Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 15

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                          

             Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* даргалж тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга *******д хариуцагдах

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Засаг даргын 201 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгох, *******ыг Дундговь аймгийн ******* сумын Засаг даргаар томилохыг даалгах”-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч: ******* сумын иргэн ******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Дундговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 201 оны 11 сарын 02-ны өдөр, 201 оны 11 сарын 21-ний өдөр тус тус хуралдаж ******* намайг сумын Засаг даргаар томилуулахаар хоёр удаа эрх бүхий этгээд болох Дундговь аймгийн Засаг дарга *******д уламжилсан. Гэтэл ******* нь намайг хуульд байхгүй үндэслэлээр томилохоос татгалзаж 201 оны 12 сарын 15-ны өдрийн ******* тоот албан бичгээр хариуг ирүүлсэн байх ба уг шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Ерөнхий сайдад миний бие 201 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасан. Уг гомдол гарснаас хойш 1 сарын хугацаа өнгөрч миний гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуг ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-т зааснаар “Дээд шатны захиргааны байгууллага ... хуульд заасан хугацаанд  хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсний дагуу уг нэхэмжлэлийг гаргаж байна.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 201 оны ээлжит сонгууль 201 оны 10 дугаар сарын 29-нд Дундговь аймгийн ******* суманд болж Ардчилсан намын 14 төлөөлөгч, Монгол ардын намын 7 төлөөлөгч сонгогдож Ардчилсан нам олонхи болсон.

Шинээр сонгогдсон төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа 201 оны 11 сарын 02-ны өдөр явуулж ******* намайг сумын засаг даргаар томилуулахаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх бүхий этгээд болох Дундговь аймгийн Засаг дарга *******д уламжилсан. Анхдугаар хуралдаанаас 0 тоот тогтоол гарч намайг сумын Засаг даргад нэр дэвшүүлж томилох эрх бүхий этгээд хуульд зааснаар 1 удаа томилохоос татгалзах эрхтэй ба уг эрхээ эдэлж эхний удаад намайг томилохоос татгалзсан. Үүнд ямар нэгэн үндэслэл шалтгаан заагаагүй байсан.

Манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасан хугацаанд дахин хурал зарлаж 201 оны 11 дүгээр сарын 21-нд хуралдсан ба мөн хоёрдугаар хурлаар ******* намайг дахин сумын Засаг даргаар нэр дэвшүүлж томилуулахаар аймгийн Засаг дарга *******д уламжилсан. Гэтэл ******* нь намайг хуульд байхгүй үндэслэлээр томилохоос татгалзаж 201 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот албан бичгээр хариуг ирүүлсэн. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т “энэ хуулийн 2.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум дүүргийн  Засаг даргыг аймаг нийслэлийн Засаг дарга баг хорооны Засаг даргыг сум дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох, мөн хуулийн 2.4-т “энэ хуулийн 2.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 2.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 2.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж хуульчилсан байна.

Гэтэл Засаг дарга ******* нь намайг томилохоос татгалзсан албан бичигтээ “******* нь 2012 онд Авлигатай тэмцэх газраас шалгагдаж хариуцлага тооцуулж байсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж байгаагүй гэсэн 2 үндэслэлээр намайг томилохоос татгалзсан нь өөрөө хууль бус шийдвэр болсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ томилохоос татгалзаж буй 2 үндэслэл нь нотлогдож тогтоогдоогүй байдаг.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан “аймаг нийслэл сум дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна.Үүнд: дээд боловсролтой, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх зэрэг хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан байхад томилохгүй хууль бус шийдвэр гаргаж миний шударгаар өрсөлдөж, ажил хөдөлмөр хийх эрх буюу сумын засаг даргаар томилогдох ажиллах эрхийг ноцтой зөрчиж байгаад туйлын гомдолтой байх тул Дундговь аймгийн Засаг даргын 201 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгож, Дундговь аймгийн ******* сумын Засаг даргаар намайг томилохыг даалгаж өгнө үү...”  гэв./хх-1-2/  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бол Дундговь аймгийн Засаг даргын ******* тоот албан бичгийг хүчингүй болгуулж, *******ыг ******* сумын Засаг даргаар томилуулахыг даалгах тухай юм.Нэхэмжлэгч ******* нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-т заасан аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдсан дараах шаардлагыг  хангасан байдаг. Тухайлбал ******* нь Санхүү банкны ******* дээд сургуулийг 1999 онд бакалавр зэрэгтэй төгссөн, 2009 оноос өдийг хүртэл ******* сумын Засаг даргын орлогчоор  ажилласан, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй, ялгүй зэрэг хуулийн шаардлагуудыг хангасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Эдгээр нь нотлох баримтаар хавтаст хэрэгт цугларсан болно. Хариуцагчийн хариу тайлбарт болон томилохоос татгалзсан ******* тоот албан бичигт заасан үндэслэл нь *******ад огт хамаарахгүй ******* сумын 2015 оны үйл ажиллагаанд хийсэн мониторингийнхний өгсөн үүрэг  даалгавар болохоос ******* буруутай гэж тогтоосон шүүхийн шийдвэр бол бишээ. Мөн Авлигатай тэмцэх газраар шалгуулсан гэдэг шалтгаан ярьдаг. Гэхдээ Прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон тогтоол хэрэгт байдаг. Иймд хариуцагчийн хариу тайлбар түүнийг нотлох баримтаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            2.Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:  “...Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 201 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан тус аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус сумын дугаар баг, *******ын тоотод оршин суух иргэн ийн ыг ******* сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолыг ******* сумын Иргэдийн Төлөлөөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргад ирүүлсэн.

Гэвч нэхэмжлэгч буюу нэр дэвшигч ******* нь улс төрийн албан тушаал дээр ажиллах хугацаандаа хариуцлага алдаж нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлийг зохицуулах ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомж, Орон нутгийн хөгжлийн сантай холбоотой холбогдох дүрэм журмыг тус тус зөрчиж байсан нь хуулийн зохих шаардлага хангахгүй байх тул томилох боломжгүй тухайгаа ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн билээ.

            Нэхэмжлэгч *******ын тодорхой хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа бөгөөд үүнээс хойш тодорхой дүгнэлт гараагүй байхад шүүхэд гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ./хх-45/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргыг томилох үүрэгтэй. Энэ хүний хувьд ******* сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа хариуцлага алдсан үйлдэл гаргасан байдаг. Мөн авлигын асуудал яригдаж байсан. Эдгээрийг судлаж үзээд Засаг дарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нэр дэвшүүлж ирүүлснийг томилохоос татгалзсан. Харин 2 дахь удаагаа Засаг даргад нэр дэвшүүлж ирүүлэхдээ үйл ажиллагааны дутагдалтай талыг хэлэлцэлгүй дахин ирүүлсэн нь дахин татгалзах шалтгаан болсон. *******тай холбоотой аймгийн Прокурорын мэдэгдэл ч байдаг. Иймээс ******* сумын Засаг даргыг томилоход энэ байдал нь нөлөөлсөн. Хариуцагч болон нэхэмжлэгч нар энэ талаар уулзаж харилцан санал солилцож тохиролцоонд хүрэх талаар ярилцсан юм билээ. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүх хуралдаан дээр шууд эвлэрэх боломжгүй юм. Иймээс хэрэгт цуглуулж өгсөн материалыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэхдээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэж биелүүлэх болно гэв.

3.Гэрч ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэгийн дагуу явсан. Иргэдийн Төлөлөөгчдийн Хурал нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзэж  нэр дэвшигчээр өөрөөр нь нэхэмжлэл гаргуулсан. Анхдугаар хуралдаанаас олонхийн санал авсан *******ыг  Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад явуулсан боловч буцаасан. Тэгээд 2 дахь хуралдаанаас мөн олонхийн санал авсан...” гэжээ. /хх-143-144/

4. Гэрч ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга шүүхэд өгсөн мэдүүлэгтээ:”...Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд намын бүлгээс *******ыг ******* сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн. Олонхийн саналаар нэр дэвшүүлж хүргүүлсэн боловч аймгийн Засаг дарга татгалзсан. Тиймээс дахин хуралдаж  дахин нэрийг дэвшүүлж олонхийн санал авсан учраас аймгийн Засаг дарга томилох үүрэгтэй. Тус Иргэдийн Төлөлөөгчдийн Хуралд дахин батлагдсан хуралдааны дэг байхгүй...” гэжээ. /хх-145-14/

5. Гэрч ******* сумын Иргэдийн Төлөлөөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...хуралдаан дэгийн дагуу явагдсан. 2 намын бүлгээс нэг нэг хүн нэр дэвшүүлж санал хураалтыг нууцаар явуулсан. Ямар нэгэн маргаан гараагүй. Санал хураалтыг тоолсон тооллогын комиссын тогтоол, тооллогын дүн үнэн ...” гэжээ./хх-147-148/

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч ******* аймгийн Засаг даргад  хариуцуулан Засаг даргын 201 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, *******ыг ******* сумын Засаг даргаар томилохыг  даалгах тухай нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ. /хх-1-2/

            Засаг даргын дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад хандаж  /хх-12-13,3/   Монгол Улсын Засгийн газраас хариуг /хх-22/ өгчээ.

Шүүхээс нэхэмжлэлд ирүүлсэн  бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

  1. Дундговь аймгийн Засаг даргын 201 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот  албан бичгийг  хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

******* сумын 201 оны сонгуулиар бүрдсэн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 201 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хуралдаж нийт 21/хх-52-53/ төлөөлөгчийн 14 буюу ,7%-ийн /хх-7,1/ санал авсан *******ыг сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн 0 тоот тогтоол /хх-7/ болон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24 тоот  албан бичгийг /хх-/ хүргүүлснээр хариуцагчаас 201 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1291 /хх-8/ тоот албан бичгээр хариуг өгчээ.

Аймгийн Засаг дарга дээрх татгалзсан хариуг өгснөөр тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2 дахь удаагаа хуралдах үндэслэл бүрдсэн байх ба 201 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин хуралдаж нийт 21 төлөөлөгч оролцож /хх-10,2-3,137-142/ санал өгснөөс ******* 11 хүний буюу 52,4% санал авч /хх-55,10/ дахин сумын Засаг даргад  томилуулахаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргад уламжилсан нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т “...Энэ хуулийн 2.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 2.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 2.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх...” гэж заасанчлан зохих хурлаас заасан хугацаанд /хх-8/ зохих журмаар нэр дэвшүүлж, уламжилсан ажиллагаа нь хуульд нийцсэнээс гадна сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн/хх-137-142/ 8 дугаар зүйлийн 8.4-т “сумын Засаг даргад нэр дэвшиж санал хураалтаар олонхийн санал авсан хүний нэрийг Засаг даргаар томилуулах саналаа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу аймгийн Засаг даргад уламжилна...”, 8.3-т “...тооллогын комисс гүйцэтгэнэ”, 8.1-т “Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлэх саналыг нам эвслийн бүлэг хурлын төлөөлөгч гаргана...” гэж заасантай тус тус нийцсэн болно.

 Аймгийн засаг даргаас эхний удаад татгалзсан /хх-8/ гэх шийдвэрт талууд маргаагүй хэдий ч энэхүү шийдвэрт ямар нэгэн үндэслэл дурдаагүй нь сумын Засаг даргад дахин ыг дэвшүүлэх үндэслэлийг бий болгосон хийгээд нэхэмжлэгч, хариуцагч талаас 2 дахь хуралдаанд анхны татгалзлын талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан дээр огт ярилцаагүй нь буруу, ярилцах үндэслэл заагаагүй тул ярилцах шаардлагагүй гэх зэргээр маргадаг боловч нэгэнт ямар нэгэн үндэслэл шалтгаан заагаагүй тохиолдолд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал юуг хэрхэн дүгнэж хэлэлцэх нь ойлгомжгүй, тодорхойгүй юм. Өөрөөр хэлбэл томилохоос татгалзах  эрхтэй ч заавал үндэслэл шалтгаанаа заахыг Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т хуульчилж өгчээ.

******* сумын Засаг даргыг сонгох  асуудлаар  2 дахь удаагаа явуулсан  санал хураалтын ажиллагаанд хуралд оролцвол зохих 21 төлөөлөгч 21-үүлээ/хх-52-53/ оролцож 11 төлөөлөгчийн буюу 52,4% -ийн/хх-10,55/ саналаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол /хх-10/ гарч уламжлагдсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин хуралдахдаа анхдугаар хуралдааны дэгээр  хуралдсан ба үүнээс өөрөөр дахин батлагдсан дэг тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байхгүй гэдгийг гэрч /хх-145-14/ мэдүүлсэн ба хуралдааны дэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдаанд оролцогчдын гаргасан тайлбар болон холбогдох бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дахь удаагаа сумын Засаг даргад  нэр дэвшүүлсэн 201 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09 тоот тогтоолыг хүлээн авснаар хариуцагч 201 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичгийг гаргасан байх ба уг шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. Учир нь:

а/ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т “...Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасан ба хариуцагч томилохоос татгалзсан ******* тоот  албан бичгийн  хууль зүйн үндэслэлээ........... “төсвийн тухай хууль ашиг сонирхлын зөрчилтэй тухай баримт үйлдээгүй зэрэг нь  нэхэмжлэгчийг Засаг даргад томилохоос татгалзах үндэслэл болно гэж тайлбарлаж, тайлбрын үндэслэл болгож ирүүлсэн  аймгийн Засаг даргын тамгын газрын  2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр ******* сумын Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ, ажлын хэсгийн дүгнэлт нь /хх-181-194/ бүрэн гүйцэд албажаагүй, хуулийн шаардлага хангаагүй,  Прокурорын газрын хэрэгсэхгүй болгосон тогтоолоор/хх-150/түүнийг гэм буруутайд тооцох боломжгүй зэргээс *******ыг шууд буруутгах үндэслэл  болохгүй.

Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр сумын Засаг даргын тамгын газартай  байгуулсан  ажлын байрны тодорхойлолтоор/хх-10-108/ орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй гэж заасанч “******* сумын 2015 оны үйл ажиллагаанд өгсөн дүгнэлтэд/хх-181-194/ Засаг дарга гэрээ байгуулаагүй” гэж заасныг шууд нэхэмжлэгчид хамаатуулан дүгнэх боломжгүй юм.  

Иймд хариуцагчийн хариу тайлбар түүнийг үндэслэх дээрх нотлох баримтаар/хх-181-194,150/ нэхэмжлэлийг үгүйсгэх улмаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

б/ Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлээгүй, захиргааны актыг  гаргахдаа хувийн хэрэг хөтлөөгүй, дагалдах хуудасгүй зэрэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хувийн хэрэг, дагалдах хуудасгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байх ба мөн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 201 оны 11 дүгээр сарын 21-ний 09 тоот тогтоолыг хэзээ хүлээн авснаа, 5 хоногт багтаан хариу өгсөн зэргээ хариуцагч тал нотлоогүй болно.

Иймд Засаг даргын ******* тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нь зүйтэй.

  1. *******ыг Дундговь аймгийн ******* сумын Засаг даргаар томилохыг даалгах шаардлагын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т  ”аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргад тухайн хурал дахь нам эвслийн  бүлэг, эсхүл хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй ....... бөгөөд уг хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн  олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд  санал болгоно”” гэж зааснаар  нэхэмжлэгч *******ыг ******* сумын Ардчилсан намын бүлгээс /хх-3/ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд  сумын Засаг даргад нэр дэвшүүлж 2 дахь  удаагийн хуралдаанаар дахин  50-иас дээш хувийн санал авсан болох нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 0,09 тоот тогтоолууд/хх-7,10/, хурлын тэмдэглэл/хх-2-3/, хуралдааны дэг/хх-138-142/, тооллогын комиссын дүгнэлт /хх-1/ зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн сумын Засаг даргад нэр дэвшигч нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д заасан  шаардлагыг хангасан байх үүрэгтэй бөгөөд хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбарт/хх-45/ нэхэмжлэгч нь удаа дараа  хариуцлага алдаж Нийтийн албанд болон нийтийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиудыг тус тус  зөрчсөн тул хуулийн дээрх шаардлагыг хангахгүй гэж бичгээр гаргасан тайлбартаа тайлбарладаг хэдий ч шүүхээс *******ад холбогдуулан хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа эсэх талаарх холбогдох лавлагааг эрх бүхий байгууллагуудаас  шалгахад  энэ талаархи баримт гараагүй/ хх-/ зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн гэм буруутай гэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь бусдад төлөх ямар нэгэн өр төлбөргүй зэргээр хуулийн зохих шаардлагыг хангасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар /хх-24,41-44,83-85,25-27,20-21/ нотлогдож байх тул түүнийг сумын Засаг даргад нэр дэвших зохих шаардлагыг хангасан гэж үзнэ.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Авлигатай тэмцэх газар болон холбогдох бусад байгууллагуудаар шалгагдаж байсан зэрэг нь томилох эрх бүхий субьектэд болгоомжлол бий болгосон гэж тайлбарладаг  хэдий ч нэгэнт  хуулийн зохих шаардлагыг хангасан, олонхийн саналаар зохих журмаар нэр дэвшигдсэн л бол томилох үүрэгтэй гэж хуульчилсныг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан тул *******ыг ******* сумын Засаг даргаар томилохыг даалгах нь зүйтэй.

Түүнчлэн сумын Засаг даргад нэр дэвшигч буюу нэхэмжлэгчийн  ажил албан тушаалд өрсөлдөх,  нэрээ дэвшүүлэх, сонгох сонгогдох эрхийг, улмаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрхээ тодорхойлсон ба ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон хурал дахь Ардчилсан Намын бүлгийг гуравдагч этгээдээр татах шаардлагагүй гэж үзэж хурлын дарга болон намын бүлгийн дарга нарыг гэрчээр асууж мэдүүлэг/хх-143-148/ авснаас гадна сумын Засаг даргад нэр дэвшигч өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй тул зөрчигдсөн эрхийг сэргээж шаардлагыг хангах үндэслэлтэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  10-р зүйлийн 10.1, 10.2, 10.3, 10.3.1, 107-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-д заасныг баримтлан *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дундговь аймгийн Засаг даргын 201 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот “Хариу хүргүүлэх тухай” албан тоотыг /шийдвэрийг/ хүчингүй болгож, Дундговь аймгийн ******* сумын Засаг даргаар *******ыг томилохыг хариуцагч  аймгийн Засаг дарга /*******/-д  даалгасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл  шүүх хуралдаанд  оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           .