Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2016/00550

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум,*******, *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ы *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, *******, *******од оршин суух, *******ын *******д холбогдох

Хүнсний барааны үнэ 237000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч К.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Н.******* нь намайг гэр хүнсний дэлгүүр ажиллуулж байхад 237000 төгрөгийн барааг зээлсэн боловч өгөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие хариуцагч Н.*******өөс 273000 төгрөгийг авсан, нэхэмжлэх зүйлгүй. Би Улаанбаатар хотод байгаа тул миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, орлогын маягт, эвлэрүүлэн зуучлагчийн 11 дүгээр баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч К.******* нь Н.*******д холбогдуулан хүнсний барааны үнэ 237000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад хариуцагчаас хүнсний барааны үнэ 237000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, шүүх хуралдаанд оролцохгүй талаар тайлбар, хүсэлтийг ирүүлсэн бөгөөд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хуульд зааснаар түүний хүсэлтээр хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7760 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                                                ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар К.*******ын нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох хүнсний барааны үнэ 237000 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч К.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7760 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ