Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1682

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Я.Сансар,

Иргэдийн төлөөлөгч Т.Анхтуяа,

Шинжээч Я.Ганхүү, П.Энхчимэг,

Бага насны хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлчимэг,

Өсвөр насны шүүгдэгч Ч.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Цэндсүрэн, өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД:2260/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны өсвөр насны шүүгдэгч Ч.Бт холбогдох 1906 03469 1526 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Ховд аймагт 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч, Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, 30 дугаар гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 87 дугаар байрны 20 тоотод түр оршин суух, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Чгийн Б /РД: /,

Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Өсвөр насны өсвөр насны шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 87 дугаар байрны 20 тоотод бага насны Б.Есүгэн, Б.Есүжин нарын бэлэг эрхтэн рүү гараа хийх, долоох, өөрийн бэлэг эрхтэнийг хүргэх, аманд нь өөрийн бэлэг эрхтэнээ хийх, мөн насанд хүрэгчдийн киног үзүүлэх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ч.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цэндсүрэнгийн өгсөн: “Бын ээж оюутан болоод би энэ хүүхдийг 8 сартайгаас асарч, өөрийнхээ нэр дээр авсан. Надтай хамт амьдраад 14 жил болж байна. Миний хүү янз бүрийн ааш зангүй, их даруухан, үгэнд сайн ордог, 17 цагаас хойш гадуур гардаггүй байсан. Түүний үерхэж байгаа хүүхдүүд өөрөөс нь нэгээс хоёр анги доош хүүхдүүд байдаг. Намайг 2014 онд тэтгэвэрт гаргах үед хүүгийн бие өвдөж, цусны хорт хавдар гэж оношлогдсон. 3 жилийн хугацаанд химийн эмчилгээ хийлгэсэн. Одоо эмчийн хяналтад байдаг. 2018 онд манай нөхөр нас барсан. Би 2018 оноос хүүгийнхээ хоёр хүүхдийг асардаг байсан ба Быг байнга л дагуулж явдаг байсан. Би Быг ийм зүйл хийж байна гэдгийг мэдээгүй ба бодож ч байсангүй. Ийм зүйл болсон явдалд өөрийгөө буруутгаж байна. Үр хүүхдүүдийнхээ амьдралд насан туршид нь хар толбо үлдээсэндээ өөртөө гомдож байна. Манай хүүхэд насандаа байхгүй зүйл хийсэнд харамсаж байна. Хүүхдэд минь бага ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт бага насны хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлчимэгийн өгсөн: “Есүгэн, Есүжин нар 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн ба миний хоёр охин. Одоо 6 настай.  Би 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр энэ асуудлыг хоёр охиноосоо мэдсэн. Есүжин нь эм бэлэг эрхтнээ жижиг хошного гэж ярьдаг юм. Тухайн өдөр хоёр охиноо хүүхдийн баяраар баярлуулаад орой нь гэртээ байх үед манай охин Есүжин жижиг хошного өвдөөд байна гэхээр нь би угааж өгөөд охиноосоо яагаад өвдөөд байгаа талаар асуухад “агаа долоодог” гэж хэлсэн. “Б агаа загнана, зодно” гэсэн байдалтайгаар эхэндээ надаас нуугаад огт хэлэхгүй байсан. Би хоёр охиноо зэрэгцүүлэн суулгаж байгаад асуухад болсон асуудлыг бүгдийг яриулсан. Надад их муухай зүйл сонсогдсон. Манай хадам ээж, Б нар манай гэрт амьдардаг байсан ба амралтын өдрүүдээр Баярмаагийн гэр лүү явдаг байсан. Тухайн өдөр Баярмаагийнх руу явсан байсан. Тухайн өдөр манай нөхөр хөл бөмбөг үзэхээр явсан байсан. Би нөхөртөө “танай дүү ийм зүйл хийсэн байна” гэж хэлээд нөхрөө гэртээ дуудсан. Нөхөр гэртээ шөнө ирсэн. Би тухайн үед сэтгэл санаа маш хүнд байсан учир цагдаа дээр очиж, хэргийн талаар мэдүүлсэн. Мөн хоёр охиноороо мэдүүлэг өгүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний бодож байсан зүйлээс өөр сайн мэдээ сонссон. Би энэ хэргээс хойш ажлаасаа гарч өөрийн биеэр хоёр охиноо асарч харах болсон. Энэ асуудал манай гэр бүлийн дунд болсон учир маш хэцүү байна. Би хоёр охиндоо муухай зүйл гэж ойлгуулсан болохоос хүнд хэцүү асуудал гэж хэлээгүй. Манай хоёр охин Быг агаа гэж дууддаг. Манай охидууд агаагаа байнга асуудаг. Би Ховд аймагт сургуульд сурч байгаа гэж хэлсэн. Энэ зун цагдаа шүүхээр их явсан учир хоёр охиноо усан спортоор хичээллүүлсэн ба сургуульд ороход нь бүжгийн секцэнд явуулж байна. Гэр бүлийн дунд болсон асуудал болсон учир нөхөр ээж, дүүгээ гэх үү? гэр бүлээ гэх үү? сэтгэл санаа нь их хэцүү байгаа. Хадам эцэг нас бараад 1 жилийн хугацаа өнгөрч байна. Хадам ээж 2-3 удаа ухаан алдаж, сэтгэл санаа тогтворгүй байгаа учир дагаад нөхрийн сэтгэл санаа үймэрдэг. Манай хоёр охин урьдын адил сэтгэл санааны хувьд сэргэлэн цовоо байгаа ба хадам ээж, нөхрөө бодоод Бт гомдол саналгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Я.Ганхүүгийн өгсөн: “Бүрэлдэхүүнтэй шинжээч нар тус дүгнэлтийг гаргасан. Тухайн үед өӨсвөр насны шүүгдэгчийн Ай Күюг тогтоож, сэтгэцийн шинжилгээг хийсэн. Тухайн үед нарийвчлан тогтоох үүднээс Ай Күюгийн шинжилгээг хийхэд 73 хувьтай гарсан ба энэ нь юуны хомсдол, ямар нэгэн эмгэг байхгүй. Харин оюуны хоцрогдолтой гарсан. Ерөнхийдөө эрүүл гэж гарсан. Ай Күю нь 73 хувь гарсан учир энэ насны оюуны түвшин дээр байна гэж үзнэ. Нас ахиж сургууль соёлд суралцвал оюуны түвшин нэмэгдэх боломжтой. 14 насанд бол аливаа зүйлийг танин мэдэх, сэрэхүй болон болох, болохгүй асуудлыг ойлгох чадвар суусан байдаг. Танин мэдэхүй гэдэг нь аливаа зүйлийг ухаарах, ойлгох, юманд дүгнэлт шинжилгээ хийх, дүгнэлт гарах зэрэг ордог учир бэлгийн харилцааны шинжийг ойлгосон байна. 10204 дугаартай дүгнэлтийг шинжээч эмч нар санал нэгтэй гаргасан. Дүгнэлтэд “одоогийн сэтгэцийн байдал 12-13 насных” гэж бичсэн нь  өсвөр насны шүүгдэгчийн гадна харагдах байдлыг тусгаж бичсэн. Оюун ухааны санаа гүйцэт хөгжсөн талаар Ай Күю шинжилгээгээр гаргана. Номон дээр байна. Жишээ нь 09-12 насны түвшин гэдэгт оюуны хөнгөн хомсдол ордог. 12 насаас дээш 73 хувь болвол хөгжил хэвийн ба бага зэрэг хоцрогдмол байна гэж үзсэн. Ай Күюгийн хувийг гаргах тусгай сорил байдаг ба Монгол Улсын дагаж мөрдөж байгаа шинжилгээгээр гаргасан. Шинжээч бид нар дүгнэлт хэсгийг бичдэг. Хуудас нь шинжээч эмчид үлддэг. Оюун ухааны кофицентыг олон янзын сорилоор үздэг. Жишээ нь дүрс, үсгийн сорил, тухайн хүний сэтгэхүй, оюун бодол, ямар хэмжээнд байгаа мэдэх зорилгоор бодуулж, сэтгүүлэх байдлаар сорилыг гаргаж ирдэг. Дэлхийн олон улсын 10 дугаар ангилал дээр сэтгэцийн өвчитний онош байдаг. Үүн дээр ай Күюгийн түвшин 69 хувиас доош байвал оюуны хөнгөн хомсдолтой, 70 хувиас дээш байвал эрүүл. 70-80 хувь байвал хоцрогдолтой байна гэж үздэг.  Өсвөр насны шүүгдэгч сургууль завсардсан байдлаас хамаарч оюуны кофицент нь 73 хувь гарах магадлалтай гэж үзсэн. Оюуны хомсдол нь ураг бүрэлдэхэд ч юм уу, эцэг, эхээс хамаарч юм уу, төрснөөс хойш 0-3 насандаа тархины ямар нэгэн эмгэг учирсан тохиолдолд ч юм уу, ер нь бол төрөлхийн өвчин юм. 3-аас дээш насандаа химийн тариа хийлгэсэн бол оюуны ухааны түвшинд нөлөөлж ч болно, нөлөөлөхгүй ч байж болно.  Өсвөр насны шүүгдэгчийн хувьд Ай күюгийн түвшин 73 гарсан учир химийн тариа нөлөөлөөгүй гэж үзнэ.  Өсвөр насны шүүгдэгчийг оюун ухааны хувьд хэрэг хариуцах чадвартай гэж үзнэ. Бид нар эмнэлгийн шалгуур, хуулийн шалгуур гэж авч үздэг. Эмнэлгийн шалгуур гэдэг нь сэтгэцийн хомсдолтой байсан ч хэрэг хариуцах чадвартай, чадваргүй гэж хувааж үзнэ. Хуулийн шалгуур нь тухайн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байна уу гэдгийг үздэг. Нөхцөл байдал болон хэргийн материалаас үзэхэд өсвөр насны шүүгдэгч хэрэг болох цаг хугацаанд өөрийн насны түвшинд үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан гэж үзсэн. Ийм ч учраас хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч П.Энхчимэгийн өгсөн: “Манай төвд тусгай мэргэжлийн эмч нар тусгай стандартын дагуу оюуны сорил хийдэг. Улсын сэтгэц үйлчилгээний эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх стандартад оюуны хомсдол эмгэгийг оношлох үндсэн шинжилгээ болдог. Манай эмнэлэг дээр тусгай мэргэжлийн буюу оюун ухааны түвшинг тогтоохыг мэргэжлийн тусгай эмч хийдэг. Үүнд: Тоо бодуулах, юм зуруулах ч юм уу тест маягаар хийж, сорилын зааврын дагуу нэгдсэн оноогоор үнэлж, насанд нь харьцуулж, насныхаа түвшинд ямар байгаа талаар тоогоор гаргадаг шинжилгээ юм. Тухайн сорилыг юунд үндэслэн яаж гаргасан талаар мэдэхийг хүсвэл шинжээч эмчид хүсэлт гаргаж, сорилын дүнг авч болно.  Өсвөр насны шүүгдэгчийн оюун ухааны сорил 73 хувьтай гарсан учир оюуны хомсдол байхгүй. Оюун ухаан, сэтгэн бодох чадвар өсвөр насны шүүгдэгчийн өөрийн насанд хөгжсөн байна гэж үзсэн” гэх мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгч Ч.Бын нас тоолсон тухай тэмдэглэл /хх.1.4-5/,

Бага насны хохирогч Б.Есүжин, Б.Есүгэн нарын насыг тоолсон тухай тэмдэглэл /хх.1.6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд бага насны хохирогч Б.Есүжиний өгсөн: “... Намайг Улаанхуарангийн гэрт байхад агаа /Б/ миний жижиг хошногыг нь долоогоод байсан. Агаа миний аманд өөрийнхөө боожгойг хийгээд байсан. ...Агаа /Б/ хивс нь дээр хэвтүүлж байгаад миний бандаашийг тайлаад миний жижиг хошногыг долоогоод байдаг байсан... Агаа Есүгэнийг унтаж байхад бөгсийг нь гаргаад зураг аваад байсан... Агаа /Б/ намайг хэвтүүлж дээр гараад боожгоогоо минии жижиг хошногот нийлүүлээд байдаг... Би уйлаад жижиг хошного зөндөө их өвдсөн... Жижиг хошногот дунд хуруугаа нэг удаа хийж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.17-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд бага насны хохирогч Б.Есүгэний өгсөн: “... Манай агаа миний жижиг хошногонд хүрч намайг нүдээ ань гээд өөрийнхөө хошногоор хүрээд байдаг… агаа өөрөө өмд бандаашийг тайлдаг байсан. Тэгээд миний уруул дээр үнсээд байдаг. Тэгээд миний жижиг хошногот гараараа хүрээд байдаг. Манай агаа Есүжин бид хоёрт үнсэлцдэг кино зурагтаар үзүүлээд байдаг... Жижиг хошногот долоовор хуруугаа хийж байсан. Хуруугаа хийхэд нь өвдөж байсан... Намайг Улаанхуарангийн гэрт 4 удаа жижиг хошного оролдож байсан. Шинэ гэрт ирээд 1 удаа жижиг хошного оролдож байсан...” гэх мэдүүлэг /хх.1.22-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гэрэлчимэгийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр унтах гээд хүүхдүүдтэйгээ хэвтсэн чинь манай 6 настай охин Есүгэн жижиг хошного загатнаад байна гэж надад хэлсэн манай охидууд хоёулаа бэлэг эрхтэнээ жижиг хошного гэж ярьдаг юм. Тэгэхээр нь би охиноосоо “яагаад загатнаад байгаа юм, миний охин наадхаа өөрсдөө маажаад байдаг юм уу” гэж асуусан чинь манай охин надад үгүй гэж хэлсэн. Тэгээд гарнаас нь муухай үнэр үнэртээд байхаар нь би Есүгэнээс яагаад гарнаас нь муухай үнэр үнэртээд байгааг асуусан чинь манай гэрт хүүхдүүдийг маань хардаг манай нөхрийн дүү 14 настай Быг бэлэг эрхтэнийг нь гараараа оролддог гээд үйлдлээр надад үзүүлсэн. Тэгэхээр нь би охиноосоо “хэзээ, хаана ингэсэн” гэж асуусан чинь “манайх хуучин Улаанхуаранд байсан, тэр үед зөндөө оролдсон, дараа нь 87 дугаар байранд ирсний дараа 2 удаа оролдсон” гэж хэлсэн... Тэр өдөр би Быг гэрээсээ хөөж явуулсан. Тэрнээс хойш 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа орой ирээд хоёр охиноосоо Быг дахиж ирсэн үү гэж асуусан чинь Есүгэн надад ирээгүй, Есүжин надад ирсэн гэж хэлсэн... Ирээд манай хоёр охиныг жижиг өрөөнд оруулж байгаад Есүгэний бэлэг эрхтэнийг хувцасных нь гаднаас хүрээд “энийг ээждээ хэлж болохгүй шүү дээ, намайг ирсэн гэж аав, ээждээ битгий хэлээрэй” гэж хэлээд явсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.26-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Болдбаатарын өгсөн: “... Бтай уулзаж юу болсон талаар асуугаад “чи Есүгэнийг унтаж байхад доод талынх нь бэлэг эрхтэнээр нь оролдсон уу? чи хүчиндэх үйлдэл хийсэн үү?” гэж асуухад Б “би тэгсэн” гэж хэлээд өөр зүйл хэлээгүй... Манай гэр Улаанхуаранд 2018 оны 08 дугаар сард 2 өрөө байр түрээсэлж байгаад 2019 оны 04 дүгээр capын эхээр хугацаа нь дуусаад нөгөө айл нь орохгүй бол болохоо больчихлоо гэхээр нь би эхнэр хүүхдийн хамт 2019 оны 04 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 87-20 тоотод нүүж очсон... амралтын хоёр өдөр бол манай дүү Баярмаагийн гэр лүү ээж Цэндсүрэн, Баярмаа хоёр явчихдаг юм...” гэх мэдүүлэг /хх.1.29-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Ч.Бын хувийн байдлын талаар гэрч Л.Цэндсүрэн /хх.1.38-40/, А.Оюунтуяа /хх.1.46-50/ нарын тус тус өгсөн мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6793, 6794 дугаартай дүгнэлтүүд /хх.1.58, 60/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 848, 849 дугаартай дүгнэлтүүд /хх.1.62-64, 66-68/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 898 дугаартай дүгнэлт /хх.1.72-73/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй багийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1204 дугаартай: “... Ч.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Ч.Бын оюун ухааны коэффициент буюу IQ=73%-тай, оюун ухаан өөрийн насны түвшинд гүйцэт хөгжсөн байна. Ч.Б нь өөрийнхөө үйлдлийн холбогдлыг өөрийн насны түвшинд бүрэн ойлгох чадвартай байна” гэх дүгнэлт /хх.2.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Ч.Бын яллагдагчаар өгсөн: “... Есүгэн, Есүжин нарт том хүний кино үзүүлдэг байсан. Тэгээд Есүгэний өмдийг нь тайлж байгаад би боожгой руу нь хуруугаа хийдэг байсан... Тэгэхээр нь би хацар дээр нь мөн гэдэс нь дээр, уруул дээр нь үнссэн. Тухайн үед бол гэрт Есүгэн, Есүжин бид гурав байсан... Би Есүжиний боожгойг нь бас гараараа оролддог байсан. Харин хуруугаа боожгойн дотор нь хийхэд үгүй гээд байдаг байсан... Би хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сард Есүгэний боожгойг нь оролдсон. Би нэг удаа 2019 оны 04 дүгээр сард Есүгэний боожгой руу өөрийнхөө боожгойг хийх гэж үзсэн. Тэгсэн чинь Есүгэн өөдөөс яая гээд байсан. Тэгэхээр нь би больчихсон... Би Есүгэний аманд өөрийнхөө боожгойг нэг удаа хийж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.87-91/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх.1.92/,

Төрсний гэрчилгээний хуулбар /хх.1.93/,

Хүүхдийн өвчний түүх /хх.1.102-208/,

Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх.1.213-220/,

Бага насны хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлчимэгийн хүсэлт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн өсвөр насны шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны өсвөр насны шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 87 дугаар байрны 20 тоотод бага насны Б.Есүгэн, Б.Есүжин нарын бэлэг эрхтэн рүү гараа хийх, долоох, өөрийн бэлэг эрхтэнийг хүргэх, аманд нь өөрийн бэлэг эрхтэнээ хийх, мөн насанд хүрэгчдийн киног үзүүлэх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Өсвөр насны шүүгдэгч Ч.Бын нас тоолсон тухай тэмдэглэл /хх.1.4-5/,

Бага насны хохирогч Б.Есүжин, Б.Есүгэн нарын насыг тоолсон тухай тэмдэглэл /хх.1.6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд бага насны хохирогч Б.Есүжиний өгсөн: “... Намайг Улаанхуарангийн гэрт байхад агаа /Б/ миний жижиг хошногыг нь долоогоод байсан. Агаа миний аманд өөрийнхөө боожгойг хийгээд байсан... Агаа /Б/ хивсэн дээр хэвтүүлж байгаад миний бандаашийг тайлаад миний жижиг хошногыг долоогоод байдаг байсан... Агаа Есүгэнийг унтаж байхад нь бөгсийг нь гаргаад зураг аваад байсан... Агаа /Б/ намайг хэвтүүлээд дээр гараад боожгоогоо минии жижиг хошногот нийлүүлээд байдаг... Би уйлаад жижиг хошного зөндөө их өвдсөн... Жижиг хошногот дунд хуруугаа нэг удаа хийж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.17-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд бага насны хохирогч Б.Есүгэний өгсөн: “... Манай агаа миний жижиг хошногонд хүрч намайг нүдээ ань гээд өөрийнхөө хошногоор хүрээд байдаг… агаа өөрөө өмд бандаашийг тайлдаг байсан. Тэгээд миний уруул дээр үнсээд байдаг. Тэгээд миний жижиг хошногот гараараа хүрээд байдаг. Манай агаа Есүжин бид хоёрт үнсэлцдэг кино зурагтаар үзүүлээд байдаг... Жижиг хошногот долоовор хуруугаа хийж байсан. Хуруугаа хийхэд нь өвдөж байсан... Намайг Улаанхуарангийн гэрт 4 удаа жижиг хошного оролдож байсан. Шинэ гэрт ирээд 1 удаа жижиг хошного оролдож байсан...” гэх мэдүүлэг /хх.1.22-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гэрэлчимэгийн өгсөн: “... Быг бэлэг эрхтэнийг нь гараараа оролддог гээд үйлдлээр надад үзүүлсэн. Тэгэхээр нь би охиноосоо хэзээ, хаана ингэсэн гэж асуусан чинь “манайх хуучин Улаанхуаранд байсан, тэр үед зөндөө оролдсон, дараа нь 87 дугаар байранд ирсэний дараа 2 удаа оролдсон” гэж хэлсэн... Тэр өдөр би Быг гэрээсээ хөөж явуулсан. Тэрнээс хойш 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ... Ирээд манай хоёр охиныг жижиг өрөөнд оруулж байгаад Есүгэний бэлэг эрхтэнийг хувцасных нь гаднаас хүрээд “энийг ээждээ хэлж болохгүй шүү дээ, намайг ирсэн гэж аав ээждээ битгий хэлээрэй” гэж хэлээд явсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.26-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Болдбаатарын өгсөн: “... Бтай уулзаж юу болсон талаар асуугаад “чи Есүгэнийг унтаж байхад доод талынх нь бэлэг эрхтэнээр нь оролдсон уу? чи хүчиндэх үйлдэл хийсэн үү? гэж асуухад Б “би тэгсэн” гэж хэлээд өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх.1.29-31/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6793, 6794 дугаартай дүгнэлтүүд /хх.1.58, 60/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 898 дугаартай дүгнэлт /хх.1.72-73/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй багийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1204 дугаартай: “... Ч.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Ч.Бын оюун ухааны коэффициент буюу IQ=73%-тай, оюун ухаан өөрийн насны түвшинд гүйцэт хөгжсөн байна. Ч.Б нь өөрийнхөө үйлдлийн холбогдлыг өөрийн насны түвшинд бүрэн ойлгох чадвартай байна” гэх дүгнэлт /хх.2.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Ч.Бын яллагдагчаар өгсөн: “... Есүгэн, Есүжин нарт том хүний кино үзүүлдэг байсан. Тэгээд Есүгэний өмдийг нь тайлж байгаад би боожгой руу нь хуруугаа хийдэг байсан... Тэгэхээр нь би хацар дээр нь мөн гэдэс нь дээр, уруул дээр нь үнссэн. Тухайн үед бол гэрт Есүгэн, Есүжин бид гурав байсан... Би Есүжиний боожгойг нь бас гараараа оролддог байсан. Харин хуруугаа боожгойн дотор нь хийхэд үгүй гээд байдаг байсан... Би хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сард Есүгэний боожгойг нь оролдсон. Би нэг удаа 2019 оны 04 дүгээр сард Есүгэний боожгой руу өөрийнхөө боожгойг хийх гэж үзсэн. Тэгсэн чинь Есүгэн өөдөөс яая гээд байсан. Тэгэхээр нь би больчихсон... Би Есүгэний аманд өөрийнхөө боожгойг нэг удаа хийж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.87-91/,

Шүүхийн хэлэлцүүлэгт бага насны хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлчимэгийн өгсөн: “... Тухайн өдөр хоёр охиноо хүүхдийн баяраар баярлуулаад орой нь гэртээ байх үед манай охин Есүжин жижиг хошного өвдөөд байна гэхээр нь би угааж өгөөд охиноосоо яагаад өвдөөд байгаа талаар асуухад “агаа долоодог” гэж хэлсэн. “Б агаа загнана, зодно” гэсэн байдалтайгаар эхэндээ надаас нуугаад огт хэлэхгүй байсан. Би хоёр охиноо зэрэгцүүлэн суулгаж байгаад асуухад болсон асуудлыг бүгдийг яриулсан. Надад их муухай зүйл сонсогдсон. Манай хадам ээж, Б нар манай гэрт амьдардаг байсан ба амралтын өдрүүдээр Баярмаагийн гэр лүү явдаг байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Я.Ганхүүгийн өгсөн: “... Тухайн үед нарийвчлан тогтоох үүднээс Ай Күюгийн шинжилгээг хийхэд 73 хувьтай гарсан ба энэ нь юуны хомсдол, ямар нэгэн эмгэг байхгүй. Харин оюуны хоцрогдолтой гарсан. Ерөнхийдөө эрүүл гэж гарсан. Ай Күю нь 73 хувь гарсан учир энэ насны оюуны түвшин дээр байна гэж үзнэ...  Өсвөр насны шүүгдэгч сургууль завсардсан байдлаас хамаарч оюуны ковцент нь 73 хувь гарах магадлалтай гэж үзсэн... 3-аас дээш насандаа химийн тариа хийлгэсэн бол оюуны ухааны түвшинд нөлөөлж ч болно, нөлөөлөхгүй ч байж болно.  Өсвөр насны шүүгдэгчийн хувьд Ай күюгийн түвшин 73 гарсан учир химийн тариа нөлөөлөөгүй гэж үзнэ.  Өсвөр насны шүүгдэгчийг оюун ухааны хувьд хэрэг хариуцах чадвартай гэж үзнэ... Нөхцөл байдал болон хэргийн материалаас үзэхэд өсвөр насны шүүгдэгч хэрэг болох цаг хугацаанд өөрийн насны түвшинд үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан гэж үзсэн. Ийм ч учраас хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч П.Энхчимэгийн өгсөн: “... Өсвөр насны шүүгдэгчийн оюун ухааны сорил 73 хувьтай гарсан учир оюуны хомсдол байхгүй. Оюун ухаан, сэтгэн бодох чадвар өсвөр насны шүүгдэгчийн өөрийн насанд хөгжсөн байна гэж үзсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ч.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Ч.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч Ч.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өсвөр насны шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас бага насны хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Бага насны хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир өсвөр насны шүүгдэгч Ч.Быг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч Ч.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид 6 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Мөн өсвөр насны шүүгдэгч Ч.Бын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Чгийн Быг “Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Бт 6 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч Ч.Бын урьд нь цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Бага насны хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, өсвөр насны шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Ч.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ӨСӨХБАЯР

                                      ШҮҮГЧИД                                 Д.МӨНХТУЯА

                                                                                       Ч.АЛТАНЦЭЦЭГ