| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07445/И |
| Дугаар | 102/ШШ2016/05880 2 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2016/05880 2
2016 оны 11 сарын 28 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05880 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 41 дүгээр гудамж, 695 тоотод оршин суух, Бичээч овогт Давгийн Сэдэд /РД-ХЖ42100714/,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 41 дүгээр гудамж, 695 тоотод оршин суух, Дархан овогт Дондовын Цэцэгмаа /РД-ХЖ55111607/ нарын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 36а байр, 21 тоотод оршин суух, Хэрээд овогт Намхайцэрэнгийн Билгүүн /РД-УП91021337/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 36а байр, 21 тоотод оршин суух, Хэрээд овогт Цэвээний Намхайцэрэн /РД-ХГ70031116/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Намхайцэрэн, Н.Билгүүн нарын хүсэлтээр Н.Билгүүний өмлчлөлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 3б хэсэг, 190 тоот хаягт байрлах Г-2204003849 тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалан 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 3,000,000 төгрөгийг зээлүүлж, сар бүр хүү төлөх, гэрээний хугацааны эцэст зээлсэн мөнгийг төлөх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Ц.Намхайцэрэнд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000, мөн сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус бэлнээр өгч, мөнгө хүлээлцсэн акт үйлдсэн.
Энэхүү гэрээг талууд харилцан тохиролцож 3 удаа сунгасан бөгөөд нийт 1,230,000 төгрөг буцаан төлсөн.
Иймд Ц.Намхайцэрэн, Н.Билгүүн нараас 9,880,000 төгрөг нэхэмжилж буй тул Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 3б хэсэг, 190 тоот хаягт байрлах Г-2204003849 тоот улсын бүртгэлийн дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийн дүнг хангуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Д.Сэдэд, Д.Цэцэгмаа бид 9,880,000 төгрөгийг Ц.Намхайцэрэн, Н.Билгүүн нараас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд зээлдэгч нараас 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 7,380,000 төгрөгийг хүлээн авсан.
Үлдэх 2,500,000 төгрөгийн 827,000 төгрөгөөс нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар татгалзаж, үлдэх 1,673,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг Ц.Намхайцэрэн, Н.Билгүүн нар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 673,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний дотор тус тус төлж дуусгахаар харилцан тохиролцов гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар нь хариуцагч Ц.Намхайцэрэн, Н.Билгүүн нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,880,000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,880,00 төгрөгийн 7,380,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,500,000 төгрөгийн 827,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,673,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Намхайцэрэн, Н.Билгүүн нар нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 673,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 86,515 төгрөг, хариуцагч Ц.Намхайцэрэн, Н.Билгүүн нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 86,515 төгрөгийг тус тус гаргуулан Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын нэхэмжлэлтэй, Ц.Намхайцэрэн, Н.Билгүүн нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,500,000 төгрөгийн 827,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Намхайцэрэн, Н.Билгүүн нар нь үлдэх 1,673,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 673,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 86,515 төгрөг, хариуцагч Ц.Намхайцэрэн, Н.Билгүүн нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 86,515 төгрөгийг тус тус гаргуулан Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |