| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0295/И |
| Дугаар | 131/ШШ2016/00534 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 131/ШШ2016/00534
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар *******, ******* овогт ******* *******ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 04 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Баянхонгор аймгийн *******ын Ленинч нэгдлийн 3 дугаар бригадад 1982 оны 06 сараас 1993 оныг хүртэл Хайрхан багийн 18 дугаар хэсэгт малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Баянхонгор аймгийн *******ын ******* багт илгээлтээр гарч 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 онд саальчин, малчнаар ажиллаж байсан тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн *******ын Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 06 сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолын хуулбар, Баянхонгор аймгийн *******ын Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 12 сарын 12-ны өдрийн 15 дугаар протоколын хуулбар, Баянхонгор аймгийн *******ын Давшилт нэгдлийн бүх гишүүдийн хурлын
1991 оны 04 сарын 25-ны өдрийн тогтоолын хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Д.*******, Х. нарын гэрч мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч П.******* Баянхонгор аймгийн *******ын Ленинч нэгдлийн ******* 3 дугаар бригадад 1982 оны 06 сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд саальчин, малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн *******ын Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 06 сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолын хуулбар, Баянхонгор аймгийн *******ын Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 12 сарын 12-ны өдрийн 15 дугаар протоколын хуулбар, Баянхонгор аймгийн *******ын Давшилт нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 04 сарын 25-ны өдрийн тогтоолын хуулбар, Д.*******, Х. нарын гэрчийн мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч нь 1985 оны 08 сарын 17-ны өдөр, 1987 оны 10 сарын 25-ны өдөр, 1989 оны 08 сарын 03-ны өдөр хүүхэд төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул ажилласан хугацаа тасраагүй гэж дүгнэв.
Иймд хүсэлт гаргагч П.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* *******ийн 1982 оны 06 сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн *******ын Давшилт нэгдлийн ******* 3 дугаар бригадад саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ