| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1669/Э |
| Дугаар | 1695 |
| Огноо | 2019-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 1695
2019 11 11 2019/ШЦТ/
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Хохирогч Т.Баярмагнай,
Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эд холбогдох 1906 01613 2250 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд болвсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Орхон 1 дүгээр багийн Баян-Өлзийт шар дэрсийн 3 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1636 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлсэн, С овогт Нын Э /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Санко караокед үйлчлүүлж байсан иргэн Т.Баярмагнай руу тодорхой шалтгаангүйгээр түүний толгойн тус газар шил шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Эгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Баярмагнайгийн өгсөн: “... Тэгээд дуулж дуусчихаад юм ярьж утсаа оролдоод сууж байсан чинь гаднаас Туяацацралын хамт амьдардаг залуу орж ирээд намайг хараагүй байхад миний толгой руу пивоны шилээр нэг удаа цохисон. Тэгсэн миний толгой манарч хэсэг сууж байгаад босож тэр залуутай уулзах гэсэн чинь Туяацацрал тэр залууг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Оюунгэрэлийн өгсөн: “... Би ажлынхаа Баярмагнай, Туяацацрал хоёртой Санко караокед сууж байсан чинь 22 цагийн орчим Туяацацралын найз залуу гэх эрэгтэй гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй шууд ширээн дээрээс шилтэй пиво аваад шууд Баярмагнайгийн толгой руу нь шидсэн. Тэгээд дахиад нэг шилтэй пиво аваад шидсэн. Тэгсэн Туяацацрал найз залуугаа холдуулж цаашаа түлхээд явсан чинь тэр залуу Туяацацралыг нэг удаа алгадсанаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Туяацацралын өгсөн: “... Тэгээд тэндээ сууж байсан чинь гаднаас гэнэт манай найз залуу Э орж ирээд үгийн зөрүүгүй шууд ширээн дээр байсан шилтэй пиво 2-ыг аваад Баярмагнай руу шидэхээр нь би босч ирээд салгасан чинь нэг удаа алгадаж намайг чирээд авч гарсан...” гэх мэдүүлэг /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Эн гэрчээр өгсөн: “... Санко нэртэй караоке руу орсон чинь Туяацацрал ажлынхаа Гэрлээ, Баярмагнай нартай сууж байхаар нь миний уур хүрээд ширээн дээр нь байсан пивоны шилийг аваад Баярмагнай руу шидсэн... Манай хамтран амьдрагч Туяацацралын ажлынхан байнга гадуур гарч архидаад байдаг болохоор нь миний уур хүрээд пивоны шил шидсэн...” гэх мэдүүлэг /хх.24-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2910 дугаартай:
“1. Т.Баярмагнайн биед духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Эн яллагдагчаар өгсөн: “Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд нь өгсөн мэдүүлгүүддээ үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.69/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Санко караокед үйлчлүүлж байсан иргэн Т.Баярмагнай руу тодорхой шалтгаангүйгээр түүний толгойн тус газар шил шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Баярмагнайгийн өгсөн: “... Тэгээд дуулж дуусчихаад юм яриад утсаа оролдоод сууж байсан чинь гаднаас Туяацацралын хамт амьдардаг залуу орж ирээд намайг хараагүй байхад миний толгой руу пивоны шилээр нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Оюунгэрэлийн өгсөн: “... Туяацацралын найз залуу гэх эрэгтэй гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй шууд ширээн дээрээс шилтэй пиво аваад шууд Баярмагнайгийн толгой руу нь шидсэн. Тэгээд дахиад нэг шилтэй пиво аваад шидсэн...” гэх мэдүүлэг /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Туяацацралын өгсөн: “... найз залуу Э орж ирээд үгийн зөрүүгүй шууд ширээн дээр байсан шилтэй пиво 2-ыг аваад Баярмагнай руу шидэхээр нь би босч ирээд салгасан чинь намайг нэг удаа алгадаж чирээд авч гарсан...” гэх мэдүүлэг /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Эн гэрчээр өгсөн: “... Санко нэртэй караоке руу орсон чинь Туяацацрал ажлынхаа Гэрлээ, Баярмагнай нартай сууж байхаар нь миний уур хүрээд ширээн дээр нь байсан пивоны шилийг аваад Баярмагнай руу шидсэн...” гэх мэдүүлэг /хх.24-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2910 дугаартай:
“1 Т.Баярмагнайн биед духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Эн яллагдагчаар өгсөн: “Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд нь өгсөн мэдүүлгүүддээ үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.69/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Эн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Эн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Т.Баярмагнайн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 128.000 төгрөгийг шүүгдэгч Эгаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн тодорхой ажилгүй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Эд оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Эд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт Нын Эг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эд 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Эд сануулсугай.
4. Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Эгаас 128.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Баярмагнайд олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР