Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2016/05341

 

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2016/05341

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113-21 тоот хаягт оршин суух, Жанжинхүү овогт Ганхуягийн Гансүх /РД:ЦЗ86080517/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 11 дүгээр байр, 02 тоот хаягт оршин суух, Харууд овогт Төмөрсүхийн Аззаяа /РД:УД91033100/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7.700.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 онд Жавхлант зусланг ажиллуулж эхэлсэн бөгөөд Т.Аззаяа нь манай зусланд нярав хийдэг байсан. Ажиллаж байхдаа давхар бичиг хэргийн ажилтан, дэлгүүрийг хариуцаж ажиллахаар болж надаас бэлнээр 4.000.000 төгрөг авсан. Миний бие зуслангийн ажил дуусахад гадаад улсруу эмчилгээнд явсан тул эрхийн бичиг борлуулагч ажилтай Т.Энх-Оргилд Т.Аззаяатай тооцоо нийлээрэй гэж хэлээд явсан. Гэтэл Т.Аззаяа нь Т.Энх-Оргилоос бэлнээр 7.300.000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын сүүлээр, н.Ану гэгч охиноос 300.000 төгрөгийг тус тус аваад явсан байсан. Намайг эмчилгээнээс ирэхэд миний Голомт банкин дахь дансруу 4.000.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдлийг удахгүй өгнө гэж хэлсэн. Ийм учир 7.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. нэхэмжлэлийн шаардлагаас 1.758.570 төгрөгийг зөвшөөрч бусдыг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Т.Аззаяа нь нэхэмжлэгч Г.Гансүхэд 3.000.000 төгрөг төлөхөөр болов. 2016 оны 11 дүгээр сарын 10-нд 500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-нд 500.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 10-нд 500.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 10-нд 500.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 10-нд 500.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 10-нд 500.000 төгрөгийг тус тус төлж дуусгавар болгохоор тохирч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчдын ирүүлсэн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Гансүх нь хариуцагч Т.Аззаяад холбогдуулан 7.700.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Аззаяа нь нэхэмжлэгч Г.Гансүхэд 3.000.000 төгрөгийг 6 хувааж, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 10-ны хооронд сар бүрийн 10-нд 500.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрчээ.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.000 төгрөгөөс 138.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 1.850 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч Т.Аззаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г.Гансүхийн нэхэмжлэлтэй Т.Аззаяад холбогдох 7.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 4.700.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Т.Аззаяа нь нэхэмжлэгч Г.Гансүхэд 3.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд сар бүрийн 10-ны өдөр 500.000 төгрөгөөр хуваан төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.000 төгрөгийн 138.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 1.850 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч Т.Аззаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ