| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06917/И |
| Дугаар | 102/ШШ2016/05395 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2016/05395
2016 оны 10 сарын 12 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05395
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах Хас банк ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчид гудамж, 61 дүгээр байр, 67 тоот хаягт оршин суух Боржигон овогт Бямбаноровын Гэрэлтгуа /РД:ЕС78050547/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчид гудамж, 61 дүгээр байр, 67 тоот хаягт оршин суух Боржигон овогт Түдэвдоржийн Эрдэнэбаяр /РД:ЧЖ69031018/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 40.972.688 төгрөг 43 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Гэрэлтгуа, Т.Эрдэнэбаяр нар нь Хас банк ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1480009915 тоот зээлийн гэрээ байгуулж 42.500.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөөгүй. Иймд нийт 40.972.688 төгрөг 43 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 40.972.688 төгрөг 43 мөнгийг бүрэн зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдөр 4.219.187 төгрөг 60 мөнгийг графикийн дагуу төлөхөөр эвлэрч байна. Графикийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Б.Гэрэлтгуа нараас зээлийн гэрээний үүрэгт 40.972.688 төгрөг 43 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ. Гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 40.972.688 төгрөг 43 мөнгийг бүрэн зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдөр 4.219.187 төгрөг 60 мөнгийг төлөх, графикийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирсон байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362.813 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Гэрэлтгуа, Т.Эрдэнэбаяр нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 40.972.688 төгрөг 43 мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 40.972.688 төгрөг 43 мөнгийг бүрэн зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдөр 4.219.187 төгрөг 60 мөнгийг төлөх, графикийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362.813 төгрөгийн 50 хувь буюу 181.406 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 181.406 төгрөг 50 мөнгийг хариуцагч Б.Гэрэлтгуа, Т.Эрдэнэбаяр нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ