Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 3131/ШШ2016/00614

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, эрэгтэй, ******* овогт *******ын *******ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Би 1956 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн Барилга угсралтын конторт тоосго хэвлэж, шатаагчаар ажилд орж 1973 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цэрэгт явахаар чөлөөлөгдсөн, 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдөр цэрэгт татагдаж, 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цэргээс халагдсан. 1977 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 26-нд Баянхонгор аймгийн Тээвэр удирдах газар тээврийн хэсэгт жолооч, 1981 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрүүл хамгаалах газрын түргэн тусламжийн авто машины жолоочоор, 1983 оны 06 сарын 10-ны өдрөөс 1983 оны 11 сарын 22-ны өдрийг дуустал Баянхонгор аймаг дахь аймаг дундын гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцад устгагч, 1983 оны 11 сарын 22-ноос 1985 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймаг дахь аж ахуй дундын отрын Эрхт хоршоололд туслах үйлдвэрт грушик, 1985 оны 04 сарын 10-ны өдрөөс 1985 оны 05 сарын 15-ны өдрийг дуустал Номгон хоршоололд тусгай төхөөрөмжийн ******* машины жолооч, 1985 оны 12 сарын 15-наас ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд жолоочоор ажилд орж, 1986 оны 08 дугаар сарын 19-ний өдөр чөлөөлөгдсөн.Мөн 1987 оны 01 сарын 05-ны өдрөөс тус нэгдлийн барилгын бригадад 1988 оны 05 сарын 02-ны өдрийг хүртэл нормчноор ажиллаж, 1988 оны 05 сарын 02-ны өдрөөс автомашины жолоочоор 1989 оны 10 сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн хоршоололд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгосон болно.

1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн ний үйлдвэрт машинистаар ажилд орж 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажпаас чөлөөлөгдсөн.

Иймд холбогдох баримтуудыг үндэслэн миний 1977 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Тээвэр удирдах газар тээврийн хэсэгт жолоочоор, 1981 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрүүл хамгаалах газрын түргэн тусламжийн авто машины жолоочоор, 1983 оны 06 сарын 10-ны өдрөөс 1983 оны 11 сарын 22-ны өдрийг дуустал Баянхонгор аймаг дахь аймаг дундын гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцад устгагчаар, 1983 оны 11 сарын 22-ны өдөр 1985 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймаг дахь аж ахуй дундын отрын Эрхт хоршоололд туслах үйлдвэрт грушик, 1985 оны 04 сарын 10-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Номгон хоршоололд тусгай төхөөрөмжийн ******* машины жолоочоор, 1985 оны 12 дугаар сарын 15-наас 1986 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг дуустал ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд жолоочоор, 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн барилгын бригадад нормчноор, 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал автомашины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн ний үйлдвэрт машинистаар ажилд орж 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хүнд хортой нөхцөлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.******* 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн Барилга угсралтын конторт ажилд орж, 1974 оны 06 дугаар сарын 01-нээс 1977 оны 06 дугаар сарын 10-нд цэргийн алба хаасан. Тэр 1977 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Тээвэр удирдах газар тээврийн хэсэгт жолооч, 1981 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрүүл хамгаалах газрын түргэн тусламжийн авто машины жолоочоор, 1983 оны 06 сарын 10-ны өдрөөс 1983 оны 11 сарын 22-ны өдрийг дуустал Баянхонгор аймаг дахь аймаг дундын гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцад устгагч, 1983 оны 11 сарын 22-ны өдөр 1985 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймаг дахь аж ахуй дундын отрын Эрхт хоршоололд туслах үйлдвэрт грушик, 1985 оны 04 сарын 10-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Номгон хоршоололд тусгай төхөөрөмжийн ******* машины жолоочоор, 1985 оны 12 дугаар сарын 15-наас ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд жолоочоор ажилд орж, 1986 оны 08 дугаар сарын 19-ний өдөр чөлөөлөгдсөн. 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс тус нэгдлийн барилгын бригадад нормчноор ажилд орж 1988 оны 05 сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаад 1988 оны 05 сарын 02-ны өдрөөс автомашины жолоочоор 1989 оны 10 сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн хоршоололд ажиллаж, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн ний үйлдвэрт машинистаар ажиллан 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тул ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Ш.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 528, 676, 778 тоот албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаа, 1987 оны 03 сарын 19-ний өдрийн 193025 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сум дундын шүүхийн 2012 оны 05 сарын 25-ны өдрийн 323 дугаар шийдвэр, 1985 онд авсан 1259 дүгээр үнэмлэх, 1989 оны хөдөлмөрийн аваргын диплом, гэрч , нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                    ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Ш.******* 1977 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Тээвэр удирдах газар тээврийн хэсэгт жолооч, 1981 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрүүл хамгаалах газрын түргэн тусламжийн авто машины жолооч, 1983 оны 06 сарын 10-ны өдрөөс 1983 оны 11 сарын 22-ны өдрийг дуустал Баянхонгор аймаг дахь аймаг дундын Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцад устгагч, 1983 оны 11 сарын 22-ны өдрөөс 1985 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Аж ахуй дундын отрын Эрхт хоршоололд туслах үйлдвэрт грушик, 1985 оны 04 сарын 10-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тус аймгийн Номгон хоршоололд тусгай төхөөрөмжийн ******* машины жолооч, 1985 оны 12 дугаар сарын 15-наас 1986 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг дуустал тус аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд жолооч, 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл тус аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн Барилгын бригадад нормчин, 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус аймгийн хоршоололд жолооч, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ний нэгдсэн үйлдвэрийн театрын зууханд машинистаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 528, 676, 778 тоот албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаа, 1987 оны 03 сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 05 сарын 25-ны өдрийн 323 дугаар шийдвэр, 1985 оны 1259 дүгээр үнэмлэхний хуулбар, 1989 онд шагнуулсан хөдөлмөрийн аваргын диплом, гэрч , нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч 1974 оны 06 сарын 01-ний өдрөөс 1974 оны 08 сарын 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан нь цэргийн батлахны хуулбараар нотлогдоно.

Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ын *******ийн 1977 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Тээвэр удирдах газар тээврийн хэсэгт жолооч,

1981 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрүүл хамгаалах газрын түргэн тусламжийн авто машины жолооч, 1983 оны 06 сарын 10-ны өдрөөс 1983 оны 11 сарын 22-ны өдрийг дуустал Баянхонгор аймаг дахь аймаг дундын Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцад устгагч,

1983 оны 11 сарын 22-ны өдрөөс 1985 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Аж ахуй дундын отрын Эрхт хоршоололд туслах үйлдвэрт грушик, 1985 оны 04 сарын 10-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тус аймгийн Номгон хоршоололд тусгай төхөөрөмжийн ******* машины жолооч, 1985 оны 12 дугаар сарын 15-наас 1986 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг дуустал тус аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд жолооч,

1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл тус аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн Барилгын бригадад нормчин, 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус аймгийн хоршоололд жолооч,

1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ний нэгдсэн үйлдвэрийн театрын зууханд машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ