгаа тул энэ нөхцөл байдлыг хяналтын шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Гомдолд хавсаргасан давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийг уншиж сонсгосон бичлэгийг хяналтын шатны шүүх хуралдаанд сонсгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Г.Гэрэлтуяа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Б.Г болон өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан гомдлыг дэмжиж байна. Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ гэмт хэргийн объектив шинж нь битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл байдаг. Үүнтэй холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх шүүхийн шийдвэрүүдийг shuukh.mn буюу шүүхийн шийдвэрийн цахим сангаас хайж үзэхэд энэ зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлээр зүйлчилсэн 9 хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байснаас 8 хэргийг давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Уг 9 хэргээс 8 хэрэг нь цагдаагийн албан хаагч буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан эд зүйлийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан үүргээ гүйцэтгээгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд мөн хуулийн 21.10 дугаар зүйлд заасан битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийг Улсын дээд шүүхээр хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр тус санд харагдахгүй, байршаагүй шийдвэрлэсэн эсэхийг тодорхой мэдэхгүй байна. Б.Г-н хувьд эд хөрөнгүүдийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн ажилтан, албан тушаалтан биш, мөн эд хариуцсан ажилтан, албан тушаалтантай ямар нэгэн байдлаар үйлдлээрээ нэгдсэн зүйлгүй, эд хөрөнгийг битүүмжлэгдсэн болохыг мэдээгүй төдийгүй тухайн битүүмжлэгдсэн эд хөрөнгийн өмчлөгчөөс зөвшөөрөл авч хүмүүсээр ачуулсан. Хяналтын шатны шүүх албан тушаалтан биш этгээдийн үйлдлийг энэ гэмт хэрэгт хамааруулан шийдвэрлэсэн асуудалд дүгнэлт хийж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад тус тус заасан үндэслэл байна гэж үзэж байгаа. Мөн битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх Б.Г, Д.П нарыг урьдаас төлөвлөж үйлдээгүй болохыг дүгнэсэн атлаа үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж дүгнэсэн. Гэтэл тухайн тоног төхөөрөмжүүдийг авч явах үед Б.Г, Д.П нар хамт байгаагүй, нэг газар байгаагүй учраас үйлдлээрээ нэгдэх боломж бололцоо байгаагүй нь хардагдаж байна. Тодруулбал, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулаад Д.П ачиж авч явсан. Энэ үед Б.Г Улаанбаатар хотод байсан бөгөөд битүүмжилсэн, хураан авсан гэдгийг мэдэх боломжгүй байсан. Ийм нөхцөл байдалтай байхад Б.Г нь цалингаа авч чадахгүй байна гэж тухайн эд хөрөнгийн өмчлөгчтэй яриад хүмүүсээр авхуулсан. Энэ үйлдлийг нь үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн Б.Г-г энэ гэмт хэрэгт буруутгахдаа битүүмжилсэн лацыг эвдсэн гэдэг боловч битүүмжилсэн лацыг эвдсэн нь цаг хугацааны хувьд хураан авсан эд хөрөнгөтэй хамааралгүй. Учир нь, үйлдсэн гэх гэмт хэргээс 1 жил 2 сарын өмнө мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирээд лац тавьсан бөгөөд лацыг утсаар ярьж байгаад эвдсэн. Гэтэл лацыг эвдсэн, эд хөрөнгө битүүмжилсэн баримтад гарын үсэг зуруулсан нөхцөл байдлуудыг хооронд нь ялгахгүйгээр нэг үйлдэл, нэг цаг хугацаанд болсон мэтээр дүгнэсэн. Энэ үйл баримт нь гэрчийн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдсон. Б.Г-н хувьд тухайн эд хөрөнгийг авсан гэдэгт ямар нэгэн байдлаар маргаагүй бөгөөд эзнээс нь зөвшөөрөл авч зарсан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах гэмт хэрэгт буруутгасан. Б.Г-н хувьд 43 хүнийг нэг сарын 2,000,000 төгрөг болон 1,500,000 төгрөгөөр цалинжуулж байсан. Б.Г сарын 2,000,000 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд нийт 20 орчим сая төгрөгийн цалин авсан. Энэ нь цалин олгосон болон ажилласан хөдөлмөрийн бүртгэлийн баримтаар тогтоогддог. Эдгээр 43 хүнээс уурхайн дарга гэх Д.П, Б.Г нар шүүгдэгч болоод явж байгаа. Өмнөх яллах дүгнэлтэд Б.Г-г Р.Б-ийн эхнэрийн дүү болох нь тогтоогдсон гэж гэм буруутайд тооцсон бөгөөд үүнээс өөр нотлох баримтыг заагаагүй, өөр баримт хэрэгт авагдаагүй. “***-***” ХХК нь зөвшөөрөлгүй ашигт малтмал ашигласан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийсэн эсэх талаар шинжээч томилсон. Гэвч тус компани хууль бусаар ашигт малтмал ашигласан эсэхийг дүгнээгүй. Харин нэр бүхий шүүгдэгч нар буюу Р.Б, Х.Б, Б.Ү гэх хүмүүстэй Б.Г нь хамжиж ашигт малтмал олборлосон мэтээр буруутгадаг. Б.Г нь тухайн компанид ажиллаж, цалин авч байсан нь дээр дурдсан нөхцөл байдлуудаас харагдана. Мөн ашигт малтмал ашиглах гэмт хэрэг нь эдийн засгийн үр өгөөж бий болгох буюу шунахайн сэдэлтэй үйлдэгддэг. Гэтэл Б.Г-н дансанд сарын 2,000,000 төгрөгийн цалингаас өөр ямар нэгэн байдлаар орлого ороогүй, энэ үйл баримттай холбоотойгоор дансаараа мөнгө дамжуулаагүй. Энэ нь түүний гаргаж өгсөн бүх дансны хуулганы баримтаас тодорхой харагддаг. Б.Г нэг ч төгрөгийн ашиг олоогүй байхад хохирлыг тэнцүү хувааж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Ц.Оюунбаатар шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “*** улсын иргэд Монгол Улсад вольфрам, жоншны бизнес эрхэлдэг, нөлөө бүхий тохитой томоотой хүмүүс байсан. Ж.М Ховд аймгийн *** сумын Засаг дарга бөгөөд Оросын холбооны улсын иргэдтэй 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Гэгээнтэн гэх хоолны газар анх уулзсан. 2010 оноос хойш бизнесийн харилцаатай байсан. Хэрэгт авагдсан баримтаар ***-***-ийн Цэцэгт сумын ченжүүдээс вольфрамыг авч зардаг Ж.Ө гэх хүн зуучилж уулзуулсан байдаг. Ж.М уулзахдаа согтуу байсан бөгөөд орос хэл огт мэдэхгүй. Энэ талаар бүх гэрчүүд мэдүүлсэн. Ж.Ө “би ийм ахтай” гэж үзүүлэх гэсэн ашиг сонирхолтой байсан нь харагддаг. Үүнээс хойш *** улсын иргэн Гу, Ж.Б, МК нарт дахиж уулзаагүй. Гэтэл энэ асуудлын улмаас Ж.М авлигын гэмт хэрэгт холбогдсон. Ж.М 17 жил төрийн албанд ажилласан, шударга гүндүүгүй хүн. Ж.М-ийг вольфрамын ченж Ж.Ө-г таньдаг учраас вольфрамын нөхөн сэргээх, үйл ажиллагаанд оролцуулахаар зохион байгуулсан гэсэн хардалт дээр үндэслэсэн энэ гэмт хэрэгт буруутгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтад бодитой, зөв дүгнэлт хийгээгүй. Ж.М-ийг 5 жилийн хугацаанд шалгахдаа түүний бүх орлого, хөрөнгө орлогын мэдүүлэг, байр байдлыг прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар бүрэн шалгасан боловч ямар нэгэн хардах сэрдэх, мөнгө авсан гэх нотлох баримт байхгүй. Ж.Ө 2010 оноос хойш тасралтгүй Ховд аймгаас вольфрам зөөсөн. 2017 оны 06 сард тендер нь зарлагдаж “***-***” ХХК-ийн авсан газарт мянга гаруй ченж ажиллаж байсан бөгөөд заримдаа 500, 2, 3 мянга болдог. Эдгээр ченжүүдээс вольфрамыг зөөж Улаанбаатар хотод Ж.Б, Гу нар баяжуулах жижиг цех ажиллуулж байхад нь авчирч өгсөн болох нь тогтоогдсон. Дандаа бэлэн мөнгө авч, 1000 төгрөгийн ашиг олдог байсан. Тэгэхээр 2010 оноос тасралтгүй хийгдсэн бизнесийн талаар прокурорын байгууллага, мөрдөн байцаах байгууллага шалгах ёстой. 105 дугаар хавтаст хэрэгт гаалийн бичиг баримт авагдсан. “П*** И***” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 15 тонн вольфрам гадагшаа гаргасан, *** дэх “***-***” ХХК үйл ажиллагаа эхлээгүй байх үед ченжүүдээс авч, төлбөр тооцоогоо хийсэн гэж эдгээр хүмүүс шүүх хуралдаанд тайлбарласан. Үүнийг шалгаж өгнө үү гэж 5-6 удаа хүсэлт гаргаж байсан боловч огт шалгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн шаардлагыг хангаагүй. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан боловч хүлээж аваагүй. Тухайн мөнгө нь вольфрам аваад эргэлдүүлдэг мөнгө байсан. Гэтэл Ж.М-т дансаар орж ирсэн мөнгө байхгүй, адуу мал, бизнес, аж ахуй, хөрөнгийн шилжүүлэх хөдөлгөөн хийсэн зүйл байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл бүрдсэн. Мөн нэг ч гэрч байхгүй. Тухайлбал, Се гэх хүн шүүх хуралдаанд тодорхой мэдүүлсэн, мөн өмгөөлөгч нь Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхдөө “М ямар нэгэн мөнгө төгрөг авах тухай асуудал яриагүй, орос хэл мэдэхгүй, согтуу байсан, би энэ хүнтэй үг яриа яриагүй” гэж мэдүүлсэн. Энэ талаар Гу ч мөн адил мэдүүлсэн. Гэтэл Ж.М-ийг зөвхөн Ж.Ө-ийн ах гэдэг утгаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд өөр ямар нэгэн нотлох баримт байхгүй. Мөн 60,000,000 төгрөгийн хахууль авсан асуудлын тухайд 60,000,000 төгрөгийн 40,000,000 төгрөгөөр вольфрам авна, вольфрам эргүүлнэ гэж Л-в, МК нарыг бүрэлдүүлсэн гэж ярьдаг. Гэхдээ орон сууцын төлбөр тооцоо гэдгийг Л-, МК нар хэлсэн байдаг. Үүнийг нэгтгээд Ж.Ө мөнгө авсан учраас *** сумын дарга байсныхаа хувьд М авч, 04 дүгээр сарын 01-ний өдөр уулзсан, 06 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Иргэдийн хурлын тогтоол гарсны дараа ажлын хэсэг уулзсан. Ажлын хэсэгт сумын Засаг дарга “хамгийн өндөр мөнгө төлөх газрыг шалгаруулах ёстой, журам нь тийм байдаг” гэж хэлсэн. Ямар нэгэн байдлаар “***” ХХК-ийг шалгаруулаарай гэж хэлээгүй бөгөөд ам дамжсан тийм яриагаар хүний хувь заяаг шийдэж болохгүй. Тиймээс хэн нэгэнтэй төрөл садан байна гэдэг нь аливаа гэмт хэргийн субъект болох үндэслэл болохгүй. Мөн 100 гаруй хүний нэр бичсэн цагаан цаасан дээрх М гэсэн нэрийн ард 60,000,000 гэснийг нотлох баримт гэж үзэж 60,000,000 төгрөг авсан гэж байгаа нь үндэслэлгүй. О, А- гэх хүний орон сууцын барьцаанд тавиад банк бусаас 20.000.000 төгрөгийн зээл авсан. Үүнтэй ямар ч харилцан хамааралгүй, шалтгаант холбоо байхгүй. Тухайн мөнгийг яаж зарцуулсан нь тодорхой байгаа. Жишээлбэл, 20,000,000 төгрөг Ж.Ө-ийн дансанд орсон. Энэ мөнгөнөөс Ж.М аваагүй бөгөөд өөрөө хэрэглээд дуусгасан. Энэ талаарх баримтыг хэргээс үзээсэй гэж хүсэж байна. Ийм байдлаар сургаар, эсхүл төсөөллөөр хэн нэгнийг шийтгэж болохгүй. Энэ талаар гомдол гаргасан өмгөөлөгч Н.Тэрбишийн саналыг дэмжиж байна. Үүнийг орчин үеийн хэлмэгдэл гэж болно. Мөн О үүнийг гэрчилдэг бөгөөд шүүх хуралдаанд “намайг очиход надад газар олж өгнө, вольфрамтой газар олж өгнө гэж ярьсан, танай дүү чинь мөнгө төгрөг ингэж аваад ажилладаг шүү дээ” гэж хэлэхэд Ж.М гайхаад, анх удаа сонсож байгаа байдалтай байсан. Мөн шүүхээс Ж.Ө нь вольфрамын бизнес эрхэлж байгаагүй гэж дүгнэсэн. Оросын холбооны улсын иргэд “Монгол Улсын иргэд яг өөрийнх нь дансанд нь төрийн сайд, засгийн газрын гишүүн, аймгийн Засаг даргын дансанд нь мөнгө орсон байна гэсэн би хэнд ч мөнгө өгөөгүй байж байгаад гэмт хэрэгтэн болж байна, үүнийг ялгаж салгаад өгнө үү, надад тэр төлбөр тооцоо хамаагүй, ийм гэмт хэрэг ингээд шийтгэгдэж байгаад гомдолтой байна” гэж хэлдэг. Мөн тухайн вольфрамын чанараас шалтгаалж өгсөн мөнгөнийхөө хагасыг нь буцаагаад л авсан. Ж.М нь мөнгө төлөх үндэслэлгүй. Тиймээс Ж.М-ийг цагаатгаж өгнө үү. Ж.М нь төрийн албан хаагчид ямар нэгэн мөнгө, эд зүйлийг өгөөгүй бөгөөд 04 дүгээр сарын 01-ний өдөр уулзсан асуудал, 6 дугаар сард зарлагдсан тендер хоёрын хооронд ямар ч шалтгаант холбоо, урьдчилан мэдэх боломж байхгүй. Иймд Гу, МК нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болгож, Ж.М-ийг цагаатгагдана гэдэгт итгэл үнэмшилтэй байна. Мөн хөөн хэлэлцэх хугацааг ач холбогдолтой гэж үзэхгүй байна, гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, аж ахуйн бизнесийн үйл ажиллагааг гэмт хэрэг болгосон энэ хүн 7 жил эх орондоо очиж чадаагүй, үр хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй. Хөөн хэлэлцэх хугацааг 2022 оны өмнөх хуулиар тооцох ёстой байсан. Ж.М-т хахууль өгсөн гэж байгаа шүүхийн шийтгэх тогтоолыг залруулж өгнө үү. Мөн *** улсын элчин сайдын яамнаас “танай улс яагаад *** улсын иргэн Се-д ял оногдуулаагүй байж яагаад ийм ялгамжтай хандаж байна вэ” гэсэн байсан. Үндсэн хуульд заасан хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарим, Эрүүгийн хуулийн зарим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмуудыг мөрдөж дээрх хүмүүст холбогдох хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан саналын дэмжиж байна. Би анхан болон давж заалдах шатны шүүхэд “М гэх хүнийг хэлмэгдүүлж байна” гэж хэлж байсан. Би гэдэг хүн 2010 оноос хойшоос *** улсын иргэдтэй ***ы үйлдвэрт вольфрамын баяжмал гаргадаг цех ажиллуулж байсан. 2010 оны 09 дүгээр сараас хойш Ж.Ө-тэй бизнесийн харьцаатай бөгөөд Ж.Ө-ийн нинжануудаасаа авчирсан вольфрамуудыг би шалгаж, И-ь бид хоёр аваад тэндээ боловсруулдаг байсан. 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бид нарыг хойшлуулшгүй ажиллагаагаар Авлигатай тэмцэх газар, эрүүгийн цагдаагийн газарт И-ь бид хоёрыг авчирч байцаасан. Би анхны мэдүүлэгтээ бүх үнэнийг хэлж байсан. Бид Ж.Ө гэж хүн та Н, Ж.Ө-аас вольфрам авдаг, тэрийгээ энэ ***ы үйлдвэрт угаадаг, угаасан вольфрамуудаа Оросын холбооны улс руу экспортод гаргадаг, бид нар өөр ямар ч хууль зөрчөөгүй” гэж хэлж байсан. Авлигатай тэмцэх газрын хамгийн анхны комиссар н.Г, О бид хоёрыг 2 өөр газар суулгаж байгаад нүүрэлдүүлж байцаалт авсан. Би анхнаасаа анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөөгүй. Бид Ж.Ө-тэй бизнесийн үйл ажиллагаа хийж байсан. Ж.М гэдэг хүнийг огт танихгүй, согтуу байхад нь оруулж ирээд уулзуулж байсан. Се Л гэдэг хүний үгээр биднийг хэлмэгдүүлэхээ болиоч ээ” гэж хэлдэг. Шүүхийн шийдвэрүүдэд нэг талыг барьж бид нарыг буруутгадаг Мөн Ж.М гэдэг хүнийг огт мэдэхгүй бөгөөд олон жил хэлмэгдэж байна. Ж.Ө-с худалдаж авсан вольфрамуудынх нь чанартай, чанаргүй талаар олон удаа маргаж, зөрүү мөнгөө буцааж авсан жагсаалт, Од өгсөн мөнгөнүүд, надад өгсөн мөнгөнүүдийн баримтыг прокурор үнэлэхгүй байна. Энэ асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлээгүй. Иймд үнэн бодит байдлыг анхааралдаа авч энэ хэргийг хэрэгсэхгүй өгнө үү гэв.
Прокурор Х.Онолт шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас олон үндэслэлээр хяналтын журмаар гомдлоо гаргасан тул бидний зүгээс аль болох давтахгүй, хувааж авах байдлаар дүгнэлтээ танилцуулах саналтай байна. Нэгдүгээрт, шүүгдэгч *** улсын иргэн Ма, Гу болон О, Г.Б, Ж.М, Ж.Ө нарт холбогдох хахууль өгсөн, авсан хэргийн тухайд дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ма, Гу, О, Б нар нь Ховд аймгийн *** сумаас зохион байгуулсан *** гэх газарт нөхөн сэргээлт хийх ажлын тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлоор нэгдэж, *** сумын засаг даргаар ажиллаж байсан Ж.М-т түүний дүү Ж.Ө-аар дамжуулан хоёр удаагийн үйлдлээр нийт 60,000,000 төгрөгийг хахуульд өгсөн үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчдийн зүгээс тус 60,000,000 төгрөг нь нийтийн албан тушаалтны албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн хахууль бус харин худалдаа, наймаа хийх зорилгоор шилжүүлсэн мөнгө гэж маргадаг.
Аливаа гэмт хэргийн субьектив талын шинж буюу санаа, зорилгыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтаас дүгнэн гаргаж болно. Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд ч энэ талаар заасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаагаар нэр бүхий шүүгдэгч нь өөртөө болон бусдад ашигтай байдал бий болгох санаа зорилгоор нийтийн албан тушаалтны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 60,000,000 төгрөгийг өгсөн болох нь хангалттай нотлогдсон. Билгүүн өмгөөлөгчийн хувьд, шүүгдэгч Ж.Ө-ийн бусдыг хахууль авахад дэмжлэг үзүүлсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй, эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар зүйлчлэх нь зүйтэй талаар гомдолдоо дурдсан. Анхан болон давж заалдах журмаар хэргийг хэлэлцэх явцад гэм буруу дээрээ маргаж оролцож байсан тул энэ үндэслэлээр талуудын хооронд мэтгэлцээн явагдаагүй, хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын дээрх үндэслэлтэй бол маргахгүй, дэмжиж байна. Бусад шүүгдэгч нарын хувьд яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хоёрдугаарт, шүүгдэгч Р.Б нь бусдад хахууль өгсөн, шүүгдэгч Д.П, Г.Н, Г.Г нар нь хахууль авсан хэргийн тухайд дараах дүгнэлтийг гаргаж байна. Нэр бүхий шүүгдэгч нар нь Р.Б-ээс мөнгө шилжүүлэн авах үедээ нийтийн албан тушаалтнаар, тэр дундаа шүүгдэгч Р.Б нарын ***т явуулж байсан хууль бус үйл ажиллагаанд хяналт тавих, таслан зогсоох чиг үүрэг бүхий албан тушаалтнууд байсан. Тухайлбал, Г.Н нь Ховд аймгийн *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар, Д.П нь ***-н байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Г.Г нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан. Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчдийн зүгээс нэр бүхий шүүгдэгч нь Р.Б-ийн ашигт малтмал хууль бусаар олборлох үйл ажиллагааг хэвийн явуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнд ашигтай шийдвэр, үйл ажиллагаа явуулаагүй гэж маргадаг. Гэтэл хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан бусдын ашиг сонирхлын үүднээс хийхээр амласан хууль бус үйлдлээ хийж бодитой хор уршиг бий болгосон эсэхээс үл хамаарч хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг. Хэрэгт авагдсан баримтуудаар Д.П, Г.Н, Г.Г нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Р.Б-ийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хэрэгжүүлэхгүй байхын тулд түүний хамаарал бүхий этгээдүүдийн дансаар дамжуулан хахууль авсан үйл баримт тогтоогдсон. Иймд Анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий гэж үзэж байна. Гуравдугаарт, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдолд нийтлэг дурдагдсан асуудлуудын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох хэрэгт холбогдсон шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс Ховд аймгийн *** сумын Засаг дарга “***-***” ХХК-ийн хооронд байгуулсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээнд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан үйл ажиллагааг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй” гэж маргадаг. Тус гэрээнд зааснаар нөхөн сэргээлтийн зардлыг овоолго, отволыг дахин угаах замаар санхүүжүүлж болно гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн тодорхойлолтоос үзэхэд, ашигт малтмалын овоолго гэдэгт “олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц газрын хэвлий дээр нэгэнт бий болсон үүсмэл ордыг” хэлэхээр байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, хиймэл дагуулын зураг, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нэр бүхий шүүгдэгч нар нь нөхөн сэргээлтийн гэрээгээр халхавчлан эвдэгдээгүй, нөлөөлөлд өртөөгүй газруудад шинээр ашигт малтмалын олборлолт явуулсан болох нь хөдөлбөргүй нотлогдсон. Мөн шүүгдэгч нар нь тодорхой хэмжээний талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй бөгөөд нөлөөлөлд өртсөн зарим хэсгийн талбайг шороогоор булсан үйлдлийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд нөхөн сэргээлт хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн сэргээлт хийгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Зарим өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохоор хуульчилсан тул нэр бүхий шүүгдэгч нарыг бус хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах шаардлагатай талаар гомдолдоо дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг хуульчилсан. Хуулийн зохицуулалтаас үзэхэд, гэмт хэргийн гүйцэтгэгч нь хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, мөн уг гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн бол хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татахаар байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах гэмт хэргийн улмаас “***-***” ХХК-д ямар нэгэн ашигтай байдал бий болоогүй, тус хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс тухайн гэмт хэргийн үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдлыг нэрлэн заасан. Урьд ижил асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм. Түүнчлэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зөвхөн Ховд аймгийн *** гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон, ашигласан гэх үндэслэлээр бус хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлыг мөрдөн шалгах үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэргийн тухайд: Өмгөөлөгчдийн зүгээс мөнгө угаах гэмт хэргийн шинжийг олон улсын баримт бичгийг иш татаж, тайлбарлах замаар гомдлын үндэслэлээ тайлбарласан. Тухайлбал, мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэгт тооцох, мөнгө угаах гэмт хэргийн субьект, үе шат зэрэг асуудлуудыг хөндсөн. Иймд олон улсын баримт бичиг болон үндэсний эрх зүйн зохицуулалтуудтай уялдуулан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж байгаа талаар дүгнэлтээ хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-аас мөнгө угаах гэмт хэргийн загвар тодорхойлолтыг гаргасан байдаг. Тодорхойлолтод зааснаар мөнгө угаах гэмт хэрэг нь байршуулах, нуун далдлах, эргэлтэд оруулах гэсэн 3 үе шатыг дамжин үйлдэгдэх боловч зөвхөн байршуулах эсхүл нуун далдлах үйлдэл хийсэн ч тухайн улсын Эрүүгийн хуульд заасан шинж бүрдсэн бол мөнгө угаах гэмт хэрэгт тооцогдоно. Нэр бүхий шүүгдэгч нарын үйлдэл нь тодорхойлолтод заасан 3 үе шат шинжийг болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Тодруулбал, хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Ховд аймгийн *** сумаас Улаанбаатар хотод байрлах “***” ХХК-ийн агуулахад тээвэрлэн буулгаж, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “***”, “*** ***” ХХК-ийн нэрээр бүрдүүлэлт хийн, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор дамжуулан Бүгд Найрамдах Хятад Ард улс руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн, мөн Монгол улсын хилээр гаргасан гянтболдын орлого 16.033.600.000 төгрөгийг ***-ын иргэн ХЛ-, “***” ХХК, С.Га, Б.Хо, ***-ын иргэн ГБЮ, Л.Бя-, Б.Бэ, Г.Б, Ж.А-, Д.Б, Р.Ам-, Х.Э, Г.Л, Д.Об нарын дансаар тус тус шилжүүлэн хүлээн авч, эдийн засгийн эргэлтэд оруулсан үйл баримт тогтоогдсон. Мөн өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогын хэмжээг тогтоохдоо “***”, “*** ***” ХХК-ийн олборлосон гянтболдын хэмжээг нийлүүлэн тооцож, буруу тогтоосон гэж маргаж байх боловч тус хуулийн этгээдийн эзэмшигч Б.А-ын гэрчийн мэдүүлэг, санхүүгийн баримтуудаар няцаагддаг. Иймд дээрх асуудлуудад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Прокурор Ш.Одонсүрэн шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гомдлын агуулгын талаар прокурор Х.Онолт тайлбарласан. Би анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой хууль зүйн дүгнэлтээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Шүүхийн шийдвэрийн хувьд авч үзэхэд, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, прокуророор шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлд заасан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд татан оролцуулах гэмт хэргийн үндсэн шинж нь хууль зүйн хувьд гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн 3 түүнээс этгээд байна.
Хяналтын шатны шүүх хуралдаанд олон яригдсан шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал. Шинжээчийн дүгнэлт хоёр янзаар гарсан. Үүнтэй холбоотойгоор 3 өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хэтэрсэн, прокурор 224,000,000 төгрөгөөр байгаль экологид хохирол учруулсан гэж байхад шүүх 2,600,000,000 төгрөгөөр хохирлыг тооцож шийдвэрлэсэн гэж байна.
Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна. Үндэслэл нь прокурор өөрөө хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хоёр шинжээчийн дүгнэлтээсээ “энэ шинжээчийн дүгнэлт нь илүү бусад нотлох баримтаар тогтоогдож байна” гэж дүгнээд уг дүгнэлтийг үндэслэл болгон яллах дүгнэлтээ үйлдсэн. Нөгөө шинжээчийн дүгнэлт нь шинээр гарч ирсэн зүйл биш бөгөөд хэрэгт байсан зүйл. Тиймээс хэргийн хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн гэж үзэхгүй байна. Шүүх, прокурор өөрсдийнхөө дотоод итгэлээр нотлох баримтыг буюу шинжээчийн дүгнэлтийг үнэлж, прокурорын хувьд 224,000,000 төгрөгөөр, шүүх 2,600,000,000 төгрөгөөр үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй. Тухайн 2,600,000,000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлтийг өмнөх анхан болон давж заалдах шатны шүүх буцаах үед процессын зөрчилтэй, эргэлзээ бүхий байна гэсэн асуудал яригдаж байсан.
Өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалыг харахад энэ шинжээчийн дүгнэлт өөрөө эргэлзээ бүхий байна, дахиад шинжээч томил гэсэн агуулга уншигддаг. Тэгэхээр эргэлзээ бүхий байна гэдэг агуулгаар гаргаж байгаа учраас шүүхийн шийдвэрийг заавал биелүүлсэн байх. Нэгэнт биелүүлж байгаа бол өмнөх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээд, тэр шинжээчийн дүгнэлтийг барихгүй гэсэн зохицуулалт хуульд байхгүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хууль ёсны дагуу авагдсан шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлжээ. Үнэлээд хэргийн хохирлыг тооцсон, энэ хохиролд тооцож байгаа хоёр зөрүүтэй асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хохирлын асуудалтай холбоотой асуудал гэж үзэж байна. Иймд шүүхийн 2,600,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг буруутгах үндэслэл байхгүй.
Шинжээчийн уг дүгнэлтэд 2016 оноос 2018 оны үед хийсэн дээрээс зураг авалт, камераар ажиллуулсан, очоод хийсэн үйл баримтаар “***-***” ХХК-ийн хийж байх цаг хугацааны байгаль экологийн дүгнэлтийг гаргасан учраас ашигласан, доошоо ухсан газрын га хэмжээний асуудалд зөрүү гардаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэдэг асуудалд нас барсан этгээд байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.М гэх шүүгдэгч нас барсан. Нас барсан үйл баримт тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ гэм буруутайд тооцоогүй байж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэж, хахууль авсан гэх 6,000,000 төгрөгийн үнэлгээтэй автомашин, 3,000,000 төгрөгийн дансанд байршуулсан мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Үүнийг дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудал шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3, 1.5-д тус тус зааснаар яллагдагч, шүүгдэгч нас барсан тохиолдолд гэм буруутай эсэх дээрээ маргасан бол гэм буруугийн асуудлыг тогтоож байж эрүүгийн хариуцлага яригдана. Гэм буруутай эсэх тогтоогдсоны дараа эрүүгийн хариуцлага яригдах ёстой бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл нь эрүүгийн хариуцлагын төрөл, албадлагын арга хэмжээнд орно. Тийм учраас гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байгаа зөрчил гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлд заасантай холбоотой дэлгэрэнгүй тайлбарлаж, эсэргүүцэл бичээгүй гэж няцаасан.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлүүдэд заасан хахууль өгсөн, авсан үйлдлүүдтэй холбоотой шүүгдэгч нарын хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор Х.Онолтын дурдсан шүүгдэгч Ж.Ө-тэй холбоотой Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлээр хууль буцаан хэрэглэхтэй холбоотой өөрчлөлтийг оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2, 18.6 дугаар зүйлүүдэд тус тус заасан хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй байна гэдэг үндэслэлээр тусгаарлаж, хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж, Б.Түвшинжаргал, Б.Анхбаяр, Ц.Дэлгэрням, Б.Ганболд, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Ж.Ө, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Б.Ганболд, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч С.Ч нарын гаргасан гомдлуудыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 730 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдаан хийж, хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүх талаас нь бүрэн хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх ...” хэмээн тодорхойлсон билээ.
Анхан шатны шүүх нь прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг шүүн хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийн байдлыг тогтооход хүрэлцэхүйц болон хамаарал бүхий байгаа эсэх, нотолбол зохих байдлыг шалгаж бүрэн тогтоосон эсэх, нотлох ажиллагааны явцад хуульд заасан журмыг зөрчсөн болон оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан явдал байгаа эсэхийг бүхэлд нь шалгасны дараа хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, түүнд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээг зөв сонгосны үндсэн дээр хэргийн талаар хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах ба дээд шатны шүүхүүд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй нотлох баримтыг үндэслэх, нотлох баримтуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэх, тогтоогдоогүй эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, нотлогдсон гэж үзэх, хэргийн зүйлчлэл, ялыг урьдчилан тогтоох эрхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг магадлан хянаж хуулиар харьцангуй хязгаарлагдмал хүрээнд олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлдэг.
Дээрх байдлаар анхан шатны шүүх бусад шүүхүүдээс хэргийг хэлэлцэх хэмжээ хязгаарын хувьд илүү өргөн эрх мэдлийг хэрэгжүүлж, хэлэлцэх хүрээг тодорхойлон хэргийн талаарх шүүхийн шийдвэрийн үндэс, суурийг анхлан тогтоох байдлаар дээд шатны шүүхүүд зарим тохиолдолд орлох, нөхөн гүйцэтгэх боломжгүй онцлог үүрэг хариуцлагыг эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагаанд хүлээж оролцоно.
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, иргэний давж заалдах эрхийг баталгаажуулахад эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхээр хуулиар харьяалуулсан давж заалдах шатны шүүх хэргийг мөрдөн шалгах шат, прокурорын хяналт болон улмаар анхан шатны шүүхээр таслан шийдвэрлэх хүртэл бүх ажиллагааг хянан магадалсаар ирсэн бөгөөд 2021 онд Шүүхийн тухай хууль шинэчлэгдэн Улсын дээд шүүхийн хяналтын эрх хэмжээ тодорхой хүрээнд хумигдан зөвхөн хуулийн нэгдмэл зөв хэрэглээний практикийг тогтооход шилжсэнээр энэхүү шүүх эрүүгийн хэргийн зонхилох олонхын хувьд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг шалган тогтоох эцсийн хяналтыг хэрэгжүүлэгч болон хувирсан юм.
Үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг хянах стандарт, түүнийг хэрэгжүүлэх шүүх бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар хуулиар тогтоосон шаардлагад нийцэн хөгжиж өөрчлөгдөх ёстой атал хэргийн анхны шийдлийг гаргадаггүй, эцсийн хяналтыг хэрэгжүүлдэггүй байсан эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэлийн өмнөх үеийн “завсрын” шүүх, шүүгчид хэвээр үлджээ.
Давж заалдах шатны шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэх хуулиар хүлээлгэсэн үүргээ хангалтгүй биелүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, таслан зогсоох, гэм бурууг эргэлзээгүй тогтоох, шударга ял шийтгэх баталгаа болсон эрүүгийн хэргийн шүүхийн хяналтын нэгдмэл тогтолцоог илтэд сулруулахын дээр шүүх эрх мэдэлд хэрэгжүүлж буй удаа дараагийн шинэчлэлүүдийг үнэгүйдүүлэх, сөрөг үр дагавартай харагдуулах ноцтой нөхцөл, шалтгаан болох эрсдэл бодитой оршин буй байна.
Давж заалдах шатны шүүхүүд хэргийг давж заалдах журмаар магадлахдаа давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг бүрэн хэрэгжүүлж, хэргийн ажиллагааг хянан үзэх шат дараалал, журмыг ягштал баримтлан нотлох баримтын эх сурвалжийг магадлан ач холбогдол, хамаарал, хууль ёсны эсэх болоод хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг анхан шатны шүүхээс үнэлсэн байдалд тайлбар бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн бодит байдал, үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үнэн зөв тогтоосон эсэх, шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй нотолж, үндэслэлийг гүйцэт тусгасан болон оногдуулсан ял шийтгэл нь тохирсон эсэх, гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал хяналт шалгалтын явцад орхигдсон эсэх, гаргуулах хохирлын хэмжээг бодитой тогтоосон эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эсхүл өөрчилж хүчингүй болгож буй шалтгаанаа дээрх нөхцөл байдал бүрээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тайлбарлан баталгаажуулан магадлалд салаа утгагүйгээр тоочин дурдах үүрэгтэй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээг хэрэгжүүлэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болсон эсэхийг магадлахдаа хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үздэг онцлогтой шүүх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн аливаа алдааг илрүүлэхийг эрмэлзэж засан залруулах, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол сэргээх замаар хэргийн жинхэнэ байдлыг үнэн зөвөөр сэргээн тогтоож түүнд нийцсэн эрх зүйн өндөр түвшний дүгнэлтийг өгөх байдлаар шүүхийн шийдвэрийн нэгдмэл байдлыг хангаж, шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулахад үйл ажиллагаа нь чиглэгдэх учиртай.
Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага нь хэргийн жинхэнэ байдлыг тогтоохыг илэрхийлэх бол хууль ёсны байх нь тогтоогдсон үйл баримтад эрх зүйн үнэн зөв дүгнэлт хийх байдлаар хангагдана. Хуульд заасан үндэслэл, журмаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдах явцад хэргийн талаар итгэл үнэмшил төрүүлэхүйц нөхцөл байдлыг нотлон харуулах болсон баримт сэлтэд үнэн зөв, учир холбогдлын дэс дараа бүхий дүгнэлт хийх замаар тогтоосон үйл баримтыг хэргийн жинхэнэ байдал гэж үзнэ. Энэхүү бодит байдалд хуулийн бүх шалгуурт нийцүүлэн, хуульд үндэслэн дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага биелнэ.
Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэж буй буюу хэргийн үйл баримтыг шүүх зөв тогтоосон эсэхийг шалгахын тулд эхлээд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэргийн хамааралтай, өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой талаар анхан шатны шүүх хэрхэн дүгнэснийг эхэлж үнэлнэ. Нотлох баримт хүрэлцээгүй байхад хэргийн үйл баримтыг тогтоосон, хэрэгт хамааралгүй баримт сэлтээр хэрэг нотлогдсон гэж дүгнэх нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх нэгэн үндэслэл болно.
Нотлох баримтын хүрэлцээтэй болон хамааралтай байдал хангагдсан тохиолдолд хэргийн нотлогдсон байдалд шүүх үргэлжлүүлэн дүгнэлт хийх ба гэмт хэргийн шинжийг тогтооход шаардлагатай нотлогдвол зохих байдал, нотолгооны зүйлийг шүүх бүрэн тодорхойлж, тэдгээрийг нотолж буй баримт сэлтийг бүх талаас нь бүрэн судлан үзсэний эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шүүхийн дүгнэлтийн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх” шаардлага хангагдсан талаар үнэлэлт өгөх боломж бүрдэх юм.
Хэргийн талаар тогтоогдсон гэх үйл баримт хэрэгт авагдсан зарим нотлох баримтын агуулгатай тохирч буй боловч өөр баримтуудтай зөрчилдөж байхад зөрүүг шийдвэрлээгүй үлдээсэн байвал энэ шаардлагыг хангагдаагүйд тооцно. Зөрүүг арилгахын тулд нотлох баримтуудын хэргийн ач холбогдлыг дутуу эсвэл алдаатай үнэлсэн, магадгүй хэтрүүлэн үнэлсэн эсэх, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог учир зүйн зөв дараалалд тогтоосон эсэх, зөрчилт байдлыг ямар үндэслэл зааж шийдвэрлэснийг заавал шалган үзэх нь хуулиар тогтоосон шаардлага болно.
Хэрэв тогтоогдохгүй байгаа нөхцөл байдлыг нотлогдсонд тооцсон, таамаглан дүгнэсэн, эх сурвалж тодорхойгүй, эсвэл бусад байдлаар няцаагдаж мөн эргэлзээ үүсгэж буй болон хууль зөрчиж авагдсаны улмаас нотлох чадвараа алдсан нотлох баримтад шийдвэрээ үндэслэсэн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх бас нэгэн үндэслэл болно.
Хэргийн үйл баримтыг тогтоох нь нотлох баримтуудыг нэг бүрчлэн шалган үнэлэх ажиллагаанаас эхлэх ба шүүх, прокурор, мөрдөгчийн “өөрийн дотоод итгэлд тулгуурлах” зарчим нь хөндлөнгийн байр сууринаас хараат бус хандахыг илэрхийлэхээс бус бодитойгоор тогтоогдож буй аливаа нөхцөл байдлыг дураар өөрчлөх, дутуу эсхүл хэтрүүлэн үнэлэх, үгүйсгэх зэргээр өөрт санагдсан субьектив бодлоор дур зоргод хөтлөгдөхийг зөвшөөрч буй хэрэг биш болохыг анхаарах хэрэгтэй.
Үүнээс гадна давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үр дүнтэй магадлан хянахын тулд үйл баримт, эрх зүйн дүгнэлтийн агуулгад задлан шинжилгээ хийх, харьцуулалт хийх, эх сурвалжийг магадлах зэрэг шүүн таслах ажиллагаанд нийтлэг хэрэглэгддэг аргуудаас гадна танин мэдэхүйн энгийн аргууд болох норматив шинжилгээ, логик-анализ, индукц-дедукцийн аргуудыг бүтээлчээр хэрэглэхийг хяналтын шатны шүүхээс сайшаана. Нотлох баримтыг шалгах явцад эргэлзэх үндэслэл тогтоогдвол эргэлзээг арилгах арга хэмжээ заавал авч арилсан тохиолдолд шийдвэрийн үндэслэл болгох учиртай.
Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан, гэрчийн зөрүүтэй мэдүүлгүүд өгөгдсөн тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцох, бусдыг нь ямар үндэслэлээр хасаж буйг заавал тайлбарлана. Харилцан зөрүүтэй, нэгийгээ үгүйсгэсэн өрсөлдөх үйл баримтууд тогтоогдсоор байтал зориуд нэгийг нь орхигдуулах байдлаар нөгөөг үлдээх, тогтоогдсон гэх үйл баримтад эргэлзээ үүсгэж буй нотлох баримтад няцаалт өгөхгүйгээр зөвхөн үл хайхрах байдлаар шийдвэрт хүрсэн бол хэргийн үйл баримт тогтоогоогүй гэж үзнэ. Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана.
Давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааны чухал хэсэг нь давж заалдах журмаар гаргаж буй эсэргүүцэл, гомдолд хариу өгөх явдал ба ингэснээр хэргийн оролцогчийн эрх, эрх чөлөөгөө хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах Үндсэн хуульд заасан эрхүүд хангагдах баталгаа бүрдэх болно.
Гомдол, эсэргүүцэлд тусгагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянах эрх хэмжээг хуулиар давж заалдах шатны шүүхэд олгосон нь тэдгээрийн ач холбогдлыг бууруулж буй бус харин гомдол, эсэргүүцэлд заагаагүй байсан ч шаардлагатай тохиолдолд шүүх санаачилгаараа оролцогчийн процессын эрхийн зөрчлийг илрүүлэх, арилгах үүрэгтэй болохыг илэрхийлж улмаар гомдол, эсэргүүцлийг бүрэн дүүрэн, үндэслэл бүхийгээр няцаан, эсхүл зөвтгөн тайлбарлахыг давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн агуулга болгон тогтоосон гэж үзэхээр байна. Шүүх давж заалдсан үндэслэл бүрийг тал бүрээс нь бүрэн бодитой судлан нотлох баримтын болон хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалган үзээд бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шийдвэр гаргаж магадлалд ойлгомжтойгоор тайлбарлан тусгах нь шүүхээр шударга шүүлгэх Үндсэн хуулийн бас нэг чухал хүний эрх хангагдсаныг батлан харуулж буй хэрэг юм.
Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаануудын тэмдэглэлийг шинжлэн үзэхэд анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, холбогдох эрх зүйн дүгнэлтийг хийсэн байх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрч хэд, хэдэн оролцогчид гомдол гаргасан атал тэдгээрийг бодитойгоор хянан үзээгүй, үндэслэлд ямар нэгэн тайлбар, хариулт өгөөгүй буюу оролцогчдын давж заалдах үндсэн эрхийг хэлбэрийн төдий хангаж шүүх хуралдааныг хийснээс үзэхэд шүүхийн энэ шатанд хүний эрхийн хамгаалалт хэрэгжээгүй гэж үзэхэд хүргэж байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал боловсруулах аргачлалыг тодорхойлсон нь магадлал төрийн албан хэргийн хөтлөлт, баримт бичгийн стандартад нийцсэн, утга санаа бүрэн зөв илэрхийлэгдсэн, товч тодорхой, ойлгомжтой, логик дэс дараалалтай, агуулга найруулгын хувьд зөрчилгүй бичигдсэн байхаас гадна анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж буй дээд шатны шүүхийн шийдвэрт хадгалагдах ёстой шатлан хянасан бүтцийг баримтлан хэрэглэсэн эрх зүйн онол, сургаалын үндэслэл, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар болоод хянах явцад хийсэн оюун дүгнэлтүүд, эцэст нь хүрч буй эрх зүйн үр дагаврыг дэлгэрэнгүй тусгаж байхаар томьёологдсон байна. Шүүгчид шийдвэрийнхээ утга санаа, үндэслэлийг ямагт ил гарган тавьж нээлттэйгээр шүүмжлэл, няцаалтаар сорьж байхаас бус түүний бүтцийн талаас далдалж нуух учир шалтгаан байх ёсгүй болохыг мөн аргачлалд анхааруулсан.
2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 779 дүгээр магадлалтай, шүүгдэгч Р.Б, Б.Ү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Дүүргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээр дурдсан журам, зарчимд нийцүүлэн хянан үзэж чадаагүй, тогтоогдсон гэх үйл баримтыг тодорхой арга зүйгээр бататган шалгаагүй, эцэслэн тогтоогоогүйн улмаас нотлох баримтын ач холбогдлыг үнэлэх, үйл баримтын дүгнэлт хийх эрхгүй хяналтын шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй ба хэргийн үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон талаар дүгнэлт хийгдээгүй байхад энэ шатыг алгасан олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж хэргийг хууль хэрэглээний талаас хянах нь шат, шатны шүүхэд “хяналт хийдэлгүй байх”, “хянан үзэх хэмжээ хязгаарт байх”, “хяналтын харьяалал зөрчихгүй байх” зарчмуудад үл нийцэхээр байна.
Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хэргийг хянан үзэх үүргээ хэрэгжүүлээгүй, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Ганболд, шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, П.Баасанжав, Б.Ганбаатар, Б.Ганболд, шүүгдэгч Ж.Ө, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Ги, шүүгдэгч Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар, өмгөөлөгч Г.Гэрэлтуяа, Д.Эрдэнэцэцэг, Б.Баттуяа нарын гаргасан гомдлуудын үндэслэлийг шалган үзээгүй, зөвтгөл, няцаалтын алиныг ч хийгээгүй буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэйгээр итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бататган магадлаагүй, өөрийн шийдвэрийн үндэслэлийг огт бичээгүй орхигдуулжээ.
Дараах нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхээс тогтоосон талаар давж заалдах шатны шүүх үнэлэлт өгөх байдлаар хэргийн үйл баримтын талаар хоёр шүүх эргэлзээгүй болсны дараа түүнд хуулийг хэрэглэсэн талаар Улсын дээд шүүх хэргийг хяналтын журмаар шүүн хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэхээр тогтов. Үүнд:
1. Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг үнэлсэн хоёр мэргэжлийн байгууллагын зөрүү бүхий, талуудын маргаж буй дүгнэлтүүдээс “Т***” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг илүү бодитой гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийгээгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдолд хариу өгөөгүйгээс шалтгаалан хэргийн үйл баримтын чухал хэсэг болох хохирлын хэмжээ баталгаажин эцэслэгдээгүй байхад хэрэг хяналтын шатны шүүхэд шилжин хэлэлцэгдэж шинжээчдийн хэд, хэдэн дүгнэлт өрсөлдөх байдлаар зэрэгцэн судлагдсанаас нотлох баримтыг ач холбогдлоор нь эрэмбэлэх, шинээр үйл баримт нотлон тогтоох эрхгүй шүүхээс хэргийн талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байдал үүссэн. Улмаар хохирлын хэмжээнээс шууд хамаарах хэргийн зүйчлэл, нөхөн төлбөрийн хувь хэмжээний асуудлаар хууль хэрэглэсэн байдлыг шалган үзэх боломжгүй байгаа нь давж заалдах шатны шүүх хянан магадлах чиг үүргээ биелүүлэхгүйгээр хяналтын шатны шүүхэд хэргийг шилжүүлсэнтэй холбоотой.
Тодруулбал, хэргийн 14 дүгээр хавтасны 134-207 дугаар талд “Т***” ХХК-ийн 01 дугаартай дүгнэлтэд 27.26 га талбайг техникийн хүчин чадлаар эвдрэлд өртсөн гэсэн бол 102 дугаар хавтасны 152-167 дугаар талд “Г***” ХХК-2022/03 дугаартай дүгнэлтэд 13.65 га талбай техникийн хүчин чадлаар эвдрэлд өртсөн гэжээ. Ийм байдлаар 542.95 тн болон тодорхойгүй хэмжээний гянтболд олборлосон, экологид 2,605,510,890 төгрөг болон 322,430,604.94 төгрөгийн хохирол учруулсан гэх зөрүүтэй дүгнэлтүүд үргэлжилж байна.
Түүнчлэн, Нийслэлийн прокурорын газар “Т***” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар тогтоол гаргаж дахин шинжилгээ хийлгэж, улмаар “Г***” ХХК-ийн дүгнэлтээр яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх энэхүү эргэлзээтэй гэх дүгнэлтийг баримталсан байгаа тул давж заалдах шатны шүүх энэ асуудлаар заавал дүгнэлт хийж прокурорын болон анхан шатны шүүхийн байр суурийн зөрүүнд тайлбар хийх үүргээ биелүүлэх шаардлагатай.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-333 дугаар тогтоолд тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж тооцохоор заасныг үл харгалзан баримтлан хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх няцаах, эсхүл зөвтгөх учиртай.
2. Анхан шатны шүүхээс “Т***” ХХК-ийн дүгнэлтэд тусгагдсан хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж газрын хэвлийд халдсаны улмаас учирсан хохирол болох 2,605,510,890 төгрөгийг нэр бүхий шүүгдэгч нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсгийг баримтлан хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэжээ. Хувь тэнцүүлэх аргачлалыг хэрэглэх болсон шалтгаан, хувилан гаргасан хэмжээ шүүгдэгч нарын гэм буруу, үйлдлийн шинж чанарт хэрхэн нийцэж байгаа талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх нь зүйтэй.
3. “***-***” ХХК-ийн зүгээс нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн талбай байхгүй, зарим талбайд нөхөн сэргээлт хийсэн гэх боловч шороог тэгшлээд орхисон байсан тул нөхөн сэргээлт хийсэн гэж үзэхгүй гэсэн “Т***” ХХК-ийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч А.С-н үүнийг бататган өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан байна. Гэтэл нөгөө талаас “Г***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “***-***” ХХК нь 2016 онд 78.1 хувь, 2017 онд 75.2 хувь, 2018 онд 67.3 хувь буюу 10,56 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн” гэжээ.
Анхан шатны шүүх техникийн нөхөн сэргээлт хийх зорилгоор тэгшилсэн 10,56 га талбайг хууль бус үйл ажиллагаа явуулсан нийт талбайгаас хасаж тооцсон нь эвдрэлд өртсөн талбайн хэмжээ буруу гарахад нөлөөлсөн буюу 10,56 га талбайг эвдэрсэн талбайд оруулан тооцох ёстой гэсэн байна. Энэхүү шинжээчийн дүгнэлт, түүнд тулгуурласан шүүхийн шийдвэр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-138 дугаар тушаалын хавсралт “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-ын 4.1-т “...ухаж эвдэрсэн газарт дүүргэлт хийх, хэлбэршүүлэх, талбайг засаж тэгшлэх, бэлтгэсэн талбайг биологийн нөхөн сэргээлт хийхэд зориулж шимт хөрсөөр хучих” зэрэг үйл ажиллагааг техникийн нөхөн сэргээлтэд хамааруулан авч үзэхээр журамласантай хэрхэн нийцэж буй талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх нь зүйтэй.
4. “***-***” ХХК, Ховд аймгийн өөрөө удирдах байгууллагатай байгуулсан гэрээгээр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг баримтлан ажиллахаар тохирсон бөгөөд Журмын 3.2 дахь хэсэгт нөхөн сэргээх үйл ажиллагаа нь улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ, тухайн газар дээрх хаягдал, шлам, отвал, овоолгыг дахин угаах замаар гянтболд олборлож худалдан борлуулан орлогоор нь санхүүжүүлж болохоор заасан байна. Үүнээс үзвэл “***-***” компанийн олсон орлого болох “Го***” ХХК-ийн санхүүгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 16,033,500,000 /Арван зургаан тэрбум гучин гурван сая таван зуун мянга/ төгрөгийг /16 дугаар хавтас 85-236 тал/ бүхэлд нь хууль бус гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, хууль зүйн зөвтгөлийг тайлбарлах гарцаагүй шаардлага гарчээ.
5. Прокуророос шүүгдэгч Г.Э-н бусдад хахууль өгсөн үйлдлийг хэд, хэдэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж хэрэгт хавсарган яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хууль бусаар ашигт малтмал олборлох хэргээр зүйлчилснийг анхан шатны шүүх гэм бурууг нотолсон баримтуудыг няцаан үгүйсгэхийн оронд зөвхөн “тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь агуулгаараа “гэмт хэрэг боловч зүйлчлэл тохироогүй” гэж үзсэн хэмээн ойлгогдохоор байна. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж шүүх Г.Э-н хахууль өгсөн үйлдлийг гэм хэрэг биш гэж үзсэн эсхүл гэмт хэрэг мөн боловч зүйлчлэлээр техникийн алдаа гарсан гэж үзсэн алинд тооцож буйгаа давж заалдах шатны шүүх тайлбарлах ёстой. Гэмт хэрэг гарсан боловч буруу зүйлчлэгдсэн нь түүнийг гэмт хэрэг биш гэж үзэх үндэслэл болох эсэх, хэрэв тохиолдлын шинжтэй техникийн алдаа гаргасан гэж үзвэл түүнийг засах арга замын талаар хийсэн дүгнэлтээ тусгавал зохино.
6. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 17 дахь заалтаар 3,283,887,199.54 төгрөгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хохиролд тооцож улсын орлого болгохоор шийдвэрлэснийг давж заалдах хуралдааны явцад гаргасан прокурорын саналын дагуу шийтгэх тогтоолын дээрх заалтад давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулан шийдвэрлэж, энэ талаар шүүх хуралдаанд уншиж сонсгосон атлаа хожим шүүх хуралдааны тэмдэглэл, магадлалыг бичгээр гаргахдаа тогтоох хэсэгт тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д заасан уншсан шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байх алдаанд хамаарч, энэ нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчих зөрчилд тооцогдон мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна. Давж заалдах журмаар хэргийг дахин хэлэлцүүлэх замаар засахаас өөр боломжгүй.
7. Шүүгдэгч Б.С-т холбогдох 5,8 сая төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр ял сонсгон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.С нь хахууль авсан гэх цаг хугацаанд Ховд аймгийн *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан байх тул “түүний үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй” гэж үзсэн нь 2003 оны Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцтой хэрхэн нийцэж буй талаар дүгнэлт хийх үүргийг магадлан хяналт хэрэгжүүлж буй дээд шатны шүүхийн хувьд давж заалдах шатны шүүх хүлээнэ.
Албан тушаал эрхэлж байсан этгээд бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй үедээ мөнгөн хөрөнгө бусдаас шилжүүлэн авсан бол олж авсан эд хөрөнгө, албан тушаалын байдлаа урвуулсан үйлдлийн хооронд шалтгаант холбоо бий эсэхийг заавал шалган үзнэ. Хэрэв ийм хамаарал тогтоогдвол эд хөрөнгө шилжүүлэн авах үедээ албан тушаал эрхэлж байгаагүй нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Энэ тохиолдолд хахууль авах гэмт хэргийг тухайн албан тушаалтны албаны эрх, үүргээ хэрэгжүүлсэн хугацаатай харьцуулан авч үзэх боловч албан тушаал эрхэлж байх үедээ хууль бус үйлдэл хийж бусдад давуу байдал олгох тохиролцоотойгоор уг албан тушаалд томилогдохоос өмнө эсхүл хожим албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа төлбөр болгон биет эд хөрөнгө, эсхүл түүний эрхийг шилжүүлэн авах нь хахуулийн гэмт хэрэг тул ялган үзэхийн тулд дээрх шалтгаант холбоонд анхаарахыг конвенц зориуд чухалчилсныг анхааран үзэх шаардлагатай.
8. Шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн тогтвортой бүлэг байгуулсан, уг бүлэгтээ бусдыг элсүүлсэн, татан оруулсан гэж прокуророос буруутган энэ хэрэг дээр нь нэмж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт заасан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэмт хэрэгт яллажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагаанд нэгдэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг энэ бүлгийн гишүүнд тооцож өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахаар заасны дагуу С.Ч, Б.Г, Да.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт хамжигчаар оролцсонд тооцон прокуророос ялласан гэж эрүүгийн эрх зүйн ерөнхий онолын гэмт хэрэгт хамтран оролцох ойлголтын хүрээнд ойлгогдож байна.
Өөрөөр хэлбэл, “***-***” ХХК нь гэмт бүлгийн зохион байгуулалтаар оршин тогтнож хууль бусаар ашигт малтмал олборлож байсан тул уг үйл ажиллагааг “хоол хүнс зөөвөрлөх, байгууллагын тогтвортой ажиллагааг хангах, тээврийн хэрэгслээр үйлчлэх, туслан гүйцэтгэгчийг талбайд оруулахгүй байх, энэ талаар цагдааг ятгах, ажилчид авах, техник тоног төхөөрөмж хариуцах, зардлын тооцоо гаргах, цалин хөлс, хоол хүнс хариуцах, уурхайн санхүүгийн үйл ажиллагааг хариуцах” байдлаар дэмжиж гэмт бүлэглэл тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж байсных нь төлөө С.Ч, Б.Г, Да.П нарыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт ялласан гэж үзнэ.
Энэ гурван шүүгдэгчийн “***-***” ХХК-ийн орлогоос хувь ногдол бус цалин хөлс авч хэрэгжүүлсэн дээрх үйл ажиллагааны шинж чанарыг шинжин үзэхэд гэмт бүлэглэлийн үйл ажиллаагааг дэмжиж хамжсан гэх учир шалтгаан, үр дагаврын холбоогүйгээр дангаараа хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн хэлбэрүүдтэй адилтган үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, “***-***” ХХК-ийн нэрээр аль нэгэн гэмт бүлэглэл үйл ажиллагаа явуулж байсан тохиолдолд “***-***” ХХК-ийн бүх үйл ажиллагаа бүхэлдээ хууль бусад тооцогдож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заагдаагүй үйлдэл, эс үйлдэхүйгээр оролцож байсан этгээд ч эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй.
Харин “***-***” ХХК эрүүгийн хариуцлагад татагдаагүй, компанийн удирдлага, албан хаагчид, ажилтнуудаас хэнийг ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлд заасан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, элсэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдоогүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангид дангаар гэмт хэрэг болохоор заагаагүй хоол хүнс болон техник тоног төхөөрөмжийн хангамж, хүний нөөц, харуул хамгаалалт, санхүү, тээвэр ложистикийн үйл ажиллагаа явуулсан этгээдүүд тодорхой өөр этгээдүүдийн хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хамтран хүлээх үндэслэл байгаа эсэх талаар үндэслэл бүхий тайлбарыг хийх нь зүйтэй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 болон 3 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн үндэслэлд дүгнэлт хийхээс гадна энэ нь шүүгдэгч С.Ч, Б.Г, Да.П нарын эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлөх талаар хууль зүйн тайлбарыг давж заалдах шатны шүүх хийх ёстой. Хэрэгт ач холбогдол бүхий энэхүү нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх дүгнэхгүй орхигдуулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хяналтын шатны шүүхээс өөрийн эрх хэмжээнд хэргийг хянан үзэж дүгнэлт хийх боломжгүй байдлыг дахин үүсгэж буйг тэмдэглэх нь зүйтэй.
9. Шинжээч “Г***” ХХК-ийн дүгнэлтээр гарсан байгаль орчинд учруулсан хохирлыг ***-ын иргэн Ху-д үйлдэл оролцооных нь төлөө хувь тэнцүүлэн хариуцуулах тухай улсын яллагчаас гаргасан саналыг анхан шатны шүүх Ху-д холбогдох хэргийг хянан хэлэлцээгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ. Энэ шийдвэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг …гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж хуульчилсантай нийцэж буй эсэх болон Ху-д холбогдох тусгаарласан хэргийг мөрдөн шалгах явцад гадаадад улсад шилжүүлсэн 8,7 тэрбум орчим төгрөг гэх мөнгөн хөрөнгийг байгаа газарт нь царцаах, битүүмжлэх, буцаалгах, шүүхээр хянан шийдвэрлэх үед хохирлын нөхөн төлбөрийг гаргуулах, хөрөнгө орлогыг хураах шийдвэр гаргахад саад учруулах эсэх талаар давж заалдах шатны шүүх дүгнэхгүй орхигдуулжээ.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарын ноцтой байдал буюу гэмт хэргийн оролцооны далайцыг илэрхийлж буй ойлголт тул ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой байдаг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт хамтран оролцогчдын оролцоо нь “Гүйцэтгэгч”, “Зохион байгуулагч”, “Хатгагч”, “Хамжигч” гэсэн дөрвөн хэлбэрээр илэрхийлэгдэж байгаа боловч агуулгаараа гэмт хэргийн оролцооны хэр хэмжээг тодорхойлж буй тул нэг этгээд нэг гэмт хэрэгт өөр өөр хэр хэмжээ, далайцаар оролцох боломжгүй гэдэг нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Жишээлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд заасан хатгагчийн түвшинд бусдыг гэмт хэрэгт татан оруулж, хөлслөхөөс гадна өөрөө биечлэн гүйцэтгэж оролцсон бол зөвхөн гүйцэтгэгчид тооцох ба хатгагчийн заалтыг журамлан нэмэх шаардлагагүй. Гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон боловч дээрхийн адил гүйцэтгэж оролцсон бол аль алинаар зэрэг тооцох шаардлагагүй, зөвхөн гэмт хэргийн гүйцэтгэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хангалттай. Анхан шатны шүүхээс зарим шүүгдэгч нарыг нэг гэмт хэргийн хэд, хэдэн оролцогчоор тооцон Эрүүгийн хуулийн гуравдугаар бүлгийн өөр, өөр зүйл хэсгийг давхардуулан журамласныг анхаарч засах шаардлагатай зэрэг болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 779 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж, Б.Түвшинжаргал, Б.Анхбаяр, Ц.Дэлгэрням, Б.Ганболд, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Ж.Ө, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Б.Ганболд, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч С.Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудад хууль зүйн эцсийн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 779 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Г, Г.Э, С.Ч, Г.Г, Да.П, Б.С, Дэ.П, Ка, Гу, Ж.М, Ж.Ө, Г.О, Г.Б, Г.Н нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Ц.ОЧ
Б.ЦОГТ
Ч.ХОСБАЯР
[1] Үз. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоол. 2022.07.27, №83. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай. Өмгөөлөгч Б.Ганболд танаа. 2024.11.08, Тамгын газар. №3/550
[2] Үз. "Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх, хяналт тавих журам"., 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт.
[3] Үз. Монгол Улсын Дээд шүүхийн /Нийт шүүгчдийн хуралдааны/ тогтоол. 2007.02.12., №05.
[4] Үз. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол. 2025.03.19, №2025/ШЦТ/770, 102 ба 104 дахь тал.