Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 598

 

                                                                                                                                                                                                                                                                                                                               

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Х.Баярмаа, Г.Энхсайхан, Я.Халиун,

          Ш.Төгсжаргал, Г.Ганбуд, Б.Шүрэнчимэг нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Оюунтунгалаг,

Яллагдагч Х.Баярмаагийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишигийн гаргасан 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 652 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 01 дугаартай прокурорын эсэргүүцлээр Х.Баярмаа, Г.Энхсайхан, Я.Халиун, Ш.Төгсжаргал, Г.Ганбуд, Б.Шүрэнчимэг нарт холбогдох эрүүгийн 201625012411 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Алаг адуу овогт Хашпүрэвийн Баярмаа, 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Есөн шижир” ХХК-д эдийн засагч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Баялаг хотхоны 64 дүгээр байрны 121 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: НП92042507/,

Жугнай овогт Ганхуягийн Энхсайхан, 1988 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Баялаг хотхоны 64 дүгээр байрны 121 тоотод оршин суудаг,

2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 306 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж байсан, /РД:УЮ88081714/,

Чингүнжав овогт Явуухулангийн Халиун, 1991 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11а байрны 9 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УХ91022242/,

Боржигон овогт Шаравдоржийн Төгсгэрэл, 1991 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, Сүүний 27-3 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УК91033001/,

Жансав овогт Ганболдын Ганбуд, 1978 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороолол, Нарлаг-Өргөө хотхоны 722 дугаар байрны 88 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УЕ78010315/,

Олхонууд овогт Батсүхийн Шүрэнчимэг, 1992 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 50 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УК92031240/,

Яллагдагч Х.Баярмаа нь Г.Энхсайхан, Я.Халиун, Ш.Төгсжаргал, Г.Ганбуд, Б.Шүрэнчимэг нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Нисора” цамхагийн 6 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Есөн шижир” ХХК-д эдийн засагчаар ажиллаж байхдаа зээлийн материал хянах үүргээ ашиглаж “Мобиком” корпорацийн 2222 лавлах дугаараас 9911-тэй дугаар эзэмшигчийн болон, “Есөн шижир” компанийн нэр дээр дугаар шилжигдсэн эсэхийг асууж лавласан мэтээр гарын үсэг зурж,

2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг,

2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 99112196 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 99114721 дугааруудыг барьцаалж зээл авах баримтуудыг хуурамчаар үйлдэж, материалуудыг шалгах үүргээ ашиглаж буюу албан тушаалын байдлаа ашиглаж, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөес 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Мобиком” корпорацийн “Гэрээ шилжүүлэх” №151214615839, 15121461548, 15121461544, 15121461543, 151214615839, 151214615840, 151214615878, 151214615879 баримтуудыг хуурамчаар үйлдэж хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдэж бусдад нийт 50.500.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

 

Яллагдагч Г.Энхсайхан нь Х.Баярмаа, Я.Халиун, Ш.Төгсжаргал, Г.Ганбуд, Б.Шүрэнчимэг нартай бүлэглэн давтан үйлдлээр,

2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843, дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг,

2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 99112196 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыгбарьцаалжзээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 99114721 дугааруудыг барьцаалж зээл авах гэрээ, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Мобиком” корпорацийн “Гэрээ шилжүүлэх” №151214615839, 15121461548, 15121461544, 15121461543, 151214615839, 151214615840, 151214615878, 151214615879 баримтуудыг тус тус хуурамчаар үйлдэж “Есөн шижир” ХХК буюу хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдэж бусдад нийт 50.500.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

 

Яллагдагч Я.Халиун нь Х.Баярмаатай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 99112196 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөг тус тус “Есөн Шижир” ХХК-аас авч бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдэж бусдад нийт 12.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Яллагдагч Ш.Төгсжаргал нь Х.Баярмаатай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг “Есөн Шижир” ХХК-аас авч бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдэж бусдад нийт 13.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Яллагдагч Г.Ганбуд нь Х.Баярмаатай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг “Есөн Шижир” ХХК-аас авч бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдэж бусдад нийт 12.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Яллагдагч Б.Шүрэнчимэг нь Х.Баярмаатай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 99114721 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдаж 13.000.000 төгрөг “Есөн шижир” ХХК-аас авч бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах хэргийг давтан үйлдлээр үйлдэж бусдад нийт 12.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний   хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Х.Баярмаа, Г.Энхсайхан нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, Я.Халиун, Ш.Төгсжаргал, Г.Ганбуд, Б.Шүрэнчимэг нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.” гэж заасны дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд хаана, яаж үйлдсэн бусад байдал/, 80.1.2 дахь хэсэгт “уг гэмт хэргийг хэн үйлдсэн”, 80.1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”, 80.1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус заасны дагуу тус дүүргийн шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаартай “Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцах тухай” тогтоолд заагдсан хэргийн нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нарийвчлан шалгаж тогтоогоогүй мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлтийг үйлдэж ирүүлсний дараа шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв. Тодруулбал: 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаартай тогтоолд Х.Баярмаа байгууллагын хөрөнгийг итгэмжлэн хариуцсан үүрэг хүлээсэн этгээд мөн эсэхийг тогтоох гэж заасан ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна.

Мөн яллах дүгнэлтэд Б.Шүрэнчимэгийн хохирлыг Х.Баярмаагийн үйлдэл холбогдол дээр орхигдуулж, Б.Шүрэнчимэгийн үйлдэл холбогдол дээр 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа нь хохирлын хувьд зөрүүтэй байна. Иймд 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаартай “Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцах тухай” тогтоолд заагдсан ажиллагааг бүрэн шалгаж тогтоох шаардлагатай байх тул 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 183 дугаартай яллах дүгнэлтийг үндэслэн яллагдагч Х.Баярмаа, Г.Энхсайхан, Я.Халиун, Ш.Төгсжаргал, Г.Ганбуд, Б.Шүрэнчимэг нарыг шүүхэд шилжүүлэх боломжгүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Баярмаа, Г.Энхсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар   Я.Халиун,   Ш.Төгсжаргал,   Г.Ганбуд,   Б.Шүрэнчимэг   нарт   холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, Х.Баярмаа, Г.Энхсайхан, Я.Халиун, Ш.Төгсжаргал, Г.Ганбуд, Б.Шүрэнчимэг нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хавтаст хэрэг прокурорт хүргэгдэн очтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Оюунтунгалаг бичсэн прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн эхний шийдвэрийг гаргахдаа хэргийн зүйлчлэл буруу байна гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж, мөн дээрх хэрэгт дүгнэлт хийж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийн бүрдэл хангагдсан гэж үзсэн учраас шүүхэд хэргийг шилжүүлсэн.  Шүүгч Б.Ариунхишигийн эрүүгийн хэргийн хянаад гаргасан 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 652 дугаар захирамжийг эс зөвшөөрөх дор дурдсан үндэслэлүүд байна. Шүүгчийн захирамжид хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж чухам ямар, ямар мөрдөн байцаалтын ажиллагаа хийх талаар тодорхой заагаагүй, зөвхөн 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаартай тогтоолд Х.Баярмаа байгууллагын хөрөнгийг итгэмжлэн хариуцсан үүрэг хүлээсэн этгээд мөн эсэхийг тогтоох гэж заасан ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна гэжээ.

Гэтэл “Есөн шижир” ХХК-ийн захирал М.Гантулгын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай тушаалаар /хавтаст хэргийн 246 дугаар хуудас/ “Эдийн засагч ажилтай Хишигпүрэвийн Баярмааг 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэснээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх үед Х.Баярмаа нь “Есөн шижир” ХХК-ийн эдийн засагчаар ажиллаж байсан нь тодорхой байна. Тэгээд ч тус компанийн зээл хариуцсан эдийн засагч нь барьцаалагдах хөрөнгийг судлан шалгадаг нь байгууллагаас хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Наранчимэг, компанийн захирал гэрч М.Гантулга, дугаар давхардаж өөр өөр хүний нэр дээр барьцаалагдсаныг анх илрүүлж мэдсэн гэрч Б.Мөнхнаран, “Мобиком” корпорацийн ажилтан Р.Бүрэнгэрэл нарын мэдүүлгүүд болон хуурамчаар материал бүрдүүлсэн баримтууд, тэдгээрт зурсан гарын үсэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаас Х.Баярмаагийн эрхэлж байсан ажил нь маш тодорхой харагддаг. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад хохирлын хэмжээ зөрүүгүй. Нийт хохирлын хэмжээ 50.500.000 төгрөг хохирлын тооцоог гаргаж хэрэгт хийсэн. Яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг зөрүүтэй бичсэн. Энэ нь алдаа байсан. Гэхдээ урдаас хөтөлбөргүй үнэн гэж төлөвлөж тооцоолсон нотлох баримт байж болохгүй гэж үзэж байгаа учраас шүүх прокурорын яллах дүгнэлтэд үндэслэж шийдвэр гаргахгүйгээр шүүхийн хэлэлцүүлэг явуулж прокурорын яллах дүгнэлтэд зөрүүтэй бичсэн тоог засаж залруулж үнэлж дүгнэх нь зүйтэй. Хэрэгт хохирлын тооцоо зөрүүгүй. Харин яллах дүгнэлтэд алдаатай бичсэн. 13.000.000 төгрөг нь зөв, харин 12.000.000 төгрөг нь буруу. Энэ нь гэрчийн мэдүүлэг, хохирогч талын мэдүүлэг, зээл олгож гэрээн дээр гарын үсэг зурсан баримтууд дээр нь 13.000.000 төгрөг гэж байгаа...” гэв.

 

Яллагдагч Х.Баярмаагийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Шүүх үзэхдээ 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 28 тоот тогтоолд Х.Баярмаа нь байгууллагын хөрөнгийг итгэмжлэн хариуцан, үүрэг хүлээсэн этгээд мөн эсэхийг тогтоолгохоор мөрдөн байцаалтад буцаасан. Прокурор хэргийн зүйлчлэл буруу гэдэг үндэслэлээр буцаасан учраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсгийг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг болгон өөрчилсөн гэж яриад байна. Шүүх дүгнэхдээ үүрэг хүлээсэн этгээдэд мөн эсэхийг тогтоосон гэсэн. Тэрнээс биш энэ хэргийн зүйлчлэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэрэг гэсэн үндэслэл байхгүй. Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан нь гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоох нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлтэй. Х.Баярмаа нь “Есөн шижир” ХХК-д ахлах эдийн засагчаар ажилладаг. Х.Баярмаа нь өөрөө зээлийн баримтыг хуурамчаар бүрдүүлсэн. Тэдгээрт гарын үсэг зурсан гэж дурдсан. Х.Баярмаа анхан шатны шүүхийн  шүүгчийн хэргийн зүйлчлэлийн тал буюу гэм буруугийн хэлбэр дээр маргаж байгаа асуудалд улсын яллагч өөрөө 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй биш, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүнтэй гэдэг нь үндэслэлтэй байна гэж эсэргүүцэлдээ дурдсан. Х.Баярмаа нь тус байгууллагад ахлах эдийн засагч ажилтайгаас гадна байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан статустай. Байгууллагынхаа эд хөрөнгөд халдаад байгаа болохоос хөндлөнгийн бусад этгээдийн эд хөрөнгөд халдаагүй. Ийм учраас хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж мөрдөн байцаалтад буцаасан. Яллах дүгнэлт нь Сүрэнчимэгийн хохирлыг Х.Баярмаагийн үйлдэл холбогдол дээр орхигдуулсан асуудал яллах дүгнэлтээс харагдаж байна. Мөн прокурор 13.000.000 байх ёстой, 12.000.000 төгрөг нь алдаа гэж яриад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг хэлэлцэхэд прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа засуулахаар хүсэлт гаргах буюу урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцаах үндэслэлүүдийг дурдсан. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу прокурор өөрийнхөө алдааг хэлсэн учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаж, прокурорын алдааг засаж, шүүхэд шилжүүлэх нь үндэслэлтэй...” гэв. 

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Х.Баярмаа, Г.Энхсайхан, Я.Халиун, Ш.Төгсжаргал, Г.Ганбуд, Б.Шүрэнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх нөхцөл байдал тогтоогдсон болно.   

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Х.Баярмаа, Г.Энхсайхан, Я.Халиун, Ш.Төгсжаргал, Г.Ганбуд, Б.Шүрэнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

Иймд шүүх, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагч нар гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар …дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Х.Баярмаа, Г.Энхсайхан, Я.Халиун, Ш.Төгсжаргал, Г.Ганбуд, Б.Шүрэнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 652 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.Баярмаа, Г.Энхсайхан, Я.Халиун, Ш.Төгсжаргал, Г.Ганбуд, Б.Шүрэнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Х.Баярмаа, Г.Энхсайхан, Я.Халиун, Ш.Төгсжаргал, Г.Ганбуд, Б.Шүрэнчимэг нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

         3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Ц.ОЧ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ