Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1668

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

          Улсын яллагч Г.Цэрэнжамц,

          Хохирогч Д.Цэнд-Аюуш,

          Шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Нд холбогдох 1906 04259 1647 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1959 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, Хонгор морьт, 1 дүгээр хэсгийн 0 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Майхантын задгай тоотод оршин суух, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,

Сэлэнгэ аймгийн шүүхийн 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64 дүгээр зүйлийн Б хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Сэлэнгэ аймгийн хэсгийн ардын 1 дүгээр шүүхийн 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/14 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн Б дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн,

Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 268 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 capын хугацаагаар хорих шийтгэгдэж, мөн шүүхийн шүүгчийн 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 235 дугаартай захирамжаар 2 cap 10 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 414 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 422 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 720 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Мийн Н /РД: /,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Цэнд-Аюуштай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 374 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1282 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1839 дугаартай захирамжаар тогтоогдож байх ба 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Майхантын задгай тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ахмад настан Д.Цэнд-Аюушид агсан согтуу тавьж, янхан гичий гэж доромжлон харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Нийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Цэнд-Аюушийн өгсөн: “Анх суусан жил их зоддог байсан. Сүүлдээ зодохоо больсон. Миний нөхөр архи уугаагүй үедээ бүх юмыг хийдэг. Улаанбаатар хот орж ирхээрээ архи уугаад ирдэг. Миний нөхөр архи уухаараа намайг элдэв муухайгаар хэлдэг. Би тэр үгийг нь даадаггүй их гомддог. Би их бие муутай8 миний нэг бөөр байхгүй, би хүнд зүйл өргөж чаддаггүй. Миний нөхөр архи уухгүй байх үедээ гэрийн бүх ажлыг хийдэг. Миний нөхөр цагдан хоригдож гарч ирснээсээ хойш архи уугаагүй, надад их халамжтай байгаа. Би гомдол саналгүй, бид эвлэрсэн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Цэнд-Аюушийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “… 2015 оноос хойш М.Нийн ааш зан эвдэрч архи уусан үедээ гэртээ агсан согтуу тавьж надад гар хүрч зоддог болсон, тэр үед нь би цагдаад хандаж байгаагүй, харин 2016 оноос намайг согтуу зодож, агсан согтуу тавих болгонд нь би цагдаад хандаж эрүүлжүүлэх байранд хийж шүүхээр баривчлуулдаг болсон. 2018 онд М.Н гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зөрчлөөр нийт 2018 оны 03 дугаар cap, 8 дугаар cap, 12 дугаар сард нийт гурван удаа шүүхээр баривчлагдсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...Цохиж зоддог байсан ч сүүлийн үед больсон, гэхдээ цохиж зодоод байдаггүй ч хэл амаар доромжилж агсам тавьдаг...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “… Согтуу гэртээ ирээд агсан согтуу тавьж намайг “чи нөхөр хүүхдийнхээ толгойг залгисан, удахгүй чи өөрөө үхнэ” гэж доромжлоод байхаар нь би цагдаа дуудсан. Түүнээс бол намайг зодож цохисон зүйл байхгүй, ер нь бол манай хамтран амьдрагч архи уусан үедээ бол байнга хэл амаар доромжилж байдаг, түүнээс бол зодож цохиод байдаг зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.39-40/,

2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Н “чи намайг цагдаад барьж өгөөд энэ хавийн эрчүүдтэй банзалддаг, чи муу янхан, гичий, хошного минь” гэж доромжилж байгаад ам руу салаавч хийгээд нүүр лүү нулимсан...” гэх мэдүүлэг /хх.61-62/,

2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “... Гэртээ байж байтал нөхрийн найз Баянжав гэрт ирээд тэр хоёр хамт 0.5 граммын архи хувааж уугаад нөхөр унтсан. Тэгэхээр нь би хуушуур хийгээд Нийг босч хоолоо ид гээд хоол аваад өөдөөс нь очиход миний нүүр лүү шидээд намайг янхан, банзал, ал, хошного гэм хэтээр хэл амаар доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.75-76/,

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “... Би өрөөсөн бөөрөө 1995 онд авахуулсан юм. Тухайн үед миний бөөр өвдөөд яваад байдаг байсан юм. Тэгээд эмнэлэгт шинжилгээ өгсөн чинь миний өрөөсөн бөөрийг авахаас өөр аргагүй болсон байна гээд хагалгаа хийгээд авчихсан юм. Миний өрөөсөн бөөрөө авахуулсанд Н ямар ч хамаагүй. Би группэд ороогүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.204-205/,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 374 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврийн хуулбар /хх.125-126/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1282 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврийн хуулбар /хх.127-128/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1839 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврийн хуулбар /хх.129-130/,

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягтууд /хх.131-133/,

Хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл /xx.201-203/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Нийн яллагдагчаар 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “... Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Миний буруу надад өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх.25/,

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би архи уусан үедээ хамтран амьдрагч Д.Цэнд-Аюуштай архинаас болж маргалдаад уурандаа бузар эм гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь Д.Цэнд-Аюуш цагдаа дуудаж намайг бариулсан...” гэх мэдүүлэг /хх.55/,

2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... Д.Цэнд-Аюуш намайг хойд хашаагаа засаж янзал гээд бид хоёр муудалцан хэрэлдэж би гэрээс гараад явчихсан юм..." гэх мэдүүлэг /хх.70/,

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Д.Цэнд-Аюуш хуушуур хийгээд аяганд хийгээд өгөхөөр нь би газарт унагаачихсан юм. Хуушуур газар унагааснаас болоод бид 2 хоорондоо хэрэлдээд би Цэнд-Аюушийг муу бузар пизда гэж хэлтэл цагдаа дуудна гэхээр нь би дууд гэж хэлээд гэрээс гараад гэрийн хойно байдаг эзэнгүй байшин дотор унтаж байхад цагдаа ирж намайг авч явсан...” гэх мэдүүлэг /хх.83/,

2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “... Би нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолтой танилцсан. Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.89/,

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “... Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ өмнө болж байсан зүйлийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа болохоор дахин энэ талаар яримааргүй байна...” гэх мэдүүлэг /хх.198-199/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Майхантын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Цэнд-Аюушийг байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Цэнд-Аюушийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “… 2015 оноос хойш М.Нийн ааш зан эвдэрч архи уусан үедээ гэртээ агсан согтуу тавьж надад гар хүрч зоддог болсон, тэр үед нь би цагдаад хандаж байгаагүй, харин 2016 оноос намайг согтуу зодож, агсан согтуу тавих болгонд нь би цагдаад хандаж эрүүлжүүлэх байранд хийж шүүхээр баривчлуулдаг болсон. 2018 онд М.Н гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зөрчлөөр нийт 2018 оны 03 дугаар cap, 8 дугаар cap, 12 дугаар сард нийт гурван удаа шүүхээр баривчлагдсан...” гэх мэдүүлэг /хх.10-13/,

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “... Цохиж зоддог байсан ч сүүлийн үед больсон, гэхдээ цохиж зодоод байдаггүй ч хэл амаар доромжилж агсам тавьдаг...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “… Согтуу гэртээ ирээд агсан согтуу тавьж намайг “чи нөхөр хүүхдийнхээ толгойг залгисан, удахгүй чи өөрөө үхнэ” гэж доромжлоод байхаар нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх.39-40/,

2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Н “чи намайг цагдаад барьж өгөөд энэ хавийн эрчүүдтэй банзалддаг, чи муу янхан, гичий, хошного минь” гэж доромжилж байгаад ам руу салаавч хийгээд нүүр лүү нулимсан...” гэх мэдүүлэг /хх.61-62/,

2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “... би хуушуур хийгээд Нийг босч хоолоо ид гээд хоол аваад өөдөөс нь очиход миний нүүр лүү шидээд намайг янхан, банзал, ал, хошного гэм хэтээр хэл амаар доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.75-76/,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 374 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврийн хуулбар /хх.125-126/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1282 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврийн хуулбар /хх.127-128/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1839 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврийн хуулбар /хх.129-130/,

Цагдаагийн байгууллагын Асап сангийн лавлагаа /хх./,

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягтууд /хх.131-133/,

Хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл /xx.201-203/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Нийн яллагдагчаар 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би архи уусан үедээ хамтран амьдрагч Д.Цэнд-Аюуштай архинаас болж маргалдаад уурандаа бузар эм гээд хэлчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх.25, 55/,

2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... Д.Цэнд-Аюуш намайг хойд хашаагаа засаж янзал гээд бид хоёр муудалцан хэрэлдэж би гэрээс гараад явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх.70/,

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Хуушуур газар унагааснаас болоод бид 2 хоорондоо хэрэлдээд би Цэнд-Аюушийг муу бузар пизда гэж хэлтэл цагдаа дуудна гэхээр нь би дууд гэж хэлээд гэрээс гараад гэрийн хойно байдаг эзэнгүй байшин дотор унтаж байхад цагдаа ирж намайг авч явсан...” гэх мэдүүлэг /хх.83, 89/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Цэнд-Аюушийн өгсөн: “Анх суусан жил их зоддог байсан. Сүүлдээ зодохоо больсон... Миний нөхөр архи уухаараа намайг элдэв муухайгаар хэлдэг. Би тэр үгийг нь даадаггүй их гомддог...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Нийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.

Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт эрх зүйн эсрэг үйлдлийг гурав ба түүнээс дээш үйлдэхийг ойлгоно. Байнга тарчлаах гэдэг нь зөвхөн хүч хэрэглэсэн үйлдлийг тодорхой үе шаттайгаар олон дахин үйлдэнэ гэсэн хэрэг биш, хохирогчийг байнга доромжлон гутааж, сэтгэцийн зовлон зүдгүүрт оруулах байдлаар гэмт этгээдээс түүнтэй харилцах талаар тогтоосон зан үйлийн шугамын дотоод нэгдэл, тэдний уялдаа холбоо юм.

Харгис хэрцгий харьцаж догшин авирлах гэдэгт бусдын амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг алдагдуулсан, бусдад хүч хэрэглэсэн, балмад үйлдлээ зориуд удтал үргэлжлүүлсэн, бүдүүлэг авир гаргаж бусдыг сэтгэл санааны шаналалд оруулсан, танхайрах явцдаа бусдын бие махбодид гэмтэл учруулсан, эд хөрөнгө эвдэж хохирол учруулсан зэрэг үйлдлүүдийг хамааруулж болно.

Харин мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Цэнд-Аюуш тус тус өгсөн мэдүүлэгтээ: “… 2015-2016 онд М.Н гэртээ агсан согтуу тавьж надад гар хүрч зоддог байсан, түүнээс хойш цохиж зодохоо больсон” гэх бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хөл рүү нь модоор цохисон гэж шүүхээс зөрчлийн шийтгэл оногдуулсан боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлснээс хойш шүүгдэгч нь хохирогчийг байнга зодсон нөхцөл байдал, түүнчлэн яллах дүгнэлтэд тусгаснаас гадна М.Н нь гэртээ агсан тавьсан гэж олон удаа эрүүлжүүлэгдсэн байх боловч  тухай бүрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Цэнд-Аюушийг байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан байдал тус тус тогтоогдоогүй байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт М.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настан хүнийг байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          М.Нийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Хохирогч Д.Цэнд-Аюуш нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч М.Нийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          М.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Нийг үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          М.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч М.Нд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, мөн хохирогч хүсч байх боловч тухайн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд тэдгээр хүсэлтийг хангах шаардлагагүй гэж дүгнэлээ.

          М.Нийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл цагдан хорьсон 23 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Мийн Нийг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настан хүнийг байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Нд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, М.Нд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Нийг урьд цагдан хорьсон 23 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          5. М.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6. Хохирогч Д.Цэнд-Аюуш нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч М.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                                              ШҮҮГЧ                      С.ӨСӨХБАЯР