| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0524/И |
| Дугаар | 131/ШШ2016/00577 |
| Огноо | 2016-08-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 131/ШШ2016/00577
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, *******ын *******т оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сумын *******, ******* *******од оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох
Махны үнэ 4000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Д.д анх 2014 онд мах зээлж, 2016 оны 07 сарын 22-ны өдрийг хүртэл нийт 4000000 төгрөгийн гуанзны хоолны мах бэлдүүлж авсан. Уг мөнгийг удаа дараа нэхсэн боловч өгөхгүй би хохирч байна. Одоо утсаа авахгүй, гэрт нь очиход гарч ирэхгүй байна. Иймд Д.гаас махны үнэ 4000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Д.тай харилцан тохиролцож, 2016 оны 08 сарын 12-ноос 2017 оны 07 сарын 01-ний дотор 3850000 төгрөгийг авч, 150000 төгрөгөөс татгалзлаа гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа:
Би С.*******гээс 2014 оноос хойш өнөөг хүртэл гуанзны хоолны мах зээлээр худалдаж авсан махны мөнгийг өгөх бололцоогүйн улмаас өгөөгүй юм.Би С.*******гийн нэхэмжилсэн мөнгийг төлөхөөр эвлэрсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.д холбогдуулан махны үнэ 4000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан ярилцаж, нэхэмжлэгч махны үнэ 4000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 150000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 3850000 төгрөгийг 2016 оны 08 сарын 12-ноос 2017 оны 07 сарын 01-ний дотор төлөхөөр шүүхэд бичгээр мэдэгдэж, тайлбар гаргасан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид 78950 төгрөгийг төлсөн тул хариуцагчаас хуульд зааснаар 50 хувь буюу 38275 төгрөгийг, төрийн сангийн данснаас 50 хувь буюу 39475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Уг захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. С.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.д холбогдох махны үнэ 4000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 150000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, хариуцагч 3850000 төгрөгийг 2016 оны 08 сарын 12-ны өдрөөс 2017 оны 07 сарын 01-ний дотор төлөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.гаас 38275 төгрөгийг, төрийн сангийн данснаас 39475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ