Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/05325

 

2016 оны 10 сарын 07 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05325

 

 

 

Улаанбаатар хот

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 33-38 тоот хаягт байрлах Буман дусал ББСБ ХХК /РД: 5476658/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37а байр, 3-2 тоот хаягт оршин суух, Буриад овогт Мягмарын Цагаанхүү /РД:ШД73031471/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 38.544.900 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Цагаанхүүд 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 6 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр 23.000.000 төгрөгийн зээлийг бэлнээр олгосон бөгөөд М.Цагаанхүү нь зээлийн гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 22.900.000 төгрөг, зээлийн хүү 13.171.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.473.900 төгрөг, нийт 38.544.900 төгрөгийг гаргуулж, энэхүү үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Буман дусал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 38.544.900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Буман дусал ББСБ ХХК нь хариуцагч М.Цагаанхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38.544.900 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 38.544.900 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350.700 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Буман дусал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 38.544.900 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч М.Цагаанхүүгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350.700 төгрөгийн 50 хувь буюу 175.350 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 175.350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Буман дусал ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ