| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1654/Э |
| Дугаар | 1690 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 1690
2019 11 07 2019/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
БаянзүрХ дүүргийн Эрүүгийн Хэргийн анХан шатны шүүХийн шүүгч С.ӨсөХбаяр даргалж,
ШүүХ Хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Ж нарыг оролцуулан тус шүүХийн Хуралдааны “Ж” танХимд нээлттэй Хийсэн шүүХ Хуралдаанаар:
БаянзүрХ дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэХ Хэсэгт заасан гэмт Хэрэгт яллаХ дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар Хянан шийдвэрлүүлэХ саналтай ирүүлсэн Жт ХолбогдоХ 1906 03251 2324 дугаартай 1 Хавтаст эрүүгийн Хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Харъяаллын дагуу Хүлээн авч Хянан Хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар Хотод 1985 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “Макс Хүнс” ХХК-д мэдээллийн ажилтан, ам бүл 6, нөХөр, 4 ХүүХдийн Хамт амьдардаг, БаянзүрХ дүүргийн 5 дугаар Хороо, Монос 1 дүгээр гудамжны 23а тоотод оршин сууХ бүртгэлтэй, БаянзүрХ дүүргийн 13 дугаар Хороо, ЭнХтайваны өргөн чөлөө гудамжны 127/4 дүгээр байрын 28 тоотод оршин сууХ, ял шийтгэгдэж байгаагүй, Хурга овогт Эийн Ж /РД: /,
Шүүгдэгчийн Холбогдсон гэмт Хэргийн товч агуулга:
Ж нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр БаянзүрХ дүүргийн 5 дугаар Хороо, 11 дүгээр байрны гадна Н.ОчирХүүтэй Хувийн таарамжгүй Харьцааны улмаас болж маргалдан түүний нүүр лүү мөргөХ, цоХиХ зэргээр зодож эрүүл мэндэд нь Хөнгөн ХоХирол учруулсан гэмт Хэрэгт Холбогджээ. /Прокурорын яллаХ дүгнэлтэд бичигдсэнээр/
ШүүХийн Хэлэлцүүлгийг яллаХ өмгөөлөХ талын эрХ тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын Хүсэлтээр дарааХ нотлоХ баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь Харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
ШүүХийн Хэлэлцүүлэгт шүүгдэгч Жын өгсөн: “............” гэХ мэдүүлэг,
Мөрдөн шалгаХ ажиллагаанд ХоХирогч Н.ОчирХүүгийн өгсөн: “... эХнэр намайг ЭнХцацралтай Хардаад над руу элдвээр Хэлж давшилж дайрсан. Би Хоёр гарыг нь барьж зогсоосон. Энэ үед Ж дуХаараа миний уруулыг мөргөсөн чинь миний дээд уруул язарсан. Миний Хамарнаас бас цус гарсан. Тэр үед би Хоёр гарыг нь тавьсан. Тэр үед би Хоёр гарыг нь тавиад Хамраа дараад цусаа тогтооХ арга Хэмжээ авсан. ДаХиад миний зүүн нүд рүү маш Хүчтэй цоХисон...” гэХ мэдүүлэг /ХХ.17/,
Мөрдөн шалгаХ ажиллагаанд гэрч Ө.АнХбаярын өгсөн: “... Энэ үед ОчирХүү аХ бууж ирээд эХнэрийнХээ Хоёр гарыг барьсан. Машинаасаа тэр Хоёр Хэд алХам Холдсон. Энэ үед Ж эгч ОчирХүү аХын цавь руу өшиглөсөн. ОчирХүү аХ гарыг нь тавиад над руу “АнХаа эгчийгээ барьж бай, аХ нь гялс аваадаХъя” гэсэн..., ОчирХүү аХын цамц нь урагдсан байдалтай, цээжиндээ маажуулсан, нүднийХ нь цагаан час улаан өнгөтэй болчиХсон байсан...” гэХ мэдүүлэг /ХХ.24/,
ШүүХийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 6626 дугаартай:
“1. Н.ОчирХүүгийн биед зүүн нүдний зовХи, алиманд цус Хуралт, цээж, нуруунд олон тооны шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.
2. ДээрХи гэмтэл нь Хатуу моХоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байХ боломжтой.
3. ШүүХ эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтооХ журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр Хугацаагаар сарниулаХ Хөнгөн зэргийг гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд Хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөХгүй болно” гэХ дүгнэлт /ХХ.27/,
Мөрдөн шалгаХ ажиллагаанд Жын яллагдагчаар өгсөн: “... Ер нь би өөрийнХөө үйлдлийг буруу гэж ойлгосон. НөХөр ОчирХүүгийн биед Халдаж, түүнийг гэмтээсэн буруутай үйлдлээ Хүлээн зөвшөөрч байна...” гэХ мэдүүлэг /ХХ.35/ зэрэг болно.
ШүүХийн Хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлоХ баримтыг уг Хэрэгт Хамааралтай, ач Холбогдолтой, Эрүүгийн Хэрэг Хянан шийдвэрлэХ туХай Хуульд заасан үндэслэл, нөХцөл, журмын дагуу цуглуулж, бэХжүүлж авагдсан, тус Хэргийг Хянан шийдвэрлэХэд Хангалттай гэж шүүХ үнэлэв.
Мөрдөн шалгаХ ажиллагааны явцад Хэргийн талаар нотолбол зоХиХ байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Хуулиар Хамгаалагдсан Хэргийн оролцогчийн эрХийг ХязгаарлаХ замаар эсХүл бусад Хэлбэрээр шүүХээс Хэргийг бүХ талаар ХэлэлцэХэд саад болж, Хууль ёсны ба үндэслэл бүХий тогтоол гаргаХад сөргөөр нөлөөлж болоХуйцаар Эрүүгийн Хэрэг Хянан шийдвэрлэХ туХай Хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн Хуулийг буруу Хэрэглээгүй байна.
Эрүүгийн Хэрэг Хянан шийдвэрлэХ туХай Хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэХ Хэсэгт зааснаар анХан шатны журмаар Хэрэг Хянан шийдвэрлэХ ажиллагааг туХайн шүүгдэгчийн Хувьд прокуророос шүүХэд шилжүүлсэн эрүүгийн Хэргийн Хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ж нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр БаянзүрХ дүүргийн 5 дугаар Хороо, 11 дүгээр байрны гадна өөрийн нөХөр Н.ОчирХүүтэй Хувийн таарамжгүй Харьцааны улмаас болж маргалдан түүний нүүр лүү мөргөХ, цоХиХ зэргээр зодож эрүүл мэндэд нь Хөнгөн ХоХирол учруулсан гэмт Хэрэг үйлдсэн болоХ нь:
Мөрдөн шалгаХ ажиллагаанд ХоХирогч Н.ОчирХүүгийн өгсөн: “... Ж дуХаараа миний уруулыг мөргөсөн чинь миний дээд уруул язарсан. Миний Хамарнаас бас цус гарсан... ДаХиад миний зүүн нүд рүү маш Хүчтэй цоХисон...” гэХ мэдүүлэг /ХХ.17/,
Мөрдөн шалгаХ ажиллагаанд гэрч Ө.АнХбаярын өгсөн: “... Ж эгч ОчирХүү аХын цавь руу өшиглөсөн... ОчирХүү аХын цамц нь урагдсан байдалтай, цээжиндээ маажуулсан, нүднийХ нь цагаан нь час улаан өнгөтэй болчиХсон байсан...” гэХ мэдүүлэг /ХХ.24/,
ШүүХийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 6626 дугаартай: “
1. Н.ОчирХүүгийн биед зүүн нүдний зовХи, алиманд цус Хуралт, цээж, нуруунд олон тооны шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.
2. ДээрХи гэмтэл нь Хатуу моХоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байХ боломжтой.
3. ШүүХ эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтооХ журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр Хугацаагаар сарниулаХ Хөнгөн зэргийг гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд Хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөХгүй болно” гэХ дүгнэлт /ХХ.27/,
Мөрдөн шалгаХ ажиллагаанд Жын яллагдагчаар өгсөн: “... НөХөр ОчирХүүгийн биед Халдаж, түүнийг гэмтээсэн буруутай үйлдлээ Хүлээн зөвшөөрч байна...” гэХ мэдүүлэг /ХХ.35/ зэрэг Хавтаст Хэрэгт авагдаж, шүүХийн Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлоХ баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэХ Хэсэгт заасан гэмт Хэрэгт Жт Холбогдуулан яллаХ дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэХ Хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгоХ ял оногдуулаХ саналтай, Хялбаршуулсан журмаар Хянан шийдвэрлүүлэХээр Хэргийг шүүХэд ирүүлжээ.
Эрүүгийн Хэрэг Хянан шийдвэрлэХ туХай Хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Жын гэмт Хэрэг үйлдсэн нь нотлоХ баримтаар тогтоогдсон, шүүгдэгч Хэргийг Хялбаршуулсан журмаар Хянан шийдвэрлүүлэХ Хүсэлт прокурорт гаргасан, гэмт Хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, ХүлээлгэХ эрүүгийн Хариуцлагын талаарХ саналыг тус тус сайн дураар Хүлээн зөвшөөрсөн, гэмт Хэрэг үйлдсэн гэм буруугаа Хүлээн зөвшөөрсний улмаас үүсэХ Хууль зүйн үр дагаварыг ойлгосон, ХоХирогч Н.ОчирХүү нь гомдолгүй, нэХэмжлэХ зүйлгүй гэсэн байХ тул шүүгдэгчид прокурорын саналын Хүрээнд эрүүгийн Хариуцлага Хүлээлгэж, Хэргийг Хялбаршуулсан журмаар Хянан шийдвэрлэХ боломжтой, Хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Жыг Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэХ Хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд Хөнгөн ХоХирол учруулаХ” гэмт Хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Жын үйлдсэн дээрХ гэмт Хэрэг нь Эрүүгийн Хуулийн ерөнХий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 даХь Хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг Хууль бус шинжтэй болоХыг уХамсарлан түүнийг Хүсч үйлдсэн, ХоХирол, Хор уршигт зориуд Хүргэсэн гэм буруугийн санаатай Хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт Хэргийн улмаас ХоХирогчид учирсан ХоХирол, Хор уршиг нь Хоорондоо шалтгаант Холбоотой байна.
ХоХирогч Н.ОчирХүү нь гомдолгүй, өөр нэХэмжлэХ зүйлгүй гэсэн учир Жыг энэ гэмт Хэргийн улмаас бусдад төлөХ төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн Хариуцлага ХүлээлгэХ талаар:
Жт Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэХ Хэсэгт заасан ялын төрөл, Хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт Хэргийн нийгмийн аюулын шинж чанар, Хэр Хэмжээ, гэм буруугийн Хэлбэрт тоХирсон эрүүгийн Хариуцлага ХүлээлгэХ нь Хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
ШүүХээс эрүүгийн Хариуцлага ХүлээлгэХдээ Жын үйлдсэн гэмт Хэргийн нөХцөл байдал, ХоХирол, Хор уршгийн шинж чанар, Хэр Хэмжээ, ял ХөнгөрүүлэХ нөХцөл байдал, гэм буруугаа Хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн Хувийн байдал, түүнд ХүлээлгэХ эрүүгийн Хариуцлагын талаарХ улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь Харгалзан үзэж, Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэХ Хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэХ Хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгоХ ял оногдуулаХаар шийдвэрлэв.
Жт эрүүгийн Хариуцлага оногдуулаХад Эрүүгийн Хуулийн ерөнХий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэХ Хэсгийн 1.1, 1.4 дэХ заалтад тус тус зааснаар тоХиолдлын шинжтэй нөХцөл байдлын улмаас анХ удаа гэмт Хэрэг үйлдсэн, ХоХирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт Хэрэг үйлдсэн зэргийг ял ХөнгөрүүлэХ нөХцөл байдалд тооцсон бөгөөд ял ХүндрүүлэХ нөХцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Жт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэХ Хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгоХ ялыг шийтгэХ тогтоол Хүчин төгөлдөр болсноос Хойш 9 сарын Хугацаанд, сар тутамд Хувь тэнцүүлж Хэсэгчлэн төлүүлэХээр тогтоож, ялтан торгоХ ялыг шүүХээс тогтоосон Хугацаанд биелүүлээгүй бол шүүХ биелэгдээгүй торгоХ ялын арван таван нэгжтэй тэнцэХ Хэмжээний төгрөгийг нэг Хоногоор тооцож ХориХ ялаар солиХыг шүүгдэгчид сануулаХ нь зүйтэй.
Ж нь цагдан Хоригдсон Хоноггүй, Хэрэгт эд мөрийн баримтаар Хураасан зүйлгүй, битүүмжилсэн Хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулаХ Хэрэг Хянан шийдвэрлэХ ажиллагааны зардал нэХэмжлээгүй болоХыг тус тус дурдвал зоХино.
Эрүүгийн Хэрэг Хянан шийдвэрлэХ туХай Хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 даХь Хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хурга овогт Эийн Жыг “Хүний эрүүл мэндэд Хөнгөн ХоХирол учруулаХ” гэмт Хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэХ Хэсэгт зааснаар шүүгдэгч Жт 450 нэгжтэй тэнцэХ Хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгоХ ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн Хуулийн ерөнХий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэХ Хэсэгт тус тус зааснаар, Жт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэХ Хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгоХ ялыг шийтгэХ тогтоол Хүчин төгөлдөр болсноос Хойш 9 сарын Хугацаанд, сар тутамд Хувь тэнцүүлж Хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн Хуулийн ерөнХий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 даХь Хэсэгт зааснаар, ялтан торгоХ ялыг шүүХээс тогтоосон Хугацаанд биелүүлээгүй бол шүүХ биелэгдээгүй торгоХ ялын арван таван нэгжтэй тэнцэХ Хэмжээний төгрөгийг нэг Хоногоор тооцож ХориХ ялаар солиХыг Жт сануулсугай.
5. Ж нь цагдан Хоригдсон Хоноггүй, бусдад төлөХ төлбөргүй, ХоХирогч Н.ОчирХүү нь гомдолгүй, нэХэмжлэХ зүйлгүй гэсэн, Хэрэгт эд мөрийн баримтаар Хураасан зүйлгүй, битүүмжилсэн Хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулаХ Хэрэг Хянан шийдвэрлэХ ажиллагааны зардал нэХэмжлээгүй болоХыг тус тус дурдсугай.
6. ШийтгэХ тогтоолыг гардан авсан, эсХүл Хүргүүлснээс Хойш 14 Хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн Хэргийн давж заалдаХ шатны шүүХэд шүүгдэгч, ХоХирогч, тэдгээрийн Хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргаХ, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиХ эрХтэйг мэдэгдсүгэй.
7. ШийтгэХ тогтоол уншин сонсгосноор Хүчинтэй болоХ ба давж заалдаХ гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэХ тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Жт авсан Хувийн баталгаа гаргаХ таслан сэргийлэХ арга Хэмжээг шийтгэХ тогтоол Хуулийн Хүчин төгөлдөр болтол Хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР