| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1005/Э |
| Дугаар | 1013 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 1013
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа, улсын яллагч И.А, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02290 1180 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.А,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.А нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз 7а гудамжны 308 тоотод Б.Б маргалдаж, улмаар галын төмөр хайчаар эрүүнийх нь зүүн талд хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллгаанд Б.Бийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 18-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 612 дугаартай дүгнэлт /хх-н 58/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 68-69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 88/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 89/, хохирогчийн хүсэлт /хх-н 91/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас шүүгдэгч Б.А нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз 7а гудамжны 308 тоотод Б.Б маргалдаж, улмаар галын төмөр хайчаар эрүүнийх нь зүүн талд хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Аг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б.Б маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн хохирогчоор өгсөн: “...Гэрт шүлс хаяснаас маргаан болоод зодоон үүссэн. Намайг газар боож унагаад галын хайчаар цохисон юм шиг байна лээ. Хэлний доор зүсэгдээд зүүн шанаа руу 2 см хэртэй хайч орсон байсан. Би энэ талаар ухаан балартаад мэдээгүй. Гомдол саналгүй." гэх мэдүүлэг /хх-н 20/
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Алтанхундагын өгсөн: "... Архи ууж байтал Амбасэлмаа, Баттөмөр нар хоорондоо маргалдаад зодолдоод эхэлсэн юунаас болсныг мэдээгүй. Баттөмөр хутга барьчихсан байхаар нь хутгыг нь авах гээд атгатал иртэй тал нь дээшээ харсан байж магадгүй гар зүсэгдээд гарнаас цус олгойдоод байхаар нь цусаа боогоод байж байх хооронд гэр дотор нөгөө хоёр газар уначихсан зодолдож байсан. Тэгээд би орон дээр Амбасэлмааг дарж хэвтүүлсэн тэр хооронд Баттөмөр гараад алга болсон байсан. Эмнэлэг орж оёдол тавиулж байсан. Намайг гэмтлийн эмнэлэгт 2 хонож байтал шөнө Баттөмөрийн эхнэр байна манай нөхрийн бие их муу байна, та нар юу болцгоосон юм гээд над руу уурласан. Тэгтэл Баттөмөрийн хоолой ам нь гэмтсэн нэгдүгээр эмнэлэгт байгаа гэсэн ямар гэмтэл яаж учруулсан талаар нь би мэдэхгүй байна. Галын төмрөөр Амбасэлмаа цохисон юм шиг байна лээ эхнэрийнх нь яриагаар. Амбасэлмаагийн мөр орчим Баттөмөр хутгаар зүссэн байсан. Жижигхэн шарх байсан." гэх мэдүүлэг/хх-н 14/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн өгсөн: "...архи уугаад сууж байтал Баттөмөр бид хоёр маргалдсан. Тэгээд бид хоёр барилцаад би Баттөмөрийг орон дээр дараад унатал босоод хутга булааж авсан. Тэгээд бид хоёр барилцаад газар унасан. Тэгтэл газар дээр галын төмөр хайч байхаар нь би аваад Баттөмөрийн хоолой тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд Алтанхундага бид хоёр гараад явчихсан. Над руу хутга бариад дайрахад нь Алтанхундага Баттөмөрийн гарын бугуйнаас барьж байхад нь Баттөмөр хутгаа шувтраад татахад Алтанхундагын баруун гарын алга нь зүсэгдээд цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-н 26/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 612 дугаартай:
1. Б.Бийн биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хэлэнд шарх, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт /хх-н 59/
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Аг иргэн Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Ад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч Б.Б нь “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй” /хх-н 91/ гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.