Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1017

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ба.Эрдэнэбаатар, шүүгдэгч У.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03487 1427 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, У.Г, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч У.Гнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Узодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Гмэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.    

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Б.Уаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-7/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баатарсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6848 дугаар дүгнэлт /хх-н 13/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар У.Ганзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/, хохирогчийн хүсэлт /хх-н 30/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас шүүгдэгч У.Гнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Узодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч У.Ганзоригийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Узодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Уын хохирогчоор өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн орчим нутгийн найз У.Ганзоригийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжин клубын баруун тал руу байдаг Баатар гэдэг нутгийн ахын гэрт очсон юм. Баатараа, Магнай, Лхагваа ах нар нэг шил архи уучихсан байж байсан бөгөөд Ганзориг бид хоёр тэдний гэрт ороод 2 шил архи хувааж тэд нартай ууцгаасан. Тэгээд архи уугаад байж байхад 19 цагийн орчим Ганзориг намайг орон дээр сууж байхад үгийн зөрүүгүй миний нүүр рүү цохиход нь би орон дээр хойшоо савж унасан. Тэгэхэд миний дээр гарч байгаад нүүр рүү 2 удаа мөргөөд гараа атгаж байгаад 2-3 удаа цохьсон. Баатараа ах цагдаа дуудсан. Тэгэхэд Ганзориг байхгүй болчихсон миний хамраас цус гараад нүр ам нил цус болчихсон байсан. Би Ганзоригт зодуулаад толгой нил өвчин болсон. Миний хамар хавдсан, 2 нүд хөхөрсөн, эрүү хөндүүр болсон байна. Би шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баатарсайхан өгсөн: "... бид нар архи уугаад байж байхад 21 цагийн орчим би гал тогооны өрөө рүү орчихоод буцаад том өрөө рүү ороход Ууганбатын хамраас цус гарчихсан орон дээр сууж байсан. Ганзориг надтай зөрөөд гэрээс гараад явсан. Би Ууганбатаас юу болсон талаар асуухад Ганзориг цохичихлоо гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 9/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6848 дугаартай:

1. Б.Уын биед тархи доргилт, хамрын ясны хянга, баруун зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт, чамархайн хуйх, эрүү, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-н 13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч У.Ганзоригийн өгсөн: "...Бид нар тэнд архи уугаад сууж байхад Ууганбат намайг хэл амаар доромжлоод агсраад над руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би уурлаад Ууганбатын нүүр рүү 2 удаа цохьсон. Тэгсэн Ууганбатын хамраас цус гарсан." гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гнь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч У.Г ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 30/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.