Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2016/01297

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1-р хоро, 12-р хороолол, 6/1 байрны 19 тоотод оршин суух, эрэгтэй, ШБ65112419 регистрийн дугаартай, Шувууч овогт Батбэлэгийн Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, Өнөр хороолол 33-р байр 114 тоотод оршин суух, эмэгтэй, УП89020925 регистрийн дугаартай, Хоргон овогт Зоригтын Шинэгэрэл,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, Өнөр хороолол 33-р байр 114 тоотод оршин суух, эмэгтэй, ЧТ76032562 регистрийн дугаартай, Жугна овогт Буянжаргалын Буянгэрэл нарт холбогдох

зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 93 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, хариуцагч Б.Буянгэрэл, хариуцагч З.Шинэгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие иргэн З.Шинэгэрэлтэй 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Зээлийн гэрээний барьцаанд З.Шинэгэрэл нь өөрийн ээж Р.Баадайгийн олгосон итгэмжлэлээр Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, Өнөр хороолол 33-р байр 114 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Дээр дурьдсан зээлийн болон барьцааны гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулан, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. Гэрээний хугацаа дуусч, удаа дараа зээл, хүүгээ төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээл болон хүүний төлбөрөө төлөхгүй өнөөг хүрлээ. Иймд би шүүхэд хандаж, хохирлоо барагдуулахаас өөр арга замгүй болсон.

Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 18 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 93 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Мөн барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 1-р хороолол, 33-р байр 114 тоот хаягт оршин Ү-2201004789 тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө байраар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 93 000 000 төгрөгөөс 15 000 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Буянгэрэл нь нэхэмжлэлийн шаардлага 78 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч Б.Буянгэрэл нь 78 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар болсон. Хариуцагч Б.Буянгэрэл нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 1-р хороолол 33 байр 114 тоот, Ү-2201004789 тоот барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрсөн болно.

Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж гармагч хариуцагч Шинэгэрэлд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэгийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2016/02117 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар авсан арга хэмжээг хүчингүй болгохоор талууд тохиролцсон болно.

Эвлэрлийн гэрээний бүх нөхцөлийг талууд харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөчр байгуулсан гэв.

 

Хариуцагч Б.Буянгэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага болох 93 000 000 төгрөгөөс 78 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Шинэгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 93 000 000 төгрөгөөс 78 000 000 төгрөгийг Б.Буянгэрэл хүлээн зөвшөөрсөн ба тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээ болох Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 1-р хороолол, 33 байр 114 тоот Ү-2201004789 тоот барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна. Мөн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2016/02117 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар авсан арга хэмжээг хүчингүй болгохоор нэхэмжлэгчтэй эвлэрсэн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнийн нь хариуцагч З.Шинэгэрэл, Б.Буянгэрэл нарт холбогдуулан 93 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

З.Шинэгэрэл, Б.Буянгэрэл нар нь 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Б.Эрдэнэтэй зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэж авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 93 000 000 төгрөгийн 15 000 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Буянгэрэл нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор 78 000 000 төгрөгийг төлөхөөр болсон тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талууд эвлэрлийн гэрээндээ хариуцагч 78 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 1-р хороолол, 33 байр 114 тоот Ү-2201004789 тоот эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцож эвлэрсэн болно.

Хариуцагч З.Шинэгэрэл нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцсон болохыг дурдав.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Сонгинохайрхай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2016/02117 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг эвлэрснээр хүчингүй болгохоор талууд гэрээгээр тохиролцсон болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

          1. Б.Эрдэнийн нэхэмжлэлтэй З.Шинэгэрэл, Б.Буянгэрэл нарт холбогдох 93 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч Б.Буянгэрэл нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор 78 000 000 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч З.Шинэгэрэл, Б.Буянгэрэл нараас 547 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 622 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

          3. Сонгинохайрхай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2016/02117 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

          4. Шүүгчийн  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

          5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ